Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01198

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01198

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............тоотод суух, В.О/Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. байранд байрлах,ХДХХК /Регистрийн дугаар: 5504082/-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 27.925.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний нөхөр Н.Г 2007 оноос УБЦТ ТӨХК-д ажилд орж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр УБЦТ ТӨХК-ийн баруун түгээх төвийн кабель шугамын засвар үйлчилгээний хэсгийн монтёрын ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ шороонд дарагдан нас барсан.

Тус байгууллага 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УБЦТ ТӨХК ньХДХХК-тай даатгалын үйлчилгээ үзүүлэх №Г19228846 дугаар гэрээ байгуулан уг гэрээний хавсралтаараа бүх ажилчдаа даатгаж зохих төлбөрийг төлсөн байдаг. Уг гэрээнд заасны дагуу гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг шаардахадХДХХК олгох боломжгүй гэсэн бичиг өгсөн. Мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нөхөн олговрыг хэсэгчлэн олгох нь зүйтэй гэдэг учир дутагдалтай хариуг албан бичгээр өгсөн ч одоо болтол гэнэтийн ослын даатгалыг төлөхгүй, биднийг маш ихээр хохироож байна.

Хэрэгт авагдсан цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг амьсгалын зам механикаар бөглөрсөн гэж, 06/2020 тоот дүгнэлтэд осол ухсан нүхний ханын нуралтаас үүссэн гэдгийг тогтоосон байдаг тул ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй явдал хамааралгүй болно.

Иймд гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд зааснаарХДХХК-аас даатгалын нөхөн төлбөр болох 27.925.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Хаандаатгал" ХХК болон УБЦТ ТӨХК нар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №Г19228846 дугаартай Гэнэтийн ослын даатгалын гэрээ-г байгуулсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин /Twin/ хаус хотхоны хашааны зүүн урд талын буланд даатгуулагч УБЦТ ТӨХК-ийн ажилтан Н.Г нь кабелын гэмтэл засварлахаар шорооны ажил хийж байгаад шороонд дарагдаж нас барсан харамсалтай тохиолдол гарсан бөгөөд талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн нөхөн төлбөр авах хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн аваад бид дараах үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Талийгаачийн ослын шалтгаантай холбоотой Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 850 дугаар дүгнэлт, В.Отгончимэгийг хохирогчоор тогтоосон Мөрдөгчийн тогтоолыг үндэслэн талуудын хооронд байгуулсан №Г19228846 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээнд хамаарах даатгалын тохиолдол эсэх, даатгалын эрсдэлд хамаарах эсэхийг шинжлэн дүгнэхэд: 1.Талийгаачийн нас барсан шалтгааныг дүгнэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 850 дугаар дүгнэлтэд ...Талийгаач нь амьсгалын зам гадны биетээр механикаар бөглөрч нас баржээ. Мөн тус дүгнэлтийн онош хэсэгт Механик амьсгал бүтэлт: ам хамрын хөндий дэх гадны биет /нунтаг, жижиг ширхэгтэй шороо/. Нүдний алимны салст, зовхины салст, дээд доод уруулын дотор салст, хэлний уг хэсгийн цэгчилсэн цус харвалт, уушиг зүрхний гадаргуугийн цэгчилсэн цус харвалт /Тарьден толбо/ гэжээ.

Талуудын хооронд байгуулсан №Г19228846 тоот гэрээний хураангуйд Даатгалын эрсдэлийг тодорхойлсон. Үүнд нийт 6 эрсдэл /байгалийн, ахуйн, үйлдвэрлэл техникийн, техниктэй харьцах үеийн, мал амьтдын нөлөөгөөр үүсэх, гадны нөлөөллийн буюу сум, хутга мэсэнд өртөх эрсдэл/-ээс даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан бөгөөд тэдгээр эрсдэлд шороонд дарагдах үеийн эрсдэл хамаарахгүй болно. Гэрээний 2.8.7.3-т Даатгагч даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсэгт заагдсанаас бусад тохиолдолд даатгалын эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. гэсэн байх бөгөөд даатгалын эрсдэлд хамаарахгүй шалтгааны улмаас талийгаач нас барсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх тул нөхөн төлбөр олгох үндэсгүй юм.

2.Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт №01-т Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 506-д зааснаар "Зөөлөн чийглэг хөрстэй газарт шуудуу ухахад хана нь нурах аюултай бол түүнийг найдвартай бэхлэх ёстой", 507-д зааснаар "Суларсан шороог нүх шуудууны захаас 0,5 метрээс багагүй зайд гаргана. 2 метрээс гүн нүх, шуудууны гадна гаргасан шороог холбогдох дүрэмд заасны дагуу бэхэлж зайлуулна", 511 "508-510-т дурдсанаас бусад тохиолдолд нүх шуудуунд хүн орж ажиллах тохиолдолд тухайн хэсэгт ханын бэхэлгээ хийх буюу нурахгүй байхаар налуу гаргаж ухсан байвал зохино" гэх заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж дүгнэсэн байна. Гэрээний 2.10.2.7-. дах хэсэгт Даатгуулагч нь гал, цахилгаан, болон бусад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж ажиллах, аюулгүй ажиллагаанд харшлах, эрүүл мэнд болон хөдөлмөрлөх чадварт сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд даатгуулагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Аюулгүй ажиллагааны заавар, Барилгын норм ба дүрэм /БНбД 81-01-00/-ыг зөрчсөнөөс осол болсон нь гэрээний үүргээ биелүүлээгүй, осол болох нөхцөл орчныг бий болгосон гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл ХАБЭАтХуулийн 28.1.2. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах үүрэгтэй, 28.1.6. Ажил олгогч нь ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх үүрэгтэй' гэсэн байх бөгөөд тухайн ажилтнууд нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг үл мөрдөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2. Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэснийг хангаж ажиллаагүйгээс гэрээнд заагдаагүй эрсдэлээр осол гарч, Даатгалын тухай хуулийн 8.5.1. даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана. Мөн гэрээний 2.9.1.1 Даатгуулагчийн болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн санаатай болон хөнгөмсгөөр найдсанаас өөртөө болон бусдад учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэсэн зохицуулалтуудыг бүрэн хангаж байна.

Гэрээний 1.1 -т Энэхүү гэрээг даатгуулагч өөрийн даатгалын ашиг сонирхол бүхий даатгалыг зүйл /с/-ийг даатгагчид гэрээнд заасан нөхцлөөр даатгуулж, түүнтэй холбоотой Монгол улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг удирдлага болгон сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулав' гэж заасны дагуу гэрээний хураангуйд заасан эрсдэлд даатгуулагчийн нас барсан эрсдэл хамаарахгүй, мөн түүнчлэн Даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Барилгын норм ба дүрэм, Аюулгүй ажиллагааны дүрмийг илтэд зөрчсөнөөс осол гарсан талаарх эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр байх тул бид татгалзсан билээ. Түүнчлэн ажил олгогчоос нөхөн төлбөр олгосон байна. Иймд гэрээнд заагдсан даатгалын эрсдэл үүсээгүй, даатгуулагчийн гэм буруутай үйлдлийн улмаас осол учирсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч В.ОтгончимэгХДХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 27.925.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болонХДХХК нар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр харилцан тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаатай даатгуулагч байгууллагын 1117 ажилтан, албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг гэнэтийн ослын улмаас нас барах, ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлээс хамгаалахаар Г199228846 тоот гэнэтийн ослын даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх 4-36/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Түүнчлэн гэрээний дагуу хураамжийг байгууллага төлсөн, талийгаач Наранцогтын Ганбат Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн баруун түгээх төвд монтёроор ажиллаж байсан, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцад осолдож нас барсан, улмаар нэхэмжлэгч В.Отгончимэг түүний гэр бүлийн хүн, нөхөн төлбөрийг шаардах эрхтэй талаар зохигчид маргаагүй болно. /хх 37-43, 75-80/

Харин осолд даатгуулагч буюу ажил олгогч хуулийн этгээд буруутай, түүнчлэн ажил олгогч нөхөн төлбөр олгосон үндэслэлээр хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нөхөн төлбөр хүсэхэд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөрХДХХК-иас гэрээний 2.8.7.3, 2.10.2.7, 2.9.1.1-д заасныг баримтлан нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад тус байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэн, улмаар олгох асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн ажил олгогч осол болох орчин нөхцлийг бүрдүүлсэн үндэслэлээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгох талаар дурдаж хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 59-62/

Дээрх даатгалын гэрээний хураангуй хэсэгт даатгалын тохиолдолд хамаарах нөхцөлд байгалийн эрсдэл, түүн дотор хөрсний нуралтаас үүсэх гэнэтийн осол, эрсдэлийг хамруулахаар заажээ. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цогцост хийсэн 850 тоот шинжээчийн дүгнэлтэд талийгаач амьсгалын зам гадны биетээр механикаар бөглөрч нас барсан, түүнээс спиртийн агууламж илрээгүй тухай, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06/2020 тоот шинжээчийн дүгнэлтэд уг осол ухсан нүхний ханын нуралтаас үүссэн тухай тус тус дурдсан байх тул даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ. /хх 46-50, 56-58/

Хариуцагч эс зөвшөөрч осол болоход аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн даатгуулагч хуулийн этгээдийн буруутай ажиллаагаа хамааралтай болох нь Үйлдвэрлэлийн ослын актаар тогтоогдсон, түүнчлэн хуулийн этгээдээс нөхөн төлбөр олгосон, хохирогч өөрөө ажлыг гүйцэтгэхээс татгалзаагүй гэж тайлбарлан, гэрээний 2.9.1.1, 2.9.1.9, 2.9.1.17, 2.9.1.27-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарна гэж маргаж байна.

Гэрээний 2.9.1.1-д даатгуулагчийн болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн санаатай болон хөнгөмсгөөр найдсанаас өөртөө болон бусдад учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол, гэрээний 2.9.1.9-д даатгуулагч, түүний зөвшөөрөл бүхий этгээд гэм буруугийн санаатай эсхүл хөнгөмсгөөр найдсан хэлбэрээр гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл гэмт хэрэг үйлдсний улмаас өөртөө, гуравдагч этгээдэд хохирол учруулсан, гэрээний 2.9.1.17-д даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг холбогдох байгууллага, хувь хүн болон сангаас төлсөн, 2.9.1.27-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл байвал тус тус нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч байгууллагаас талийгаачийн ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн баруун түгээх төвийн даргын 2020 оны Б/25 тоот тушаалаар, мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/261 тоот тушаалаар 100 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас хуульд зааснаар нөхөн төлбөр олгосон, ажилтны ар гэрт буцалтгүй тусламж олгосон явдал гэрээний 2.9.1.17-д заасан хохирлыг холбогдох байгууллагаас төлсөн нөхцөлд хамаарахгүй. /хх 100-104/

Түүнчлэн Хан-Уул дүүргийн прокурорын газар, цагдаагийн газраас ирүүлсэн лавлагаагаар ажилтан Н.Г шороонд даруулж нас барсан асуудлаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэг хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаагүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн тухай дурдсанаас үзвэл гэрээний 2.9.1.9-д заасан нөхцөл мөн хамаарахгүй. /хх 99,118/

Гэрээний 2.10.2.7-д даатгуулагч гал, цахилгаан болон бусад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах, аюулгүй ажиллагаанд харшлах эрүүл мэнд болон хөдөлмөрлөх чадварт сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээхээр заажээ.

Хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн үйлдвэрлэлийн ослын акт болон уг акттай холбоотойгоор шинжээчийн гаргасан 06/2020 тоот дүгнэлтэд Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 506-дзөөлөн чийглэг хөрстэй газарт шуудуу ухахад хана нурах аюултай бол түүнийг найдвартай бэхлэх ёстой гэснийг, мөн дүрмийн 507-д суларсан шороог нүх шуудууны захаас 0,5 метрээс багагүй зайд гаргана. 2 метрээс гүн нүх, шуудууны гадна гаргасан шороог холбогдох дүрэмд заасны дагуу бэхэлж зайлуулна, 511-д нүх, шуудуунд хүн орж ажиллах тохиолдолд тухайн хэсэгт ханын бэхэлгээ хийх буюу нурахгүй байхаар налуу гаргаж ухсан байвал зохино гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс осол гарсан хэмээн дүгнэсэн ч Хөдөлмөр хамгааллын аюулгүйн ажиллагааны дүрэм зөрчсөн асуудалд ажилтныг буруутай талаар дүгнээгүй байна. Мөн уг ослын акт, шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн нас барсан нөхцөл үйлдвэрлэлийн осолд тооцогдоно, ажил олгогч үйлдвэрлэлийн ослын актаар баталгаажуулсан, хохирогчид аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах үүргээ ажил олгогч биелүүлсэн, осол болсон тухайн өдөр ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгсөн, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгогдсон тухай тус тус дурдсан байх тул ажил олгогч Хөдөлмөр хамгааллын аюулгүйн ажиллагааны дүрэм зөрчсөн асуудалд ажилтныг буруутгах үндэслэлгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй, гэрээний 2.9.1.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох орчин нөхцлийг бүрдүүлсэн нөхцөлд хамаарахгүй гэж үзэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгох талаар дурдсан байх боловч хэрэгт авагдсан даатгалын гэрээнд ямар тохиолдолд нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болох талаар зохицуулагдаагүй байх тул дээрх хариу үндэслэлгүй.

Нөхөн төлбөрийн хэмжээний хувьд нэхэмжлэгч 27.925.000 төгрөг шаардсан, хариуцагч нэг ажилтны үнэлгээний дээд хэмжээ 25.000.000 төгрөг хэмээн гэрээний хураангуй хэсгийн даатгалын хугацааны нийт үнэ болох 27.925.000.000 төгрөгөөс даатгуулагч 1.117 ажилтанд хувааж тооцон тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан даатгалын гэрээний хураангуй хэсэгт нэг ажилтны хураамж 50.000 төгрөг, нийт хураамж 55.850.000 төгрөг, нийт даатгалын үнэ 27.925.000.000 төгрөг гэж тусгагдсан, гэрээний ерөнхий нөхцлийн b-д гэнэтийн ослын даатгалд 55.850.000 төгрөгөөр гүйцэтгэх, гэрээний 2.4.1, 2.4.2. 2.4.3-т заалт, гэрээний хураангуй хэсгийн даатгалын үнэлгээ болон бусад хязгаарууд хэсэгт нэг нэхэмжлэлийн болон бусад хязгаарлалт байхгүй талаар тус тус тусгагдсан тул шүүх нэг ажилтны үнэлгээ 55.850.000 байна гэж үзэв.

Гэрээний 2.8.7.9-д нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр олгох ба нийт олгох нөхөн төлбөр даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна гэж заасан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 27.925.500 төгрөгийн хэмжээгээр тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтланХДХХК-иас 27.925.500 /хорин долоон сая есөн зуун хорин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Отгончимэгт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 297.575 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  О.ОДГЭРЭЛ