| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00337/И |
| Дугаар | 139/ШШ2023/00401 |
| Огноо | 2023-11-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 139/ШШ2023/00401
| 2023 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 139/ШШ2023/00401 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* гэх газар нутаглах ******* овогт *******ын /РД:ЗК/
Хариуцагч: ******* аймгийн сумын 3-р баг, гэх газар оршин суух овогт ы /РД:ЗГ/
Нэхэмжлэлийн шаардлага: Х.ийн нэхэмжлэлтэй, Э.аас 6 тооны адууны үнэ болох 6650000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч Ж., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х. нь Э.аас гэм хорын хохирол 6 тооны адууны үнэ болох 6650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Х. нь 2023 оны 1 сарын 29-ний өдөр ******* аймгийн сумын 3-р багт өөрийн 36 тооны адууг тууж яваад орой болохоор нь тус сумын 3-р багт нутаглах Э.ынд очсон. Тухайн айлд 3 залуу архи уугаад сууж байсан бөгөөд айлд байсан хүмүүс сумын төв явж архи авчирч ууцгаагаад байсан. Гэрийн эзэн Э. бид хоёр зурагтаар гарч байсан уран сайхны кинонд тоглож буй жүжигчдээс болж маргасан. Тэгтэл Э. чи муу бацаан яагаад томроод байна гээд хутга бариад босоод ирсэн. Тэгээд арай хутгалчихгүй байх гэж санаад өөдөөс нь хартал дарж аваад хутгалсан. Би тухайн үед хутгалуулснаа мэдээд цээжин хэсгийн орчимд чимчигнэх шиг болсон. Би хамт явсан хүнийхээ хамтаар гэрээс нь гараад зүүн хойш чиглэсэн замаар гэрлээ асаагаад давхисан. Тухайн үедээ сумын эмнэлэгт хүргэгдэж ирэхэд миний дээл, цамц зүсэгдсэн байсан. ******* аймгийн шүүх шинжилгээний албаны 2023 оны 2 сарын 1-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цээжний зүүн талд хутгалагдсан, шинэ шарх гэмтэл тогтоогдсон. Э.д холбогдох эрүүгийн хэргийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 450000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Тухайн өдөр буюу 2023 оны 1 сарын 29-ний өдөр ******* аймгийн сумын 3-р багт өөрийн 36 тооны адууг тууж явсан бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан адуугаа тэнд нь орхисон. Түүнээс хойш З6 тооны адуунаас 6 тооны адуу алдагдсан, одоог хүртэл олдоогүй. Манай адуунаас азарган соёолон зээрд үрээ, соёолон хул үрээ, хээр гүү, хул гүү, хонгор морь, зээрд шүдлэн үрээ зэрэг нийт 6 тооны адуу алга болсон. Э.д хутгалуулж, эрүүл мэндээрээ хохироогүи бол адуугаа алга болгохгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 6 тооны адууг нэхэмжилсэн боловч хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Иймээс Э.аас 6 тооны адууны үнэ 6650000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Х.ийн нэхэмжлэлтэй, Э. надад хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч Х.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээр шийтгүүлсэн. Би тухайн үед хохирогчид учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х. 2 сарын сүүлээр отроор явж байгаад Э.ын гэрт хонох гээд очсон чинь биед нь хөнгөн гэмтэл учруулаад түүнээс болж эмнэлгийн тусламж авч 2 сар болсон. Эрж олоод буцаагаад тууж явсан адуунаас 6 тооны адуу алдагдсан. Э.аас хамааралтай гэмтэл учраад эмнэлэгт сар гаруй хэвтсэн. Тэгээд тууж явсан адуугаа эргэж олоогүй. Э.д хутгалуулаад эмнэлэгт хэвтээгүй бол адуугаа олох байсан. 6 тооны адууг үнэлгээний комиссоор оруулж үнэлүүлсэн. Хариуцагч Э.д хутгалуулсан гэмт хэрэгтэй шууд хамааралтай бус ч гэсэн Х.өд учирсан хохирол болох алдагдсан адууны үнэ 6650000 төгрөгийг Э.аас гаргуулах хүсэлтэй байна... гэв.
5.Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Адууг хараагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Адуу тууж явсан үгүйг ч мэдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
6.Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн адуунаас дутсан гэдэг нь тогтоогдох боломжгүй байх тул шууд буруутай гэж үзэх боломжгүй байна гэжээ.
7.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, 0229 дугаартай Х.өөс Л.д олгосон итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, Х.ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн цагдаагийн газрын 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 38/3130 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, алдуул мал бүртгүүлэх тухай хүсэлт /хэргийн 6-р хуудас/, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 7-10-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 11-17-р хуудас/, хариуцагч тайлбар /хэргийн 25-р хуудас/, хууль, зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 30-р хуудас/, Х.ийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хэргийн 68-71-р хуудас/, утасны мессеэжер /хэргийн 72-75-р хуудас/, нэхэмжлэгчийн тайлбар /хэргийн 94-р хуудас/, ХАА-Н бүтээгдэхүүний үнийн мэдээ /хэргийн 95-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х. нь Э.аас гэм хорын хохирол 6 тооны адууны үнэ 6650000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь Э. нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Х.ийн биед хөнгөн гэмт санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн. Хэдийгээр эрүүгийн хэрэгтэй хамааралгүй ч Э. нь Х.ийн биед хөнгөн гэмт учруулснаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа адуугаа алдсан тул учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.
4. Хариуцагч Э. нь Миний бие нэхэмжлэгч Х.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээр шийтгүүлсэн. Би тухайн үед хохирогчид учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Адууг хараагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар, татгалзлаа гаргаж байна.
5.Нэхэмжлэгч тал нь Э.ын Х.ийн биед гэмтэл учруулсан эрүүгийн гэмт хэрэгт шууд хамааралтай биш боловч энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан бол нь адуугаа туугаад харих байсан. Э. Х.ийг хутгалж гэмтэл учруулан улмаар эмнэлэгт хэвтсэний улмаас тууж явсан адуу нь алдагдаж хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх ба хариуцагч нь Х.ийн хэдэн адуу тууж явсан эсэх, тууж явсан гэх адууг нь хараагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
6.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч талын шаардлага, тайлбар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт нэхэмжлэгч Х. нь хариуцагч Э.д хутгалуулах үед хэдэн тооны адуу тууж явсан, түүнээс хэдэн тооны адуу алдагдсан эсэх баримт авагдаагүй байна.
7.Мөн нэхэмжлэгч тал нь тухайн үед алдагдсан адуугаа эрж хайж байсан талаар нотлох баримт гэж ******* аймгийн такси үйлчилгээний фэйсбүүк /цахим хаяг/ группт байршуулсан зарын зургийг цаасан хэлбэрээр хэвлэн ирүүлсэн боловч энэхүү баримт нь /хэргийн 72-75-рт/ аль хэлээр бичигдсэн нь тодорхойгүй Англи цагаан толгойн үсгээр галиглан бичсэнийг хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Хэрэгт ирүүлсэн ******* аймгийн цагдаагийн газрын 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 38/3130 дугаартай албан бичгээр /хэргийн 5-6-рт/ нэхэмжлэгч Х. нь 2023 оны 04 сарын 25-ны өдөр 6 тооны адууг алдуул малаар бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжилж буй 6 тооны адууг хариуцагч Э.ын нэхэмжлэгч Х.ийн биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд алдсан гэдгийг нотолж чадахгүй байна. Иймд хариуцагчийн тайлбар татгалзал хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэлийн шаардлага 6650000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 800 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.аас 6650000 /зургаан сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулах тухай Х.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122150 /нэг зуун хорин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгөөс 121350 /нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 800 /найман зуун/ төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.өд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.