Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2026/0050/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Бат-Амгалан, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Иргэдийн төлөөлөгч Б.Гончиг,

Улсын яллагч Э.*******аа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.******* /цахимаар/,

Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ........ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000732 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч 2026 оны 02 сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............. (РД: .........) 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Л....... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.......... мэдүүлэхдээ: “...Өөрийгөө болон гэр бүл, амь хохирогчийг хохироосондоо маш их харамсаж байна. Би ажил голохгүй хийдэг, 6 хүүхэдтэй байдаг. Хүүхдүүд минь дугуйлан секц, дамжаанд явдаг байсан намайг энэ хэрэгт холбогдсоноос болж өөрсдийн дуртай зүйлсээ орхисон. Би энэ гэмт хэрэгт холбогдохоос өмнө захаас толгой, шийр авч дэлгүүрүүдэд түгээж зарж амьдралаа болгодог байсан. Би сайхан найзуудтай, би найзуудтайгаа энэ танхимд ингээд сууж байгаадаа маш их харамсаж байна.” Гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....... мэдүүлэхдээ: “........... нь миний нөхөр байсан. Сэтгэл санааны хувьд хүнд байгаа учраас сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Өмгөөлөгч хохирол, нэхэмжлэлийг тайлбарлана.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.......... нь .....н амь насыг хохироосон гэж үзэж байна. Шүүгдэгч Л....... нь ...... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тухайн үед хоорондын таарамжгүй байдлаас болж амь хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо эвгүй өнгө аясаар ярилцаж байхад .......нар таслан зогсоосон. Үүний дараагаар саадан дотор өмнөх таарамжгүй байдлаа үргэлжлүүлж улмаар муудалцаад Л.....амь хохирогчийг хутгаар 3 удаа хутгалсан үйл явдал болсон. Энэ үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байгаа юм. Хүний эрхийн халдашгүй дархан байх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргуулах нь зүйтэй.” гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л........ дүгнэлтдээ: “...Гэм буруутай гэж үзэж байна. Эрчүүд ууж суугаад найрлаж байгаад муудалцаад хэн нэгнийг алаад байж болохгүй. Хэргийн зүйлчлэл, гэм бурууд ямар нэгэн асуудал байхгүй гэж үзэж байна. Тиймээс оршуулгын зардал 12,694,170 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхдээ амь хохирогчийн нас 37 нас 8 сар, Монгол Улсын эрэгтэй хүний дундаж наслалт 71,7 нас, насны зөрүү 33,97-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож сэтгэцэд учирсан хор уршигт 134,521,200 төгрөг, нийт 147, 215,370 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.......... дүгнэлтдээ: “...Хүнийг санаатай алах гэдэг гэмт хэрэг нь заавал санаатай байхыг шаарддаг. Гэтэл энэ гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэж гарсан. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад Л...... нь сонин авир гаргасан талаар огт хэлдэггүй. Улмаар гадаа саадан дотор үргэлжилж муудалцаад байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хэсэг эрчүүд архи хувааж ууж байгаад эрхтнээ хөхүүлнэ шүү гээд хэлэхэд хүний сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ, хүнд тусах нь ойлгомжтой. Тийм учраас энэ гэмт хэргийг санаатай биш цочрон давчидсан байх үедээ үйлдсэн гэж үзэж байна. Тэгэхээр гэмт хэрэг нь санаатай биш цочрон давчидсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн гэм хорийн хувьд шинжээчийн дүгнэлтээр 4 дүгээр зэргээр тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс болж үйлдэгдсэн учир 12,216,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Харин оршуулгын зардлыг төлнө.” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэв. 

Шүүгдэгч Л........ холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л....... нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... баг ......... гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас У...........баруун хөлийн гуяны дотор, баруун гарын бугалга хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-13 дахь тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-19 дэх тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-31 дэх тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.......... 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед *******баатар хот ....... тоотод ажил дээрээ байхад миний утас руу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мөрдөгч холбогдож ....... нас барсан талаар надад хэлсэн юм. 2025 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед би ........утсаар ярих үед Дархан-Уул аймгийн Дархан суманд байсан бөгөөд хаана, ямар хүмүүстэй байсан талаар огт хэлээгүй. ...У.******* нь хувиараа том оврын машинтай тээвэр хийдэг хүн байсан бөгөөд зан байдлын хувьд сайхан сэтгэлтэй, ажилсаг, хүнд их тусархаг хүн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дүгээр тал),

Гэрч У....... 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “... би 2025 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед сэрээд өөрийн танил дүү ....... рүү залгаад чи манай гэрт 1 ширхэг гоймон аваад хүрээд ирээч гэж хэлсэн. Ингээд удалгүй манай гэрт С........ 10 цагийн үед ирсэн. .......бид хоёр гоймон чанаж идээд сууж байхад миний утас руу ........ нь ..... өөрийн найз ....... манай гэрт хүрээд ир гэж дуудсан. 11 цагийн үед Н........ нэлээн архи үнэртүүлчихсэн манай гэрт 4 ширхэг 500 граммын Tsingtao гэх нэртэй пивотой орж ирсэн. бид хоёр уг пивыг хувааж уусан. Тухайн үед ******* нь надад хандан найздаа 1 шил архи аваад өг гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд ийг дэлгүүр рүү гаргаад дэлгүүрээс 700 граммын 1 шил Эдэн гэх архи авсан. Ингээд , ******* бид гурав уг архийг хувааж угаад сууж байтал ай над руу залгаад чи гэртээ байна уу би танай гэрт очлоо шүү гэж хэлсэн. Ингээд удалгүй 12 цагийн үед манай гэрт орж ирээд араас нь ай, ******* нар нь орж ирсэн. Ингээд *******, *******, ай, . бид нар манай шил 1 литрийн Соёрхол гэх архи аваад *******, *******, ай гэрт мах идээд архийг хувааж ууж дуусгаад дэлгүүр дахин гараад 1 шил 1 литрийн Соёрхол гэх архи аваад *******, *******, Зу..... , бид уг архийг хувааж ууж дуусгаад гадаа саравчинд гарч архи уухаар болоод гэрээс гарсан. Ингээд манай байрны хойд талд байрлах тоглоомын талбайн модон саравч дотор суух үед дэлгүүрээс 2 ширхэг том ундаа болон 2 ширхэг 750 граммын “Соёрхол” гэх архи авч ирсэн. Тухайн үед бид нар 1 шил архийг хувааж уух гээд задлаад байхад "******* нь баруун талынхаа халаас дотроос жижиг эвхдэг хутга гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад *******ын баруун гарын бугалга болон баруун гуя хэсэг рүү нь тус бүр 1 удаа буюу 2 хутгалсан болохоор нь би *******т хандан чи яаж байгаа юм бэ тайван бай гэж хэлэхэд үед чамайг хүртэл хутгалж болно шүү гэж хэлэхэд үед нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад яаралтай дуудлага өгье гэж хэлэхэд ******* нь шууд ийг ална гэж хэлээд хутга бариад хөөгөөд эхэлсэн юм. Тухайн үед ******* саадны хойд талд байрлах тээврийн хэрэгслийн зогсоолд доошоо харсан байдалтай газар уначихсан байсан бөгөөд *******ын явсан газар нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тухайн үед ******* нь ийг хөөж байх үед халаас дотроосоо манай гэрт байсан ногоон өнгийн бариултай заазуурыг саадны зүүн тал руу шидэж байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирэх үед ******* нь гартаа барьсан хутгаа газарт хаясан юм. Ингээд удалгүй түргэн тусламж ирээд *******ыг эмнэлэг рүү яваад явсан. Ийм л асуудал болсон. Би тухайн үед ямар шалтгааны улмаас ******* нь *******ыг хутгалсан талаар мэдэхгүй байгаа бөгөөд манай гэрт мах идэж байхад ******* нь *******т байсан жижиг эвхэдэг хутгыг гаргаж ирээд мах идэж байсан. Манай гэрээс ******* нь хутга болон заазуурыг авч гарсан талаар би огт мэдэхгүй байна. Манай гэрт байх хугацаанд *******, *******, ай, , бид нар хоорондоо маргалдаж муудалцсан асуудал гаргаагүй." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал),

Гэрч П.А........2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Са......... .......дугаар байранд хүрээд ир гэхээр нь 08 цагийн үед гэрээс нь гараад явж очсон. Тэдний гэрт очиход талийгаач Н......... болон гэрийн эзэн ..... нар архи уугаад байж байсан. Талийгаач Н....... нэлээн согтолттой байсан. Тэгтэл оо удалгүй яваад өгсөн. Тэгээд бид 5 үлдээд ууж байтал талийгаач Н....... болон ..... нар хоорондоо үл ойлголцоод байсан. Тэгтэл талийгаач Н........ өөрийнхөө биеэс жижиг төмөр саарал өнгөтэй хутга гаргаж ирээд ..... чамайг шаана шүү гэж хэлээд байсан. Тэгтэл гэрийн эзэн Б...... хутгыг нь булааж аваад та хоёр одоо боль, гэр оронд маргалдахгүй шүү гэж хэлээд гал тогооны өрөөний шүүгээнд хийсэн юм. Тэгээд удалгүй бөөндөө гадаа гарж салхинд сууя гэж хэлээд бид нар бөөндөө гэрээс нь гараад хээтэйгийн голын ......... дэлгүүртэй байрны урд суусан юм. бид хоёр ........ голд байдаг ногоон өнгөтэй нэг супермаркет орж архи, ундаа аваад буцаад очтол талийгаач *******, ........ дахиад маргалдаад байсан. Би чамаар эрхтнээ хөхүүлнэ гэж хэлээд байсан. Тэгтэл ......... тэгээд өгье гэж хэлээд биеэсээ хутга гаргаж ирээд шууд талийгаач руу дайраад 2-3 удаа хутгалсан. Би яг биеийнх нь аль хэсэг рүү хутгалсанг сайн харж чадаагүй, талийгаач зузаан ажлын куртиктэй байсан болохоор мэдэгдээгүй, ямар ч гэсэн зүүн гарны булчин хэсэгт байсан гэж бодож байна. Тэгэхээр нь би сандраад дэлгүүр рүү гүйж ороод цагдаа дуудаарай манай найзыг хүн хутгалчихлаа гэж хэлээд цагдаа дуудсан юм. Тухайн үед миний утасны цэнэг дуусчихсан байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

Гэрч С.С....... 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед .........ах руу залгаад дүү нь танайд яваад очъё гэхэд тэг тэг гэхээр нь би Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар баг ............. байранд ирэхэд ах ганцаараа байсан. Тэгээд бид хоёр хоол хийж идчихээд байж байсан чинь Б....... ахын найз гээд Н.......гэх ах Б........ ахтай утсаар яриад ганц нэг пиво уух уу гээд ярьж байгаад Б..... ахынд 11 цагт дөхүүлээд 4 ширхэг лаазтай пиво бариад нэлээн согтолттой ороод ирсэн. Тэгээд тухайн пивыг уух гэсэн чинь бүлээхэн байсан тул Б....... ах чи гараад ганц юм аваад ир гэхээр нь би гараад дэлгүүр ороод 0.5 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи нэг шилийг авч орсон. Тэгээд бид 3 нөгөө архиа хуваагаад ууж сууж байтал ах ай гэх үеэлийгээ дуудсан чинь 11 цаг өнгөрөөд 12 цаг дөхөж байхад З..... ах О....., ....... гэх найз нарыгаа дагуулаад чанасан мах бариад ороод ирсэн. Миний дуудсан А....... гэх найз маань цуг орж ирсэн. Тэгээд бид хэд бөөндөө нийлж суугаад Эдэн гэх нэртэй архиа нийлж хувааж ууж дуусгасан. Тэгсэн..... ах ерөөсөө архи уухгүй байж байгаад түрүүлээд яваад өгсөн. Тэгсэн архи ч бас дуусаж таарсан. А..... хоол захиалчихсан байсан, бид хоёр цуг гарч хоолоо авангаа би дэлгүүр орж 1 литрийн хэмжээтэй “Соёрхол” гэх нэртэй архи нэг шилийг аваад Б....... ахынд ороод гал тогооныхон өрөөнд .......... бид 6 ширээ тойрч сууж байгаад хоол унд идэнгээ нөгөө авсан архиа тойруулаад юм яриад инээлдээд сууж байтал .....д та нарыг ална шүү гэхэд Б.....ах чи ингэж болохгүй бөөнөөрөө гоё сууж байхад хэрүүл маргаан зодоон нүдээн байхгүй шүү гэж хэлээд хутгыг нь аваад гал тогооныхоо шүүгээний хамгийн доод талын шургуулганд хийгээд бид хэд үргэлжлүүлэн ууж сууж байгаад уух юм дуусчихлаа гээд агаарт гарч сууя гээд бөөндөө гарсан чинь тэр хэд байрны урагшаа алхаж байхаар нь би А...... гэх найзтайгаа дэлгүүр орч 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” гэх нэртэй 2 шил архи 2 литрийн ундаа 3 ширхгийг аваад гарахад ......ертөнцийн зүгээр баруун ар тал руу чиглэлтэй алхаж араас нь очтол хэдүүлээ машин иртэл сааданд сууя гээд хажууханд байсан саадан очиж сууцгаагаад би авсан юмаа тойруулах гээд уутнаас нь гаргаад задлах гэж байхад Нэм..... гэх ах би чамаар салхинд гарч байгаад боовоо хөхүүл нь гэсэн чинь О...... хаанаас ч юм гэнэт хутга гаргаж ирээд дээрээс нь хаана гэдгийг нь санахгүй байна 2-3 удаа хутгалсан. Тэгсэн ....... хутгалуулчихаад цус алдаад саад тойрч зугтаж гүйж байгаад унаад өгсөн. Тэгсэн чинь Бат......ах О...... чи боль хүн алчихлаа шүү дээ гэхэд би чамайг ч гэсэн хутгална шүү гэхээр нь би очоод одоо боль гэхэд От...... чи хэн юм гээд намайг ална шүү гээд араас хөөсөн зугтсан чинь хөөхөө больчихоор нь би ах дээр ирээд цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дугаар тал),

Гэрч 3.З....... 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед О........ надтай утсаар ярьж байгаад миний байгаа газар болох ......... хороололд ганцаараа ирсэн. Ингээд би 0,75 литрийн хэмжээтэй "Агар" нэртэй архийг худалдан аваад ******* бид хоёр хувааж ууж дуусгачихаад үеэл болох Б....... фэйсбүүк чатаар яриад сонин хачин ярьж байгаад ын гэрт очихоор болсон. ....... бид хоёр Б...... гэр болох ........ байранд /тоотыг нь санахгүй байна/ очиход ........р гэх залуу байсан, удалгүй ......... гэх хүн ирсэн. Би Сай..... гэх хүмүүстэй нь тухайн үед танилцсан. Би Б......... гэрт очихдоо чаначихсан үхрийн сээр авч очсон бөгөөд мах идэх гэж байхад Н....... хутга гаргаж ирчихсэн мах идэж байсан, тэр хутгаа хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна. Мах идэж байхад С....... нь 1 литрийн хэмжээтэй "Соёрхол" нэртэй архи дэлгүүрээс аваад ороод ирсэн. Б...... картаа өгөөд дэлгүүр гаргасан. Ингээд бид нар тухайн архиа хувааж уугаад салхинд гарч ууцгаая, ширээ нуруу гаръя гээд замаасаа салхинд гарах юмнуудаа ..........гадаа байх сааданд нэг шил архи хэмжээ, нэрийг нь санахгүй байна ....... дэлгүүр явж тухайн архийг авсан санагдаж байна. Бид 5 хуваан ууж байсан чинь гэнэт л ........р хоёр ...... хоёрыг салгах үйлдэл хийж байхад хутга шөвөг болоод Н........ сааднаас гараад холгүйхэн газарт уначихсан байсан тул эмнэлэг, цагдаа дуудсан санагдаж байна. Ингээд удалгүй эмнэлэг ирээд Н...... аваад явсан, үүний дараа цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Миний санаж байгаа зүйл л энэ байна, би яг хэний гарт хутга байсан, хутга нь хаанаас гарч ирсэн юунаас болж маргалдсан талаар тодорхой санахгүй байна. Би *******. ******* хоёрын хаана сууж байснаа ч санахгүй байна. Саадан дотор ..... хоёрын дунд ямар хэрүүл маргаан болсныг мэдэхгүй байна. Мөн би ........хэрхэн яаж гэмтсэн, газарт унасны дараа амьсгалж байсан эсэхийг тухайн үедээ сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дүгээр тал),

Гэрч Э...... 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: "...2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед намайг дэлгүүр дээр байх үед манай дэлгүүрийн урд талын тоглоомын саадан дотор хэдэн хүмүүс архи уугаад сууж байсан юм. Гэтэл хоёр нь маргалдаад байгаа юм уу гэлтэй нэг нь хашлага даваад зугтааж байсан. Нэг залуугийнх нь гутал нь улаан болчихсон байсан. Тэгээд би хэсэг ажиглаад хартал гутал нь улаан болчихсон байсан залуу доголоод байсан. Харин нэг залуу хутга барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Саадан дотор 5-6 хүн байсан байх. Ямар ч гэсэн олуулаа байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал),

Л.*******ын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед найз болох ......  гэрт очиж уулзсан. аа тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ........ бид гурав нийлж 1 шил архи хувааж ууцгаасан. .......хамаатан .......гэх залуугийн гэрт очицгоохоор болоод очсон. ..... Дархан сумын 10 дугаар баг 5.4 дүгээр байранд гэр нь байсан бөгөөд тэднийд ойролцоогоор 13 цагийн үед очсон. ........ бид гурав чанасан мах авч очсон. ..... очоход ..... болон дахин нэг үл таних залуу дөрвүүлээ байсан. Тэгээд бид хэд нийлж 1 шил архи ууцгаасан, мөн дахиж дэлгүүр гарч 1 шил архи бас нэмж аваад бөөндөө ууцгаасан. Тэр үед бид бөөндөө мах идэж байтал .... буюу талийгаач нь биенээсээ хар өнгийн иштэй дэлгэгддэг тонгорог гэж ярьдаг тийм хутга гаргаж ирээд хугалсан савхаа бариад намайг дагуулж ариун цэврийн өрөөнд оруулахаар нь би тухайн үед юу болсон бэ чи яагаад байгаа юм бэ гэж асуухад юм ярихгүй буцаад ариун цэврийн өрөөнөөс гарсан. Гэтэл гарч ирчихээд дахиад савхны иш хугалж гартаа бариад ..... хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэр үед .......буюу гэрийн эзэн бөөндөө салхинд гарцгаая гэж хэлсэн. Тэгээд бөөндөө ........ гэрээс ойролцоогоор 2 цагийн дараа гараад ........ байрны гадаах саадан дотор очоод ........ 1 дүү нь дэлгүүр явж архи, ундаа авчирсан. Тэгээд бөөндөө саадан дотор байж байтал ........биенээсээ хар иштэй тонгорог хутгаа гаргаж ирээд одоо бөөндөө салхинд гарнаа гарч байгаад алнаа, боовоо хөхүүлнэ гэж хэлээд хутгаа бариад над руу чиглээд ирэхээр нь би хутгийн гараас нь булааж аваад уг хутгаар нь ........гуя руу 1 удаа хутгалаад, дараа нь гар луу нь 1 удаа хутгалснаа санаж байна. Тэр үед ........ цусаа гоожуулаад замын тийшээ яваад өгсөн. Цуг явж байсан 1 залуу дэлгүүр лүү гүйгээд цагдаа, түргэн дуудлаа гээд гүйгээд явсан. ....... түргэн ирэхэд замын тэнд уначихсан байсан. ...... гээд байдаг бүтэн нэрийг нь бол мэдэхгүй ээ. Би ойролцоогоор 14-15 жилийн өмнөөс зүс мэддэг. Учиргүй тийм дотно биш ч гэсэн найз нөхдийн найз л гэж явдаг. Энд тэнд тааралдахаар мэнд усаа мэдэлцээд л явдаг байсан. ....... гэрээс гарахдаа би мах идэж байсан заазуур биенийхээ ард буюу нурууныхаа орчимд өмд, тэлээндээ 1 ширхэг заазуур авч гарсан. .........биедээ хутгатай явж байсан болохоор айгаад заазуур биедээ нууж авч гарсан. ...Би тухайн заазуурыг хэрэг болсны дараа хэргийн газрын ойролцоо буюу саадны байр талын наахан хаячихсан. ...Гэрт болон гадаа байхдаа өмднийхөө халааснаас гаргаж ирээд гартаа бариад л байсан. Гэхдээ надад хүрэх үйлдэл болох хийгээгүй. Хутгаа надад бол хүргээгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-79, 133-134 дүгээр тал),

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн: “...Шинжилгээнд залгаас оёдлоос баруун тийш 12.5 см зайд 23 мм хэмжээтэй зүсэгдэлт үүссэн, хар өнгөтэй өмдний баруун хөлийн урд талын дээд зах ирмэгээс 30см, баруун хөлийн дотор залгаас оёдлоос баруун тийш 11см зайд 22 мм хэмжээтэй зүсэгдэлт, түүнээс зуун доош 8.5 см зайд 15 мм хэмжээтэй зүсэгдэлт тус бүр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн ажлын хүрэм, хар өнгийн өмд зэрэгт үүссэн зүсэгдэлт нь хурц ирмэгтэй хутганы ажлын хэсгээр тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх 79 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн:  "...Амь хохирогч........ нь баруун гуянд урд хэсгийг хатгагдаж зүсэгдсэн шарх, гуяны шулуун булчин /M.Rectus femoris/, гуяны мэдрэлийн /N.Femoralis/ бүрэн тасрал, гуяны артерийн /A.Femoralis/ бүрэн тус тасрал гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. Амь хохирогчид хийсэн 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн цогцосны үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой байна. Амь хохирогчийн цогцост баруун гуяны шулуун булчин, гуяны мэдрэлийн бүрэн тасрал, гуяны артерийн бүрэн бус тасрал, шарх орчмын булчин зөөлөн эдэд цус хуралт, баруун бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх баруун гуяны шулуун булчин, гуяны мэдрэлийн бүрэн тасрал, артерийн бүрэн бус тасрал гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-д зааснаар хохирлын хүнд, баруун бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост тогтоогдсон гэмтлүүд нь амьд байх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцост бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй.  Амь хохирогчийн цуснаас 2,9 промилли, ходоодны агууламжаас 7,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Амь хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амьдрах боломжгүй" гэх 172 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 104-113 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж амь хохирогчийн эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулж амь насыг хохироосон гэх агуулгаар мэдүүлж, мэтгэлцэж байгаа боловч мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, шинжээч худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

“Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах” гэж өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.

Амь хохирогч, шүүгдэгч нар нь хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдсан үйл баримт нотлогдож байгаа боловч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” болгон өөрчлөх үндэслэлгүй.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирдог бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.

Гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгч нь хохирогчийг хутгалах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учрах, амь нас хохирох боломжтойг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэм буруугийн хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Л.*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б......... нь амь хохирогчийн оршуулгын зардал 12,694,170 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож 134,521,200 төгрөг, нийт 147,215,370 төгрөгийг  нэхэмжилсэн.

Шүүгдэгчээс амь хохирогчийн оршуулгын зардал 12,694,170 төгрөг,  сэтгэцэд учирсан хор уршгийг амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүү /Дархан-Уул аймгийн эрэгтэй хүний дундаж наслалт 68.6/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож 121,968,000 төгрөг, нийт 134,662,170 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаандаа оршуулгын зардал 12,694,170 төгрөгийг нөхөн төлсөн байх тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг  121,968,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т олгохоор шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 3 сар 23 хоногийг нийт эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Яагаад гэвэл хохирол төлбөрөөс төлж барагдуулсан. Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нь амь хохирогчийн хутга байсан. Анх таарсан үеэсээ эхлээд л Л.******* луу чиглээд занаад байсан нөхцөл байдал байдаг. Хамгийн муухай нь эрхтнээ хөхүүлнэ гээд хэлээд байсан хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд эхнэр, 6 хүүхэдтэй, 75 настай ээжтэй. Шүүх бүрэлдэхүүн энэ байдлыг анхаарч үзээд хамгийн бага ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Хэн нэгнийг муу үг хэллээ гээд хүнийг алаад байж болохгүй. Санаа зорилгын хувьд магадгүй 2 хүнийг алах байсан эсэх нь тодорхой биш юм. Санаа зорилго нь байсаар л байсан. Мөн Эрүүгийн хууль нь цээрлүүлэхэд оршдог учраас дээд хэмжээгээр нь хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуульд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдаг ч хор уршгийг бүрэн арилгасан байх шаардлагатай байдаг гэтэл хор уршгийг бүрэн арилгаагүй байх учир дээд ялаар шийтгэж, хаалттай байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч Л.*******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Л.*******ын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүртэл цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, ажлын хэсэг 8 см, нийт 19,5 см урттай 1 ширхэг хутга, ногоон өнгийн бариултай ажлын хэсэг 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг заазуур, Соёрхол гэх бичигтэй 750 миллитрийн архи 2 ширхэг, Fanda гэх бичиглэлтэй 2 литрийн 2 ширхэг ундааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ........хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О......12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О......... шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О...... энэ хэрэгт цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоосугай.

5.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.О....... амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүү /Дархан-Уул аймгийн эрэгтэй хүний дундаж наслалт 68.6, амь хохирогчийн нас 37 нас 8 сар, насны зөрүү 30 нас 8 сар/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож 121,968,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д........ олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.О....... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн бариултай, ажлын хэсэг 8 см, нийт 19,5 см урттай 1 ширхэг хутга, ногоон өнгийн бариултай ажлын хэсэг 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг заазуур, Соёрхол гэх бичигтэй 750 миллитрийн архи 2 ширхэг, Fanda гэх бичиглэлтэй 2 литрийн 2 ширхэг ундааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

ШҮҮГЧ                                    Б.БАТ-АМГАЛАН     

 ШҮҮГЧ                                   Б.ГЭРШИХБӨРТЭ