Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2023/00443

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2023/00443

******* аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* 1-1 тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:ЕЮ/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р баг, Зоог 2-2 тоотод оршин суух овогт ийн /РД:ЗЙ/, ******* аймгийн сум, 5-р баг, 1-7 тоотод оршин суух, овогт гийн /ЗЮ/

Нэхэмжлэлийн шаардлага: нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагч П., Б., хариуцагчийн өмгөөлөгч Т., иргэдийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н. нь П., Б. нарт холбогдуулж нэр төр сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч Н. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие ******* аймгийн ******* суманд нөхөр, 4 хүүхдийн хамт, хувийн бизнес эрхлэн амьдардаг. Би 2016 онд 3 дахь охиноо төрүүлсэн. Үүний дараа манай баз бэр болох , хоёр орж ирээд чамайг Эрдэнээгийн хүүхдийг гаргасан гэж байна, гэж хүн ярьсан гэж хэлсэн. Би тухайн үед нялх биетэй байсан тул айх, гайхах, цочирдох давчдаад юу ч хэлж чадаагүй, ингээд хэсэг хугацааны дараа нөхөртөө би ийм яриа гарсан байна гэдгийг хэлсэн. Би тэгээд нөхөртэйгээ хамт ын гэрт очиж уулзаад, яагаад ийм худал яриа гаргаад байгаа юм бэ гэж очиж асуухад өөрөө ярьсан гэж хэлсэн. Түүнээс хойш суман дээр энэ талаар ярихгүй хүн байхгүй болсон. Би ямар үнэн юм биш гэж бодоод сүүлдээ цөхөрсөн. Гэтэл архи дарс уух болгондоо хүн бүрт ийм яриа ярьдаг болсон байсан. Яагаад намайг ингэж гүтгээд байдгийг би мэдэхгүй, уг нь өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй гэж боддог. Хэсэг хугацаанд суманд байхгүй байдаг байсан. Гэтэл сүүлд гэж хүнтэй суусан юм билээ. Нэг өдөр гэрт байж байтал манай нөхөр рүү нэг эмэгтэй залгаад өөрийгөө Танай эхнэрт Гэрэлт-Эрдэнийн хүүхэд байдаг гэл үү гэсэн юм ярьсан манай нөхөр чи юу яриад байнаа гэтэл за за, манай нөхөр өөрөө тэгээд байна, би асууж байна гэсэн утгатай юм ярьсан. Ийм байдлаар 2016 онд төрсөн охин Б.ийг өөр эцэгтэй, Гэрэлт-Эрдэнийн хүүхэд гэж худлаа яриа сум орон нутгаар тарсан. Үүнийг миний охин ч сонсож, гэр бүл дотор таагүй уур амьсгал бий болсон. Худлаа юмыг мянга яриад үнэн болчих биш гэж бодоод би үнэндээ бол зүгээр хаясан байсан. Гэтэл 2023 оны 03 сарын 10-ны өдөр би гэртээ нөхөр хүүхэдтэйгээ байж байтал манай сумын иргэн , хоёр мотоцикль худалдаж авахаар ирсэн. Бид гэр бүлийн найзууд тул хоол цай хийж өгөөд архи дарс гаргаж өгөөд байж байтал гаднаас манай нөхөр согтуудаа П.Гэрэлт-Эрдэнийг дуудсан. П. ирсэн, нэг их удаагүй байтал эхнэр Б. гаднаас ирсэн. Ингээд хамт идэж уугаад сууж байсан. Манай нөхөр согтоод унтаад өгсөн. Би хойд том өрөөндөө орсон, гэтэл эхнэр нь миний хажууд ирээд унтаад өгсөн. Шөнийн 12 цаг өнгөрч байхад , 2 явсан. Би Гэрэлт-Эрдэнийг хөөгөөд явуулсан. Эхнэр нь манайд унтаад үлдсэн. Өглөө сэрэхэд эхнэр нь явсан байсан. Үүнээс хэд хоногийн дараа би хотод очоод байж байтал Б. нь намайг тэй сексдэж байгаад баригдсан гэсэн яриаг сумаар нэг тараасан байсан. Ингээд энэ талаар манай дэлгүүрийн худалдагч , нар хүртэл надад хэлсэн. бол надаас хүмүүс ийм юм болсон юм уу гэж асуугаад байна гэдэг байдлаар надад хэлсэн. Гэтэл 11-р ангийн охин минь хүртэл ээжээ манай найзууд танай ээж чинь айл амьтанд очиж хонодог байсан юм уу гэж асууж байна гэх зэргээр хэлсэн. Ингээд энэ худлаа яриа цааш явсаар гэр бүл, үр хүүхдэд минь хүртэл хүнд тусч байна. П. нь миний 2016 онд төрсөн охин Б.ийг өөрийн хүүхэд гэх үндэслэлгүй худал яриаг бусдад түгээж, Б. нь намайг нөхөр тэй сексдэж байгаад баригдсан гэсэн яриаг сум орон нутгийн хүмүүст худал ярьж Н. миний нэр төрийг гутааж, худал яриа, мэдээлэл тарааж байна. Иймээс Н. миний бие П., Б. нарт хариуцуулан нэр төрөө сэргээлгэж, худал яриа тараасан хэлбэрээ няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

3.Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбартаа: Н.тай дотно харилцаатай буюу 2-3 удаа харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орж байсан. Үүнийг өөрөө ч мэдэж байгаа. Өөрөөр хүүхэдтэй болох хүртлээ дотно харилцаатай байгаагүй юм. Би нас биед хүрсэн хүн, өөрт огт хамааралгүй айлын хүүхдийг өөрийн хүүхэд гээд яриад явах хүн биш. Энэ тэгээд ч яриад яваад байх гайхуулах зүйл огт биш. Н.гийн баз бэрүүдийг би сайн танихгүй. Мөн гэдэг хүнийг би зүгээр л танилын хүрээнд таньдаг. Өөрөөр хэнтэй явсан, сууснаа яриад байхаар тийм сайн танилууд биш. Шаардлагатай бол аас энэ талаар тодруулга авах нь зүйтэй. Би хааяа ууж идэж, найз нөхөдтэйгөө нийлж л байдаг. Гэхдээ найз нөхдийн дунд ийм зүйл огт яригддаггүй байсан. Сум орон нутгаар нэг яриад, гайхуулаад явах зүйл биш шүү дээ. Н. гэр бүлтэй, би өөрөө мөн гэр бүлтэй улсууд. Ийм зүйлийг яриад явах зүйл бол биш юм. Огт ийм зүйл ярьж яваагүй. Иймээс Н.гийн гаргасан нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй зүйлүүд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Н.гийн, нэр төр сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Б. миний бие 2020 оны 8 сараас П.тэй хамтран амьдарч байна. Тэгээд 2020 оны 10 сард өөрийн сум болох ******* сумандаа намайг дагуулж очиж байсан юм. Очсон хугацаанд П.Гэрэлт-Эрдэнийн найзууд гэх хүмүүстэй танилцаж, тэднийг П. гэртээ дуудаж хоол унд идэж ууж, архи уудаг байсан. Тэднийг архи ууж, өөр хоорондоо ярилцаж, согтож байхыг харахад найзууд нь П.д хандаж ыд чиний хүүхэд байдаг гэл үү гэх яриаг ярьцгаагаад л байдаг байсан. Би анхандаа тоглоом хийцгээж байна гэж л бодоод өнгөрдөг байсан. 2020 оны 10 сард ******* суманд очсоноос хойш П. нь сумын төвөөр хамт явж байхдаа 1 дэлгүүр рүү заагаад Энэ дэлгүүрийн эзэн хүүхэнтэй урьд нь би дотно харилцаатай байсан юм, одоо бол тийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Тэр үедээ тухайн дэлгүүрийн эзэн гэж гэж л хүнийг харж байснаас өөрөөр эхнэр нь ямар хүн байдаг гэдгийг ч мэдэхгүй л байсан. ч өөрөө ямар ч асуудал байхгүй юм шиг хамт архи дарс уугаад л яваад байдаг. ы эхнэр Н. ч мөн хэзээний найзууд шиг л хамтдаа архи дарс уугаад бид хоёртой нийлээд л явцгаадаг байсан юм. Иймээс Н.гийн гаргасан нэхэмжпэлд дурдагдсан зүйлүүдэд дараах тайлбарыг гаргаж байна. 1. 2020 оны 10 сард ******* суманд очсон хугацаанд П.Гэрэлт-Эрдэнийн найзууд гэх хүмүүстэй танилцаж, тэднийг П. гэртээ дуудаж хоол унд идэж ууж, архи уудаг байсан. Тэднийг архи ууж, өөр хоорондоо ярилцаж, согтож байхыг харахад найзууд нь П.д хандаж ыд чиний хүүхэд байдаг гэл үү гэх яриаг ярьцгаагаад л байдаг байсан. Би энэ хугацаанд дээр дурдсан шиг энгийн л найзууд, хэн хэнийхээрээ орж гардаг улс байна л гэсэн бодолтой явдаг байсан. П. ч өөрөө Энэ дэлгүүрийн эзэн хүүхэнтэй урьд нь би дотно харилцаатай байсан юм, одоо бол тийм зүйл байхгүй гэж хэлж байсныг бодоод бас хүний эхнэр болж ирсэн хүн, эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл зүйн хувьд нэг л тогтворгүй байдал үүсч эхэлсэн. Иймээс би 2021 оны 11 сард руу залгаад Танайд Эрдэнээгийн хүүхэд байдаг юм уу гэж асуусан. Яагаад асуух болсон гэхээр П.Гэрэлт-Эрдэнийн найзууд нь ч яриад л байдаг, ч өөрөө энгийн найзууд шиг харилцаад яваад байхаар нь асууж тодруулъя гэсэн үүднээс залгаж асуусан. Тэгээд руу залгаж асуухад хүмүүс тэгээд л байдаг юм, юу гэж тийм юм байхав дээ гэсэн. , нар гэр бүлийн хүмүүс бие биенээ харддаг шиг би бас л нөхөр болох П.Гэрэлт-Эрдэнийг хардаж, элдэв яриа нь үнэн юм болов уу гэдэг байдлаар л залгаж асуусан байдаг. Гэтэл ярьсны дараа нэг танихгүй дугаар залгаад элдэв хэл амаар доромжилсон. Тэр Н. байсан. Н. нь чи 3 өөр эцгийн 3 хүүхэд төрүүлсэн, хаа газрын хэн ч тоохгүй юмтай сууж ирж байхыг бодоход чи ч бас хогийн хүн байгаа даа гэж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Би эмэгтэй хүнийхээ хувьд нөхрийгөө хардаж, нээрээ үнэн ч юм уу гэсэн бодолтой л явдаг байснаас сум орон нутгаар яриа гаргасан зүйл байхгүй. Хүүхэд 2016 онд байдаг, түүнээс хойш л суманд нь тийм яриа байдаг байсан юм билээ. Би 2020 онд очсон би тийм зүйл яриад явна гэж юу байх билээ. Өөрөө ч өргөдөлдөө дурдсан байна. 2016 онд охиноо төрүүлсний дараа гэдэг хүн яриад явж байсан гэдэг зүйлийг дурджээ. Би 2020 онд очоод энэ бүх зүйлийг яриад явсан юм шиг зүйлийг бичээд байгааг ойлгохгүй байна.

2. 2023 оны 3 сарын 9-ний өдөр ******* суманд байдаг Төмөрчулуун гэдэг айлд намайг дуудсан. Тэгээд би дэлгүүртээ сууж байгаад өдөр цайны цагаараа тэднийд очсон. Очиход Төмөрчулуун, түүний эхнэр Уянга, , түүний эхнэр , Гэрэлт-эрдэнэ нар архи ууцгааж байсан. Би тэднийд орж сууж байгаад цайны цаг дуусгаад ажил руугаа яваад өгсөн. Ажил дээрээ байж байсан чинь Төмөрчулуун, , , нар дэлгүүр дээр хүрээд ирсэн. Орж ирж байцгааж байгаад дэлгүүрийн хажууд байдаг кароекед орцгоосон. Би 18 цаг болгоод дэлгүүрээ хааж гараад тэд нарруу орсон. Тэгсэн чинь манайхруу очье гээд бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд бид тэднийд очиж цай амсаж, жоохон сууж байгаад гэрлүүгээ явсан. гэртээ ганцаараа үлдсэн. 2023 оны 3 сарын 10-ны өдөр тэд нар дахиад л нийлээд архи ууцгааж эхэлсэн. Би 3 сарын 10-ны өдөр өглөө ажилдаа яваад ажил дээрээ байж байхад өдөр орж ирсэн. Орж ирэхдээ ыд ууж байгаад ирлээ гэж байсан. Тэгээд Гэрэлт-Эрдэнийг уучихсан орж ирэхээр нь яв гээд хөөгөөд явуулсан. Тэгээд орой ажил тарах үед надруу залгаад ыд хүрээд ирээ, , нар ирсэн байна гэсэн. Тэгэхээр би гэртээ харьж гэр орноо янзалж байгаад оройны 21 цагийн үед тэд нар дээр очсон. Очиход , , , , , ы бага хүүхэд байж байсан. Би очоод тэдэнтэй хамт суусан. Төд удалгүй согтоод унтсан. Намайг очиход бүгд л согтоцгоосон байсан. арай гайгүй байсан. Тэгээд орой 00 цагийн үед , нар явсан, тэр хоёрын араас бид хоёр гарсан. Бид хоёр гараад шууд гэртээ харьж амарсан юм. Тухайн өдөр ийм л юм болсон. Маргааш нь ч мөн энэ хэд бүгд л нийлэлдээд архи ууцгаасан. Тухайн өдөр буюу 2023 оны 3 сарын 10-ны өдөр, орой, шөнө ямар ч асуудал болоогүй, , нарын хооронд. Би чинь бас хүний эхнэр хүн байна, юу гэж нөхрөө хүнтэй бэлгийн харилцаанд орж байхад зүгээр хараад зогсож байх билээ дээ. Нэгэнт ийм зүйл болоогүй юм чинь би ийм яриаг огт яриагүй. Тэдний дэлгүүрийн худалдагч , нарыг сайн танихгүй, тэдэнтэй нийлж суугаад юм ярьдаг хүмүүс бол биш. Би тийм зүйлийг огт яриагүй, г ч, өөрийнхөө нөхрийг ч, өөрийнхөө хувийн амьдралаа доромжилсон тийм зүйлийг би яриад явна гэж юу байхав дээ. Би тийм зүйл огт яриагүй. Иймээс Н.гийн гаргасан нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй зүйлүүд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 онд ******* аймгийн ******* суманд бэр болж очсон. Тэр цагаас хойш өөрийн хөдөлмөрөөр ажиллаж амьдарч байна. 2016 оноос хойш миний охиныг П. миний хүүхэд гэж архи ууж архидан согтуурсан үедээ байнга ярьдаг. Манай сумынхан бүгд гэрчилнэ. Сумынхан надаас бүгд асуудаг. Манай хүүхдийг сумынхан П.тэй харьцуулж хардаг. 2023 оны 03 сарын 10-ны өдөр Б.тай албан ёсоор танилцсан. Б. 2023 оны 03 сарын 10-ны шөнө 02 цаг 30 минутын үед нөхрөө хайгаад явсан чинь олдохгүй байсан. Манай хашааны үүдээр эргэхэд П. машинаа манай хашаанд нуугаад тавьчихсан байсан. Тэгээд гэрт нь ороход миний өрөөнөөс, миний орноос гардаж авсан гэж гадуур энэ яриаг тараасан. Миний нэр хүндэд халдлаа гэж Б.д нэхэмжлэл гаргасан. П. миний охинд маш том толбо үлдээж байна гэж үзэж П.Гэрэлт-Эрдэнийг шүүхэд өгсөн. П.Гэрэлт-Эрдэнийг энэ яриагаа ярьсан гэдгийг хүлээн зөвшөөрч, уучлал гуйх ёстой гэж бодож байна. Б. нөхрөө надтай хардаад, надтай унтсан гэх яриа тараасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Б., П. хоёр миний нэр төрд ноцтой халдсан учраас нэр төр сэргээлгэж, уучлал гуйлгахыг хүсэж байна. П. тэр яриаг яагаад гаргаагүй гэж үзээд байгаа юм. Би тухайн үед мэдээгүй. 2016 оны 04 сарын 04-ний өдөр дунд охин Б.ийг төрүүлсэн. Намайг жирэмсэн явж байхад тийм яриа гарсныг мэдээгүй. Нөхрийн ахын эхнэр ирээд чиний хүүхдийг П. миний хүүхэд гэж өөрөө ярьсан гэж хэлсэн. Би нялх биетэй байсан учраас хүүхдээ том болтол хэрүүл хийгээд яахав гээд орхисон байсан. Суман дээр хүн болгон ярьдаг. Одоо миний охин 8 настай. Маш олон жил ярьсан. Бид хоёр энэ талаар хэл ам хийж, муудалцах, үг хөөж явдаггүй хүмүүс. Манай нөхөр П.д наад яриагаа цэгцэл гэж хэлсэн. Миний хажууд гуйхад П. өвдөг сөгдөж уучлал гуйж байсан. 2-3 удаа унтаж хэвтсэн гэж байгаа бол хэзээ, хаана болсон талаар тайлбарлаад хэл. Энэ ярианаас болж манай гэр бүлд маргаан гардаг болсон. 8 настай охин ааваасаа асуусан байсан. Хүнд 2 аав байдаг юм уу, хүүхдүүд энэ хүнийг явж байсан чинь энэ чиний аав гэж хэлсэн гэж хэлсэн. Охиныхоо нэр төрийг сэргээлгэж авна. Б.д хандаж хэлэхэд манай нөхөр лүү залгаад танайд П.Гэрэлт-Эрдэнийн хүүхэд байдаг юм уу гэж асуусан. Манай нөхөр тийм юм байхгүй гээд утсаа тасалсан. Тэгээд би хэн, юу гэж ярив гэхэд танайд П.Гэрэлт-Эрдэнийн хүүхэд байдаг юм уу гэж асууж байна гэж хэлсэн. 2022 онд 1-р ангид хүүхдээ хотод сургуульд өгөх гээд хотод байдаг байсан. 2022 оны 03 сарын 09-ний өдөр өөрсдөө намайг дуудсан. Би хүүхэддээ хоол хийгээд гэртээ байж байсан. Цайны цаг дуусах гээд байна хүрээд ирээч гэхэд нь 13 цагийн үед очиход набор, ундаа, 0,75 литрийн Эдэн архи авчихсан байсан. Түүнийг уугаад нэлээн согтсон байсан. П.тэй манай гэр бүл найз нөхдийн холбоотой байгаагүй. Яагаад дандаа хамт архидаж байсан гэж яриад байгаа юм. Манай нөхөр нэг ч очиж байгаагүй. Манай нөхөр байнга архи уугаад ажлаа алдаад явдаг хүн биш. П. чи өөрөө ярьсан биз дээ, уучлаарай, Б. уурандаа ярьсан байна гэж ярьсан биз дээ. Та нар миний амьдралд орж өс хонзон санадаг юм уу, хүний амьдралд атаархдаг юм уу, ямар учиртай юм бэ? Улаан цайм худлаа яриад байх юм. Б. өөрөө над руу ярьсан. Зөндөө мессеж бичсэн. Чи нөхрийнхөө хэлснийг батлаад манай нөхөр лүү ярьсан шүү дээ гэв.

6.Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1979 онд ******* суманд төрсөн. Түүнээс хойш сумандаа амьдарч байгаад 2017 онд сумаасаа шилжиж явсан. Хүүхдийн яриа гаргасан нь надтай ямар ч хамааралгүй. 2017 онд Б. гэж хүүхэд төрсөн юм билээ. Гэхдээ бид хоорондоо холбоотой байсан. Намайг гэдэг хүнд ярьсан гэж мэдүүлсэн байсан. Найз нөхдийн дунд тоглоом шоглоомоор энэ хүүхдийг надтай адилхан гэж дэл сул ярьдаг байсан. Тэр яриаг би өөрөө гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Сум даяараа хүмүүс ярьж байгаа. Захын нохой хуцна гэдэг шиг. Намайг яриа гаргасан гээд байх юм. Би юу гэж ярих юм. Гайхуулж ярих зүйл биш. Би шилжиж яваад 2022 онд ирсэн. Н. нөхрийгөө эзгүйд 2,3 удаа дуудаж байсан. Би юу гэж өөрөө тийм яриа гаргах юм бэ гэв.

7. Хариуцагч Б.Мөнгөн туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* суманд 2022 онд очиж амьдарсан. Тухайн үед хадам ахын дэлгүүрт худалдагч хийж эхэлсэн. Энэ хүн адилхан 8 нэрийн дэлгүүр эрхэлдэг. 2023 оны 03 сарын 09-ний өдөр бид албан ёсоор танилцсан. Манай нөхөр урьд нь энэ хүмүүстэй найз нөхөд гээд ууж идээд явдаг байсан. Би хэрвээ П.Гэрэлт-Эрдэнийг Н.тай унтаж байхад нь барьсан бол өнөөдөр энэ хүнтэй хамт амьдрахгүй. 2021 оны 07 сард би Баянжаргалан суманд хадам ахын клонкод түгээгчээр ажилд орсон. 10 сард нутгийн залуу гээд нэг залуу ирээд архи ууж байгаад явсан. Тэр залуу Н.гийн нөхөр байсан юм билээ. ******* сумын хүмүүсийг би сайн танихгүй. Н. руу ярихад би согтуу байгаагүй. Чи утасны цаанаас уусан үгүйг дүгнэдэг болсон юм уу, Баянжаргалан сумын найзтайгаа ярилцаад сууж байсан чинь бүдүүн Найнаад чиний хүүхэд байдаг гээ биз дээ гэж миний хажууд ярихаар нь Найнаагийн дугаар луу залгаад танайд Эрдэнээгийн хүүхэд байдаг юм уу гэж асуухад тийм юм байхгүй гээд утсаа тасалсан. Тэгтэл удаагүй танихгүй дугаар орж ирээд хэл амаар доромжилсон, 3 өөр эцгийн 3 шээстэй гэж намайг доромжилсон. Тэгэхэд нь би миний хүүхдүүд Цэнгэлсайхан гэдэг нэг овогтой гэж нөхөртөө хэлээд хэрүүл болж байсан. Өвөл 03 сарын 09-ний өдөр очиход танай дэлгүүрийн гадаа байнга хүн байдаг, шороо цацна гэж хэлсэн. Намайг цагдаа, шүүхэд өгсөн. Сэтгэл санааны хувьд, ажлын байрны хувь дарамттай байсан. Надад ярьсан зүйл огт байхгүй. гэдэг хүний мэдүүлгийг харсан. Тэр хүн Н.гаас хоолоо олж иддэг хүн гэв.

8.Иргэдийн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Насанд хүрсэн хүмүүс ийм үг хэллэг гаргаж, шүүхэд нэхэмжлэх гаргана гэдгийг ойлгосонгүй. Холбогдогч, нэхэмжлэгч хоёрын аль аль нь буруу, аль нь зөв ярьж байгааг ойлгохгүй байгаа учраас хэн нь буруутай хэн нь зөв эсэхийг мэдсэнгүй гэжээ.

9.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, Н.гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, ДНХ-ийн шинжилгээний сорилтын дүнгийн хуудас №44 /хэргийн 5-р хуудас/, 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 23/44 дугаартай Ган ДНХ сан лабораториар эцэг, эх тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх гэрээ /хэргийн 6-7 хуудас/, хууль, зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 21-р хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 26-р хуудас/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 130 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хэргийн 81-82 хуудас/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 21 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /хэргийн 83-84 хуудас/, 2023 оны 09 сарын 13-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 35-36, 40-41,т42-43, 44-45, 72-73 хуудас/, хариуцагч талаас П.Гэрэлт-Эрдэний итгэмжлэл /хэргийн 20-р хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 21-р хуудас/, хариуцагч нарын тайлбар /хэргийн 22-23, 24-р хуудас/, хариуцагч П.Гэрэлт-Эрдэнийн хүсэлт /хэргийн 71-р хуудас/ баримтуудыг ирүүлж, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч нараас мэдүүлгийг авчээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н. нь П., Б. нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Н. нь П. миний охин ы ийг өөрийн хүүхэд гэх, Б. нь намайг өөрийн нөхөр П.тэй сексдэж байгаад баригдсан гэх худал яриаг ******* аймгийн ******* сумын хүмүүст ярьснаар сум даяар, түүнээс гадна ******* аймгийн Баянжаргалан суманд дээрх худал яриа тархаж миний нэр хүндийг унагасан учир нэр төрөө сэргээлгэж, хариуцагч нараар уучлалт гуйхыг даалгана гэж, хариуцагч нар нь Дээрх яриаг огт яриагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлаж байх ба хариуцагч нар нь дээрх яриаг гаргаагүй, бид яриагүй учир нотлох шаардлага байхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч П.Гэрэлт-Эрдэнийн гаргасан Н.гийн охиныг миний хүүхэд гэж ******* сум даяар ярьдаг, захын нохой хуцна даа гэдэг шиг... гэх тайлбар, гэрч Т.ы П. энэ талаар байнга ярьдаг. Миний охиныг төрсөн цагаас нь хойш 7 жил шахуу ярьж байна. Сум ч жижигхэн газар юм, манай сумаар энэ талаар сонсоогүй хүн байхгүй... Миний охин ээжээсээ гэдэг хүн миний аав юм уу гэж асууж байна билээ. 7 настай жоохон амьтан тэгж байна гэхээр хэцүү байгаа биз дээ... гэх мэдүүлэг /хэргийн 72-73-рт/, гэрч Ө.Хоролсүрэнгийн өөрөө манай ийг П. миний хүүхэд гэж гадуур цуу яриа тараасан гэж хэлж байсан. гаас өөрөөс нь л сонсож байсан... гэх мэдүүлэг /хэргийн 35-36-рт/, гэрч Ц.чимэгийн Сонссон. Олон жилийн өмнө учраас яг хэн тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Ууж идэж байхад л тийм яриа сонсогдож байсан. Өөрөө хүмүүс ярьж байсан. Их л олон хүн байсан учраас нэрийг нь мэдэхгүй байна. Хүмүүс яриад байхаар нь тэгээд хэлчихсэн юм... гэх мэдүүлэг /хэргийн 40-41-рт/-ээр П. нь Н.гийн төрүүлсэн охин Б.ийг өөрийн хүүхэд гэж ярьсан болох нь нотлогдож байна. Хэрэгт ирүүлсэн ДНХ-ийн шинжилгээний сорилтын дүнгийн хуудас №44 /хэргийн 5-7-рт/ баримтаар Б.ийн биологийн эцэг нь Т. байх магадлал 99,99% болох нь тогтоогдож байх тул Н.гийн төрүүлсэн охин Б.ийн эцэг П. гэх яриа худал мэдээлэл болох нь тогтоогдож байна. ******* аймгийн ******* суманд дээрх худал мэдээлэл тархсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх ба хариуцагч П. нь дээрх мэдээллийг тараагаагүй болохоо нотлоогүй байна. Иймд хариуцагч П.Гэрэлт-Эрдэнийг, нэхэмжлэгч Н.гийн төрүүлсэн охин Б.ийг өөрийн хүүхэд гэх худал мэдээллийг ******* аймгийн ******* суманд тараасан болох нь нотлогдож байна гэж үзэв.

Гэрч Т.ы Ийм яриаг л зохиож яриад байх шиг байгаа юм. Тэр яриа нь суман дээр маш их тархсан. Тэр байтугай суман дээр дэлгүүрийнхээ үүдэн дээр зогсож байтал нэг согтуу хүн ирээд надад д авгайгаа дахиад яалгахгүй юм уу гэж байх жишээтэй. Согтуу хөлчүү хүмүүс доог тохуу болгоод намайг доромжлоод байх болсон... гэх мэдүүлэг /хэргийн 72-73-рт/, гэрч Ө.Хоролсүрэнгийн Хавар л санагдаж байна. Он сар өдрийг нь мэдэхгүй байна. ******* суманд байрлах Найнаагийн дэлгүүрт ортол худалдагч , үйлчлүүлэгч Эрдэнэчимэг нар зогсож байсан. Худалдагч , үйлчлүүлэгч Эрдэнэчимэг нар нь П.тэй явалдаж байгаад баригдсан гэнээ гэж ярьсан. Тэрийг нь сонсоод би үгүй байлгүй гэж хэлээд худалдан авалтаа хийгээд гарсан. Тэгээд хэд хоногийн дараа би тай ******* суманд өөрийнх нь дэлгүүр дээр тааралдаад ямар ярианд хутгалдаад байгаа юм бэ, чамайг П.тэй явалдаж байгаад баригдсан гэж дэлгүүр дээр хүмүүс ярьж байна лээ гэж хэлсэн. д л хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Би өөрийн нөхөр Эрдэнэбулганд хэлсэн. Манай нөхөр цааш нь хүнд хэлээгүй байх гэх мэдүүлэг /хэргийн 35-36-рт/, гэрч Б.Алтанцэцэгийн Б. манай дэлгүүрт орж ирээд тамхи авахдаа гийн өврөөс нь гарч байхад нь надтай тааралдаад би барьж аваад Гэрэлт-Эрдэнийн ах, дүү нарт нь утсаар хэлчихлээ гэж хэлсэн. Он, сарыг нь мэдэхгүй байна. гийн хэлсэн он сартай адилхан. Б.аас л тийм зүйл сонссон. Өөр хүмүүсээс сонсоогүй. Үйл явдал болсны маргааш нь Чебу гэх нэртэй дэлгүүрт нь худалдагчаар ажилладаг байхад би А4 дэвтэр авах гээд ортол намайг бузрын авгай гар гэж хэлсэн гэх мэдүүлэг /хэргийн 42-43-рт/, гэрч М.гийн Үгүй. Надад ярьж байгаагүй. Хүмүүсээс сонссон. Дэлгүүрт олон хүн орж гарч байгаа учраас тийм яриа ярьж байсан хүмүүсийн нэрийг нь сайн санахгүй байна. 5 сард би дэлгүүрт орж ирсэн хүмүүсээс сонссон. Н. эгч дэлгүүрт орж ирээд Б. намайг Эрдэнээтэй явалдсан гэж гадуур ярьсан байна гэхээр нь би харин тийн надад бас хүмүүс тэгж хэлсэн гэж хэлсэн. Би гийн дэлгүүрт ажилладаг учраас дэлгүүрт орж ирсэн хүмүүс надаас Эрдэнээ гийн гэрт нь байсан юм уу гэж асуугаад байсан гэх мэдүүлэг /хэргийн 44-45-рт/-ээр хариуцагч Б. нь Н.г П.тэй явалдаж байхад нь барьсан гэх агуулга бүхий худал яриаг ******* суманд тараасан, уг худал мэдээлэл олон хүнд /хүмүүст/ тархсан болох нь нотлогдож байна. 2023 оны 3 сарын 10-ны өдөр П., Н. нар нь явалдаж байгаад Б.д баригдсан гэх мэдээллийг худал мэдээлэл болохыг нэхэмжлэгч болон хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Иймд хариуцагч Б.ыг 2023 оны 3 сарын 10-ны өдөр П., Н. нар нь явалдаж байгаад Б.д баригдсан гэх худал мэдээллийг ******* аймгийн ******* суманд тараасан байна гэж үзлээ.

Шүүх хариуцагч П.Гэрэлт-Эрдэнийг Н.гийн төрүүлсэн охин нь П.Гэрэлт-Эрдэнийн хүүхэд гэх, хариуцагч Б.ыг 2023 оны 3 сарын 10-ны өдөр П., Н. нар нь явалдаж байгаад Б.д баригдсан гэх агуулга бүхий худал мэдээллийг ******* аймгийн ******* суманд тараасан болох нь тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэгч Н.гийн, нэр төрийг сэргээж, худал мэдээллийг мэдээллийн хэрэгслээр няцааж уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Насанд хүрсэн хүмүүс ийм үг хэллэг гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгийг ойлгосонгүй. Холбогдогч, нэхэмжлэгч хоёрын аль нь буруу, аль нь зөв ярьж байгааг ойлгохгүй байгаа учраас хэн нь буруутай, хэн нь зөв эсэхийг мэдсэнгүй гэх дүгнэлтийг гаргажээ. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт зохигчийн хэн алины буруутай болоход дүгнэлт хийгээгүй байх тул шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх боломжгүй байсан болно.

Хариуцагч нар нь дээрх худал мэдээллийг мэдээллийн хэрэгсэл ашиглан тараагаагүй боловч уг мэдээлэл ******* аймгийн ******* сум, хил залгаа Баянжаргалан сумын нутагт тархсан байдлыг харгалзан тухайн орон нутгийн мэдээллийн хэрэгслийг ашиглан худал мэдээллийг няцааж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагч нарт даалган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн /РД:ЕЮ/-гийн нэр төрийг сэргээж, худал мэдээллийг мэдээллийн хэрэгслээр няцааж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагч овогт ийн /РД:ЗЙ/, овогт гийн /ЗЮ/ нарт даалгасугай:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П., Б. нараас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.

 

ШҮҮГЧ Д.

 

ШҮҮГЧ З.