| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2026/0009/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/52 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 27.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ШЦТ/52
2026 01 15 2026/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Гт холбогдох эрүүгийн 2434006390478 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “” ХХК-д операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндий гэх нэртэй газарт асфальтан замын 3/21 километрийн шонгийн орчимд “0000” улсын дугаартай “Sonata 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчиж хохирогч Д.Нын жолоодон явсан “0000” улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Нын биед баруун шуу ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, элэгний 7-8 сегментэд цус хуралт, баруун уушгинд няцралт, хамар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн зовхи, зүүн гуяанд цус хуралт, зүүн нүдний зовхинд, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт,
Мөн тухайн газар, цаг хугацаанд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн /б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэх заалтыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Г нь: “Би согтуу байсан. Би гэр рүүгээ орох гэж явж байгаад осол гаргасан” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434006390478 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндий гэх нэртэй газарт асфальтан замын 3/21 километрийн шонгийн орчимд “0000” улсын дугаартай “Sonata 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчиж хохирогч Д.Нын жолоодон явсан “0000” улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Нын биед баруун шуу ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, элэгний 7-8 сегментэд цус хуралт, баруун уушгинд няцралт, хамар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн зовхи, зүүн гуяанд цус хуралт, зүүн нүдний зовхинд, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн тухайн газар, цаг хугацаанд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн /б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэх заалтыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь дараахь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 тал/,
-Хохирогч Д.Нын “...Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгаас өөрийн эзэмшлийн тоёота акуа маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Төв аймгийн Жаргалант суманд гэртээ харихаар гарсан юм. 23 цаг өнгөрч байх үед Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн замаас Жаргалант сум руу салаад засмал замаар явж байтал миний өөдөөс гэрэл гараад нэг машин ирж байсан. Тэр машин надад руу дөхөж ирээд миний явж байсан урсгал руу сөрж орж ирээд миний машины урдаас мөргөчихсөн. Тэгээд би шоконд ороод миний машинаас гал гараад, миний биед маш их өвдөлт мэдрэгдсэн. Миний машин эргээд байх шиг байсан. Би машинаасаа буух гэтэл аваарын бүсээ тайлж чадахгүй байсан. Тэгээд арай гэж бүсээ тайлаад машинаасаа буугаад засмал зам руу гүйсэн. Миний машин засмал замаас нилээд хол байсан. Засмал зам дээр гар өргөөд зогсож байтал цагаан өнгийн портер машин зогсоод намайг замын хажууд байдаг айлд хүргэж өгсөн. Тэгээд тэр айлын эгч цагдаа, эмнэлэг дуудсан... /хх-ийн
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны №492 дугаартай “...Д.Нын биед баруун шуу ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, элэгний 7-8 сегментэд цус хуралт, баруун уушгинд няцралт, хамар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн зовхи, зүүн гуяанд цус хуралт, зүүн нүдний зовхинд, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,
-2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №52/91 дугаартай “...Toyota Aqua маркийн 0000 улсын дугаартай автомашины жолооч Д.Ныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэлгүй байна. “Hyundai Sonata” маркийн “0000” улсын дугаартай автомашины жолооч М.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мен дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нелеет бодис хэрэглэсэн, мен хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Hyundai Sonata” маркийн “0000” улсын дугаартай автомашины жолооч М.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй» гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-40 тал/,
-2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас ЙР93120407 /регистрийн дугаар/ 0000-ын сэтгэцэд учирсан хор уршгийн Гуравдугаар /үсгээр/ зэрэглэлийг тогтоов...” гэх Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 47 тал/,
-“Вендо” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №49162 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-55 тал/,
-Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-62 тал/,
-Шүүгдэгч М.Гын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЕГ0823/3202 дугаартай “...:Д.Нын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшин илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндий гэх нэртэй газарт асфальтан замын 3/21 километрийн шонгийн орчимд “0000” улсын дугаартай “Sonata 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчиж хохирогч Д.Нын жолоодон явсан “0000” улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Нын биед баруун шуу ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, элэгний 7-8 сегментэд цус хуралт, баруун уушгинд няцралт, хамар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн зовхи, зүүн гуяанд цус хуралт, зүүн нүдний зовхинд, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн тухайн газар, цаг хугацаанд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн /б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэх заалтыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндий гэх нэртэй газарт асфальтан замын 3/21 километрийн шонгийн орчимд “0000” улсын дугаартай “Sonata 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчиж хохирогч Д.Нын жолоодон явсан “0000” улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Нын биед баруун шуу ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, элэгний 7-8 сегментэд цус хуралт, баруун уушгинд няцралт, хамар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн зовхи, зүүн гуяанд цус хуралт, зүүн нүдний зовхинд, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгч М.Гын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг,
Мөн тухайн газар, цаг хугацаанд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн /б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэх заалтыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэсэн тул шүүгдэгч М.Гыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл нь: “Шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруу дээрээ маргахгүй, түүний хувийн байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 2 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг түүний оршин суугаа газраар тогтоолгох, хохирол хор уршгийн хувьд гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч 5.300.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үлдэгдэл 16.373.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгтээ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон нь: “Тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” тус тус оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр төлж байгаа байдал, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж улсын яллагчаас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт шүүхээс тогтоосон Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч М.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч М.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Гт ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, хэрэгт -“Вендо” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №49162 дугаартай “Toyota aqua” маркийн “0000” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 13.038.250 төгрөгийн авто машин техникийн үнэлгээний тайлан авагдсан байгаагаас шүүгдэгч М.Г нь мөрдөн байцаалтын шатанд 6.650.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд шүүгдэгч М.Гаас 6.388.250 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Над олгож, хохирогч Д.Нын өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч М.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Нын сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЕГ0823/3202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “гуравдугаар зэрэглэл” ээр тогтоосон байна.
Шүүгдэгч М.Гын холбогдсон гэмт хэрэг гарсан 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө буюу тухайн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан тул шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтаан, хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хувьд айдас төрүүлсэн байдалтай байгаа байдал зэргийг дүгнэн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 22.99 дахин буюу /660х22,99/=15.173.400 төгрөгийг шүүгдэгч М.Гаас гаргуулахаар шийдвэрлэсэнг шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч М.Г нь 5.300.000 төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгч М.Гаас 16.373.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Над олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г нь автомашины сэлбэг авсан болон засварын хийсэн үйлчилгээний төлбөрт нийт 4.300.000 төгрөг төлсөн гэх боловч энэ гэмт хэргийн хохирогч Д.Над шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, эрүүгийн 2434006390478 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан Иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй тул автомашины сэлбэг авсан болон засварын хийсэн үйлчилгээний төлбөрт төлсөн 4.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн 2434006390478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан” үедээ үйлдсэн гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА