| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2023/00709/И |
| Дугаар | 103/ШШ2023/00692 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2023/00692
| 2023 оны *******2 сарын 06 өдөр | Дугаар *******03/ШШ2023/00692 | Улаанбаатар хот |
2023 *******2 06 *******03/ШШ2023/00692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, 9/******* тоотод байрлах, ХААН банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******993 оны *******2 дугаар сарын *******2-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 30 настай эмэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт, ******* дүүргийн ******* дүгээр хороо 3 дугаар байрны 06 тоотод оршин суух, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид нийгмийн ажилтан, Боржигон овгийн ******* *******,
Хариуцагч: *******993 оны ************** дүгээр сарын 03-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арга зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, 92 дугаар байрны *******2 тоотод оршин суух, ******* дүүргийн Онцгой байдлын хэлтэст механик жолооч ажилтай, Чимэгт овоо овгийн ******* ******* нарт холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,762,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны *******0 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч: М.*******, Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь хариуцагч Боржигон овгийн ******* *******, Чимэгт овоо овгийн ******* ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,762,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
*******.Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч М.******* нь ХААН банкны ******* салбараас 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/202*******844*******20578 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан *******5,3*******6,688,95 төгрөгийг жилийн *******6.8, сарын *******.4% хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулан зээл авсан юм. Зээлдэгч нь Ковид-*******9 цар тахал болох гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/20*******844*******20578-******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 4 сараар, 2020 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/20*******844*******20578-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 6 сараар сунган, нийт *******0 сараар гэрээг сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр ЗГ20*******844*******20578 тоот зээлийн гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/20*******844*******20578-******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны ************** дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/20*******844*******20578-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд *******0,347,205.34 төгрөг, зээлийн хүүд 8,5*******5,979.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,539.57 төгрөг нийт *******8,869,723.98 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч *******44 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******.*******-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй болно. Манай банк зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар адил эрх эдэлж үүрэг хүлээх талаар гэрээндээ тусгасан байгаа. М.******* манай банкнаас цалингаа барьцаалж зээл авсан боловч банкаа өөрчилж цалингаа манайхаас авахаа больсноос хойш зээл төлөгдөхгүй болсон. Нөхөр буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нь манай банкнаас цалингаа авдаг байсан учраас зээлийг түүний данснаас татаж байсан. Гэтэл Э.******* мөн манай банкнаас цалингаа авахаа больсноор зээлийн төлөлт зогссон учир шүүхэд хандсан. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******.******* дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ20*******844*******20578, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/20*******844*******20578-*******, 2020 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/20*******844*******205 78-2 тоот гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлаж 2023 оны *******0 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 5,446,653.6******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 287,847.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,364.85 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр *******9,500.00 төгрөг, нийт 5,762,366.06 төгрөгийг хариуцагч М.*******, Э.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* би ХААН банкны ******* салбараас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. М.******* би 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр *******5,3*******6,689 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгч Э.*******ын хамт авсан. Энэ зээлийг өөрсдийн гэр бүлийн ахуйн хэрэгцээнд зориулан авсан, зээлээс Э.*******ыг цэргээс халагдаж ирэхэд машин, гар утас, хувцас авч өгсөн. Э.******* ахлагчийн сургуульд сурах болоод машинаа зарсан. Зарсан мөнгөнөөсөө *******,000,000 төгрөгийг надад өгсөн. Зээлдэж авсан мөнгийг адилхан хэрэглэсэн учраас тэнцүү хэмжээгээр төлнө. ХААН банкны 2023 оны *******0 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлд дурьдсан зээлийн үлдэгдэл болох 5,762,366,06 төгрөг дээр ямар нэгэн маргаан байхгүй, төлөлтийг хийхдээ зээлийн гэрээнд заагдсаны дагуу хамтран зээлдэгчийн үүрэг хүлээсэн Э.*******ын хамт 50/50 хувиар хувааж төлнө гэв.
3.Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой ******* миний бие нь М.*******ээс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүү бид гурвын өмч болох ******* дүүргийн ******* дүгээр хороо, 3 дугаар байрны 06 тоот ******* өрөө байрыг эхнэр хүүхдийн өмчлөлд үлдсэн. М.******* байрны болон цалингийн зээлээ өөрөө хариуцаж төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш зээлээ төлөхгүй миний цалин дээрээс 3 сая гаран төгрөгийг банк татаж авсан. Би өөр гэр бүлтэй тусдаа амьдралтай болсон учир уг зээлийг төлж чадахгүй. Учир нь би одоо амьдарч байгаа байрныхаа зээлд сар бүр *******,600,000 төгрөг төлдөг, мөн өөрийн хүү болох хүүхдийн тэтгэмж гэж сард *******57,600 төгрөг төлдөг зэрэг байдлаас ХААН банкны нэхэмжилсэн зээлийг М.*******тэй хувааж төлөх боломжгүй байна. Зээлээс 20*******9 онд 380,999 төгрөг, 202******* онд 45*******,999 төгрөг, 2022 онд *******,496,469 төгрөг, 2023 онд *******,524,0*******3 төгрөг нийт 3,853,480 төгрөгийг төлсөн. Авсан зээлийг надад хэрэглэсэн юм шиг ярьж байна. Зээлсэн мөнгөнөөс 7,000,000 төгрөгөөр машин авсан, гар утас, хувцас нийлээд *******,000,000 төгрөгөөс хэтрээгүй гэж бодож байна. Би ахлагчийн дамжаанд суралцах болоод хоорондоо ярилцаад машинаа 3,000,000 төгрөгөөр зараад *******,000,000 төгрөгийг М.*******ийн ээжид өгсөн. Зээлдэж авсан *******5,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг намайг цэрэгт байхад авсан байсан, нэмж аваад *******5,000,000 төгрөгийн зээл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/20*******844*******20578 дугаартай зээлийн гэрээ, БГХ20*******844*******20578 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/20*******844*******20578-*******, 2020 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/20*******844*******20578-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт, ХААН банкны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5770/02/*******98, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5750/02/249 дугаартай зээл төлөх мэдэгдэл зэргийг, хариуцагч Э.*******оос ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******03/ШШ2023/00*******89 дугаартай шийдвэр, 2023 оны *******0 дугаар сарын 26, ************** дүгээр сарын 27-ны өдрүүдийн төлбөрийн хүсэлт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ХААН банкны ******* салбар нь шаардлагын үндэслэлээ:
20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/202*******844*******20578 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан *******5,3*******6,688,95 төгрөгийг жилийн *******6,8, сарын *******.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан, зээлийн төлбөрөөс үндсэн зээлд *******0,347,205,34 төгрөг, хүүд 8,5*******5,979,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,539,57 төгрөг төлсөн, хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, *******44 хоног хугацаа хэтрүүлсэн гэж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Цалингийн зээлийг ахуйн хэрэгцээндээ зориулан авсан. Зээлийн мөнгөнөөс Э.*******од машин, гар утас, хувцас авч өгсөн. Адилхан хэрэглэсэн учраас 50/50 хувиар төлнө гэж, хариуцагч Э.******* шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бид гэрлэлтээ цуцлуулсан, өөрийн цалингаас орон сууцны зээл, хүүхдийн тэтгэлэг төлдөг, зээлийн төлөлтөөс 3,853,480 төгрөг төлсөн, М.******* нь надаас салахдаа орон сууцны болон цалингийн зээлээ өөрөө төлнө гэж тохиролцсон гэж тус тус тодорхойлон маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/Зохигчдын хооронд 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/202*******844*******20578 дугаартай зээлийн гэрээ байгуулагдан *******5,3*******6,688,95 төгрөгийг жилийн *******6.8, сарын *******.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөр, сар бүр хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан зээлдүүлэгч, үндсэн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Тухайн зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн талууд 2020 оны 07 дугаар сарын 08, 2020 оны ************** дүгээр сарын 28-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ. /хх-ийн 5-*******3 дугаар тал/
б/.Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учраас зээлдүүлэгч талаас 2023 оны 06 дугаар сарын 30, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн байна. /хх-ийн *******8-*******9 дүгээр тал/
в/.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.*******-д заасантай нийцнэ. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэйг 453 дугаар зүйлийн 453.*******-д заасан. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь үндсэн гэрээний үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлдүүлэгч нь зээлдэгчтэй байгуулсан гэрээнд дээрх хуулийн зохицуулалтуудыг бүрэн тусгасан, зээлдэгч нар гэрээг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч хуульд зааснаар хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.
г/. 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн төлбөрийг сар бүр 5750475939 тоот харилцах дансандаа төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө, 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ, 7 дугаар зүйлийн 7.*******-д Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.*******.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө, 7.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж зааснаар зээлдэгч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
д/. Зээлдэгч М.******* нь 20*******8 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр *******5,3*******6,688 төгрөгийн зээл авснаас хойш *******8,869,723 төгрөгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн байх ба үүнээс хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нь 20*******9 онд 380,999 төгрөг, 202******* онд 45*******,999 төгрөг, 2022 онд *******,496,469 төгрөг, 2023 онд *******,524,0*******3 төгрөг нийт 3,853,480 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 29-36 дугаар тал/
е/. Хариуцагч Э.******* нь Гэрлэлтээ цуцлуулахдаа цалингийн болон орон сууцны зээлийг М.******* өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн 2023.04.05-ны өдрийн *******03/ШШ2023/00*******89 дугаартай шийдвэрт энэ талаар тусгагдаагүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.*******-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.
ё/ Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.*******, 4.2, 4.3-т зааснаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь адил эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэгтэй байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.*******-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүргийн гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар зээлдэгч М.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нар нь гэрээний үүргийг адил хэмжээгээр хариуцах үүрэгтэй байна гэж үзлээ.
ж/ Хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,762,366.06 төгрөгийг төлөхгүй байх үндэслэлээ Бид гэрлэлтээ цуцлуулсан, өөрийн цалингаас орон сууцны зээл, хүүхдийн тэтгэлэг төлдөг гэж тодорхойлсон нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй. Зээлдэгч нар *******5,3*******6,688 төгрөгийн зээлээс *******8,869,723.98 төгрөгийн зээлийг төлсөн, үүнээс Э.******* 3,853,480 төгрөг буюу 20,4 хувийг, М.******* *******5,0*******6,243 төгрөг буюу 79,6 хувийг төлсөн байгааг дурдав.
з/ Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлд 5,446,653,6******* төгрөг, хүүд 287,847,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,364,85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 40 дүгээр зүйлийн 40.*******-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж үнэлэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн *******07,*******48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас *******07,*******48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.*******, 242.3, 242.**************, 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.*******-д заасныг баримтлан талуудын хооронд 20*******8.*******2.04, 2020.07.08, 2020.**************.28-ны өдрүүдэд байгуулагдсан ЗГ20*******844*******20578, БГХ/20*******844*******20578, ЗГ20*******844*******20578-*******, ЗГ20*******844*******20578-2 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Боржигон овгийн ******* *******, Чимэгт овоо овгийн ******* ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 5,742,866,06 төгрөг, 227 дугаар зүйлийн 227.******* дэхь хэсэгт зааснаар нотариатын зардалд *******9,500 төгрөг, нийт 5,762,366,06 /таван сая, долоон зуун жаран хоёр мянга, гурван зуун жаран зургаан төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны ******* салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******07,*******48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, Э.******* нараас *******07,*******48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ