| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00376/И |
| Дугаар | 139/ШШ2022/00462 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 139/ШШ2022/00462
| 2022 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 139/ШШ2022/00462 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 3-р баг, ******* гудамж 1-115 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ЗЮ*******/,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 8-р баг, 9-13 тоотод оршин суух, овогт ийн /ЗЮ/,
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 7576234 /долоон сая таван зуун далан зургаан мянга хоёр зуун гучин дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00376/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь Б.аас хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 7576234 /долоон сая таван зуун далан зургаан мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр ийн /ЗЮ/-аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж ******* ******* миний бие авахаар шийдвэрлэсэн хэдий ч 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тэгэлэг авагч Б., Б. нар нь 18 нас хүрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай мэдэгдлийг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 сарын 30-ны өдөр 201210000333/05 мэдэгдэх хуудсаар надад мэдэгдсэн билээ. ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрийн дагуу ийн /ЗЮ/-аас 2 хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 7576234 төгрөг байгаа ба энэхүү тэтгэлгийн үлдэгдлийг ийн /ЗЮ/ -аас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
3.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой нь 2022 оны 9-р сарын 14-ний өдөр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шуухийн дуудсанаар хүрэлцэн ирж Магсар овогтой *******ын гаргасан нэхэмжлэл гэх 2022 оны 8-р сарын 3-ны өдрийн баримттай танилцан бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байгаа тухайд:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан бөгөөд 65 дугаар зүйлийн 65.1.6-д "Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хучин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" тохиолдолд татгалзахаар зохицуулсан. Магсар овогтой ******* нь 2022 оны 08-р сарын 03-ны өдрийн нэхэмжлэл гэх баримтад дурдсан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 110 дугаартай Шүүхийн шийдвэрээр, гэр бүлийн маргааны хамт шийдүүлсэн байдаг. Тус шүүхийн шийдвэрийн дагуу миний бие овогтой нь 2022 оны 05-р сар хүртэл өөрийн олсон орлого бүрээс, өөрийн чадах хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг өгч нийт "26,938,366" гаруй төгрөгийг төлсөн. Түүнчлэн ******* аймагт байнга оршин суухаа больсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т энэ хуулийн 14, 15, 16, 19 дугээр зүйлд зааснаар шүүхийн харьяалал зөрчсөн", 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж тус тус заасан тул цаашид ******* аймагт байнга хүрэлцэн очиж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болно. Ийнхүү цаашид шүүх хуралдаанд оролцуулсаар байх тохиолдолд учирсан хохирлыг нэхэмжлэх болно.
Хоёр. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д "гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар заасан. 2022 оны 2 сарын 2-ны өдөр тэтгэлэг олгож ирсэн хүүхдүүд маань 18 нас хүрч, Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т "тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн. 18 нас хүрсэн" гэж зааснаар сар бүр тэтгэлэг өгөх үүрэг минь хуулийн дагуу дуусгавар болсон. Ийнхүү дахин Магсар овогтой *******д хүүхдийн тэтгэлэг нэрийдлээр хүүхдийн тэтгэлэг төлөх үндэслэл бүрэн арилсан гэж ойлгож байна.
Гурав. Шүүхийн шийдвэрийг шударгаар, зохих ёсоор биелүүлж ирсэн тухайд:
Миний бие овогтой нь 2022 оны 05 сар хүртэл өөрийн орлого бүрээс хүүхдийн тэтгэлгийг өгч нийт "26,938,366" гаруй төгрөгийг төлсөн бөгөөд энэ "Тэтгэлэг төлөгч Д.ы тэтгэлгийн тооцоо гэх баримтаар нотлогдоно. Энэ нь миний өнөөдрийг хүртэл хугацаанд төлж чадах тэтгэлгийн хэмжээ байсан. Тус тэтгэлгийг 2012 оны 04-р сарын 10-ны өдрийн 110 Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т зааснаар "гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулах" үүргээ Магсар овогтой ******* биелүүлж ирсэн эсэхийг шалгахгүй, нотлох үүргийг хүлээлгэхгүй байгаа атлаа зөвхөн өөрийн хүүхдүүдийн хамт амьдарч чадахгүй байгаа надад шүүх үргэлж хатуу хандаж, шударга шүүхгүй, хуулийг баримтлахгүй байгаа явдалд гүнээ гомдолтой байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл бүрдээгүй, нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийн дагуу хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан тул Магсар овогтой *******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Түүнчлэн миний бие дахин ******* аймагт хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаанд оролцоход сэтгэл санаа, бие махбодийн шаналал, эдийн засгийн хямралд өртөхөөр байгаа болно. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх ажиллагаа үргэлжлэх тохиолдолд заавал хууль зүйн зөвлөгөө туслалцааг мэргэжлийн өмгөөлөгчөөс авах, Магсар овогтой *******ын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд худал мэдүүлсэн бүртгэлийг залруулах зэрэг шат дараалсан арга хэмжээг хуулийн дагуу авах болно гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. М.******* нь хариуцагч Д.аас хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 7576234 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 110 дугаартай шийдвэрээр М.*******, Д. нарын гэрлэлтийг цуцалж Б., Б. хоёрт хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хугацаанд төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнээс хойш Д. тэтгэлгээ төлж байсан. Тухайн үед Д. онцгой байдлын газарт ажиллаж байсан. Онцгой байдлын газраасаа гарч Төв аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байхдаа хаана ажиллаж байгаа болон цалин хөлс, орлогоо дарагдуулах байдлаар зайлсхийсэн. Иймээс М.******* Онцгой байдлын ерөнхий газарт өргөдөл гаргасны дагуу Төв аймагт ажиллаж байгаа талаар хариу ирсэн. 2022 оны 02 сарын 22-ны өдөр ихэр хүүхдүүд нь 18 нас хүрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл хүүхдийн тэтгэлэг болох 7576234 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. 2022 оны 05 сарын 30-ны өдрийн байдлаар 34 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* гэдэг хүнээс төлөгдөөгүй үлдсэн 7576234 төгрөг байна. Үүнийгээ иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Үүний дагуу тэтгэлгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. Энэ асуудал өмнө нь шийдвэрлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэлээ. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 110 дугаартай шийдвэр нь гэрлэлт цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр байгаа. Бусдаар хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 7576123 төгрөг төлөхтэй холбоотой шийдвэр байхгүй учир энэ үндэслэлээр гаргаж байгаа тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт харьяалал зөрчсөн. Би ******* аймагт амьдардаггүй гэж байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч нь ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг Айргийн 9-13 тоотод амьдардаг юм билээ. Тиймээс харьяалал зөрчөөгүй гэж үзэж байна. Тэтгэлэг төлөх үүрэг дуусгавар болсон гэдэг тайлбар өгсөн байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үндсэн үүрэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 17.2-д үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь хариуцагчийн журамт үүрэг. Гэр бүлийн тухай хуулийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан. ******* аймгаас Төв аймагт очиж ажиллаж байх үеэ нуугаад байсан. Энэ 2 хүүхдийг өнөөдрийг хүртэл ээж нь өсгөж бойжуулсан. Шүүхэд тэтгэлэг төлдөг 200.000 төгрөгөөр 2 хүүхдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж байгаа гэж өрөөсгөл ойлголттой явдаг юм байна гэж ойлгосон. 2 хүүхэд нь усан спортоор хичээллэдэг. Олон улсын тэмцээн уралдаанд оролцдог. Хэрэгцээ өндөртэй. Аавдаа хандах үед утсаа авдаггүй. Утсаа аваад ярихдаа таньдаггүй. Үүнээс болж хүүхдүүд нь аавдаа гомддог. Охин нь Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн 1 дүгээр курст сурдаг. Хуулийн хугацаанд төлөх ёстой байсан тэтгэмжээ төлөөгүй мөнгийг нэхэмжилж байгаа. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Тиймээс хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд хууль бус бүртгэл гэдэг байдлаар тайлбар гаргасан байсан. 2017 онд Айргийн 9-3 тоотод газрын гэрчилгээтэй юм билээ. Тэр нь 2 хүүхдийн нэр дээр нь байдаг гэсэн. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 03/375 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/, М.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4-р хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 224201001253 дугаартай төрсний бүртгэлийн лавлгаа /хэргийн 5-р хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 224201001254 дугаартай төрсний бүртгэлийн лавлгаа /хэргийн 6-р хуудас/, Б.ын 052 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, Б.гийн 053 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 201210000333/05 дугаартай мэдэгдэх хуудас /хэргийн 8-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэр /хэргийн 9-10 хуудас/, ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 850 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 21-р хуудас/ баримтуудыг, хариуцагч талаас тайлбар /хэргийн 19-20 хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн /хэргийн 35-36-рт/ ба хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой хүүхдийн тэтгэлгээс төлөгдөөгүй үлдсэн 7576234 төгрөгийг гаргуулна гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Би ******* аймагт оршин суудаггүй тул ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байсан. Би ******* аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрийг шударгаар биелүүлж тэтгэлэг авагч хүүхэд 18 насанд хүрсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 110 дугаартай шийдвэрээр Д. нь 2004 оны 2 сарын 2-ны өдөр төрсөн охин Б., хүү Б. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн /хэргийн 9-10-рт/; овгийн ы , овгийн ы нарын төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 7-рт/ тэтгэлэг авагч хүүхдүүд 18 насанд хүрсэн; ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 сарын 30-ны өдрийн 201210000333/05 дугаар мэдэгдэх хуудсаар ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр төлөгдөх ёстой хүүхдийн тэтгэлгээс 7576234 төгрөг төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.
6. Талуудын маргааны зүйл нь ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр төлөгдөх ёстой хүүхдийн тэтгэлгээс төлөгдөөгүй үлдсэн 7576234 төгрөгийг гаргуулах тухай байна.
Хариуцагч нь: а. тухайн асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа;
б. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх харьяалал зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн;
в. Би шүүхийн шийдвэрийг шударгаар биелүүлсэн гэж мэтгэлцэж байна.
******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр хариуцагч Д. нь хүү Б., охин Б. нарт хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу төлөх ёстой хүүхдийн тэтгэлгээс дутуу төлөгдсөн гэх 7576234 төгрөгийг төлөх эсэх талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг айраг 9 гудамж 13 тоотод оршин суух гэж тодорхойлсон ба ******* аймгийн ******* сумын наймдугаар багийн засаг даргын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 90 дугаар тодорхойлолтоор ийн нь Айргийн 9-13 тоотод бүртгэлтэй болох нь нотлогдож байна. Хариуцагч нь өөрийн оршин суугаа газрыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэрийг шударгаар, зохих ёсоор биелүүлж ирсэн талаар хариуцагч тайлбартаа дурдсан байна. ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 110 дугаар шийдвэрийн дагуу төлбөл зохих хүүхдийн тэтгэлгээс 7576234 төгрөгийн тэтгэлгийг төлөөгүй болох нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудсаар /хэргийн 8-рт/ нотлогдож байна. Хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тайлбарыг хүлээн авч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх шинж чанартай байх ба тэтгэлэг авагч хүүхэд 18 насанд хүрсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Хариуцагч нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийгээгүй, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулаагүй талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба нэхэмжлэгч тал нь хариуцагч Д. нь өөрийн цалин хөлс орлогыг нуун дарагдуулсны улмаас хүүхдийн тэтгэлэг төлөлгүй хуримтлагдсан тэтгэлэгийг төлүүлнэ гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж мэтгэлцэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгэх баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч М.*******ыг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 сарын 1-ний өдрийн 139/ШЗ2022/01357 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн тул хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 136170 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар овогт ийн /ЗЮ/-аас 7576234 /долоон сая таван зуун далан зургаан мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж ******* овогт ******* ******* /ЗЮ*******/-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 136170 /нэг зуун гучин зургаан мянга нэг зуун далан/ төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.