Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2023/00464

 

 

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2023/00464

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг Буурлын 3-10 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:НМ*******/,

Хариуцагч: ******* аймаг ******* сум 5 дугаар баг ын 10-2 тоотод оршин суух, овогт ын /РДЮ/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Охин Д., хүү Д.Даваадорж, хүү Д. нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүй болгож өөрийгөө хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй 139/2023/00359/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.

Хариуцагч Г.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь Г.д холбогдуулан охин Д., хүү Д.Даваадорж, хүү Д. нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүй болгож өөрийгөө хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Миний бие Т.******* ******* аймгийн харьяат Наранцэцэгийн тэй 2013 онд танилцан улмаар хамтран амьдрахаар болсон. Энэ үед Н. охин ын Буяннэмэхийн хамт амьдарч байсан болно. Амьдрах явцад 2014 оны 10-нд охин төрсөн бөгөөд би төрсний гэрчилгээ гаргуулаад аваад ирье гэж яваад хуучин нөхөр аар овоглуулан гэрчилгээ гаргуулсан байхад нь юу болоод байгаа юм бэ хүүхдийн гэрчилгээн дээр яагаад надаар овоглохгүй байгаа юм вэ гэхэд бүртгэлийн хүн хуучин гэрлэлтээ цуцлуулаагүй тул чинийхээр гэрчилгээ гаргах боломжгүй гэлээ гэж тайлбарлаж байсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 17-нд хүү Даваадорж төрсөн бөгөөд баталгаагүй тул өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээ авсан. 2017 оны 11 дүгээр сарын 18-нд хүү төрсөн бөгөөд би хүмүүсээс асууж байгаад цуг өргөдөл гаргаж байж ******* гэж овоглуулсан юм. 2019 оны 06 сарын 26-нд хүү Лхагвадорж төрсөн бөгөөд миний хүүхэд биш. Миний бие охин , хүү Даваадорж хүү нарын эцэг мөн болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 102/ШШ2023/00595 дугаартай шийдвэрээр тогтоож өгсөн болно. Н. нь залилангийн хэргээр мөрдөгдөж байхдаа эмэгтэй хүн хэргээс гарах арга гэж жирэмсэн болсон байсан билээ. Н. залилангийн хэргээр 2 дахь удаагаа шийтгүүлж ******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 4 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа болно. Одоо хүүхдүүдийн асрамж, халамж анхаарлын асуудал хүнд байдалд ороод байгаа тул өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Гэтэл 2023 оны 06 сарын 29-нд ******* сумын засаг даргын тамгын газар, ******* аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан хурлаар хүүхдийг эцэгт нь өгөх боломжгүй тул шүүхэд ханд гэсэн хариу өгсөн болно. Хүүхдүүдийн асрамжийг хүүхдүүдийн эмэг эх Г.Наранцэцэг дээр тогтоож өгсөн байгаа, тэтгэвэрээс өөр орлогогүй 5 хүүхдийг тэжээн тэтгэх хүнд байгаа нь харагддаг. Нөгөө талаар хүүхдүүдийн эх шоронгоос суллагдаад ирлээ гэхэд хүүхдүүдийг зөв хүмүүжүүлж асран тэтгэж чадахгүй гэж үзэж байна. Миний бие өөрийн гэсэн хашаа байшинтай, Шидэт дизайн ХХК-д улирлын чанартай ажилладаг. Зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдож арга хэмжээ авахуулж байгаагүй, дахин гэр бүл зохиогоогүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж охин Д., хүү Д.Даваадорж, хүү Д. нарыг ын Наранцэцэгийг түр асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2023 оны 07 сарын 06-ны өдөр танай шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийг хууль хэрэгжүүлдэг өөрийн нутгийн хүнийхээ талд ашигтай байдлаар бусдыг чирэгдүүлдэггүй гэж ойлгож байсан юм. Гэтэл үгүй бололтой. Миний бие нэхэмжлэл гаргахдаа ИХШХШ тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5 дахь хэсэг мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсгийг удирдлага болгон гаргасан билээ. Тухайлбал ИХШХШ тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-дэх хэсэгт Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэжээ. Эх Н. шоронд орсон тул түүний эх болох ын Наранцэцэг дээр хүүхдүүдийн асрамжийг тогтоосон байгаа тул танай шүүхэд хандаж байгаа болно гэжээ.

2.Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.*******гийн нэхэмжлэлтэй, Г. надад хариуцагдах охин Э., хүү Даваадорж, хүү нарыг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбар гаргаж байна. Миний охин Н. нь 5 хүүхэд төрүүлсэн. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 29-ний өдрийн захирамжаар Э.Буяннэмэх, Э., Э.Даваадорж, Д., Э.Лхагвадорж нарын асран хамгаалагчаар эмээ Г. намайг тогтоосон. Би 5 хүүхдээ өөрийн асран хамгаалалтанд байлгаж, сургуульд нь суралцуулж байна. 5 хүүхэд минь эрүүл саруул байгаа. Удахгүй ээж нь ялаа эдэлж дуусаад гараад ирэх тул би хүүхдүүдээ ээжийг нь иртэл өөрийн асран хамгаалалтад байлгах болно. Засаг даргын захирамжаар миний асрамжид үлдээсэн. Т.******* нь охин Э., хүү Э.Даваадорж, Д. нарын эцэг нь бөгөөд эхээс нь салснаас хойш 2019 оноос хойш хүүхдүүдээ харж хандаж, тэжээн тэтгэж байгаагүй, гэнэт гарч ирээд хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ 5 хүүхэд хар багаасаа бие биедээ ээнэгшин дасаж өссөн. Эмээ нь болох би үргэлж дэргэд нь байдаг. Би хүүхдүүдээ тэжээн тэтгээд болоод л явж байна. Миний асрамжаас гарч эцгийн асрамжид очиход надаас илүү халамж анхааралтай байлгаж чадна гэж бодохгүй байна. Би мөн эхийнх нь зөвшөөрөлгүйгээр 3 хүүхдээ эцгийн асрамжид өгч чадахгүй. Өмнө нь Т.******* нь сумын Засаг даргын тамгын газарт хүүхдүүдээ асрамждаа авах талаар хүсэлтийг гаргасныг хамтарсан багийн хурлаар хэлэлцэж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүүхдүүдийг эцэгт нь өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэж би сонссон. Хүүхдүүд минь ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуульд суралцаж байгаа. Сургууль, анги хамт олонтойгоо хамт сурч, эмээ надтай хамт амьдрах хүсэлтэй, энэ нь тэдэнд илүү таатай байдаг. Иймээс хүүхдүүдийн саналыг сонсох нь зөв байх. Хүүхдүүд минь ******* аймгийн ******* суманд аавтайгаа удаан хугацаагаар амьдарч үзээгүй, дасаагүй орчин нөхцөл, бие биенээсээ хол амьдарч чадахгүй. Би ч хүүхдүүдээ явуулж чадахгүй. Эцэг нь хүүхдүүдээ өсч торнисон, дассан газарт нь байлгаж, сургуульд нь суралцуулж, эмээ миний асрамжид байхад нь тэжээн тэтгэх боломжтой гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлд хариуцагч нь Наранцэцэг гэж бичсэн байна. Намайг ын гэдэг болно гэжээ.

3.Хариуцагч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний охин Н. нь 5 хүүхэд төрүүлсэн. Одоо шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа, удахгүй суллагдана. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 29-ний өдрийн захирамжаар охин Н.ийн хүүхдүүд болох Э.Буяннэмэх, Э., Э.Даваадорж, Д., Э.Лхагвадорж нарын асран хамгаалагчаар Г. намайг тогтоосон. Би 5 хүүхдээ өөрийн асран хамгаалалтанд байлгаж, сургуульд нь суралцуулж байна. 5 хүүхэд минь эрүүл саруул байгаа. Удахгүй ээж нь ялаа эдэлж дуусаад гараад ирэх тул би хүүхдүүдээ ээжийг нь иртэл өөрийн асран хамгаалалтад байлгах болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 03- ны өдрийн 595 дугаар шийдвэрээр охин Э., хүү Э.Даваадорж, Э. нарын эцэг нь Т.******* болохыг тогтоосон. Охин Э. 2014 оны 04 сарын 10-нд төрсөн, хүү Э.Даваадорж 2015 оны 11 сарын 17-нд төрсөн, хүү Э. 2017 оны 11 сарын 18-нд төрсөн, одоо эмээ миний асрамжид амьдарч, ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуульд сурч байна. Охин Э. 4-р ангид, хүү Э.Даваадорж 3-р анги, хүү Э. 1-р ангид сурдаг. Эцэг Т.******* нь эхээс нь салснаас хойш хүүхдүүдээ харж хандаж, тэжээн тэтгэж байгаагүй. Иймээс эцэг Т.*******гээс охин Э., Э.Даваадорж, Э. нарт хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Т.******* миний бие ******* аймгийн харъяат ийн тэй 2013 онд танилцан улмаар хамтран амьдрахаар болсон. Н. охин ын Буяннэмэхийн хамт амьдарч байсан. Хамт амьдрах явцад 2014 онд охин төрсөн. ийг төрсний дараа ын гэж овог авсан байсан. г надаар яагаад овоглохгүй байгаа юм бэ гэхэд өмнөх нөхөртэйгээ гэрлэлтийн баталгаа салгаагүй учир болохгүй байна гэж байсан. 2015 оны 11 сарын 17-ны өдөр хүү Даваадорж төрсөн бөгөөд гэрлэлтийн баталгаагүй тул өөрийн нэрээр оволож төрсний гэрчилгээ авч байсан. 2017 оны 11 сарын 18-нд хүү төрсөн бөгөөд би хүмүүсээс асууж сурж байгаад хамт өргөдөл гаргаж өөрөөрөө овоглосон. 2019 оны 6 сарын 26-нд хүү Лхагвадорж төрсөн бөгөөд миний төрсөн хүүхэд биш юм. Миний бие өөрийн төрсөн охин , хүү Даваадорж, хүү нарын эцэг мөн болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 2 сарын 3-ны өдөр 102/ШШ202300595 дугаартай шийдвэрээр тогтоож өгсөн. Хүүхдүүдийн маань эх Н. нь одоо залилангийн хэргээр мөрдөгдөж байхдаа эмэгтэй хүн хэргээс гарах арга гэж жирэмсэн болсон байсан билээ. залилангийн хэргээр 2 дахь удаагаа шийтгүүлж, ******* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 4 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн 407-р хорих ангид эдэлж байгаа. Одоо манай хүүхдүүдийн асрамж, халамж анхаарлын асуудал хүнд болоод байгаа тул өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа болно. Гэтэл 2023 оны 6 сарын 29-нд ******* сумын Засаг даргын тамгын газар, ******* аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан хурлаар хүүхдийг эцэгт нь өгөх боломжгүй тул шүүхэд ханд гэсэн хариуг надад өгсөн болно. Хүүхдүүдийн асрамжийг эмэг эг Г. дээр тогтоож өгсөн байгаа. Энэ хүн тэтгэвэрээс өөр орлогогүй 5 хүүхдийг тэжээн тэтгэх нь хүнд байгаа нь илт харагддаг. Нөгөө талаар хүүхдүүдийн эх шоронгоос суллагдаад ирлээ гэхэд хүүхдүүдийг зөв хүмүүжүүлж асран халамжилж чадахгүй гэж үзэж байна. Миний бие өөрийн гэсэн хашаа байшинтай Шидэт дизайн ХХК-д улирлын чанартай ажил эрхэлдэг. Зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдож арга хэмжээ авагдаж байгаагүй, дахин гэр бүл зохиогоогүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж охин Д., хүү Д.Даваадорж, хүү Д. нарыг ын ийг түр асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие тус хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийг ын дээр хүүхдүүдийн асрамжийг тогтоосон байгаа тул тус шүүхэд хандаж байгаа юм гэжээ.

5.Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.тэй 2013 онд танилцсан. Охин Д. 2014 онд төрсөн. Хүү Д.Даваадорж 2015 онд төрсөн. Хүү Д. 2017 онд төрсөн. Хамт амьдарч байхад Н. хүнээс өр зээл тавиад зарим өрийг нь дараад зарим өрийг нь төлж чадахгүй байсаар Улаанбаатараас явсан. Улаанбаатар хотод амьдарч байхад дахиад өр зээл тавьсан. Тэгж яваад 2019 онд хоригдсон. Тэгээд бид хоёр тийшээ болсон. Хоригдож дуусаад гарч ирээд эргэж нэг хэсэг хамт амьдарсан. Н. дахиад залилан хийсэн. Хүүхдүүдээ өөр дээрээ авъя. Энэ хүн дээр байвал хүүхдүүдийн хүмүүжилд ч нөлөөлнө. Хүүхдүүдээ өөрөө өсгөе. Миний хүүхдүүдийг бодож байгаа бол надад өгөөсэй гэж бодож байна. 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авмаар байна. Хүүхдүүдээ аваад ******* суман дээр амьдарна. бид хоёр 2019 оноос өмнө салсан байсан. Өөрөө эргэж ирээд хамт амьдаръя гээд хамт амьдарч байсан. Засарсан гэж итгэсэн чинь дахиад залилан хийсэн. Хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөе гэж бодож нэхэмжлэл гаргасан. Хааяа ирэхэд архи уугаад тэнээд явчихсан, хүүхдүүд галгүй байшинд хоол ундгүй байдалтай байдаг байсан. Байшингийн түрээс, хоол хүнсний мөнгө гээд авдаг байсан. Гэтэл хүүхдүүд хүйтэн байшинд байдаг байсан. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2016 оноос хойш байнгын хүүхдүүдэд юм өгч байгаа. Ээжийг нь цаашаа орсноос хойш нүүрс түлээ, юм хум авч өгчихөөд дэлгүүр орчихоод эргээд ирэхэд бүх юмыг нь хураачихсан байсан. Түүнээс хойш хувцас зэрэг хэрэгцээтэй бүх юмыг нь авч өгдөг болсон. Хүүхдүүдийг өөр дээрээ авмаар байна. Боловсрол, ирээдүй, хүмүүжлийг нь бодоод би өөр дээрээ авмаар байна. Үнэхээр надад өгөхгүй гэвэл хүүхдүүдэд тэтгэмжийг өгнө гэв.

6.Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 5 хүүхдийг өсгөөд өдий зэрэгтэй болгосон. Хүүхдүүд сайхан байгаа. Хүүхдүүд бүгдээрээ хичээл сургуульдаа явж байгаа. Нэг хүүхдийг нь цэцэрлэгт явуулж чадаагүй. Энэ хүний 4 хүүхэд байгаа. Хүүхдүүдэд дутагдсан зүйл байхгүй, бүгд эрүүл саруул явцгааж байна. Ээж дээрээ ирж очиж байгаа. Сая хүүхдийн амралтаар ээж дээрээ 3 хоног очоод ирсэн. Багш нар нь сайн байдаг. Хүүхдүүд сурлага сайтай. Эхийг нь гарч иртэл хүүхдүүдийг салгахгүй гэж бодож байгаа. Ээжийг нь гарч ирсэн хойно энэ хоёр хоорондоо ярилцаад шийдэх байх. Хүүхдүүдийг ээжийг нь иртэл өгөхгүй байя гэж бодож байна. Хүүхдүүд дутсан зүйлгүй сайхан явж байна. Хүүхдүүд 1,3,4,7-р ангид суралцдаг. Нэг хүүхэд нь цэцэрлэгт явдаг. Ээж нь хэдхэн сарын дараа гараад ирнэ. Амралтаар нь аав руу нь явуулж байсан. Аав руу нь явуулсан чинь хүүхдүүдийн багш нь ямар ч даалгавар хийгээгүй байна гэж хэлж байсан. Ирээд одоо сурлага нь сайжирч байна гэж хэлсэн. Д. бүжгийн дугуйланд явдаг. Д.Даваадорж шатрын дугуйланд явдаг. Ээжийг нь ирэхээр ярилцаад юу болохыг мэдэхгүй байна. Хамгийн бага бандийг би хэлж мэдэхгүй байна. Энэ хүн цуг байж байсан. Шинжилгээ өгөөд мөн бишийг тогтоох ёстой. Хүүхэд ялгаварлан гадуурхаж болохгүй. Гадаа ирээд суудаг. Аав нь юм байна орооч гэж хэлдэг. Үүдэнд сууж байгаад эргээд явдаг. Хүүхдүүд одоо том болж байна. Аав нь ирээд хүүхдүүдэд утсаа өгч хонуулаад ганц хоночихоод явдаг. Би хүүхдүүдийг загнах үедээ загнана, хайрлах үедээ хайрлана. Хүүхдүүд дугуйланд явъя гэхэд бүгдийг нь явуулдаг. Дээр гадаа саарал машинтай ирээд хүүхдүүд ганц нэгээрээ гараад байхаар нь гадуур янз бүр хэрэг болж байна яав ийв гэж асуугаад хүүг явуулсан чинь аав нь ирчихсэн байсан. Ямар цаг үе байгаа билээ. Гэрт ороод ирэхэд яадаг юм гэж хэлсэн. Хүүхдүүдийг аавдаа битгий үнсүүл гэж хэзээ ч хэлээгүй. Эх нь муу гээд хүүхдүүд нь тийм байх ёсгүй. Манайхан бүгд ийм муу зуршилтай хүмүүс биш. 1 хүүхдийг бас өнчрүүлж байна. Сайн бодоорой. Өгөхгүй гэж хэлээгүй, би мэдэж энэ асуудлыг шийдэх боломжгүй. Хэдхэн сар үлдсэн. Ээж нь гараад ирнэ. Харин хүүхдүүддээ хааяа нэг өмд гуталхан авч өгдөг, ганц ундаа уут боов авч ирж өгдгийг эс тооцвол хүүхдүүдээ харж хандаж байгаагүй. Иймээс 3 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Аавынх нь авч өгсөн хамаг юмыг нь хурааж хумьсан тухай асуудал байхгүй. Ганц ундаа уут боов авч ирж өгснийг нь энэ олон хүүхэд чинь нэг суурин дээр нь дуусгана. Харин уут гурил будаа аваад ирсэн бол би хураагаад далд хийчихнэ гэж юу байхав гэв.

7.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт /хэргийн 4-р хуудас/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 595 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 5-6 хуудас/, Шидэт дизайн ХХК-ийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 23/07 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/, Ш., Т.******* нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 8-9 хуудас/, Т.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 10-р хуудас/, Д.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 11-р хуудас/, Д.гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 12-р хуудас/, Д.гийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 13-р хуудас/, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маяг Т.*******гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 14-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хэргийн 15-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 51 дугаартай тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 02-04/1689 дугаартай албан бичиг /хэргийн 17-р хуудас/, хариуцагч Г.ийн хариу тайлбар /хэргийн 23-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 29-ний өдрийн А/182 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 24-р хуудас/, хариуцагч Г.ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт /хэргийн 25-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 03/425 дугаартай албан бичиг /хэргийн 29-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын А/182 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 30-р хуудас/, 2022 оны 08 сарын 08-ны өдрийн ******* сумын Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 31-32 хуудас/, ярилцлагын тэмдэглэл /хэргийн 33-34 хуудас/, гэрэл зураг /хэргийн 35-р хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 36-37 хуудас/, нэхэмжлэгчийн хүсэлт, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 39-40 хуудас/, хариуцагч Г.ийн сөрөг нэхэмжлэл /хэргийн 46-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай хүсэлт /хэргийн 47-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт /хэргийн 48-р хуудас/, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хэргийн 49-р хуудас/, хариуцагч Г.ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар /хэргийн 50-р хуудас/, Ж., Г. нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 51-р хуудас/, нэхэмжлэгч Т.*******гийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт / хэргийн 60-р хуудас/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.ын гэрч асуулгах тухай хүсэлт / хэргийн 64-р хуудас/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч Т.*******гийн хариуцагч Г.д холбогдуулж гаргасан охин Д., хүү Д.Даваадорж, хүү Д. нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүй болгож, өөрийгөө хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч Г.ийн нэхэмжлэгч Т.*******д холбогдуулж гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн эх Н. хорих ангид ял эдэлж байгаа ба охин Д., хүү Д.Даваадорж, Д. нарын эцэг мөн тул хүүхдүүдийг өөрийн асрамжид авах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

3. Хариуцагч нь, охин Н.ийн 5 хүүхдийг ******* аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар асран хамгаалж байгаа. Охин Н. нь 2024 оны 4 сард ялаа эдэлж дуусна, тэр үед хүүхдүүдийн эцэг эх нь хүүхдүүдийнхээ асрамжийн асуудлыг шийдэх байх. Миний шийдэх асуудал биш тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа үндэслэж байна.

4. Хариуцагч Г. сөрөг нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэж байна. Үүнд: Охин Н. хорих ял эдлэх болоод явахад хүүхдүүдийн эцэг Т.******* ямар ч сураг ажиггүй байсан. Би охинтойгоо хамт хүүхдүүдийг хар нялхаас нь өдий хүртэл өсгөж хүн болгож байгаа. Хааяа л ирдэг болохоос хүүхдүүдээ тэжээн тэтгэж байгаагүй. Иймд 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

5. Нэхэмжлэгч Т.******* сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд: Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

6. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гэрч Н.Ууганбат, О.Уранзаяа нарын өгсөн мэдүүлэг баримтуудыг үндэслэн шүүх дараахь дүгнэлтийг хийв. Үүнд:

1. Хариуцагч Г. нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн А/182 дугаар захирамжаар Э.Буяннэмэх, Э., Э.Даваадорж, Д., Э.Лхагвадорж нарын асран хамгаалагчаар тогтоогджээ. Хариуцагч нь асран хамгаалагчаар тогтоогдсоноос хойш асран хамгаалуулагчийн эрхийг зөрчсөн, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, асран хамгаалагч тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр хууль зөрчсөн зэрэг асран хамгаалагчаар тогтоосныг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах эрхийг сум, дүүргийн Засаг дарга эдлэхээр байна. Шүүх хуульд заасан үндэслэлгүйгээр асран хамгаалагч тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүчингүйд тооцох боломжгүй бөгөөд шийдвэр гаргасан этгээд болох ******* аймгийн ******* сумын Засаг дарга бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй байна. Нэхэмжлэгч Т.******* нь охин , хүү Даваадорж, нарын эцэг байх тул түүнийг хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоох үндэслэлгүй бөгөөд эцэг нь хүүхдүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх, эрхийг хамгаалах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл эцэг эх гэрлэлтээ бүртгүүлээгүй байх, хамт амьдардаггүй байхаас үл шалтгаалан эцэг эх нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Хүүхдийн асрамжийн маргааныг шийдвэрлэхэд эцэг эх нэгэн адил эрх үүрэгтэй оролцох ба асран хамгаалагчийг хэрэгт хариуцагчаар оролцуулж хүүхдийн асрамжийг шийдвэрлэх боломжгүй байна.

3. Хэрэгт ирүүлсэн ******* овогт *******гийн ийн төрсний гэрчилгээний /хэргийн 12-рт/ хуулбараас харахад эцэг ******* овогт *******ын *******, эх овогт Наранцэцэгийн гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Г. нь Н.ийн эх болох нь тогтоогдохгүй байна. Мөн Н.ийн эх байх эрхийг хасаагүй, эх байх эрхийг хассан бол энэ тухай шийдвэр хэрэгт авагдаагүй тул охин , хүү Даваадорж, нарын эрх, ашиг сонирхлыг эх, эцэг нь төлөөлнө. Иймд хариуцагч Г. нь охин Э., хүү Э.Даваадорж, Д. нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.*******гийн хариуцагч Г.д холбогдуулж гаргасан охин Д., хүү Д.Даваадорж, хүү Д. нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүй болгож, өөрийгөө хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч Г.ийн нэхэмжлэгч Т.*******д холбогдуулж гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч Т.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Хариуцагч Г.ийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 139/ШЗ2023/01453 дугаар захирамжаар 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5-д зааснаар ******* өвогт *******ын ******* /РД:НМ*******/-ийн, охин Д., хүү Д.Даваадорж, Д. нарын асран хамгаалагчаар тогтоосныг хүчингүй болгож, асран хамгаалагчаар тогтоолгох, хариуцагч овогт ын /РДЮ/-ийн гурван хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.