| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2023/00305/И |
| Дугаар | 151/ШШ2023/00560 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2023/00560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... “Т” ХК,
Хариуцагч: ... Б.С ,
Хариуцагч: ....Ш.А ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 63,421,773 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж ,
Хариуцагч “Д.” ХХК-ийн төлөөлөгч: Б.С ,
Хариуцагч: Ш.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “Д” ХХК, Ш.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.”Д” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16/31-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувь, 24 сарын хугацаатайгаар авсан. “Т” ХК нь зээлдэгчийн тус банк дахь 312000070560 тоот дансанд зээлийг шилжүүлэн бодитойгоор олгосон.
Зээлдэгч нь гэрээний хавсралт зээл эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 cap үндсэн зээлээс чөлөөлөгдөн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 25,000,000 төгрөгийг үндсэн зээлээс, хүү 3,184,932 төгрөг, нийт 28,184,932 төгрөгийг төлөх байснаас эхлэн зөрчил үүсэж эхэлсэн ба 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 16/31-2 гэрээг байгуулсан.
2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарьт төлбөрийг төлөхгүйгээс болж зээл чанаргүйдэж тусгай активын албанд 2018 оны 11 дүгээр сард шилжиж ирсэн.
Зээл шилжиж ирснээс хойш зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлдэгчийн өмгөөлөгч нартай удаа дараа уулзалт хийж зээлийг төлүүлэх, бүрэн хаалгах ажиллагааг хийж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 500,000 төгрөг, нийт үндсэн зээл 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөгийг төлсөн.
Зээлийн барьцаанд:
1.Төв аймаг Цээл сум, 2-р баг Хайрхан 12-р байр 4 тоот Б.С № 01232376 гэрчилгээний дугаартай газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн 354 морины хүчин чадалтай Трактор "Кировец",
2.Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 15-р хороо 19-р байр 92 тоот хаягт байрлах 40 м.кв Ү-2201004735 дугаартай орон сууц,
3.Төв аймаг Цээл сум, 3-р баг Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулахь харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө,
4.Төв аймаг Цээл сум, 3-р баг Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан Үтрэмийн хашаа,
5.Төв аймаг Цээл сум, Цоохорын булаг үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар,
6.Төв аймаг Цээл сум, 4-р баг, Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар,
7.Төв аймаг Цээл сум, 4-р баг, Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар,
8.Төв аймаг Цээл сум, 4-р баг, Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газар тус тус барьцаалсан.
Зээлдэгч нараас нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 8,027,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,921,773 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг 500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Д” ХХК, хамтран хариуцагч Ш.А нараас үндсэн зээл 7,527,730 төгрөг, хүү 439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,421,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байна.
2.Хариуцагч “Д” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь газар тариалан хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16/31-1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувь, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж хуваарийн дагуу төлөлт хийж байсан. 2017 онд 1400га талбайд тариалалт хийсэн. Хаврын тариалалт хийснээс хойш Төв аймаг даяар ган болж ургац бүрэн алдсан. Зээлийн төлөлтийг өөрт байсан зүйлээс зарах болон хүнээс зээлэх мэтээр хугацаандаа төлөхийг хичээж төлбөрөө хийж байсан. Их га-д тариалалт хийж, зардал их гаргаад ямар ч ургац хураалгүй орлогогүй байснаас санхүүгийн хямралд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дараа дараагийн жил хүнээс зээл авах замаар санхүү босгож тариалалтаа хийж байсан. Тэгээд олсон мөнгөөрөө боломжоороо зээлээ төлж байгаа. 2018 онд мөн ган болж ургац алдсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 7,527,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,921,773 төгрөгийг Төрийн банкнаас нэхэмжилж байгаа. Бид дээрх нөхцөл байдлаас болж санхүүгийн хямралаас гарч чадахгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,527,730 төгрөгийг төлж барагдуулаад хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 55,894,044 төгрөгийг төлөх боломжгүй тул уг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэв.
3.Хариуцагч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 6 дугаар сард “Т” ХК-аас газар тариалан эрхлэх зээлээс 300,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг газар тариалан хөгжүүлэхэд зарцуулсан. 2016 оны 6 дугаар сард авсан зээл 2017 оны газар тариалангийн үйлдвэрлэлд зарцуулсан боловч бидний төсөөлсөн байгаль цаг уур болоогүй. 2017 онд Төв аймагт айхтар ган болсон. Ган болсны улмаас бизнесийн үйл ажиллагаа бүтэлгүйтсэн. Би бүх боломжоо дайчлан тухайн зээлийн гуравны нэг хувийг төлсөн боловч зээлийн төлөлт тасалдсан. Би зээлээ гэрээ байгуулж, зээл авч үүрэг хүлээсэн учраас төлөхөөс өөр аргагаүй байдалд хүрсэн. Би өөрт байсан хэдэн тооны малаа хүртэл зарж, боломжоороо л зээлээ төлсөн. Хамгийн сүүлд 500,000 төгрөг төлсөн. Одоо 7,000,000 гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Өдийг хүртэл ийм нөхцөл байдал үүссэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж, хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгөхийг хүсч байна” гэв.
4.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-3), итгэмжлэл (хх-6), “Т” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-7), газар тариалангийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-8-10), барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт (хх-11-15), “Д” ХХК-ийн хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-16-17), Зээл, хүүний тооцооны хуудас (хх-18-21) зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5.Хариуцагч талаас: “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-27), “Д” ХХК-ийн хариу тайлбар (хх-33), “Д” ХХК-ийн Төрийн банкинд гаргасан хүсэлтүүд (хх-34-38)-ийг нотлох баримтаар шүүхэд гаргасан ба хариуцагч Ш.А н хүсэлтээр шүүх Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2017 оны 01/307 дугаартай албан бичиг, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2017 оны 06/13 дугаартай акт, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2017 оны 02/216 дугаартай албан бичгийг бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.”Т” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Д” ХХК, Ш.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1.Нэхэмжлэгч “Т” ХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Д” ХХК, Ш.А нар нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай “Газар тариалангийн зээлийн гэрээ”, 16/31-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувь, 24 сарын хугацаатайгаар авсан. “Т” ХК нь зээлдэгчийн тус банк дахь 312000070560 тоот дансанд зээлийг шилжүүлэн бодитойгоор олгосон.
Зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 cap үндсэн зээлээс чөлөөлөгдөн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 25,000,000 төгрөгийг үндсэн зээлээс, хүү 3,184,932 төгрөг, нийт 28,184,932 төгрөгийг төлөх байснаас эхлэн зөрчил үүсэж эхэлсэн ба 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 16/31-2 гэрээг байгуулсан.
2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарьт төлбөрийг төлөхгүйгээс болж зээл чанаргүйдэж тусгай активын албанд 2018 оны 11 дүгээр сард шилжиж ирсэн. Зээл шилжиж ирснээс хойш зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлдэгчийн өмгөөлөгч нартай удаа дараа уулзалт хийж зээлийг төлүүлэх, бүрэн хаалгах ажиллагааг хийж байсан бөгөөд ...нийт үндсэн зээл 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг барьцаалсан. Зээлдэгч нараас үндсэн зээл 8,027,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,921,773 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
2.2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг 500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Д” ХХК, хамтран хариуцагч Ш.А нараас үндсэн зээл 7,527,730 төгрөг, хүү 439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,421,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байна.
3.Хариуцагч “Д” ХХК, Ш.А нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Үүнд: зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийг газар тариалангийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 12,5 хувийн хүүтэй авсан. Нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөгийг төлсөн.
2017 онд 1400га талбайд тариалалт хийсэн. Хаврын тариалалт хийснээс хойш Төв аймаг даяар ган болж ургац бүрэн алдсан. Зээлийн төлөлтийг өөрт байсан зүйлээс зарах болон хүнээс зээлэх мэтээр хугацаандаа төлөхийг хичээж төлбөрөө хийж байсан. Их га-д тариалалт хийж, зардал их гаргаад ямар ч ургац хураалгүй орлогогүй байснаас санхүүгийн хямралд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дараа дараагийн жил хүнээс зээл авах замаар санхүү босгож тариалалтаа хийж байсан. Тэгээд олсон мөнгөөрөө боломжоороо зээлээ төлж байгаа.
Бид дээрх нөхцөл байдлаас болж санхүүгийн хямралаас гарч чадахгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,527,730 төгрөгийг төлж барагдуулаад хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 55,894,044 төгрөгийн төлбөрийг төлөх боломжгүй тул уг төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.2.-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.
Нэхэмжлэгч “Т” ХК-ийн захирлаар Ө.Г г улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж, нэхэмжлэгчийн эвлэрэхээс бусад бүх эрхийг Б.Жавхлантөгсөд итгэмжлэлээр олгосон байна. /хх-6/
Хариуцагч “Д” ХХК-ийн захирлаар Б.С г улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.С биечлэн оролцсон байна. /хх-26/
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн журмын дагуу нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “Д” ХХК, Ш.А нартай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай “Газар тариалангийн зээлийн гэрээ”-гээр 300,000,000 төгрөгийг жилийн 12,5 хувь, 24 сарын хугацаатайгаар “2016 оны хаврын тариалалт, 2017 оны уринш бэлтгэх зориулалтаар” зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ, зээлийн эргэн төдлөлтийн хуваарьт гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-8-10/
5.2.Дээрх гэрээний нөхцөл нь нэг талаас “Т” ХХК нь 300,000,000 төгрөгийг “Д” ХХК-ийн Төрийн банк дахь 312000040560 тоот дансанд шилжүүлэхээр, нөгөө талаас “Д” ХХК, хамтран зээлдэгч Ш.А нар нь жилийн 12,5 хувийн хүү төлөх; үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцож буцаан төлөхөөр харилцан тохирсон ба мөнгиыг бодитоор шилжүүлэн олгосон гэж нэхэмжлэгч тал тайлбарласан, хариуцагч нар 300,000,000 төгрөгийг хүлээн авч, хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийж байсан боловч 2017-2019 оны байгаль, цаг агаарын бэрхшээл, гангийн улмаас ургац алдаж, төлж чадаагүй болохоо маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байна. (хх-18-21)
5.3.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, улмаар хариуцагч нар нь гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээжээ.
6.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д “Иргэний хуулийн 451.1.-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2.-д “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай “Газар тариалангийн зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2,2., 2.2.3, 2.2.5, 2.2.6, 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна.
7.Хариуцагч нар нь үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, зээлийн хүүд 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөгийг төлж барагдуулсан, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй.
8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-т зааснаар зээлдэгч “Д” ХХК, Ш.А нар нь үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/31 дугаартай “Газар тариалангийн зээлийн гэрээ”-ний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 12 дугаар сараас тогтоосон хугацаанд сар тутам зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийн зөрчил үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. (хх-10, 18-21)
9.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
9.1.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3-т “гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугаца дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” талаар урьдчилан тохиролцсон, харин байгалийн давагдашгүй хүчний шинжтэй хүчин зүйлийн талаар талууд гэрээгээр урьдчилан тохиролцоогүй байна.
9.2.Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар 64-86 өдөр 40 ба түүнээс дээш хэмээр халсан ба хур тунадасны хэмжээ бага болж, гангийн аюулт үзэгдлийн улмаас хураан авах үр тарианы ургацынхаа 90,7 хувь, төмсний 54,2 хувь, хүнсний ногооны 62,1 хувь, тосны ургамлын 97,8 хувийг алдаж, аж ахуйн нэгж, иргэдэд 51,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан болох нь Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2017 оны 01/307 дугаартай албан бичиг, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2017 оны 06/13 дугаартай акт, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2017 оны 02/216 дугаартай албан бичиг, Улсын онцгой комиссын ажлын албаны 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна. (хх-55-74)
Хариуцагч Ш.А, хариуцагчийн төлөөлөгч Б.С нарын шүүхэд гаргасан “хүндэтгэн үзэх шалтгааны буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон буюу гангийн гамшгийн улмаас хохирол хүлээсэн” үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийн эс зөвшөөрсөн татгалзал үндэслэлгүй байх ба шүүхэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгах, чөлөөлөх эрх хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр олгогдоогүй байна.
10.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээнд зааснаар шаардах эрхтэй, хариуцагч “Д” ХХК, Ш.А нар нь зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд болон хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч “Д” ХХК, Ш.А нараас зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7,527,730 төгрөг, зээлийн хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,421,773 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэлээ.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухайд
11.Нэг талаас “Т” ХХК, нөгөө талаас “Д” ХХК, Ш.А нар нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн талуудын хооронд байгуулсан 16/32 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэр болгож, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг барьцаанд бариулахаар харилцан тохиролцож, мөн өдрийн 16/31-1 дугаартай “Барьцааны гэрээ” /Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/-г, мөн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-гээр гэрээний “үндсэн хэсэг”-т нэмэлт өөрчлөлтийг оруулахаар харилцан тохиролцож, гарын үсэг зуржээ. (хх-11-15)
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар:
-Газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай Трактор "Кировец", гэрчилгээ №01232376;
-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 40 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201004735 дугаартай орон сууц;
-Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулах, харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө;
-Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан Үтрэмийн хашаа,
-Төв аймгийн Цээл сумын Цоохорын булаг, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг Долоон худгийн хөндий, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газрыг тус тус барьцаалсан байна.
12.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “Барьцаалуулагч нь өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж хуульчилсан.
Барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан журмын дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар сумын газрын даамалд бүртгүүлж, тэмдэглэл хийлгэсэн байх ба зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ, түүний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй мөн.
Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1.-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус хуульчилсан.
Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/31-1 дугаартай Барьцааны гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16/31-2 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч “Д” ХХК, Ш.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл:
-Газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай Трактор "Кировец", гэрчилгээ №01232376;
-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 40 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201004735 дугаартай орон сууц;
-Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулах, харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө;
-Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан Үтрэмийн хашаа,
-Төв аймгийн Цээл сумын Цоохорын булаг, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг Долоон худгийн хөндий, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газраар хуульд заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК, Ш.А нараас 545,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгч “Т” ХК-д гаргаж, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК, Их тугтан овогт Ширчинжавын Алтанхуяг нараас зээлийн гэрээний үүрэгт 63,421,773 төгрөг (жаран гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуун далан гурав)-ийг гаргуулан, нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч “Д” ХХК, Ш.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл:
-Газар тариалангийн зориулалттай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай Трактор ("Кировец", гэрчилгээ №01232376);
-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 40 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201004735 дугаартай орон сууц;
-Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 30 тн багтаамжтай үрийн агуулах, харуулын байрны зориулалттай Ү-1422000017 дугаартай үл хөдлөх хөрөнгө;
-Төв аймгийн Цээл сумын 3-р баг, Майхан хаягт байрлах 8,2 га талбайг хашсан Үтрэмийн хашаа,
-Төв аймгийн Цээл сумын Цоохорын булаг, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 265 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг, Долоон худгийн хөндий, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,7 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг, Долоон худгийн хөндий үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 304,9 га газар,
-Төв аймгийн Цээл сумын 4-р баг, Бага хустай, үр тариа тариалах зориулалттай эзэмших эрхтэй 150,5 га газар эзэмших эрхээр хуульд заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК, Ш.А нараас 545,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН