| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2023/00432/И |
| Дугаар | 140/ШШ2023/00565 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 140/ШШ2023/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууц ******* тоотод үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн ******* сумын *******т холбогдох,
аймгийн ******* сумын ******* баг ын 1 тоот хаягт байрлах ны өмчлөгчөөр ХХК мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д., хариуцагч байгууллагын төлөөлөгч Д., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б., нарийн бичгийн дарга М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймгийн ******* суманд 2022 оны 09 сарын 26-нд яруу суманд нэгдсэн халаалтын шугам сүлжээ барьж ашиглалтад оруулсан. Барилгын ажил гүйцэтгэхдээ ******* сумын төвийн хуучин эрчим хүчний барилгад засан сайжруулалт хийсэн.
Тус барилгад засан сайжруулалт хийхийн өмнө буюу 2021 оны байдлаар барилга нь хаалга, цонх, дээвэргүй, зарим хэсэг нь нурсан, айл өрхийн хогийн ц байдлаар ашиглагдаж байсан. Ингээд манай компани тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр засаж, сайжруулж нэгдсэн шугам сүлжээнд холбоход төсөвт өртөг 1 тэрбум болсон бөгөөд 2022 оноос үйл ажиллагаа явуулж албан байгууллага айл өрхийг нэгдсэн халаалтаар хангаж байгаа. Тухайн барилга нь 1990 оны өмч хувьчлалд орж хувьчлагдаж байсан боловч аймгийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 11 дүгээр сарын 22-ны 5******* дугаар тогтоолоор хувьчлалыг хүчингүй болгож хөрөнгийг төрийн өмчид буцаан шилжүүлсэн байдаг.
Дээр дурдсанчлан үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг буюу хуучин барилга нь ******* сумын өмч байсан. Иймд Иргэний хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар илүү хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан учир шинэ хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргаж байна.
аймгийн ******* сумд 2021 онд аймгийн тай гэрээ байгуулж нэгдсэн ны үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн ны газрын гэрчилгээ нь манай нэр дээр гарсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа юм. Манай байгууллагын хувьд хог дээр хаягдсан байсан хуучин байшинг засварлаж барьсан бөгөөд Улсын бүртгэлээс хуучин суурь нь хувь хүн болон албан байгууллагын эзэмшилд байхгүй байгаа тул гэрчилгээ олгох боломжгүй гэсэн. Иймд аймгийн ******* сумын 5 дугаар баг 01 тоот хаягт байрлах ны өмчлөгч ХХК мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн ******* сумын Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Эрчим хүчний нэгдсэн систем 1990 оны хувьчлалаар хувьчлагдаж байсан боловч тухайн үед төлбөр төлөгдөөгүй улмаас аймгийн Өмч хувьчлалын комиссын 5******* дугаар тогтоолоор хувьчлалыг хүчингүй болгож төрд буцаж шилжсэн байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн жилүүдэд тухайн хөрөнгө ашиглалтгүй байсаар тоногдож, зарим хэсэг нь нурсан байсан. Харин 2021 оноос ******* ХХК нь өөрийн хөрөнгөөр манай суманд халаалт тавихдаа хогийн цэг байдлаар ашиглаж байсан барилгыг засаж сайжруулсан. ******* ХХК-аас манай суманд хөрөнгө оруулж нэгдсэн халаалттай болгосноор төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажиллах орчин, ард иргэдийн амьдрах нөхцөл дээшилсэн. Мөн хуучин барилгыг засаж сайжруулснаар манай сумын өнгө үзэмжид хувь нэмэр болсон.
Тухайн хуучин нь манай сумын өмч хөрөнгөд ямар нэгэн байдлаар бүртгэлгүй байдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага дээр ******* сумын ны талаарх асуудал удаа дараа яригдсан. Түүний дагуу аймгийн ******* сумын 5 дугаар баг 01 тоот хаягт байрлах ны өмчийн талаарх бүртгэлийг шүүж үзэхэд анхнаасаа ны барилга нь 1990-1991 онд хувь хүнд шилжсэн асуудал байдаг бөгөөд 1994 онд төрд буцааж бүртгэж авах асуудал яригдсан ч өдийг хүртэл улсын өмчид бүртгэж аваагүй яваад ирсэн байгаа юм. Иймд хариуцагч байгууллага болох засаг даргын гаргасан саналыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь аймгийн ******* сумын ******* баг ын 1 тоот хаягт байрлах ны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаа тодорхойлох, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг ойлгоно.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан шаардлагын талаар хэн нэгэн этгээд маргаагүй бөгөөд хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Тухайн хуучин нь манай сумын өмч хөрөнгөд ямар нэгэн байдлаар бүртгэлгүй байдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх хэсэг, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн аймгийн ******* сумын ******* баг 1-ийн тоот хаягт байрлах 1*******06 мкв талбайтай газрыг өмчлүүлэн өгч газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгосон зэрэг байдлыг үндэслэн түүнийг дээрх ны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Түүнчлэн аймгийн ******* сумын ******* баг 1-ийн тоот хаягт байрлах 1*******06 мкв талбайтай газар дээр баригдсан ыг ******* ХХК нь 2021 оноос хойш одоог хүртэл ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар давхар нотлогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд ... аймгийн ******* сумын 5 дугаар баг 01 тоот хаягт байрлах ны өмчийн талаарх бүртгэлийг шүүж үзэхэд анхнаасаа ны барилга нь 1990-1991 онд хувь хүнд шилжсэн асуудал байдаг бөгөөд 1994 онд төрд буцааж бүртгэж авах асуудал яригдсан ч өдийг хүртэл улсын өмчид бүртгэж аваагүй, энэ талаарх бүртгэл ерөөсөө олдохгүй байгаа юм. Иймд хариуцагч байгууллага болох засаг даргын гаргасан саналыг дэмжиж оролцож байна... гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.
аймгийн ******* сумын ******* баг ын 1 тоот хаягт байрлах нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмч гэх талаар ямар нэгэн бичиг баримт олдохгүй болсны улмаас түүний эрх ашиг зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 11*******, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан аймгийн ******* сумын ******* баг ын 1 тоот хаягт байрлах ны өмчлөгч нь ******* ХХК мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дугаар зүйлийн .2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ