Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2023/00903

 

 

 

 

 

 

2023          11         13                                                  151/ШШ2023/00903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...Б.Ц.,

Хариуцагч: ... Ж.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 137,090,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:У.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч Б.Цнь Ж.Д холбогдуулан 137,090,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Ж.Д2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3,908 кг, 7 дугаар сарын 13-ны өдөр 7,743 кг, 8 дугаар сарын 02-ны өдөр 12,845 кг хонины мах нийлүүлсэн бөгөөд уг нийлүүлсэн махны мөнгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон боловч Ж.Д өгөөгүй.

Ж.Дээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3,700,000 төгрөгийн үнэ бүхий ноос, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийн ноос, 1,300,000 төгрөгийн хонины сүүлийг төлбөртөө тооцон авсан бөгөөд дараа нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,180,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн.

Үүнээс хойш махны мөнгийг шилжүүлэхийг удаа дараа шаардсаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд үлдэгдэл 139,690,000 төгрөгийг 2023 оны  6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Уг гэрээг байгуулснаас хойш Ж.Д 2,600,000 төгрөг л надад дансаар шилжүүлсэн ба одоогийн байдлаар нийт 137,090,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Миний бие гэрээний дагуу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш мөнгөө авахаар Ж.Дтэй холбогдох гэсэн ч утсаа авахгүй болохоор нь мессежээр шаардаж байсан. Тиймээс нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр болох 137,090,000 төгрөгийг Ж.Дээс гаргуулж өгнө үү” гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн ярьсанчлан мах зарсан, махныхаа төлбөрийг авахаар тохиролцсон. Энэ нь 2022 оны 7 дугаар сараас хойшхи үйлдэл байгаад байгаа. Махныхаа төлбөрийг бүрэн авч чадахгүй байгаа учраас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны төлбөрөө тооцсон, үүний дараа төлбөр тооцооны асуудлыг ярьсаар байгаад 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах бичиг баримт үйлдсэн. Тухайн харилцаа нь компани, иргэн хоорондын биш, хувь хүмүүсийн харилцаа гэж ойлгож байгаа. Үүнийг юугаар нотлох гээд байна гэхээр, нэгдүгээрт 2023 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн баримт дээр ямар нэгэн компани биш, иргэд хооронд гэрээ байгуулаад, гарын үсэг зураад, төлбөр тооцоо нийлсэн байгаа. Үүний дараа төлбөр барагдуулах гэрээ хийсэн, энэ баримтын удиртгал хэсэг дээр Б.Ц нөгөө талаас Ж.Д гэдэг нь иргэд хоорондын байгуулсан гэрээ гэдгийг баталж байгаа юм. Мөн төлбөр тооцоо, шилжүүлсэн баримт хувийн данснууд байгаа баримт байгаа учраас иргэд хоорондын байгуулсан гэрээ гэж үзэж байгаа юм. Төлбөр барагдуулах хугацаа нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрөө барагдуулна гэсэн боловч Ж.Д төлж барагдуулаагүй учир нэхэмжлэгч маань нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Худалдан авагч талаас гэрээнд заасан үүргээ хугацаанд гүйцэтгээгүй, төлбөр дутуу байгаа. Харин худалдагчийн талаас бол худалдан авагч талд мах нийлүүлсэн гэдгийг баримт байгаа, энэ тал дээр талууд ямар нэгэн маргаангүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасны дараа хариуцагч хариу тайлбарыг өгсөн байдаг. Энэ хариу тайлбартаа мах авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, мөн ямар хэмжээний мах авсан, ямар хэмжээний төлбөрийн өртэй гэдгээ дурдсан байдаг. 129,690,000 төгрөг төлөөгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, хариу тайлбартаа дурдсан байдаг. Дээрээс нь Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ компанитай гэрээ хийсэн гэж хэлээгүй, маргаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

2.Хариуцагч Ж.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Цнь иргэн Ж.Д миний биед холбогдуулан 137,090,000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэсэн. Үүнээс 1. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус өгч үлдэгдэл болох 129,690,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Иргэн Батчулуунд 53,000,000 төгрөгийн махны борлуулалт хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулахгүй намайг хохироосон.

Б.Ц махны борлуулалт 100% хийгдээгүй одоо манай цехэд махны үлдэгдэл хөлдөөгчид  байна. Учир нь ковидын дараа зарим аж ахуй нэгж, хувь  хүнтэй түншилдэг байсан түншүүдийн үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсон.

Миний бие нь ганцхан Б.Ц өртэй биш банк болон хувь хүнд их хэмжээний өртэй тул бөөн гаргаж өгч чадахгүй байна. Төлбөрийг сар болгон 5 сая төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

3.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар (хх-1,2,4), Төлбөр барагдуулах гэрээ (хх-5), хариуцагчийн гарын үсэгтэй махны тооцоо гаргасан гар бичмэл (хх-6), Б.Ц Ж.Д нарын харилцсан мессежний хуулбар (хх-7-13), Б.Ц депозит дансны хуулга (хх-13-15), 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Ц хариуцагчийн тайлбарт гаргасан өргөдөл (хх-30),У.Быг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт (хх-37) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас: хариу тайлбар (хх-25), Б.Ц ХААН банкны 5017187483 тоот данснаас Ж.Дийн ХААН банкны 5003515148 дугаартай дансруу 5,000,000 төгрөг шилжүүлсэн хуулга, С.Эгийн ХААН банкны 5724086978 дугаартай данснаас Ж.Дийн ХААН банкны 5003515148 дугаартай дансруу 2,400,000 төгрөг шилжүүлсэн хуулга (хх-26-28), өмгөөлөгчөөр Б.Ж оролцуулах хүсэлт (хх-49) зэрэг баримт шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Б.Ц нэхэмжлэлийн шаардлагаас 129,690,000 төгрөгийг хангаж, үлдэх 7,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Цнь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ж.Д2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3,908 кг, 7 дугаар сарын 13-ны өдөр 7,743 кг, 8 дугаар сарын 02-ны өдөр 12,845 кг хонины мах нийлүүлсэн бөгөөд уг нийлүүлсэн махны мөнгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон боловч Ж.Д өгөөгүй. Ж.Дээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр 3,700,000 төгрөгийн үнэ бүхий ноос, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийн ноос, 1,300,000 төгрөгийн хонины сүүлийг төлбөртөө тооцон авсан бөгөөд дараа нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,180,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн. Үүнээс хойш махны мөнгийг шилжүүлэхийг удаа дараа шаардсаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд үлдэгдэл 139,690,000 төгрөгийг 2023 оны  6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Уг гэрээг байгуулснаас хойш Ж.Д 2,600,000 төгрөг л дансаар шилжүүлсэн. Одоогийн байдлаар нийт 137,090,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний дагуу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш мөнгөө авахаар Ж.Дтэй холбогдох гэсэн ч утсаа авахгүй болохоор нь мессэж бичиж шаардсан. Махны үлдэгдэл төлбөр 137,090,000 төгрөгийг Ж.Дээс гаргуулж өгнө үү” гэв.

3.Хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг шүүхэд ирүүлэхдээ: Б.Цнь иргэн Ж.Д миний биед холбогдуулан 137,090,000 төгрөгийн нэхэмжлэл гарснаас 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус өгсөн. Үлдэгдэл 129,690,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Б.Ц махны борлуулалт 100% хийгдээгүй одоо манай цехэд махны үлдэгдэл хөлдөөгчид  байна. Учир нь ковидын дараа зарим аж ахуй нэгж, хувь  хүнтэй түншилдэг байсан түншүүдийн үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсон. Миний бие нь ганцхан Б.Ц өртэй биш банк болон хувь хүнд их хэмжээний өртэй тул бөөн гаргаж өгч чадахгүй байна. Төлбөрийг сар болгон 5 сая төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1), хариу тайлбар (хх-25), Төлбөр барагдуулах гэрээ (хх-5), талуудын төлбөрийн үлдэгдэл тооцсон гар бичмэл (хх-6),  Б.Ц депозит дансны хуулга (хх-13-15), Б.Ц хариуцагчийн тайлбарт гаргасан өргөдөл (хх-30), Б.Ц ХААН банкны 5017187483 тоот данснаас Ж.Дийн ХААН банкны 5003515148 дугаартай дансруу 5,000,000 төгрөг шилжүүлсэн хуулга, С.Эгийн ХААН банкны 5724086978 дугаартай данснаас Ж.Дийн ХААН банкны 5003515148 дугаартай дансруу 2,400,000 төгрөг шилжүүлсэн хуулга (хх-26-28) зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2., 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

4.1.Нэхэмжлэгч Б.Ц аас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3,908 кг, 7 дугаар сарын 13-ны өдөр 7,743 кг, 8 дугаар сарын 02-ны өдөр 12,845 кг, нийт 24,496 кг хонины махыг нийт 155,370,000 төгрөгөөр хариуцагч Ж.Д нийлүүлсэн болох нь хариуцагчийн гарын үсэг бүхий гар бичмэл /эх хувиар/, зохигч талуудын хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-нд тусгагдсан, уг гэрээний оролцогчид хэн аль нь түүний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. (хх-5,6)

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр байгуулжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нийт 24,496 кг хонины махыг, нийт 155,370,000 төгрөгөөр нийлүүлсэн боловч худалдан авагч тал нь хэлэлцэн тохиролцсон хугацаандаа хариу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйгээс маргаан үүссэн байна.

4.2.Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ж.Д ээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3,700,000 төгрөгийн үнэ бүхий ноос, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийн ноос, 1,300,000 төгрөгийн хонины сүүлийг төлбөртөө тооцон авсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,180,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 05ы өдөр 8,000,000 төгрөгийг (‘’tsovoo ahad dawaa s mahni vne” гэсэн утгаар “ХААН банк” ХК дахь 5003515148 данснаас шилжүүлсэн), нийт 15,680,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсныг хүлээн зөвшөөрч байх ба тус дүнг талуудын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр тооцон хасч, үлдэгдэл төлбөрийн дүнг буюу 139,690,000 төгрөгийн өглөгтэй гэж, үлдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор худалдан авагч Ж.Д нь төлж барагдуулахаар тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (хх-5)

Тус төлбөр барагдуулах гэрээгээр баталгаажуулсан төлбөрөөс Ж.Д нь Б.Ц “ХААН банк” ХК дахь 5017187483 дугаартай данс руу:

-2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөгийг “ХААН банк” ХК дахь 5003515148 данснаас “davaas tsowoo ahad” гүйлгээний утгаар (хх-13),

-2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөгийг “ХААН банк” ХК дахь 5304961601 данснаас “davaa tsovood” гүйлгээний утгаар (хх-14) шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Үүнийг нэхэмжлэгч Ц.Цовообаатар нь 2,600,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэлдээ зааж, төлбөрийн үлдэгдэл гэх “139,690,000 төгрөгийн өглөг”-өөс хасч тооцсоноор 137,090,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

4.3.Хариуцагч Ж.Д ийн “2,400,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 129,690,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэх хариу тайлбар үндэслэлтэй болох нь түүний шүүхэд ирүүлсэн дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөгийг “ХААН банк” ХК дахь ... /С.Э/ данснаас мөн банк дахь Б.Ц 5017187483 данс руу “davaa mahnii une shil” гүйлгээний утгаар (хх-27),

-2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 өдөр Ж.Дийн “ХААН банк” ХК дахь ... данснаас мөн банк дахь Б.Ц ... данс руу “EB-davaa” гүйлгээний утгаар шилжүүлсэн (хх-26) гүйлгээгээр мөнгө хүлээн авагч нь нэхэмжлэгч Б.Цмөн байх ба үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

4.4.Хариуцагч нь хариу тайлбартаа “зарим мах нь борлогдоогүй” гэх хариу тайлбарыг өгсөн хэдий ч түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна. 

5.Төлбөр барагдуулах гэрээнд нийлүүлэгч Б.Ц худалдан авагч Ж.Д гэж бичиж, худалдан авагч талаас “Мандал эко мах” ХХК-ийн тамга дарагдсаныг нэхэмжлэгч Б.Цнь хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй, иргэн Ж.Дтэй байгуулсан гэж тайлбарлан, хариуцагчаар Ж.Дийг тодорхойлон нэхэмжлэл гаргасан, хариуцагч Ж.Д нь хариу тайлбартаа үүнийг зөвшөөрсөн, талуудын төлбөр тооцоо иргэнээр хийгдсэн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Дийн гарын үсэг зурж баталгаажуулсан махны төлбөр тооцооны гар бичмэл баримт зэргээр иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй. (хх-5-6, 13-15, 25-27)

6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр хуульчилсан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргээс 129,690,000 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч Ж.Д төлж барагдуулаагүй гэж шүүх дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Дээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 129,690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 806,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

8.Шүүх нэхэмжлэлийн хувийг Ж.Д 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гардуулан, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж нарт үүргийг танилцуулж, эрхийг тайлбарлан өгч, хэргийн материалыг танилцуулсан байна. (хх-21-24, 36, 48, 50)

Шүүх хариуцагч талыг шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Хариуцагч Ж.Дтус шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр түүний оршин суугаа хаягаар шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн байна. (хх-78)

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Б.Жд мэдэгдэх хуудас болон утсаар мэдэгдсэн байх ба түүний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн үндэслэл болох эмнэлгийн магадлагааны хугацаа дууссан тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ. (хх-82)

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч Б.Ц түүний өмгөөлөгч У.Б нар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.Д ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 129,690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 843,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ж.Дээс 806,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН