| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00803/И |
| Дугаар | 129/ШШ2023/00586 |
| Огноо | 2023-12-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 129/ШШ2023/00586
| 129/ШШ2023/00586 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . багт оршин суух М овгийн Ч.О
Хариуцагч: У хот, Ч дүүрэг, . тоотод оршин суух М овгийн А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Улаан халзан бярууны өмчлөгч болохоо тогтоолгох, А.Б-с улаан халзан бяруу болон үнэлгээний 88,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн
Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.О, хариуцагч А.Б нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О хариуцагч А.Б-д холбогдуулан улаан халзан бярууны өмчлөгч болохоо тогтоолгох, А.Б-с улаан халзан бяруу болон үнэлгээний 88,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Манай ягаан үнээ 2021 оны 5 сарын сүүлээр тугалж эр хүйсийн улаан халзан тугал гаргасан. Намайг 2022 оны 5 сарын 10-аас 5 сарын 20-ны хооронд Улаанбаатар хот руу яваад ирэхэд манай 4 тооны бяруу байхгүй байсан. Гэтэл манай улаан халзан бяруу зөв талын чихэндээ хойноосоо ухмал, зүүн талын чихэндээ сам им тавиулчихсан эх дээрээ ирж нийлсэн. Улаан халзан бяруунд тавьсан имнүүд А.Б-н үхэртээ тавьдаг им байсан. А.Б нь манай улаан халзан бярууг өөрийн бяруу гэж олон удаа тууж явдаг боловч ижил сүрэг, эх дээрээ буцаад ирчихдэг байсан. Улаан халзан бяруу одоо А.Б-н эзэмшилд, үхэр сүрэгт нь байгаа. Харин улаан халзан бярууны эх болон ах нь манай үхэрт байдаг. Би өөрийнхөө малыг захиран зарцуулж, эзэмшиж ашиг шимийг нь хүртэж чадахгүй миний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Маргаан бүхий улаан халзан бяруу Ч.О миний өмч болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургаар нотлогддог. Хариуцагч А.Б улаан халзан бярууг өөрийнхөө өмч гэдгийг нотолж чадаагүй. Би өөрийн өмчлөлийн улаан халзан бяруугаа 2022 оны 9 сарын 23-нд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-иар үнэлүүлэхэд 550,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд хариуцагч А.Б- байгаа улаан халзан бярууг Ч.О миний өмч болохыг тогтоож, А.Б-с улаан халзан бяруу болон үнэлгээний 88,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би алдсан бяруугаа 2022 оны 5 сард Ч.От-с авсан. Харин Ч.О-н бярууг аваагүй. Ч.О өөрөө манай бярууг авсан. Иймд Ч.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс:
- Ч.О-с Дамно ХХК-д 88,000 төгрөг төлсөн талаарх 2022 оны 9 сарын 23-ны өдрийн орлогын ордер
- Дамно ХХК-ийн 2022 оны 9 сарын 23-ны өдрийн №22-33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан
- гэрэл зураг
- Ч.О-т холбогдох 2021 оны мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /малын А данс/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгч Ч.О-н хүсэлтээр Б.Ч, С.О нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О-н хариуцагч А.Б-д холбогдуулан гаргасан улаан халзан бярууны өмчлөгч болохоо тогтоолгох, А.Б-с улаан халзан бяруу болон үнэлгээний 88,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
- Манай ягаан үнээ 2021 оны 5 сарын сүүлээр тугалж эр хүйсийн улаан халзан тугал гаргасан. Намайг 2022 оны 5 сарын 10-аас 5 сарын 20-ны хооронд Улаанбаатар хот руу яваад ирэхэд манай 4 тооны бяруу байхгүй байсан. Гэтэл манай улаан халзан бяруу зөв талын чихэндээ хойноосоо ухмал, зүүн талын чихэндээ сам им тавиулчихсан эх дээрээ ирж нийлсэн. Улаан халзан бяруунд тавьсан имнүүд А.Б-н үхэртээ тавьдаг им байсан. А.Б нь манай улаан халзан бярууг өөрийн бяруу гэж олон удаа тууж явдаг боловч ижил сүрэг, эх дээрээ буцаад ирчихдэг байсан. Улаан халзан бяруу одоо А.Бэ-н эзэмшилд, үхэр сүрэгт нь байгаа. Харин улаан халзан бярууны эх болон ах нь манай үхэрт байдаг. Маргаан бүхий улаан халзан бяруу Ч.О миний өмч болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургаар нотлогддог. Хариуцагч А.Б улаан халзан бярууг өөрийнхөө өмч гэдгийг нотолж чадаагүй. Би өөрийн өмчлөлийн улаан халзан бяруугаа 2022 оны 9 сарын 23-нд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-иар үнэлүүлэхэд 550,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд хариуцагч А.Б-д байгаа улаан халзан бярууг Ч.О миний өмч болохыг тогтоож, А.Б-с улаан халзан бяруу болон үнэлгээний 88,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.Б доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Би алдсан бяруугаа 2022 оны 5 сард Ч.От-с авсан. Харин Ч.Отгонбаатарын бярууг аваагүй. Ч.О-р өөрөө манай бярууг авсан. Иймд Ч.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дамно ХХК-д 88,000 төгрөг төлсөн талаарх 2022 оны 9 сарын 23-ны өдрийн орлогын ордер, Дамно ХХК-ийн 2022 оны 9 сарын 23-ны өдрийн №22-33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, Ч.От-т холбогдох 2021 оны мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /малын А данс/, Б.Ч С.О нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ч.О-р хариуцагч А.Б-д холбогдуулан өөрийнх нь өмчлөл, эзэмшлийн ягаан үнээнээс төрсөн эр хүйсийн улаан халзан бярууны өмчлөгч болохыг тогтоолгож, уг бярууг А.Б-н өмчлөлөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ч.О-р “би Ч.О-н бярууг аваагүй, Ч.О-р өөрөө манай бярууг авсан” гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”. Гэтэл хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Ч.От-ын нэхэмжилж байгаа улаан халзан бярууг нэхэмжлэгчийн өмчлөлийн бяруу биш өөрийнх нь өмчлөлийнх гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна.
Харин гэрч С.О-н “улаан халзан бярууны эх, ах нь шүдлэн зэрэг үхрүүд одоо Ч.О-д байгаа. Улаан халзан бяруу Ч.Отгонбаатарынх мөн”, гэрч Б.Ч-н “манайх хүү Ч.О-тай айл байдаг. Улаан халзан бярууны хувьд би өөрөө үнээгээ бэр охиндоо ивэлгэж, тугалыг нь татаж саалгадаг. Ах нь улаан халзан шүдлэн үхэр, одоо хязаалан болж байгаа үхэр байдаг. Дүү нь эр улаан тугал байгаа, одоо бяруу болно. Мөн ээж нь гурав тугалж байгаа үнээ байгаа. Би өөрөө хүүтэйгээ айл аймаг байдаг, малаа малладаг учраас улаан халзан бярууг Ч.О-х гэдгийг сайн мэдэж байна. Ч.О-х улаан халзан бяруугаа имнээгүй байсан. Тэр үед тэр айл үхрээс нь гурван бярууг тууж аваачаад улаан халзан бярууг нь өөрийнхөө имээр имнээд авчихсан байсан” гэсэн мэдүүлгээр хариуцагч А.Б-д байгаа улаан халзан бяруу нэхэмжлэгч Ч.О-х болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.О-н улаан халзан бярууг өөрийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан хангаж, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч А.Б-с улаан халзан бяруу гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгох үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч Ч.О хариуцагч А.Б-с улаан халзан бяруу гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бярууны үнэлгээ тогтоолгож, үнэлгээчинд төлсөн 88,000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч А.Б, нэхэмжлэгч Ч.О нарын хооронд үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас бярууг буцаан шаардах эрхтэй тул үнэлгээчинд төлсөн хөлс 88,000 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн шаардах эрхтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар улаан халзан бяруу нэхэмжлэгч Ч.О-х болохыг тогтоож, хариуцагч А.Б-с улаан халзан бяруу гаргуулж нэхэмжлэгч Ч.О-рт олгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Б-с 88,000 /наян найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.От-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б-с 19,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.От-т олгосугай.
4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба гардуулах боломжгүй бол хүргүүлж, ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА