| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 181/2023/01903/И |
| Дугаар | 103/ШШ2023/00655 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2023/00655
| 2023 оны ************** сарын 28 өдөр | Дугаар *******03/ШШ2023/00655 |
2023 ************** 28 *******03/ШШ2023/00655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 9а байрны *******50******* тоотод оршин суух, ******* ******* ХХК-ийн ажилтай, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, 6 дугаар байрны 6 тоотод оршин суух, Гучид овгийн ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А. нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
*******.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
2.Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д. нь Сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулахаар 2020 оны 06 дугаар сарын *******8-ны өдрийн 06/0******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж 300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ний өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан болно. Дээрх гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөр төлөх хугацаа хэтэрч 2 жил гаран болж байгаа бөгөөд зээлийн төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч төлөхгүй хохироож байна. Иймд Зээлийн гэрээний дагуу зээлүүлсэн мөнгө болох 300,000,000 төгрөг мөн гэрээний 4.4-т "..хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдлээс 0,5 хувиар тооцож зээлдэгч үл маргах журмаар зээлдүүлэгчид төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох *******50,000,000 төгрөгийн алданги, болон улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ 3 хуудас баталгаажуулсан гэрээ гэгчийг гаргаж өгсөн байна. Ийм гэрээг миний бие А.ай байгуулаагүй, гарын үсэг зураагүй болно. Харилцан тохироогүй зээлийн хүү алданги тооцсон, оршин суух хаяг буруу, регистрийн дугааргүй, хамтран зээлдэгч биш гэх мэт огт яригдаагүй зүйл заалт оруулан 3 хувь үйлдсэн гэх гэрээг хуурамчаар үйлдсэн байна. Ч. нь хамтран зээлдэгч биш. Намайг нэг өдөр Ч.тай бэлэн мөнгө авсан мэтээр худал хавсралт гаргаж, талуудын оролцоогүйгээр гэрээг нотариатаар баталгаажуулсан байна. А. бид танилууд бөгөөд харилцан биедээ туслаж явсан 2 хүн. Би ямар нэг байдлаар зээлээ төлөхгүй бултах, зугтах оролдлого огт хийгээгүй болно. Ковидын үе дэх эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдал, хувийн асуудлаас зээл төлөх нөхцөл хасагдаж, бүрдэхгүй байсныг би удаа дараа А.ай уулзаж ярилцаж явсан болно. 2020 оны 06 дугаар сарын *******8-ны өдөр А. бид хоёр харилцан тохиролцож 300 сая төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай зээлэхээр итгэлцэн аман хэлцэл хийсэн. Хэлцлээ баталгаажуулж нэг хуудас баримт үйлдэж, А. өөрт нь үлдээсэн бөгөөд нотариатаар баталгаажуулаагүй болно. Тиймээс нэхэмжлэгч надаа энэхүү гэрээ гэгчээр 300 сая төгрөгийн үндсэн зээл, *******50 сая төгрөгийн хүү, алданги тооцож нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй болохыг дурьдаж байна. Д. миний бие уг гэрээ гэх баримтыг хоёр талаас байгуулаагүй, гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2020 оны 6 дугаар сард сонгуулийн үеэр ах надад мөнгөний хэрэг гарлаа, сонгуульд хэрэглэх гэсэн юм гээд ирсэн. Тэгэхээр би надад мөнгө байхгүй, гэхдээ би одоо зээл авах гэж байгаа гэж хэлэхэд тэгвэл зээлээ аваад 300,000,000 төгрөг ахдаа зээлдүүлээч, би сарын дотор өгнө, 8 сард мөнгө орж ирнэ, бүр болохгүй бол 3 сар болоод эргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би зээлээ аваад эхлээд *******00,000,000 төгрөгийг ахын сонгуулийн санхүүг хариуцаж байсан өгсөн. 300,000,000 төгрөгийг нэг дор өгөөгүй, цувуулж өгсөн, дараа нь нэгдсэн дүнг гаргаад , нараар гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахдаа энэ мөнгийг ямар ч баримтгүй өгөөд яах вэ, хоёулаа гэрээ хийгээд гарын үсэг зуръя гэхэд зөвшөөрөөд нэг хуудас зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл одоо энэ миний гарын үсэг биш гээд, шинжээч нар нь биш байна гээд гаргаад байгааг ойлгохгүй байна. Би шинжээч нарыг худал дүгнэлт гаргасантай нь холбогдуулаад холбогдох байгууллагад нь гомдол гаргасан байгаа. Энэ гэрээ ямар ч нотариатын баталгаа хийлгээгүй. Шүүхэд нэхэмжлэл өгөх болоод гэрээг хуулбарлан нотариатаар батлуулсан. Энийг нотариатаар баталгаажуулсан байна гэсэн тайлбар өгсөн байна. Би мөнгөө нэхээд удаа дараа уулзаж байсан. Өгнө л гэдэг. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд арга ядаад шүүхэд өгсөн. Надаас мөнгө аваад одоо бараг 2 жил 8 сар болж байна, хүү, алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэдгийг тооцоод 450,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний үйлчлүүлэгч энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч энэ хэрэгт зээлийн гэрээ, түүний хавсралтыг гол нотлох баримт гэж өгсөн байгаа. Гэтэл энэ зээлийн гэрээ, гэрээний хавсралтыг шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэж тогтоосон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.ын шүүхэд өгсөн хариу тайлбараас харахад нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тодорхой мөнгөний өгөө аваа байгаа юм байна лээ. Энэ талаар Д. надад тооцоо бол бид хоёрын дунд байгаа, тэрийгээ төлнө, гэхдээ энэ хуурамч баримтыг үндэслэж 450,000,000 төгрөг төлөхгүй гэж байсан. Ийм гэрээ байгуулаагүй, амаар тохирч байгаад нэг бичгийн цаасан дээр бичээд гарын үсэг зурсан гэж байсан гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын *******2-ны өдрийн *******8*******/ШЗ2023/06342 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын *******8-ны өдрийн 06/0******* дугаартай зээлийн гэрээний хуулбар, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан бэлэн мөнгөний баримт, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04037-7 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, депозит дансны хуулгууд, зээл төлөлтийн жагсаалт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6.Шүүхээс хариуцагч, нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2023.07.07-ны өдрийн *******256 дугаартай, 2023 оны 09 дүгээр сарын *******4-ний өдрийн *******572 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч А., хариуцагч холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А. нь шаардлагын үндэслэлээ: 2020 оны 06 дугаар сарын *******8-ны өдрийн 06/0******* дугаартай зээлийн гэрээгээр , 300,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд зааснаар алданги төлүүлэх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Д. нь зээлээ төлөлгүй 2 жил 8 сар болсон учраас үндсэн зээл 300,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож *******50,000,000 төгрөг нийт 450,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2020 оны 06 дугаар сарын *******8-ны өдрийн 06/0******* дугаартай зээлийн гэрээ байгуулагдаагүй, уг гэрээнд би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.
3.Хавтаст хэргийн 7-8 дугаар талд 2020.06.*******8 огноо бүхий 06/0******* дугаартай Зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан бэлэн мөнгөний баримт хавсаргагдсан байх ба тухайн зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийг 06.*******8-ны өдрөөс 09.0*******-ний өдөр хүртэл хугацаатай, хүүгүйгээр, зээл буцаан төлөх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдлээс 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Тухайн гэрээг нэхэмжлэгч тал Гэрээг бичгээр байгуулсан, нотариатаар батлуулаагүй, гэрээнд 2 тал гарын үсгээ зурсан гэж, хариуцагч тал 300,000,000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай зээлэхээр итгэлцэн аман хэлцэл хийсэн, хэлцлээ баталгаажуулж ******* хуудас баримт үйлдэж үлдээсэн, нотариатаар баталгаажуулаагүй,2020.06.*******8 огноо бүхий 06/0******* дугаартай гэрээ байгуулагдаагүй, гэрээн дээрх гарын үсэг минийх биш гэж тайлбарладаг.
4.Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.******* дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 40 дүгээр зүйлийн 40.*******-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.*******-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.*******.*******-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж тус тус хуульчилжээ.
5.Дээрх хуулийн заалтууд болон нэхэмжлэгч А., хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дэмбэрэлдагва нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч Д.ын шүүхэд ирүүлсэн Би ямар нэг байдлаар зээлээ төлөхгүй бултах, зугтах оролдлого огт хийгээгүй болно. Ковидын үе дэх эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдал, хувийн асуудлаас зээл төлөх нөхцөл хасагдаж, бүрдэхгүй байсныг би удаа дараа А.ай уулзаж ярилцаж явсан болно. 2020 оны 06 дугаар сарын *******8-ны өдөр А. бид хоёр харилцан тохиролцож 300,000,000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай зээлэхээр итгэлцэн аман хэлцэл хийсэн. Хэлцлээ баталгаажуулж нэг хуудас баримт үйлдэж, А. өөрт нь үлдээсэн гэсэн тайлбар зэргээс шүүх дүгнэлт хийхэд талууд 300,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр аман хэлцэл хийсэн, хэлцлээ баталгаажуулж ******* хуудас баримт үйлдсэн гэдэгт маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ./хх-ийн 7, 24-25 дугаар тал/
6.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2020.06.*******8 огноо бүхий 06/0******* дугаартай гэрээ нь байгуулагдах үедээ нотариатаар баталгаажуулаагүй гэрээ байх ба шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа урд өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуульд заасан шүүхэд нотлох баримт гаргаж өгөх шаардлагын дагуу гэрээг хуулбарлан нотариатаар баталгаажуулсан байна. /хх-ийн 7 дугаар тал/
7.Зохигчдын тайлбараас харахад хэрэгт авагдсан гэрээ нь талуудын хооронд хийгдсэн аман хэлцлийг баталгаажуулсан гэрээ байж болох талтай хэдий ч хариуцагчийн зүгээс гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх биш гэж маргасан, шүүх зохигчдын хүсэлтээр шинжээч томилж анхны болон давтан шинжилгээ хийлгэсэн боловч тухайн зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан бэлэн мөнгөний баримт дээр зурагдсан гарын үсэг хариуцагч Д.ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлтийг шинжээч нар гаргасан. /хх-ийн 38-50, 62-8******* дүгээр тал/
8.2020.06.*******8 огноо бүхий 06/0******* дугаартай зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан бэлэн мөнгөний баримт дээр зурагдсан гарын үсэг нь Д.ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэгч А. нь тухайн баримтуудыг үндэслэн хариуцагч Д.аас алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
9.Иймд Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д заасныг үндэслэн 300,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх *******50,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
*******0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Гучид овгийн аас 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигин овгийн олгон, нэхэмжлэлээс *******50,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А. олгсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.