Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 125

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                               Л.Энхтайван

      Хохирогч                                                 Э.О

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******ад холбогдох 1** тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт *******ын *******, /РД: МА90*******0216/,

          

Шүүгдэгч А.******* нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хувийн сэдэлтээр ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  29-нд  сэжигтнээр  өгсөн:  ...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд хороололд байдаг айлд байшингийн гадна талыг янзалж дуусаад 17 цагийн үед өөрийн найз болох Батжаргалын гэрт очоод хоол идчихээд найзтайгаа “Ерөөл” нэртэй 0,5 литрийн архи хувааж ууж дуусгачихаад түрээсийн байр луугаа хүргүүлсэн юм. Тэгээд байрныхаа гадаа найз Отой тааралдаад гэр лүүгээ орсон юм. Тэгээд бид 2 манай гэрт байсан “Сэрүүн” нэртэй том пиво хувааж ууж сууж байхад манай эгч орж ирээд намайг “архи уулаа” гээд уурлаад байхаар нь би гараад явчихсан юм. Тэгээд би Отой цуг “Усан болор” нэртэй кароаке руу ороход эгчтэй цуг байсан эгч нар гараад явж байсан. Тэгэхээр нь би эгч дээр очоод “ширээн дээр чинь цуг суучих уу” гэж гуйгаад цуг суусан. Ингээд би 0,75 литрийн архи аваад эгч болон Оод хийж өгсөн. Тэр 2 ерөөсөө архи уугаагүй. Бид дуу дуулаад архиа ууж чадаагүй байж байхад кароаке “хаалаа” гээд бид 3-г гаргасан. Тэгэхээр нь би эгч дээр очоод “би таныг хүргээд өгье” гэсэн чинь “чи согтуу байна, би чамаар хүргүүлэхгүй, харин танай найз архи уугаагүй, хүргүүлж болно” гээд байсан. Тэгээд манай найз О сугадаад байх шиг байсан. Тэгэхээр нь би цуг хүргэж өгнө гэсэн чинь “би та 2-р хүргүүлэхгүй” гээд яваад өгсөн. Тэгээд О бид 2 хүргэж өгөх гэж араас нь явж байгаад эгчийг “би хүргээд өгчихье, чи байж байхгүй яасан юм бэ” гээд бид 2 маргалдсан юм. Тэгээд Отой муудалцаж байгаад араас нь татаж унагаачихаад буцаагаад босгочихоод явах үед О миний ардаас “хөөе” гээд дуудахаар нь эргээд харсан чинь миний нүүр лүү гараараа цохисон юм. Тэгэхээр нь миний уур хүрээд О дахин газар унагаагаад гуя хэсэг рүү өшиглөөд байж байхад О “намайг босгочих” гэхээр нь би босгоод хэсэг хугацаанд барьцалдаж зогсож байгаад хоорондоо эвлэрээд салсан юм. Ийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р ху/,

 2. Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 09 дүгээр сарын 12-нд  яллагдагчаар өгсөн:  ...Би хэрэг учрал болдог өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтууруудах ундааны зүйл хэрэглэж нилээн согтолттой байсан. Өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Би О хөлөөрөө хавсарж унагаагаад дээрээс нь нилээн өшиглөсөн байх. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас яг хаана нь өшиглөснөө мэдэхгүй байна. Ямар ч байсан цээж гуя, бэлэг эрхтэн ойролцоо өшиглөсөн. Би О өмдний тэлээгээр цохисноо санахгүй байна. Тухайн үед нилээн согтуу байсан болохоор санахгүй байна. Би Оод 100000 төгрөг өгсөн байгаа. Учруулсан хохирлоо бүгдийг нөхөн барагдуулна. Би өөрийн үйлдлийг ойлгож ухамсарлаж байгаа тул миний гаргасан үйлдэлд хөнгөн ял оногдуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

3. Шүүгдэгч А.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ихэд гэмшиж байна. Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйллдэхгүй. Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулж байгаа 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Э.О мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Би ******* аймгийн ******* суманд ээж Батчимэгийн хамт оршин суудаг юм. Болсон хэргийн талаар ярихад би 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед биллъярд тоглох гээд явж байтал биллъярд тоглоомын төвийн гадна ******* ганцаараа архи уучихсан тааралдсан. Ингээд бид хоёр ойр зуурын зүйл ярилцаад зогсож байтал ******* намайг “гэрт оръё” гэхээр нь би айлд орохгүй гэсэн чинь “хальт ороод гаръя” гэхээр нь бид хоёр *******ын гэрт ороход хүн байхгүй байсан ба гэрхийнхээ ширээн дээр сэрүүн нэртэй том савтай пиво байсан. Ингээд тэр пивоноос надад хийж өгөөд бид хоёр уугаад сууж байтал гаднаас *******ын эгч нь орж ирээд уурлаж бид хоёрыг гэрээс нь хөөгөөд гаргасан. Ингээд бид хоёр *******ын гэрээс гарсан чинь ******* намайг “караоке оръё” гэхээр нь би хойноос нь дагаад караоке орсон. Караокед ороход манай сумын эгч ганцаараа сууж байсан ба хамт сууж байсан хүмүүс нь бид хоёртой зөрөөд гарч явсан. Бид хоёр караокед ороод эгчийн сууж байсан ширээнд суугаад ******* нэг шил 0,75 гр архи авсан. Ингээд бид гурав дуулаад авсан архиа уугаагүй сууж байтал удалгүй караоке хаахаар болж бид нарыг “гар” гэж хэлсэн. Тэгээд бид нар караоке баарнаас гарсан ба бид гурав хамт эгчийг хамт хүргэж өгөхөөр явж байтал гэнэт ******* миний араас боож хойш татаж унагаад миний дээрээс өшиглөөд байсан. Тэр үед би босох гэж оролдсон боловч миний эрүү хэсэг рүү өвдөглөж цохьсон. Тэгэхээр нь би толгойгоо бариад доош хараад хэвтсэн. Тэр үед миний салтаа, бэлэг эрхтэн орчмоор өшиглөөд байсан. Энэ үед эгч байхгүй алга болсон байсан, хаашаа явсныг мэдэхгүй байсан. Тэр үед ******* намайг цохиод зодоод байсан, тэгж байснаа намайг “гэрийн гадаа хүргэж өг” гэхээр нь би айсандаа хүргэж өгсөн ба өмдний тэлээгээ тайлаад миний нуруу хэсэг рүү ороолгож байсан. Тэгээд гэрэлтэй газар гэрийнхээ үүдэнд аваачиж бас намайг дахин зодсон. Ингээд зодож байгаад гэрэлд миний зодсон биеийг харсан уу, яасан намайг цохихоо болихоор нь би зугтаагаад гэр лүүгээ явсан. Ингээд гэртээ ороход манай гэрт ээж унтаж байсан ба маргааш өглөө нь ээж Батчимэг миний нүүрийг хараад “яасан юм бэ” гэхээр нь би болсон зүйлийн талаар хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6-р ху/,

5.Хохирогч Э.О 2017 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр өгсөн: ******* намайг зодох үедээ миний өмсөж байсан бор өнгийн савхин куртик, эрээн өнгийн нимгэн цамц, хар өнгийн саравчтай малгайг тайлж шидсэн. Тэгээд би хаана байгааг маргааш өглөө нь хайгаад олоогүй. Тэгээд миний хувцас алга болсон байсан. Би бор өнгийн савхин куртикээ энэ оны 04 дүгээр сард 250000 төгрөгөөр, эрээн өнгийн нимгэн даавуун цамцаа 24000 төгрөгөөр, хар өнгийн саравчтай малгайгаа 15000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би өөрийнхөө өмсөж явсан хувцсаа худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Би гомдолтой байна. Баримтаар заагдсан зүйлээ нэхэмжилж байна. Хэрвээ ******* миний хохирлыг нөхөн барагдуулбал надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 7-р ху/,

6. Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулж байгаа 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг,

7.Гэрч Н.гийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:  ...Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед өөрийнхөө 4 найзуудтайгаа “Усан болор” нэртэй караокед орж ирээд 1 цаг орчим дуулж байгаад манай 3 найзууд гараад явсан. Тэр үед манай таньдаг манай нутгийн гэх залуу миний үл таних залуутай “Усан болор” нэртэй караокед орж ирээд миний сууж байгаа ширээн дээр ирээд жоохон сууж байгаад “пиво уучих уу” гэхээр нь “тэг тэг” гээд зөвшөөрсөн юм. Тэгээд тэр хоёр миний ширээн дээр сууж байгаад 0,75 граммтай архи авсан юм. Ингээд бид гурав дуу дуулаад архиа уугаагүй юм. Тэгээд караоке хаагаад бид гурав караокенаас гарсан тэр үед над дээр ирээд би таныг “хүргээд өгье” гэхээр нь би “чи согтуу байна би чамаар хүргүүлэхгүй” гэсэн юм. Харин тэй цуг явж байсан залуу нь архи уугаагүй эрүүл болохоор нь би нөгөө залууг сугадаад чи намайг “гэрлүү хүргээд өг” гэсэн юм. Тэгсэн чинь “би цуг хүргэж өгнө” гээд байхаар нь би тэр хоёрыг үлдээгээд гэр лүүгээ явсан. Харин тэр хоёр миний ард үлдсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 8-р ху/,   

8. Гэрч ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөөний 10 цагийн үед би өөрийн хүү болох О дуудаж босгоод “байшин дээр гараад яндангаа хөөл” гэж хэлсэн чинь манай хүүгийн зүүн талын гар нь түлчихсэн юм шиг болсон байхаар нь “миний хүү юу болсон юм бэ” гэж асуусан чинь “би өчигдөр тэй тааралдаад бид хоёр караокенаас цуг гарч ирээд намайг боож унагаад намайг зодсон” гэж надад хэлсэн. Тэгээд манай хүүг зодсон гэх залууг өөрөө хүрч ирээд уучлалт гуйх болов уу гэж хоёр, гурав хоног харсан. Би бодохдоо залуу хүүхэд гэж бодоод цагдаад огт хандахгүй байсан юм. Харин тэр гэх залуу огт манай хүү дээр ирж уучлалт гуйхгүй байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. Яг ямар шалтгааны улмаас манай хүү О гэх залуу зодсон талаар би огт мэдэхгүй байна. Манай хүү болон нар надад огт хэлээгүй. Манай хүү О бид хоёр 2-лаа цуг амьдардаг юм. Миний хүү О нь төлөв даруу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ямар нэгэн муу зуршил байхгүй гадуур, дотуур гараад яваад байдаггүй маш сайн хүүхэд байгаа юм. Одоо миний хүү Дархан-Уул аймагт АУИС-ийн 3 дугаар курст сурдаг юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүх зүйл үнэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-*******-р ху/,

9. Гэрч ын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... А.******* бид хоёр нэг ангийн сайн найзууд юм. Бид хоёр найзалж нөхөрлөөд 12 жил болж байна. Бид 2 найз нөхдийн холбоотой. Манай найз ******* төлөв даруу, хүнийг ялгаж харьцаад байдаггүй, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ямар нэгэн муу авир зан гаргаад хүнтэй муудалцаад байдаггүй. Хувиараа мужаан хийж амьдардаг. Ажилдаа сайн, туршлагатай. Ямар шалтгааны улмаас гэмт хэрэг холбогдсоныг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №301 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Э.О биед цээж, дал мөр, тохой, сарвуу, гуя, өвдгөнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 15-р ху/,  

Шүүгдэгч А.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 34-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх 20-21-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 25-26-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 27-28-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, /хх 17-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 18-19-р ху/, хохирогчийн талаарх баримтууд, /хх-ийн 29-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 33-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хувийн сэдэлтээр ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорын гаргасан шүүгдэгчийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Боржигон овогт *******ын *******ыг 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******ад мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5.Шүүгдэгч А.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН