| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2023/00176/И |
| Дугаар | 151/ШШ2022/00995 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2022/00995
2023 12 05 151/ШШ2023/00995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай
Нэхэмжлэлд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Гэрч: С.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Д
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот 65 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2013 онд тус сумын иргэн Самбуугийн Оюунчимэгээс 10,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 10 жилийн турш уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч байгаа билээ.
Дээрх орон сууцыг С.Оээс худалдан авахад орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ болон уг хөрөнгөтэй холбоотой ямар ч бичиг баримт байгаагүй. Учир нь уг орон сууц нь анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, сумын иргэд өөр хоорондоо худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулан бие биедээ худалдсаар өдийг хүрсэн орон сууц байсан юм. Тухайлбал хамгийн анх уг орон сууцыг Угтаалцайдам сумын М. Сгэх хүн эзэмшиж байсан гэх бөгөөд энэ хүнээс тус сумын иргэн С.Б гэх хүн 1994 онд 300,000 төгрөгөөр өөрийн хүү Б.Мд худалдан авч өгч байсан байна. Ингээд С.Батсүхийн хүү Б.М нь уг орон сууцанд 1994 оноос 2004 он хүртэл амьдарч байгаад мөн сумын иргэн С.О гэх хүнд 600,000 төгрөгөөр худалдаж байжээ. Харин миний бие дээр дурдсанаар С.Оээс 2013 онд 10,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд сүүлийн арван жил амьдарч байна.
Тус байранд нийт 12 айл амьдардаг бөгөөд уг орон сууцууд нь бүгд анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй, иргэд өөр хоорондоо амаар харилцан тохиролцож худалдаж худалдан авсаар өнөөдрийг хүрсэн байдаг…
Миний бие С.Отэй 2013 онд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж байсан ба харин 2023 оны оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээг бичгээр байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан улмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх хариу өгөөд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д "шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ" гээд мөн зүйлийн 133.1.1-д "эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох" гэж заасан. Иймд М.О намайг Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот 65 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
1.2.Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа: “2 өрөө орон сууцыг С.Оээс худалдан авч байсан. 10 жилийн хугацаанд амьдарч байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байгаагүй, улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, аман гэрээ хийж явсан. Батсүх гэх хүн худалдаж авсан. Өөрийнхөө хүү Мөнхбатдаа 300 төгрөгөөр худалдаж авч өгсөн. 2004 оноос 600,000 төгрөгөөр худалдаж аваад би 2013 онд сумандаа амьдарч байгаад гэр бүлийн хүнтэйгээ 10 жилийн хугацаанд амьдарч байна. Улсын бүртгэлд хандахаар бүртгэл байхгүй, шүүхээр тогтоолго гэдэг. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Бүртгэл байхгүй учраас бүртгэхгүй гээд улсын бүртгэлийн байгууллагад хариу өгдөг. Өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Очирхуягийг Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ орон сууцыг сүүлийн 30 жилийн хугацаанд эзэмшиж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, төр захиргааны байгууллагын тодорхойлолтуудыг харахад Сүнрэн гэх хүн нь Мөнхбатад 300,000 төгрөг авч, Б.Мнь С.От 600,000 төгрөгөөр худалдан авч, Оюунчимэгээс Очирхуяг нь 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ талаар холбогдох баримтуудыг шүүж үзэхэд Орон нутгийн өмчийн харилцаанаас маргаж мэтгэлцэхэд ийм нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэн нэгний эрх ашиг сонирхол зөрчигдсөн зүйл алга. Сүүлд эзэмшиж байгаа М.Оаас төлбөр мөнгөө авсан, маргах маргаан байхгүй гэж хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлага маргаангүй бөгөөд бүхий л талаар шүүхээс шалгасан. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэх боломжгүй гэдэг үндэслэлээр татгалзсаныг хүлээн зөвшөөрч байгаа. Орон сууц өмчлөл хувьчлалтай холбоотой тогтоол байхгүй, гэрчилгээ олгосон зүйл байхгүй учраас захиргааны журмаар шийдвэрлэх боломжгүй юм. Иргэний шүүхийн журмаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.
Иймд нэхэмжлэгч М.Оийн орон сууцны өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
3.1.Хариуцагч Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн М.Оийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцахад Төв аймаг Утгаалцайдам сум, Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот орон сууц нь Орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй. Мөн өмч хувьчлалтай холбоотой гарсан тогтоол, бусад бичиг баримт судлан үзэхэд уг орон сууцны талаар баримт олдсонгүй” гэжээ.
3.2.Хариуцагч Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон нутгийн өмчийн газарт Очирхуягийн нэхэмжлэл ирсэн. Үүний дагуу Төв аймгийн Угтаалцайдам сумын бүртгэлтэй эсэхийг судлахад манай хөрөнгөд бүртгэл байхгүй, сумын архиваас шүүж үзэхэд бүртгэл байхгүй, өмч хувьчлалтай холбоотой баримтыг үзсэн, анхны Сүнрэн гэх хүнтэй холбоотой баримт гарч ирэхгүй байна. Нотлох баримт байхгүй, хувьчлалтай холбоотой зүйл байхгүй, баримт олдоогүй. гэж хэлмээр байна. Сангийн аж ахуй гэж байх үед бригадад өгчихдөг байсан юм шиг байна лээ. Орон нутгийн өмчид хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
4.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамжийн баримт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа (хх-4), Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын албан бичиг (хх-5), Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн Засаг даргын албан бичиг (хх-6-8), М.Сүнрэнгийн нас барсны лавлагаа №242/008238 (хх-9), М.Мөнхбатын тодорхойлолт (хх-10), С.Оийн тодорхойлолт (хх-11), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг (хх-12), Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг №41-127590, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ (хх-12-17), Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол №06 (хх-18-20), Орон сууцны ерөнхий схем, фото зураг (хх-21-22), хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар (хх-98,106) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс М.Оийн нэхэмжлэлтэй холбогдуулан Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын албан бичиг (хх-44), Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг (хх-45, 69), Үндэсний төв архивын албан бичиг (хх-46-48, 70-76), Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн Засаг даргын албан бичиг (хх-107), Сумын нутаг дэвсгэрийн хаягийн бичвэрийг шинэчлэн батлах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол (хх-108-110), Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын албан бичиг (хх-82), Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын албан бичиг (хх-83), гэрч Я.Мөнхтуяа, Б.Мнарыг гэрчээр асууж, тэмдэглэлээр баталгаажуулав (хх-85-88, 91-92), М.Оийн үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл, Угтаалцайдам сумын хүн ам, орон сууцны тооллогын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хх-52-59) зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.М.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Миний бие Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот 65 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2013 онд тус сумын иргэн С. О.ээс 10,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 10 жилийн турш уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч байна. Орон сууцыг С.Оээс худалдан авахад улсын бүртгэлийн гэрчилгээ болон уг хөрөнгөтэй холбоотой ямар ч бичиг баримт байгаагүй. Учир нь уг орон сууц нь анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, сумын иргэд өөр хоорондоо худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулан бие биедээ худалдсаар өдийг хүрсэн орон сууц байсан юм. Тухайлбал хамгийн анх уг орон сууцыг Угтаалцайдам сумын М. С гэх хүн эзэмшиж байсан гэх бөгөөд энэ хүнээс тус сумын иргэн С.Б. гэх хүн 1994 онд 300,000 төгрөгөөр өөрийн хүү Б.М.ад худалдан авч өгч байсан. Ингээд С.Бийн хүү Б.Мнь уг орон сууцанд 1994-2004 онд амьдарч байгаад мөн сумын иргэн С.От 600,000 төгрөгөөр худалдаж байжээ. Харин миний бие дээр дурдсанаар С.Оээс 2013 онд 10,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд сүүлийн арван жил амьдарч байна.
Миний бие С.Отэй 2013 онд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж байсан ба харин бичгээр 2023 оны оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээг бичгээр байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан улмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх хариу өгсөн.
Иймд М.О намайг Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот 65 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгч М.О нь шүүхэд онцгой ажиллагааны журмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрыг тодорхойлсныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.
Учир нь, маргаан бүхий орон сууц нь Угтаалын сангийн аж ахуй гэж байх үед баригдсан 12 айлын орон сууцны нэг хэсэг байх бөгөөд 1990 оноос хойш өмч хувьчлалын ямар шийдвэр гарсан, гараагүй болохыг, төрийн болон орон нутгийн өмч мөн эсэхийг, эзэнгүй эд хөрөнгө мөн эсэхийг шүүх зайлшгүй шалган тогтоох шаардлагатай юм.
4.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-2), Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа (хх-4), Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын албан бичиг (хх-5, 83), Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн Засаг даргын албан бичиг (хх-6-8, 107), М.Сүнрэнгийн нас барсны лавлагаа №242/008238 (хх-9), М.М.ын тодорхойлолт (хх-10), С.Оийн тодорхойлолт (хх-11), тэдний гэрчээр асуугдсан тэмдэглэл (хх-85-88, 91-92), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг (хх-12), Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг №41-127590, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ (хх-12-17), Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол №06 (хх-18-20), Орон сууцны ерөнхий схем, фото зураг (хх-21-22), хариуцагчийн хариу тайлбар (хх-98,106), Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын албан бичиг (хх-44), Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг (хх-69), Үндэсний төв архивын албан бичиг (хх-46-48, 70-76), Сумын нутаг дэвсгэрийн хаягийн бичвэрийг шинэчлэн батлах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол (хх-108-110), Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын албан бичиг (хх-82), М.Оийн үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл, Угтаалцайдам сумын хүн ам, орон сууцны тооллогын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хх-52-59), шүүх хуралдаанд гаргасан гэрч С.Оийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд байрлах 2 давхар сууцны зориулалттай байшин нь хуучин Угтаалын сангийн аж ахуй ажиллаж байх үед баригдсан, ашиглалтад орсон байх бөгөөд уг байрны 2 давхрын 2 өрөө орон сууцыг иргэд эзэмшил, ашиглалтдаа буюу мэдэлдээ байлгасан, өөр хоорондоо эрхийн улсын бүртгэлгүйгээр шилжүүлэн эзэмшүүлж байсан, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэлгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч нарын мэдүүлэг, хариуцагч Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын “Орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй. Мөн өмч хувьчлалтай холбоотой гарсан тогтоол, бусад бичиг баримт судлан үзэхэд уг орон сууцны талаар баримт олдсонгүй” гэх албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
5.2.Өмч хувьчлалтай холбоотой гарсан тогтоол, бусад бичиг байхгүй, орон нутгийн өмчлөлд бүртгэгдээгүй тул түүний өмчлөгчийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх эрхзүйн хамгаалалтыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.
5.3.Тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 2 дугаар барын 5 тоот орон сууцанд:
-1994 онд М.С.с С.Б. худалдан авч, 1994-2004 онд С.Батсүхийн хүү Б.М., бэр Я.М.гийн хамт амьдарч байсан;
-2004 онд Б.М, Я.М нараас С.От худалдан авч, 2004-2013 онд амьдарч байсан,
-2013 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд М.О нь амьдарч байгаа болох нь:
-“…орон сууцанд 2013 оноос одоог хүртэл М.О амьдарч байгаа нь үнэн болно” гэх Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын болон тус сумын 2 дугаар багийн Засаг даргын албан бичиг (хх-5-8),
-орон сууцны ерөнхий схем, фото зураг (хх-21-22),
-Орон сууцыг М.Сээс аав С.Б нь 300,000 төгрөгөөр худалдан авч өгсөн тухай Б.Мын тодорхойлолт, М С нь 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-9-10),
-Орон сууцыг М.От 2013 онд 10,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн С.Оийг тодорхойлолт (хх-11),
-орон сууц болон Угтаалцайдам сумын хүн ам, орон сууцны тооллогын баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-52-59),
-С.О, М.О нарын 2013 онд 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийснийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нөхөн хийсэн хэлцэл (хх-17),
-шүүх хуралдаанд С.Оийн өгсөн “тус орон сууцыг Б.Маас 600,000 төгрөгөөр худалдаж аваад хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаад 2013 онд Улаанбаатар хотод орон сууц худалдан авахаар болж, М.От 10,000,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Өмчлөгчөөр М.Оийг тогтооход миний эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
5.4.Уг байрны хаяг нь “415 дугаар байр” гэж өөрчлөгдсөн болох нь:
-“Тус сумын Асгат багийн төвд байрлах /Дарга нарын байр/ гэх хаягтай 2 давхар орон сууц нь өмнө нь Асгат 2 дугаар баг 2 дугаар байр гэдэг хаягтай байсан. Оршин суугчдын иргэний үнэмлэхний хаяг дээр байдаг. Сүүлийн хаяг нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж нэгдсэн хаягжуулалт хийгдсэн болно. Одоо 415 дугаар байр болж өөрчлөгдсөн” гэх Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03/30 дугаартай албан бичиг (хх-82),
-Тус багийн Сонинхангайн 415 дугаар байр нь өмнө нь Асгат 2 дугаар баг 2 дугаар байр гэх нэрээр байсан бөгөөд Б.М нь амьдарч байсан нь үнэн боловч архивын материал олдсонгүй. С.О нь 2012 онд иргэний үнэмлэхээ шинэчлэхдээ тухай үед амьдарч байсан Асгат 2 дугаар баг 2 дугаар байр 5 тоот хаягаар авсан. М.О нь 2013 оноос 2017 онд тус сумын Талын-Уул багийн Засаг даргаар, 2018-2020 онд Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус байранд гэр бүлээрээ амьдарч байсан, одоо түүний эзэмшилд байдаг нь тус тус үнэн болно” гэх Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаартай албан бичиг (хх-107),
-Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Хаягийн бичвэрт нэмж тодотгол болон өөрчлөлт оруулах тухай” 06 дугаартай тогтоол (хх-18),
-Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын нутаг дэвсгэрийн хаягийн бчивэрийг шинэчлэн батлах тухай” 32 дугаартай тогтоол (хх-108-110)-оор тогтоогдож байна.
6.Хариуцагч Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч М.Оийн шаардаж буй “Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот орон сууц нь орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй, өмч хувьчлалтай холбоотой гарсан тогтоол, бусад бичиг баримт байхгүй” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байх ба Аймгийн өмч хувьчлалын комиссыг 1991-1996 оны тогтоол, хурлын тэмдэглэлд “Угтаалцайдам сум, Угтаалын сангийн аж ахуй, Угтаал хувьцаат компанийн /дарга нарын байр/ гэх орон сууцыг хувьчилсан тогтоол шийдвэр гараагүй болох нь Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 562 дугаартай албан бичгээр нотлогдож байна. (хх-69)
7.М.О нь 2013 оноос тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаагаагүй бөгөөд тус орон сууцны өмчлөгчийг шүүхээр тогтоосноор хариуцагч Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар, өмнөх эзэмшигчид болох С.О, М.М, Я.М нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй, аливаа төрлийн маргаан байхгүй гэж шүүхэд мэдүүлсэн болно.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэж заасан.
Иймд М.Оийг Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй шүүх дүгнэв.
Харин орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч өөрөө улсын бүртгэлийн байгууллагад нотлох үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
8.Шүүхээс М.М, Я.М, С.О, М.О нарын 1989, 2000, 2010 оны хүн амын тооллогын баримтыг Үндэсний төв архивын лавлагаагаар хянан үзэхэд дээрх этгээдүүдийн хэн нь ч “Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 2 байрны 5 тоот” хаягт оршин суугчаар бүртгүүлээгүйг дурдах нь зүйтэй. (хх-46-48, 70-76)
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасныг баримтлан Бүргэд овогт М. Оийг Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 415 дугаар байрны 05 тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН