| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0445/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/92 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/92
2026 02 06 2026/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
-Улсын яллагчаар Б.Лувсанцэрэн,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэдэд,
-иргэний хариуцагч О.Нж,
-иргэний хариуцагч В.Бай, түүний өмгөөлөгч Б.Батбаатар,
-гэрч П.Зигт, Г.Уаатар,
-шүүгдэгч М.Мэ, түүний өмгөөлөгч С.Базардорж, Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мын Мэд холбогдох эрүүгийн 2434003240375 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг, Баян суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төв аймаг, Баян сумын Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Төв аймаг, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мын Мэ
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Мэ нь Төв аймгийн Баян сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 39 дүгээр зүйл "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-т "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно." гэснийг,
3.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна." 11 дүгээр зүйлийн 11.2-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 11.2.4-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах" гэснийг тус тус зөрчиж,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Х гэгээ" ХХК-ийн 2022 оны 11 сарын 08 ны өдөр 22//147 дугаартай албан бичгээр "...сумын хогийн цэгийн ойролцоох байрлалд шороон орд гаргаж авто замын далан суурийн ажилд хэрэглэх..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд Зиулан газар ашиглах тухай" захирамж гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг О.Нжтой байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 9638.44 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 3.815,329 төгрөгийн хохирлыг,
"Хишиг Буянт Зам" ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 30/2024 дугаартай "...түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах зөвшөөрөл олгож өгөхийг..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В. Байтай байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 800 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд нь 353,891 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Мэ нь: “Би 2016-2020 оны хооронд Төв аймгийн Баян сумын засаг даргын орлогч, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Төв аймгийн Баян сумын засаг даргаар ажилласан. Миний бүрэн эрхийн хугацаанд 2024 онд манай сумын түүхт 100 жилийн ой болохоор таарсан. Ажлаа аваад сумын ард иргэд, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан. Олон иргэд орон нутагтаа зам тавиулах хүсэлтэй байсан. 2021 ондоо багтааж 2 километр авто замын зураг төслийг гүйцэтгүүлсэн. Улс, аймгийн төсөвт суух боломжгүй байсан. Эхний далангийн ажил буюу 457.600.000 төгрөгийн төсвийг иргэдийн хурлаар баталсан. Хариуцлагатай авто замын ажил учраас мэргэжлийн хүмүүсийг оруулъя гээд Төв аймаг худалдан авах ажиллагааг зохион байгуулаад “Нео гэгээ” гэдэг компани шалгараад холбогдох үнэлгээний хорооны шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэр надад ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нео гэгээ компанитай далангийн ажил гүйцэтгэх гэрээг Төв аймгийн Баян сумын тамгын газар байгуулсан. Цаг үеийн хувьд өвөл болж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нео гэгээ компаниас хучилтын хайрга, дайрга хаанаас авах вэ? гэдэг хүсэлт тавьсан. Боломжтой газруудыг судлан шинжлүүлээд хогийн цехийн газар таарч байна гэдэг хариу ирсэн. Манай сум 2020 оны хавар шинэ хогийн цех үүсгэсэн. Тэр хавь замбараагүй байсан. Компаниас өгсөн бичгийн холбогдох төрийн албан хаагч буюу газрын даамал, байгаль орчин хариуцсан ажилтан нартаа холбогдох байгууллагад танилцуул гэж цохож өгсөн. Энэ ажлыг 2 долоо хоногийн хугацаанд судалсан. Төв аймагт орон нутаг өөрийн хөрөнгөөр зам тавьсан сум бараг байхгүй. Тийм учраас та бүхэн дотооддоо асуудлаа шийдэж болох юм байна гэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн гэж хоёр мэргэжилтэн надад танилцуулсан. Би аман хэлбэрээр тухайн холбогдох байгууллагуудаас тодруулж байсан. Ийм учраас болох юм байна гээд г эрээгээ байгуулсан. Дараа нь даргаа захирамж байхгүй бол болохгүй юм байна гээд 170 дугаартай захирамжийг гаргасан. 2023 оны төсөв батлахдаа хучилтын төсөв хараахан баталж чадаагүй. 2024 оны төсөв батлахдаа эхний хоёр эгнээг хучъя гээд тухайн төсвийг баталсан. Дараа нь үнэлгээний хороо байгуулан худалдах ажиллагаа зохион байгуулаад 2024 оны 1 дүгээр сард зарласан тендерт Хишигт буян зам гэдэг компани шалгарсан. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хишигт буянт зам компанитай хучилтын ажил хийх гэрээг байгуулсан. Энэ хугацаанд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хишигт буян зам компаниас хүсэлт ирсэн. Богино хугацаанд хучилтыг хийх хүсэлтийг тавьсан. Би тухайн үед та нар надаар буруу шийдвэр гаргуулсан байна гээд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 170 гэдэг захирамжийг цуцалж байсан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дүүргэлт хийх шаардлагатай байна гээд хогийн цэгийн газрыг ашиглуулах иргэдийн хурлын тогтоол гаргаад 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/99 тоот албан бичгээр Төв аймгийн засаг дарга н.Мөнхбаатарт хүргүүлсэн. Тэгээд 224 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хишигт буянт зам компани манай шийдвэрийг хүлээгээд хараад л байж байсан. Хугацаа дөхлөө, амжихаа болилоо гэж хэлж байсан. Өмнө нь авч байсан учраас дутуу дүүргэлтээ хийхээр болсон. Авлигатай тэмцэх газрын н.Цогтгэрэл гэдэг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа “Нео гэгээ”, “Хишигт буянт зам” компани нар Төв аймгийн Баян суманд түгээмэл тархацтай ашигт малтмал явуулаад бизнесийн ашиг олсон юм мэтээр тулган шаардаж байсан. Би тендерт шалгарсан компани шүү дээ гэж хэлсэн. Өөрт болон бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй гэж хэлсэн. Өөрийн бие даасан хөрөнгөөр хийх гэж хичээсэн. Манай хоёр компани тендерт шалгарсан ажилдаа хариуцлагатай хандаж 100 жилээс өмнө эхний хоёр хучилтын замын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад орсон. Манай нутгийнхан талархалтай байсан. Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу хүний хувьд энэ ажлыг хийсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэнд үнэхээр харамсаж байгаа. Би бусдад давуу байдал олгоогүй. Эдгээр компаниудыг танихгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэдэд нь: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд Аймгийн засаг дарга зөвшөөрөл өгдөг. Гэхдээ тухайн Баян сумын хувьд сумын хөрөнгө оруулалтаар тухайн замыг хийсэн. Хайрга, дайргын хувьд зөрүүтэй ойлголт байгаа. Манай аймгийн хэмжээнд ийм нөхцөл байдлууд гарч байгаа. Ихэвчлэн зам тавихад улсын төсвөөр хийгддэг учраас аймаг, сумаар дамжихгүй асуудал гардаг. М.Мийн хувьд аваад хувьдаа ашигласан зүйл хавтаст хэрэгт харагдадгүй. Мөн бусдад давуу байдал олгосон зүйл байдаггүй. Давуу байдал гэдэг бол өөр асуудал. Нутаг орныхоо иргэдийг бодсон шийдэл гэж харж байгаа. Хэрвээ шүүх гэм буруутай гэж үзвэл шүүхээс гаргасан хохирлыг нэхэмжилнэ” гэв.
Иргэний хариуцагч О.Нж нь: “М.Мэ гэдэг хүн манай байгууллагад давуу байдал олгосон зүйл байхгүй. Бие биеэ танихгүй. Тендерт шалгаран анх гэрээ байгуулахдаа танилцаж байсан. Хууль дүрэм журмын дагуу ажлаа хийгээд зааж өгсөн газраас нь дайргаа ашиглаад явсан” гэв.
Иргэний хариуцагч В.Бай нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Байгаль орчинд учруулсан хор хохирлын мөнгийг тушаасан. Эрүүл тэгш газраас авсан зүйл байхгүй. Ухаад сэндийлчихсэн газраас л авсан” гэв.
Гэрч П.Зигт нь: “Би 2 километр зам баригдаж байгааг мэдээгүй. Хайрга, дайрга ашиглахад яадаг вэ гэхээр нь ийм журам байдаг гэж хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар л зохицуулна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэгч нь Нийслэлийн байгаль орчны газар, харин орон нутагт аймгийн байгаль орчны газар. Би яг ямар бүтээн байгуулалт хийж байгааг мэдээгүй. Зүгээр тухайн журмыг л тайлбарласан” гэв.
Гэрч Г.Уаатар нь: “2022 онд авто зам барих, 100 жилтэй холбоотой бүтээн байгуулалт хийх гээд “Х гэгээ” компани тендерт шалгарсан байсан. Би газрын даамалтай ярилцаад координаттай танилцаад, судалсан. Тухайн үед дөнгөж ажилд орсон байсан учраас аймгийн засаг дарга шийдэх ёстой байсныг мэдээгүй. Зам баригдсанаас хойш хүүхэд цэцэрлэг сургуульдаа явахдаа тоос, шороогүй аюулгүй явдаг болсон. Иргэд их сайшаалтай хандсан” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-18 тал/,
-Гэрч М.Урын “...Манай “Хишигбуянт зам” ХХК нь 2019 оноос хойш авто замын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ жил буюу 2024 онд Баян сумын Засаг даргатай 02 дугаар сарын 26-ны өдөр сумын төвийн доторх авто замын хоёрдугаар ээлжийн ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ ажил өмнө нь хийгэж байсан ажил тул хоёрдугаар ээлжийн ажил гэж явагдаж байгаа. Тэгээд гэрээний дагуу барилгын ажил эхлүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр захиалагч талаас ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг албан бичиг өгсний үндсэн дээр тус сумын төв доторх замын ажлыг эхлүүлэх болсон. Тэгээд барилгын ажлыг хийж гүйэтгэхэд шаардлагатай хайрга шороо авах талаар 2024 оны 03 дугаар сарын 27-нд түгээмэл тархацтай ашиглт малтмал, хайрга, шороо ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг Баян сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан. Манай замын ажил 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэмжилт хийснээр замын ажил эхэлсэн. Тэгээд Баян сумын байгаль орчны байцаагчтай энэ оны 04 дүгээр сард уулзаад өмнө ашиглаж байсан хайрганы каррерь байгаа тэндээс шороогоо авч болно. Энэ газрыг өмнө нь манай замын ажлыг хийж байсан Х гэгээ гэх компани ашиглаж байсан гэж хэлсэн. Би н.Ганбат инженерын хамт Баян сумын Засаг даргатай уулзаад хайрга, шороо ашиглах зөвшөөрөл юу болж байна гэж асуухад байгаль орчны байцаагч н.Уаатарыг дуудаад хайрга шороо ашиглах зөвшөөрөл байгуулна уу гэж хэлж байсан. Тэгээд байгаль орчны улсын байцаагч өмнө ухаж байсан каррерь үзүүлээд эндээс авна хэр хэмжээтэй хайрга шороо хэрэгтэй байгаагаа тодорхойлоод гаргаад өгчих гэсэн. Тэгээд би инженер н.Ганбаттай өмнө ухагдсан байсан газарт очиж талбайн хэмжээ байршлыг тодорхойлж байгаль орчны байцаагчид өгсөн. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 22-нд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай гэрээг байгуулсан. Тус замын ажлыг урьд хийж байсан “Х гэгээ” ХХК нь тухайн газрыг ашиглаж байсан тус компани дээр холбогдох зөвшөөрөл, захирамж байгаа, нэг ажлыг үргэлжлүүлж байгаа болохоор тэндээс авч болно гэж захиалагчаас хэлж байсан. Тэгээд гэрээний дагууу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тухайн каррераас авто замд ашиглагдах харйга шороог ачиж зөөж байхад Баян сумын цагдаа нар ирээд бидний ажлыг зогсоож тээврийн хэрэгслийн бичиг баримт аваад явсан талаар надад утсаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би тухайн газар яваад очтол цагдаа нар бичиг баримт хураагаад явсан гэж хэлсэн...” /1-р хх-ийн 19-20 тал/
-Гэрч Э.Лхагвасүрэнгийн “...Тухайн хайрга авсан газар нь Баян сумын төвөөс зүүн тийш 2 орчим километрт хуучин ухаж хөндөгдсөн гэхээр овоолго шороо бий болсон урд хэсэгтээ хон болсон газар байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 тал/,
-Гэрч Э.Зигтбаатарын “...Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 07 цагаас Төв аймгийн Баян сумынд газар шорооны ажилтай ирсэн. Тэгээд тухайн сумын төвөөс зүүн тийш 2 орчим километрт байдаг газраас хар хөрс хуулж хайрга дайрга ачсан. Тэгээд тэндээс өглөөний 07 цагаас эхлэн 17 цаг хүртэл эксковатороор хайрга, дайрга гаргаж ачиж өгсөн. Тэгээд 17 цагийн үед цагдаа нар ирээд бид ажлаа зогсоосон. Тухайн хайрг а васан газар нь Баян сумын төвөөс зүүн тийш 2 орчим километр хуучин ухаж хөнгөдсөн гэхээр овоолго шороо бий болсон урд хэсэгтээ хог болсон газар байсан. Би тухайн газраас 8 машин хайрга эксковатороор ачиж өгөөд 9 дэх машиндаа ачиж байхад цагдаа нар ирсэн. Би Hyundai-120 маркийн 90-10 УР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 тал/,
-Гэрч Б.Уаатарын “...Манай сумын Засаг дарга болох М.Мэ нь 2022 онд сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд Зиулан газар ашиглах тухай захирамж гаргаж байсан. Тэгээд 2022 онд Х гэгээ ХХК-тай гэрээ хийж ажиллаж байсан. Тэгээд тухайн компани нь өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад Хишигбуянт зам ХХК хүсэлт гаргасны үндсэн дээр 800 куб шороо авах гэрээг байгуулсан. Тэгээд тухайн компани нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирж хайрга, дайрга бэлтгэхээр болсон. Тухайн хайрга авсан газар нь Баян сумын төвөөс зүүн тийш 4 орчим километрт хуучин Х гэгээ ХХК авч сумын төвийн засмал зам барих ажилд ашиглаж авч байсан газар байгаа юм. Сумын Засаг даргын 2022 оны захирамж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон тэр хоёрыг үндэслэн “Хишигбуянт зам” ХХК-тай байгуулсан гэрээ зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч зарим судалгаа гарган ирүүлэх шаардлагтай гэх хариуг ирүүлсэн. Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах олборлох зөвшөөрөл олгогддог. Манай сумтй гэрээ байгуулсаны үндсэн дээр 80 кубметр шороо бэлтгэх зөвшөөрөл олгосны хүрээнд тухайн газраас хайрга авсан. Тухайн “Хишигбуянт зам” ХХК нь хайр, дайрга олборлох зөвшөөрөлгүй. Тухайн газрыг 2022 оны захирамж гарснаас хойш ашиглаж байгаа. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан “Х гэгээ” ХХК-тай 800 кубметр дайрга авах гэрээ байгуулсан. Тухайн газар нь Буян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг н.Дашгай гэх нэртэй газар байгаа юм. Манай “Хишигбуянт” ХХК нь Төв аймгийн Баян сумын төвд баригдах авто зам дээр ажиллаж байгаа юм. Тэгээд авто замын дүүргэлтэд ашиглах гэж хайрга, дайрга авсан. 2024 оны 05 дугаар сарын дундуур байгуулж байсан. Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Би “Хишигбуянт зам ХХК”-тай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ байгуулж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 тал/,
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №1/55 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 73-108 тал/,
-Гэрч О.Нжийн “... “Х гэгээ” ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2020 оноос хойш ажиллаж байна. Манай компани нь авто зам гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Тамгын газрын худалдан авах ажиллагааны газраас Төв аймгийн Баян сум доторх 2 км авто замын далан суурийг барих ажлыг албан ёсоор сонгон шалгаруулалтаар зарласан юм. Тус 455 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг манай компани сонгон шалгаруулалтаар орж хийхээр болсон. Энэ ажлыг хийхийн тулд түгээмэл тархацтай хайрга, дайрга хэрэгтэй болж Баян сумын засаг дарга уулзахад тус сумын хогийн цэгийн орчим болох газар зааж өгөхөөр нь би албан ёсоор хөрс шорооны дээж авч шинжлүүлэн хариуг нь авч албан ёсоор 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22/147 дугаартай албан бичгээр сумын засаг даргад хандсан. Миний гаргасан хүсэлтийн дагуу албан ёсоор боломжтой гэсэн хариу сумын засаг даргаас албан бичгээр хариу өгсөн. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай гэрээ байгуулж тус сумын нутаг дэвсгэр болох Засаг даргын зааж өгсөн газар хогийн цэг орчим газраас хайрга, дайргын олборлолт хийж тус сумын нутаг дэвсгэрт хийгдэх 2 км авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22/147 дугаартай албан бичгээр хандаж, үүний дагуу сумын Засаг даргаас зөвшөөрөл олгосны дагуу газар шорооны ажлаа эхлүүлж хайрга, дайрга олборлож ашигласан юм. Анх тус хогийн цэг орчим газрыг сумын захиргаанаас зааж өгсөн байх. Тхуайн үед ажиллаж байсан манай компанийн инженер Б.Дашням мэднэ, бүх газар шорооны ажлыг хариуцаж хийлгэсэн хүн байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113 тал/,
-Гэрч Э.Лхагвасүрэнгийн “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байсан өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Баян суманд манай Хишиг буянт зам ХХК-ийн инженер Ур газар шорооны ажил байна нэг тээврийн хөлсөнд нь 25.000 төгрөгөөр тооцно, машиныг нь компаниас гаргаж өгнө гэсний дагуу би Баян суманд яваад очтол надаар компанийн эзэмшлийн HOWA маркийн том хүнд даацын машин бариулсан. Ингээд Төв аймаг Баян сумын ертөнцийн зүгээр зүүн хойно байрлах хуучин ашиглаж байсан бололтой хогийн цэгтэй газраас 3 удаагийн тээвэр хийчхээд 4 дэх удаагаа ачуулж байхад Төв аймгийн Цагдаагийн газрын цагдаа нар ирээд машины бичиг баримтыг маань хураан аваад хийж байсан ажлыг маань зогсоогоод явсан 17 Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баян сумынхаа цагдаад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Төв аймгийн Баян сумын засаг даргын тамгын газраас хэн нэгэн албан тушаалтан ирж зааж өгсөн асуудал байхгүй. Компанийн инженер н.Урын зааж өгсөн газраас л компанийн машинаар газар шорооны ажил хийж 3 удаагийн тээвэр хийж өгсөн. Манай компанийн экскаваторын жолооч н.Зигтбаатар ачиж өгсөн надад хэдэн удаа ажиж өгсөн талаараа мэдэж байгаа. Би аймгийн Зүүн хойд талын газраас хайрга дайрга зөөж Баян сумын доторх зам засварын ажилд Зиулж буулгасан юм. Би тухайн үед Хишиг буянт зам ХХК-д анх удаагийн нэг удаагийн тээвэрт 25.000 төгрөгийн цалингаар ажиллахаар ирсэн хүн, түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ компанидаа үндсэн ажилтан нь болчихсон ажиллаж байна. Тухайн үед 3-96 УАС улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон, одоо ч энэ машинтай ажил хийж байгаа. Би тухайн үедээ компанийн ажлыг хийж байна гэж бодож хийсэн, тэрнээс биш компани хаана ямар гэрээтэй ажил хийж гүйцэтгэж байгаа эсэхийг мэдэхгүй, хий гэсэн ажлыг нь хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 116-117 тал/,
-Гэрч Э.Зигтбаатарын “....Хишиг буянт зам ХХК-д миний бие 2022 оны хавраас хойш өнөөдрийг хүртэл экскаваторын операторчнаар ажиллаж байна. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян суманд газар шорооны ажил хийхээр ирсэн. Компанийн эзэмшлийн Hundia w-210 маркийн экскаватороор сумын зүүн хойно чигтээ байрлах өмнө нь ухаж байгаа орхисон бололтой газраас хайрга дайрга олборлон компанийн эзэмшлийн хоёр машинд ачиж өгсөн, нийтдээ 8 машинд ачиж өгсөн. Нэг машины жолооч нь н.Лхагвасүрэн, нөгөө машины жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна тухайн үедээ л жолоочоор ажиллаж байсан хүн. Харин н.Лхагвасүрэн нь манай компанид оператор жолоочоор хамт ажиллаж байгаа. Компанийн инженер н.Урын зааж өгсөн газраас нь хайрга дайрга олборлож зөөсөн. Тэрнээс биш сумын захиргаанаас ямар нэгэн ажилтан ирж газар зааж өгсөн асуудал байхгүй. Бид нарыг 8 машин шороо зөөж байхад цагдаа нар ирээд болиулж, маргааш нь бид нараас мэдүүлэг аваад ажлыг бүрэн зогсоосон юм. Ер нь бол манай компани сумын төвийн хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэж байгаа түүндээ Зиулж хайрга дайрга зөөсөн юм тэрнээс биш манай компанийн зүгээс хэнтэй хэрхэн гэрээ хийж ажил гүйцэтгэж байгаа талаар мэдэхгүй, энэ талаар захирал, инженерүүд мэдэх байх миний хувьд инженерийн зааж өгсөн ажлыг хийж гүйцэтгэдэг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 120-121 тал/,
-Гэрч М.Урын “...Хшиг буянт зам ХХК-д миний бие 2020 оноос хойш ерөнхий инженерээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай компани Төв аймгийн Баян сумын төв доторх 2 км авто замын хучилтын ажил хийх гэрээг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баян сумын засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус ажлыг 2024 оны 07 дугаар сарын 10-ний өдөр хийж дуусгахаар гэрээнд заасан байдаг. Үүний дагуу 2024 оны 03 дугаар сараас бэлтгэл ажил хангагдаж талбайн ажил 4 сараас эхлэн явагдаж эхэлсэн. Тус автозамын газар шороо, далангийн ажлыг урд онуудад өөр аж ахуй нэгж хийж гүйцэтгэсэн байдаг. Манай компанийн хувьд дээд хучилтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээтэй байсан хэдий ч хоёр гурван жилийн хугацаанд хувил үүсэж цас бороонд идэгдэж зарим нэг газраа эвдэрч, өргөтгөл хийх, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж гэх зэрэг газруудад дүүргэлт хийх материал шаардлагатай байсан тул захиалагч байгууллага болох Төв аймгийн Баян сумын Засаг даргад хүсэлт гаргаж, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хайрга шороо ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 30/2024 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан. Сумын засаг даргын тамгын газраас холбогдох мэргэжилтэн байгаль орчны байцаагч, засаг дарга нарын зүгээс урьд нь танай замын газар шорооны ажлыг хийж гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан карер байгаа түүний ашиглаж болно гээд сумын төвийн зүүн тал руу 3 км орчим зайтай байрлах хуучин ухагдсан газраас авахыг зөвлөж авч болно гэсний дагуу манай компани Түгээмэл тархацтай хайрга шороо ашиглах гэрээг 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 01 дугаартай гэрээг Засаг дарга, байгаль орчны байцаагч нартай байгуулсан, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Засаг дарга, байгаль орчны байцаагч нарыг зааж өгсөн газраас хайрга шороо тээвэрлэж эхэлж байхад цагдаа нар ирээд ажлыг маань зогсоож, машины бичиг баримтуудыг маань түр хураан аваад ажлыг зогсоосон юм. Манай компани хоёр машинаар 8 удаа л тээвэрлэн зөөж замынхаа ажлын талбар дээр буулгасан. Энэ талаар албан ёсоор экологи эдийн засгийн үнэлгээг хийлгүүлсэн байгаа. Манай гаргасан хүсэлтийн дагуу ямар нэгэн байдлаар албан ёсоор бичгээр хариу өгөөгүй, харин амаар сумын Засаг дарга М.Мэ зөвшөөрч хэлсний дагуу тухайн зааж өгсөн газраас шороо зөөсөн юм. Тэр ч утгаараа албан ёсоор гэрээ байгуулж тухайн шороог зөөж эхэлсэн юм. Байгаль орчны байцаагч н.Уаатар тухайн газрыг газар дээр нь очиж зааж өгч байсан. Тухайн газар дээр очиход хуучин ухагдсан, хөрсийг хуулж овоолго үүсгэсэн байдалтай газар байсан. Зарим хэсэгтээ ахуйн хог хаячихсан, эвдэгдэж хөндөгдсөн газар байсан. Тэр ч утгаараа байгаль орчны гэрээн дээр засаг даргын хамтаар гарын үсэг зурсан байгаа. Манай компанийн хувьд гэрээнд зааснаар бол 2 км авто замын асфальтан хучилтын ажлыг хийж гүйцэтгэхээр байсан боловч удаан хугацаанд эвдэрч гэмтсэн замыг засах, явган, дугуйн зам, замын хөвөө зэргийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэхийн тул зайлшгүй хайрга шороо хэрэгтэй байсан учраас албан ёсоор сумын засаг даргад хүсэлт гаргаж, амаар зөвшөөрсний дагуу гэрээ хийж хайрга шорооны ажлаа хийж эхэлж байсан юм. Энэ ажлын хөлс гэрээнд заагдаагүй, компанийн зүгээс нэмэлт зардал гарсан талаараа захиалагчид албан бичгээр хандсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-126 тал/,
-Гэрч А.М “...Манай Баян сумын доторх 2 км авто замын ажлын суурь далангийн ажлыг 2022 оны 08 дугаар сраын орчим “Х гэгээ” ХХК хийж гүйцэтгэсэн, албан ёсоор сонгон шалгаруулалтын дагуу орж ирсэн компани байгаа юм. Х гэгээ ХХК нь гэрээ хийснээс хойш 2024 оны 04 дүгээр сарын орчим хийж дуусгасан, албан ёсоор 7 сард хүлээн авсан. Үүнтэй зэрэгцээд 2024 ондоо Хишиг буянт зам ХХК тус автозамын хучилтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан орж ирсэн. Энэ компани албан ёсоор тендер сонгон шалгаруулалтаа тус ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм. Одоо ажлын явц нь дуусах шатандаа орчихсон комисс ажиллуулах хүсэлтээ өгчихсөн байгаа. Тус компани хэний зөвшөөрлөөр хайрга шороогоо олборлосон талаар мэдэхгүй байна, манай сум өөрөө байгаль орчин хариуцсан мэргэжилтэнтэй, хариуцсан Засаг даргатай учраас энэ талаар мэдэхгүй байна. Харин сумын төвийн зүүн талд байрлах хогийн цэг орчим газраас тус хоёр аж ахуй нэгж хайрга, шороо тээвэрлэн зөөж, сумын төвийн 2 км авто замын ажилд ашигласныг мэдэж байна. Энэ хоёр компани хоёулаа албан ёсоор сумын засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ талаар нь би сайн мэдэж байна, би өөрөө хүртэл гэрээний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэж ойлгож болно. Харин хайрга, шороо олборлосон асуудлын талаар сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-130 тал/,
-Гэрч Б.Уаатарын “...Манай Баян сумын түүхт 100 жилийн ой 2024 онд болж өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор 100 жилийнхээ ойг угтуулан 2 км авто замыг сумынхаа төвд хийхээр болсон. Энэ ажлыг 2021 оноос хойш хийж эхэлсэн байдаг. 2022 онд Баян сумаас Зарласан тендер сонгон шалгаруулалтаар “Х гэгээ” ХХК шалгарч тус 2 км замын далангийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байдаг. Үүний нэгэн адил 2024 онд Хишиг буянт зам ХХК нь асфальтан зам тавих хучилтын ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарсан байдаг. Тус хоёр компанитай ажил гүйцэтгэх гэрээг тухай бүр нь сумын дарга байгуулсан байдаг. Би энэ гэрээний асуудал оролцох эрх байхгүй. Ингээд Х гэгээ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу далангийн ажилд шаардлагатай түгээмэл тархацтай хайрга, дайрга олборлож далангийн ажил хийх шаардлага гарч албан ёсоор энэ тухай хүсэлтээ сумын Засаг дарга М.Мэд гаргасан байдаг. Засаг дарга М.Мэ надад цохолт хийж надад өгсний дагуу би албан ёсоор түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 дугаартай захирамжийг үндэслэн тухайн өдөр нь "Х гэгээ" ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд 9,638,44 м3 хайрга, дайрга олборлох гэрээг байгуулсан. Гэрээн дээр би албан ёсоор гарын үсэг зурсан байгаа. Үүний нэгэн адил Хишигт буянт зам ХХК-тай өмнө гаргасан А/170 дугаартай Засаг даргын захирамжаа үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай гэрээ байгуулсан. Тухайн хоёр аж ахуй нэгж сумын төвөөс зүүн тийм хогийн орчим Баян сумын 3-р багийн нутаг дэвсгэр Цавчих гэх газраас хайрга, дайрга олборлож замын ажилд ашигласан. Тус хоёр аж ахуй нэгж албан ёсоор хүсэлт гаргасан, Х гэгээ ХХК-ийн хүсэлтийн дагуу Засаг дарга А/170 дугаартай захирамж гаргаж зөвшөөрөл олгосон, түүний дагуу би гэрээ байгуулсан, харин Хишиг буянт зам ХХК-ийн хувьд албан ёсоор хүсэлт гаргасан, өмнөх захирамжаа үндэслэн гэрээ байгуулсан. Албан ёсоор бичгээр хүсэлтийг нь хүлээн авсан талаар хариу өгөөгүй, аман хэлбэрээр өгч, зөвшөөрсөн байдаг. Энэ шийдвэрийг Засаг дарга М.Мэ гаргасан. Асуулт: Баян сумын засаг дарга М.Мэ нь Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 04/778 дугаартай *.....2 км авто замын ажилд ашиглах 8 га талбай нь 2021 оны аймгийн ИТХ-ийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан түр журмын дагуу 2.1.2-т заасан Улс, орон нутгийн тусгай хэрэгцээний газар, усан сан, ойн сан бүхий хамгаалалтын бүстэй давхцаж байх тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн албан бичгийг 05 дугаар сарын 30-ны өдөр цохолт хийж танд өгсөн байна. Энэ талаар та ямар хариу арга хэмжээ авсан юм бэ? Ямар учраас Хишиг буянт зам ХХК-ийн ажлыг зогсоогоогүй юм бэ? Хариулт: Энэ албан бичгийн дагуу тооцоолол, цэг, градус зэргийг нь гаргахаар газрын даамлын хамтаар ажилласан, тухайн үед компьютер нь минут секунд зэргээр тооцоолол хийх гэхээр гацаад болохгүй байсан юм. Саяхан компьютер аа янзлуулсан, ямар ч байсан тэжээлийн блок нь шатчихсан байна гээд явж байсан. Яг энэ үеэр буюу Хишиг буянт зам ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дөнгөж хайрга шороогоо зөөж эхэлж байхад цагдаа нар ирж ажлыг нь зогсоосон юм. Өөр нэмж ярих зүйлгүй дахин хэлэхэд Сумын засаг даргыг үндэслэн гэрээ байгуулсан, харин сүүлд нь хуулийг н судалж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйл байх санаж байгаагаар аймаг, нийслэлийн засаг даргын зөвшөөрөлтэйгөөр түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглуулна гэж заасан байсны мэдэж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-135 тал/,
-Иргэний хариуцагч О.Нжийн “...Экологи эдийн засгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй, байгаль орчинд учруулсан хохирлын 2.961.763 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардалд 853.566 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Манай компанийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй, иргэний хариуцагчаар татагдаж байгаа талаараа ойлгосон. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй, манай компани сумын Засаг даргын зөвшөөрлийн дагуу л ажлаа хийж гүйцэтгэсэн. Тэрнээс биш тус Засаг даргын эрх мэдэл шийдвэрлэдэг эсэхийг мэдэхгүй, хууль дүрмийнхээ дагуу л албан ёсоор гэрээ байгуулж ажилласан гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168-169 тал/,
-Иргэний хариуцагч В.Байгийн “...Манай компани авто замын барилгын чиглэлээр үйл ажиллагаа 175 явуулахаар 2013 он байгуулагдсан, 2019 оноос хойш тусгай зевшеерлее авч зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх болсон. Өмнө ямар нэгэн байдлаар таньж мэддэггүй байсан, албан ёсоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан цагаас хойш ажил хэргийн шугамаар харьцаж эхэлсэн үеэс зүс мэддэг болсон, тэрнээс биш ямар нэгэн харилцаа байхгүй, одоо ч гэсэн ажил хэргийн хүрээнд харьцдаг. Манай компаний Баян сумын Засаг даргын зааж өгсөн газраас зөвшөөрсний дагуу л газар шорооны ажилд шаардлагатай хайрга дайрга шороог авч ашигласан, нэгэнт хууль дүрмийн дагуу боломжгүй газраас авч ашигласан болон үүнийгээ бүрэн хариуцаж учирсан хохирлын бүрэн төлж барагдуулахад бэлэн байна, албан ёсоор хохирлыг нь барагдуулж холбогдох баримтыг нь хэрэгт хавсаргуулах болно. Энэ асуудалтай ямар нэгэн байдлаар маргаад байх зүйл байхгүй.Тухайн шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй дүгнэлтээр гарсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Бүрэн төлж барагдуулах болно. Тухайн үед болсон асуудлын талаар ажил хариуцсан ерөнхий инженер н.Ур мэдүүлсэн учраас надад мэдүүлэх зүйл алга, ер нь бол манай ерөнхий инженер н.Ур ажлаа гардан хариуцдаг хүн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175 тал/,
-Шүүгдэгч М.Мийн яллагдагчаар өгсөн “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, эрх үүрэгтэйгээ холбоотойгоор асуух зүйл байхгүй, хуульд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Одоо мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 191-192 тал/,
-Шүүгдэгч М.Мийн яллагдагчаар дахин өгсөн “...Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ мэдүүлсэн байгаа, нэмж ярих зүйлгүй. Харин хэргийн материалтай танилцсаны дараа бичгээр тайлбар мэдүүлэг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 195-196 тал/,
-Хохирогч А.Доржпүрэвийн “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/1669 дугаартай албан бичгийн дагуу 243400324 дугаартай хэрэгт албан ёсоор Төв аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж хохирогчоор тогтоогдон оролцож байна. Шинжээчийн №1/55 дугаартай дүгнэлттэй танилцлаа "Х гэгээ" ХХК байгаль орчинд 2,961,763 төгрөгийн хохирол, талбайг нөхөн сэргээх зардал 853,566 төгрөг, "Хишиг буянт” зам ХХК-ийн байгаль орчин 153 төгрөг, талбайг нөхөн сэргээх зардалд 353,876 төгрөг нийт 4,169,358 төгрөгийн хохирол учруулсан байна. Экологи эдийн засгийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-201 тал/,
-“Х гэгээ” ХХК-ийн хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 204 тал/,
-“Хишигбуянт зам” ХХК-ийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал төлсөн баримт /2-р хх-ийн 206-207 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сэдэдийн “...Эрх үүрэгтэйгээ танилцсан, өмгөөлөгч авах шаардлага байхгүй, ямар нэгэн ойлгомжгүй зүйл байхгүй. Танай 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/10501 дугаар албан бичгийн дагуу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/948 дугаар албан бичгээр Эрүүгийн 2434003240375 дугаар хэрэгт Засаг даргын тамгын газрыг төлөөлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газрыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолтой танилцлаа, тус тогтоолоос Эрүүгийн 2434003240375 дугаартай хэрэгт Төв аймгийн Баян сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас орон нутагт буюу Төв аймгийн Засаг даргын тамгын газарт 4.169.358 төгрөгийн хохирол учирсан талаар ойлгож мэдлээ. Ямар нэгэн ойлгомжгүй зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58-60 тал/,
-Гэрч П.Зигтын “...Түгээмэл тархацтай гэдэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нэр томьёонд хамаарах Зам барилгын материалын Зиулалтаар ашиглах боломжтой элбэг тархац бүхий элс хайрга барилыг чулууны хуримтлалыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн авто замын далангийн ажил болон түүнд ашигласан шороо нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарна, мэдээжийн хэрэг хар шороо болон шаварлаг шороог тухайн замын ажилд ашиглахгүй нь ойлгомжтой, тухайн замын ажилд ашиглагдахаар элбэг тархалттай шороо бүхий зам барилгын ажилд ашигласан шороо бүхий материалыг ойлгож болно. Тийм учраас түгээмэл элбэг тархалттай шороог хайрга, дайрга гэж тодорхойлдог юм. Таны хэлсэн тохиолдол хөдөө орон нутагт нийтлэг тохиолддог асуудлын нэг, ер нь бол тухайн орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалттай холбоотойгоор иймэрхүү асуудал байнга гардаг. Тухайн замд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалыг "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт матмалыг хайх, ашиглах тусгай журмаар" зохицуулдаг юм. Тухайн сум орон нутгийн захиргаанаас тухайн авто замын далангийн ажилд ашиглагдах түгээмэл тархацтай хайрга дайргыг ашиглахын тулд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн энэ журмын 3 дугаар зүйлийн 1.1 заасан зураглалд тусгасан ашиглалтын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал, хайх ашиглах нехцел бололцоог бүрдүүлэх, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авахаар зохицуулагдсан юм. Тус журамд зааснаар орон нутгийн захиргаанаас ашиглагдах талбайн хэмжээг 1 га газраас багагүй 5 га газраас ихгүй байхаар тус журмын 2.1.3-т заасан байдаг. Ажил эхлэхээс 3 сарын өмнө шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл хэмжээ, ашиглалтын хугацааны саналыг бүсчилсэн байдлаар гаргаж ашиглалтын эрх олгох хүсэлтийн хамт зам тээвэр асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Зам тээврийн яаманд хүргүүлж, тус яамнаас эрх авах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн санал, холбогдох баримт бичгийг уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлж шийдвэрлүүлнэ. Одоогоор бол аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж шийдвэрлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл замын ажилд шаардагдах түгээмэл тархац бүхий хайрга, дайргыг тухайн журмаар зохицуулж ашиглана. Замын ажилд зарцуулагдах хайрга, дайргын хэмжээнээс үл хамаарна. Хэдэн км замын ажил байна тэр хамаагүй, 1 км байна уу 100 км байна уу тэр нь хамаагүй, тухайн хайрга дайрга олборлохдоо 5 га газраас ихгүй 1 га газраас багагүй хэмжээнд түгээмэл элбэг тархац бүхий ашиг малтмалыг ашиглана. Өөр нэмж ярих зүйлгүй тухайн асуудлыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын хавсралт "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт матмалыг хайх, ашиглах тусгай журмаар" дээр тодорхой заасан байгаа мэдүүлэгтээ 222 дугаар журам 2 хуудас, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 12 хуудас материалыг хавсаргуулахаар өгч байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68-70 тал/,
-Иргэний хариуцагч О.Нжийн “...Манай компани 2005 он үүсгэн байгуулагдсан анх хаяг рекламын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан 2018 оноос хойш авто замын барилгын ажил тусгай зөвшөөрлөө авч үүнээс хойш замын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр хурьцаа эзэмшигчтэй Ж.Батбаатар компанийнхаа 90 хувийн эзэмшдэг юм. Миний бие 10 хувийг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар томилогдон компанийнхаа үйл ажиллагааг бүрэн хариуцдаг. Экологи эдийн засгийн үнэлгээний шинжээчийн тус дүгнэлттэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй байгаль орчин учруулсан хохирлын 2,961,763 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардалд 853,566 төгрөгийг төрийн байршуулсан байгаа. Өмнө энэ талаараа мэдүүлсэн байгаа. Өмнө ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, зөвхөн ажил хэргийн шугамаар харьцаж байснаас цаашгүй. Ямар нэгэн байдлаар тус сумын засаг дарга болон тамгын газрын ажилтнуудтай үгсэн тохирч, ашиг сонирхол үүсгэсэн асуудал байхгүй. Харин тухайн сум орон нутгийн ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн. Тухайн үед Засаг дарга М.Мэтэй албан ёсоор гэрээ байгуулж, зааж өгсөн газраас нь авто замын барилгын ажилд шаардлагатай хайрга дайргыг авч ашигласан. Тэрнээс биш сумын Засаг даргын эрх хэмжээнд хайрга дайрга авч болох газрыг олгодог талаар мэдэхгүй байна. Харин ч манай компанийн зүгээс Засаг даргын буруутай шийдвэрийн улмаас хохирол хүлээсэн гэж үзэж байна. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байсан учир нь сумын засаг даргатай албан ёсоор гэрээ байгуулж, тухайн гэрээний хүрээнд тогтоож өгсөн газраас нь элбэг тархац бүхий түгээмэл хайрга, дайрга бүхий замын барилгын ажилд шаардлагатай шороог авч ашигласан. Ер нь бол тухайн сумын 100 жилий ойг угтаж сум дотроо 2 км авто замын ажлыг хийж гүйцэтгэхээр зохион байгуулсан, тухайн үед ойн арга хэмжээ болохоос өмнө гээд Засаг даргын зүгээс яаруулж, аман хэлбэрээр тэр хогийн цэг орчим газар очиж хайрга дайргаа ав гэсний дагуу зааж өгсөн газраас нь авсан юм. Манай компанийн зүгээс албан ёсоор түгээмэл тархацтай хайрга дайрга бүхий чулуулагтай шороо хэрэгтэй байна гэж албан ёсоор 22/147 дугаар албан бичгээр тус зааж өгсөн шороон орд бүхий газраас дээж авч албан ёсоор шинжлүүлэхэд замын барилгын ажилд тохирсон тул тус газрын байрлал болох кординат цэгийг тодруулж албан ёсоор зөвшөөрөл хүссэн. Засаг дарга М.Мэ хуучин газар байгаа гээд албан ёсоор албан бичиг өгөлгүйгээр амаар тус хогийн цэг орчим газрыг зааж өгсөн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй манай компанийн зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй, сумын засаг даргатай албан ёсоор гэрээ хийссэн тус гэрээний хүрээнд албан ёсоор шороо авч болох газрын талаар хүсэлт явуулахад Засаг даргын зүгээс хуучин ашиглаж байсан газар байгаа гээд амаар зааж өгсөн газраас нь замын барилгын ажилд шаардлагатай шороог авч ашигласан, Сумын засаг даргын эрх хэмжээнд хайрга дайрга авч болох газрын зөвшөөрөл олгодоггүй талаар мэдэхгүй юм байна, өөрөөр хэлбэл засаг даргын эрх хэмжээний асуудлыг бид нар мэдэхгүй гагцхүү гэрээний хүрээнд зааж өгсөн газрыг нь ашигласан, харин ч Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас манай компани хариуцагчаар татагдаж хохирлын мөнгө төлж байгаа нь давхар хохирч байна, ер нь бол Засаг 100 жилийнхээ ойг угтаж яаралтай ажлаа хийж гүйцэтгүүлэхийн тулд тус газрын зааж өгсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 89-91 тал/,
-Иргэний хариуцагч В.Байгийн “...Манай компани авто замын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 он байгуулагдсан, 2019 оноос хойш тусгай зөвшөөрлөө авч зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх болсон. Хоёр хувьцаа эзэмшигчтэй дийлээнх хувьцаа Зигт овогтой Лхамсүрэн эзэмшдэг, миний бие компанийн 10 хувийн хувьцааг эзэмшиж байна. Тус компанийг анх 3.Лхамсүрэн үүсгэн байгуулсан. Одоо миний бие гүйцэтгэх захирлаар компанийнхаа үйл ажиллагааг бүрэн хариуцан явж байна. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ажил хэргийн шугамаар л харьцаж таньдаг болсон. Тус үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан, учирсан хохиролтой ямар нэгэн байдлаар маргах зүйл байхгүй, анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирлын мөнгөө төрийн санд байршуулсан байгаа. Манай компанийн зүгээс Төв аймгийн Баян сумын Засаг даргын зааж өгсөн газраас зөвшөөрсний дагуу л газар шорооны ажилд шаардлагатай элбэг байдаг түгээмэл тархац бүхий хайрга дайрга шороог авч ашигласан. Тэрнээс биш Сумын засаг даргын эрх хэмжээнд тус замын ажилд шаардлагатай хайрга дайргыг шийдвэрлэдэг эсэхийг нь мэдэхгүй, өөрөөр хэлбэл Сумын засаг даргын ажил үүргийг мэдэхгүй, зөвхөн түүний зааж өгсөн газарт нь очиж 7 орчим машин шороог авч сум дундах авто замын далан, хөвөөний хонхор газарт дүүргэлт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Ямар учраас манай компанийг иргэний хариуцагчаар татсан талаар ойлгохгүй байна, харин эсрэгээ ажлаа мэдэхгүй засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаар манай компани хохирч, иргэний хариуцагчаар татагдан, хохирлыг төлж барагдуулахаар болоод байна. Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мэтэй ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн асуудал байхгүй. Сумын засаг даргын хууль зөрчсөн асуудлын талаар надад ямар нэгэн ойлголт байхгүй. Сумын засаг даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу замын ажилд шаардагдах хайрга дайргын асуудлыг Сумын захиргаанаас шийдвэрлэхээр заасан байгаа, тэр утгаараа албан ёсоор гэрээ байгуулж, хүсэлт гаргаж, түүний зөвшеерсен шийдвэрийн дагуу зааж өгсөн газраас нь элбэг тархац бүхий хайрга, дайргад хамаарал зам ажилд шаардлагатай шороог авч ашигласан юм. Тус үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан, учирсан хохиролтой ямар нэгэн байдлаар маргах зүйл байхгүй, анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирлын мөнгөө төрийн санд байршуулсан байгаа. Манай компанийн зүгээс Төв аймгийн Баян сумын Засаг даргын зааж өгсөн газраас зөвшөөрсний дагуу л газар шорооны ажилд шаардлагатай элбэг байдаг түгээмэл тархац бүхий хайрга дайрга шороог авч ашигласан. Тэрнээс биш Сумын засаг даргын эрх хэмжээнд тус замын ажилд шаардлагатай хайрга дайргыг шийдвэрлэдэг эсэхийг нь мэдэхгүй, өөрөөр хэлбэл Сумын засаг даргын ажил үүргийг мэдэхгүй, зөвхөн түүний зааж өгсөн газарт нь очиж 7 орчим машин шороог авч сум дундах авто замын далан, хөвөөний хонхор газарт дүүргэлт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Ямар учраас манай компанийг иргэний хариуцагчаар татсан талаар ойлгохгүй байна, харин эсрэгээ ажлаа мэдэхгүй засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаар манай компани хохирч, иргэний хариуцагчаар татагдан, хохирлыг төлж барагдуулахаар болоод байна. Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мэтэй ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн асуудал байхгүй. Сумын засаг даргын хууль зөрчсөн асуудлын талаар надад ямар нэгэн ойлголт байхгүй. Сумын засаг даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу замын ажилд шаардагдах хайрга дайргын асуудлыг Сумын захиргаанаас шийдвэрлэхээр заасан байгаа, тэр утгаараа албан ёсоор гэрээ байгуулж, хүсэлт гаргаж, түүний зөвшеерсен шийдвэрийн дагуу зааж өгсөн газраас нь элбэг тархац бүхий хайрга, дайргад хамаарал зам ажилд шаардлагатай шороог авч ашигласан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 104-106 тал/ зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Мэ нь Төв аймгийн Баян сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 39 дүгээр зүйл "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-т "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно." гэснийг,
3.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна." 11 дүгээр зүйлийн 11.2-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 11.2.4-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах" гэснийг тус тус зөрчиж,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Х гэгээ" ХХК-ийн 2022 оны 11 сарын 08 ны өдөр 22//147 дугаартай албан бичгээр "...сумын хогийн цэгийн ойролцоох байрлалд шороон орд гаргаж авто замын далан суурийн ажилд хэрэглэх..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд Зиулан газар ашиглах тухай" захирамж гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг О.Нжтой байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 9638.44 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 3.815,329 төгрөгийн хохирлыг,
"Хишиг Буянт Зам" ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 30/2024 дугаартай "...түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах зөвшөөрөл олгож өгөхийг..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В. Байтай байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 800 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 353,891 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчаас 2025 оны 06 дугаар сарын 274 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт /3-р хх-ийн 169-170 дугаар хуудас/-нд дурдагдсан нотлох баримтуудаар гэм буруутайд тооцуулахаар яллах талын нотлох баримтаа болгосон.
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...гэмт хэргийн шинжгүй...” гэж, иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс: “...гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй..., ...цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй байна...” гэж тус тус маргадаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байхыг агуулдаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж буй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн эрх зүйн онол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашигт харш байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх Зилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсвэл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон.
Шүүггдэгч М.Мий холбогдсон гэмт хэргийн субъектийн шинжийн хувьд тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахай Зилготой, нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн, үр дагавар, хохирол, хор уршгийг Зиуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх Зилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,
мөн хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгоно.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл Зиуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал би болгох гэмт хэрэг нь өөрт болон бусдад хууль бус давуу байдал бий болгох Зилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх, ингэснээр хохирол учруулсан байхыг шаарддаг.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийг Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Х гэгээ" ХХК-ийн 2022 оны 11 сарын 08 ны өдөр 22//147 дугаартай албан бичгээр "...сумын хогийн цэгийн ойролцоох байрлалд шороон орд гаргаж авто замын далан суурийн ажилд хэрэглэх..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд Зиулан газар ашиглах тухай" захирамж гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг О.Нжтой байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 9638.44 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 3.815,329 төгрөгийн хохирлыг,
"Хишиг Буянт Зам" ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 30/2024 дугаартай "...түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах зөвшөөрөл олгож өгөхийг..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В. Байтай байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 800 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 353,891 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэж буруутгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Шүүгдэгч М.Мэ нь “Х гэгээ" ХХКомпани болон "Хишиг Буянт Зам" ХХКомпаниудаас гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд Зиулан газар ашиглах тухай" захирамж гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг О.Нжтой, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В. Байтай байгуулсан талаараа маргаж мэтгэлздэггүй бөгөөд хувийн ашиг сонирхлын Зилго агуулаагүй,ажил хийгдэх Зилгоор гэрээ байгуулсан, бусдад давуу байдал олгоогүй гэж мэдүүлдэг.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөллөгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот Төв аймгийн Баян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолын хавсралтанд үерийн далангийн ажил эхлүүлэхэд санхүүжүүлэх дүнг 457546.2 төгрөгөөр баталж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот Төв аймгийн Баян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолоор төсөв баталж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 06 тоот тогтоолоор өөрчлөлт оруулж Сумын төвийн доторх 2 км замын ажлыг барихаар тусгажээ.Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, “Х гэгээ" ХХКомпани нь 2 км авто замын далангийн ажлыг, "Хишиг Буянт Зам" ХХКомпани нь авто замын далангийн дүүргэлтийг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Мөн хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х гэгээ" ХХКомпанитай “ сумын төв доторх 2 км авто замын ажил” ын ажил гүйцэтгэх гэрээг / 1-хх-40-42/, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" О.Нжтой гэрээг /1-хх-38-40/ байгуулсны дараа газар ашиглуулах гэрээ хийх ёстой гэж зөвшилцсөний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 тоот захирамж гаргаж /1-хх-54/ 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 тоот захирамжаар хүчингүй болгосон нь нотлогдсон./1-хх-50/
Ингээд дүүргэлтийн ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай болсон тул 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр "Хишиг Буянт Зам" ХХКомпанитай “ сумын төв доторх 2 км авто замын ажил” ын ажил гүйцэтгэх гэрээг /1хх-30/ байгуулж 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/99 тоот албан бичгээр /1-хх-34/ Төв аймгийн Засаг даргад “ тус сумын төв доторх 2 км авто замд ашиглах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахаар орон нутгийн тусгай хамгаалалт хэрэгцээнээс чөлөөлүүлэх тухай сумын “ иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар дэмжсэн тухай тогтоолыг хүргүүлсэн байна. /1-хх-34/
Дээрхи албан бичгийн хариуг Төв аймгийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04/778 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Мэ ньь тухайн оны 5 сарын 30-нд хүлээн авч зохих арга хэмжээ авахыг холбогдох албан хаагчдад мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /1-хх-35/.
Өөрөөр хэлбэл Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгийн хариу ирээгүй байх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В. Байтай байгуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэх ,
мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэх эрх үүрэгтэй бөгөөд дээрх эрх, үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлж оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэж заасныг дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”
Шүүгдэгч М.Мэ нь Төв аймгийн Баян сумын Засаг даргаар ажиллаж байхдаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх Зилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийх, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Х гэгээ" ХХКомпани болон "Хишиг Буянт Зам" ХХКомпаниудад давуу байдал бий болгож, субьектив санаа Зилго буюу албан тушаалаа урвуулан ашиглах санаа, Зилго агуулсан болон өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх Зилгод ашигласан талаархи баримт хэрэгт авагдаагүй, нийтийн болон байгууллагын ашиг сонирхолд бодит хохирол учраагүй, төсөвт суугдсан хөрөнгийг Зиулалтын дагуу зарцуулсан ба нийтийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.
Шүүх 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар “Х гэгээ" ХХКомпани болон "Хишиг Буянт Зам” ХХКомпаниудыг яллагдагчаар татах ирүүлэх, нотлох баримтыг үндэслэл журмын дагуу бэхжүүлж цуглуулахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлсэнг бөгөөд улсын яллагчаас:
1.“Х гэгээ" ХХКомпанид улмаас байгаль орчинд 3.815,329 төгрөгийн хохирлыг,
"Хишиг Буянт Зам" ХХКомпанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 353,891 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №0997652 тоот шийтгэлийн хуудсаар “Х гэгээ" ХХК /3-р хх-ийн 136 тал/, “Х Б Зам" ХХК /3-р хх-ийн 138 тал/-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх үндэслэлээр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буву 2.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан нь ойлгомжгүй.
Эрүүгийн хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд” Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох “ гэмт хэргийн шинжийг тодорхойлсонг тэмдэглэх нь зүйтэй.
2.Шүүгдэгч М.Мийг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно." гэснийг,
3.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна." 11 дүгээр зүйлийн 11.2-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 11.2.4-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах" гэснийг тус тус зөрчсөн үйлдэлд нь гэм буруутайгаар тооцуулахаар ирүүлсэн нотлох баримт болох 1 дүгээр хавтаст хэргийн 25-с 32, 37-с 43 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1-т "Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж, 3-т “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна" гэж, 4-т "Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ" гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Хэрэгт шүүгдэгч болон иргэний харицагч нараас гаргаж өгсөн баримтууд нь нотариатаар гэрчүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.
Шүүх энэ үүргийнхээ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэн судалж шийдвэрлэлээ????
Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мын Мийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохиролд иргэний хариуцагч “Х гэгээ” ХХК-ийн 3.815.329, иргэний хариуцагч “Хишигбуянт зам” ХХК нь 153 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 353.876 төгрөг, нийт 4.169.358 төгрөг төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн Эрүүгийн 2434003240375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд М.Мэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА