Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2023/00344

 

 

 

 

        2023        12         11                                 ...

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, .... эрхэлдэг, Я овогт Б-ын М /РД: ..., утас:..../-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... тоотод оршин суух, .... эрхэлдэг, Б овогт У-н Э /РД: ...., утас:.../-т холбогдох

            Чиргүүлийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 04 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч У.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Э нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Б.М миний бие 2021 оны 10 сард хоёр улсын хил хаасан цагаас хойш Замын-Үүд суманд Э-ын ах Э-ын хашаанд ...., .... улсын дугаартай машинаа тавьж хил онгойхийг хүлээж байв. Энэ үед У.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол чиргүүлээрээ түр хэд рэйс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн тэгэхэд Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдий өөрийнхөө чиргүүлийн дугайг сольж тавьсан байсан ч гагнуур раам нь муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлээ зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичихоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр Э над руу утасдаж чи чиргүүлээ зарах уу гэсэн би 25 саяд авбал ав гэхдээ бичиг баримт нь Замын-Үүдэд байгаа гэсэн чинь хаясан гээд дахиад авчих тэгээд нэрээ шилжүүлээд өгчих гэж яаруулаад би хотод Х дээр очиж шилжүүлж өөрөөсөө 50-60 мянган төгрөг гаргаж байж дахин гэрчилгээ авч шилжүүлж өгөөд явуулах гэтэл 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэрэглэж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за буцвал буц гээд би 20 саяыг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өг, нэрээ шилжүүлж авъя гэхээр авчирч өгөхгүй, чи өөрөө мөнгөө авчирч өгөөд, чиргүүлээ өөрөө ав гээд надаас 5 сая төгрөг нэхсэн. Чиргүүлээ би хүн олж авахуулах гээд хүн явхуулахаар чиргүүл чинь алга гэнэ, тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй, тэгээд би Э луу залгаад чиргүүл алга гэж байна чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ гэхээр нь би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлээ ч олж авч чадахгүй, зарж ч чадахгүй бүтэн жил боллоо. Одоо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авъя гэхээр өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй, ална хядна гэж ах дүүстэйгээ дарамтлаад байна. Наймаа хийж чадахгүй буцахдаа буцаж чадахгүй, заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан Э-аас буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Э гэх хүнээс тус чиргүүлийг худалдан авч байсан. Нэг л удаа урагшаа гарсан. Тухайн үед хилээр гарах очер их байдаг байсан тул очерт тавьж байгаад кароно гарч дахин уг чиргүүлийг хэрэглээгүй Э-ын ахынх нь хашааны үүдэнд 2021 оны 10 сард тавьсан. Хил нээхийг хүлээсэн. Э болон түүний ах Э нартай Э дамжуулж танилцаж байсан юм. 2021 оны 10 сарын 10-ны үеэр Э  нь  миний чиргүүлийг гуйж 2021 оны 12 сарын 10-ныг хүртэл хугацаанд хэдэн удаа тээвэрт явсан. Тэгээд би чиргүүлээ хараад нэлээд муудсан байхаар нь одоо чиргүүлээ авмаар байна дахин Э-т өгч тээвэр хийлгэх боломжгүй гэдгийг түүнд хэлсэн. Э ч зөвшөөрч тавьсан дугуйгаа авч, Э-р гагнуур хийлгэх газар нь хийлгэхээр болсон. Би чиргүүлээ жин тан болгоод хашаанд тавиад Улаанбаатар буцсан. 2022 оны 02 сарын 12-нд Э над руу яриад чиргүүлээ зарах гэж байгаа бол явъя гэж хэлэхээр нь би 25,000,000 төгрөгөнд зарна гэж хэлтэл авъя гэсэн. Тэгээд хотод нэр шилжүүлээд надад 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 02 сарын 14-нд Э дахин яриад чиргүүл муу юм байна гэх зүйлийг хэлэхээр нь би 20,000,000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. 5,000,000 төгрөгийг нь би нэрээ шилжүүлж байж өгнө гэж хэлсэн. Чиргүүлээ хүнд үзүүлэхээр удаа дараа хүн явуулж байсан боловч миний чиргүүл олдохгүй байсан. Өнөөдрийг хүртэл миний чиргүүлийг Э хэрэглэсэн тул би одоо элэгдсэн муудсан чиргүүлийг буцаан авахгүй, чиргүүлийн төлбөрт өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.  

Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э-т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. У.Э яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М-тай өмчлөлийн ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М-д хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч 2022 оны 02 сарын 14-ний өдөр Б.М нь буцааж 20,000,000 төгрөгийг У.Э-ын Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө. Чиргүүл танай хашаанд байж байг би өөрөө очиж авна тэгэхдээ хамт авто тээвэр орж нэрээ шилжүүлж авахаар ярилцаж тохирсон боловч, өнөөдрийг хүртэл өөрөө ирж чиргүүлээ авах талаар арга хэмжээ аваагүй байна. Чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байхад өөрөө ирээгүй, ямар нэгэн арга хэмжээг огт аваагүй байна. Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж харилцан өгсөн авснаа буцаахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М-ын чиргүүлийг буцаан өгнө. Бичиг баримтыг шилжүүлж өгнө гэжээ.

Хариуцагч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би чиргүүлийн өөрийн нүдээр харж аваагүй. М-с чиргүүлийг гуйж аваад 2 удаа л тээвэрт явсан. Хүн худалдаж авахаар чиргүүлийг үзээд явсан гэж сонсоод М руу яриад худалдаж авахаар болсон. Өмнө нь бас хэрэглэж байсан, мөн Э манай жолооч гайгүй гэж хэлэхээр нь, мөн М-д найдаад чиргүүлийг өөрөө үзээгүй 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд хотод чиргүүлийг ирэхлээр нь үзтэл их муу чиргүүл байсан. Гагнуур их орсон, хоёр тал руу нь өргөн болгож өөрсдөө нэмсэн, 25,000,000 төгрөгийн үнэнд хүрхээгүй чиргүүл байсан. Энэ байдлыг М-д хэлээд худалдаж авсан өдрөөс хойш 2 хоногийн дараа наймаа буцсан. М 20,000,000 төгрөгийг надруу шилжүүлсэн. Үлдэх 5,000,000 төгрөгийг үрсэн, дараа нь мөнгөтэй болохоороо явуулна гэж хэлсэн. Чиргүүлийг нь буцаагаад хашаанд оруулаад тавьсан. Дахин уг чиргүүлийг ашиглаагүй. Хүмүүс ирж үзээд голоод худалдаж аваагүй явсан талаар би Э-с сонсож байсан. Наймаагаа буцах талаар Э-д хэлээд тэр ч зөвшөөрөөд 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн тул одоо би түүнд 20,000,000 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй гэв.     

Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М-ын өмчлөлийн ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М-д хэлж,  өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр У.Э-аас авсан 25,000,000 төгрөгнөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул У.Э-ын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.М-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Э сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дутуу авсан 5,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...У.Э нь 2021 оны 10, 11 сард миний чиргүүлийг контнер ачдаг зориулалттай гэдгийг ашиглан одоо ачаа тээвэр дандаа контнер болсон чи ажилгүй байгаа бол чиргүүлээ түр өгөөч гэж гуйж аваад надаас өөрийн амаар гуйж аваад Замын-Үүд Улаанбаатар хооронд 9,10 удаа нэг ч төгрөгийн түрээс өгөлгүй чирч хэрэглэсэн. Би 2021 оны 12 сард  өөрийн биеэр ирж чиргүүлээ харахад бүх дугуйг нь сольсон, нэлээн гагнуур тасарч ханзарсан байсан. Тэгээд би одоо болно, дахиж чирүүлэхгүй гэж хэлээд өөрийнхөө дугуйнуудыг буцааж тавьж нэг жолооч залуугаар чиргүүлэндээ гагнуур хийлгэж янзлуулаад хашааных нь үүдэнд гаргаж тавьчихаад явсан. Тэгтэл 2022 оны 02 сарын 12-нд чиргүүлээ зарчих гэж гуйж ирж 25,000,000 төгрөг шилжүүлж эзэмшигчийн нэр өмчлөлийг нь сольж авч байгаад гэнэт дөнгөж анх харж байгаа мэт чиргүүлийг минь муулаад наймаа буцаая гэхэд нь би итгээд 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихсөн чинь 5,000,000 төгрөгөө ч нэхэхгүй чиргүүлийг чинь ч өгөхгүй миний чиргүүлийг залилж аваад бүтэн жил хэрэглэсэн. Тэгээд Э руу залгаад чамд миний чиргүүл хэрэгтэй байгаа бол надад мөнгө 20,000,000 төгрөгөө өг үгүй бол миний чиргүүлийг өг, өгдөг газар нь өгнө шүү гэсэн чинь өг өг чи надаас юу ч олж долоохгүй гээд инээж хэл амаар доромжилдог. Би өөрийн биеэр чиргүүлээ авах гэж 2022 оны 04 сарын 27-ны өдөр ирэхэд чиргүүл өгөхгүй хэл амаар дайрч доромжилж төрсөн ах Э-гаа нийлж намайг зодож зайл гэж нохой мэт хөөсөн. Иймд У.Э-р элэгдэж муудсан чиргүүл ч авахгүй, 5,000,000 төгрөгийг ч өгөхгүй. Тэр үеийн хийсэн наймаа тухай үеийн ханшаар бодож өөрийнхөө буцааж өгсөн 20,000,000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.

    Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: 5,000,000 төгрөгийг нь өгөөд чиргүүлээ авъя гэж байхад чиргүүл өгөөгүй зодоод явуулж байсан. Миний чиргүүлийг өгөх санаагүй, ашиглах санаатай байсан. Одоо ашиглаад муудагсан чиргүүллийг би авахгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

            Нэхэмжлэгч талаас:

Улсын тэмдэгтийн хураамжинд 257,950 төгрөг төлбөр баримт,

 

Нэхэмжлэгчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Нэхэмжлэгч Б.М-ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  зэргийг гаргаж өгсөн

 

Хариуцагч талаас:

 

2022 оны 12 сарын 27-ны өдрийн 1 жилийн хугацаатай итгэмжлэл,

 

Хариуцагч У.Э-ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд 94,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

 

Зохигчдийн хүсэлтээр шүүх дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

 

Хариуцагч У.Э-аас ... улсын дугаартай Shandong. ... маркийн чиргүүлийн ... дугаартай гэрчилгээний нотариатын баталгаатай хуулбар хувь,

 

2023 оны 06 сарын 05-ны өдрийн ... дугаартай Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт,

 

Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер Б.О-ын 2023 оны 10 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг,

 

М.Э-г гэрчээр асуусан тэмдэглэл,

 

... улсын дугаартай Shandong. SKW9403XXY маркийн чиргүүлийг байгаа газарт очиж үзлэг хийсэн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг,

 

Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн ахлах О.А-ийн ... улсын дугаартай чиргүүлийг 2022 оны Замын-Үүд авто боомтоор нэвтэрсэн тоог шүүж өгөх боломжгүй талаар ирүүлсэн тайлбар зэрэг хэрэгт авагдсан болно.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:          

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У.Э-тай худалдах, худалдан авах гэрээг хийж чиргүүлийн төлбөрт авсан 25,000,000 төгрөгөөс хариуцагчид 20,000,000 төрөгийг буцаан өгсөн боловч чиргүүлээ аваагүй, анх өгсөн байдлаас чиргүүлийн чанар байдлыг дордуулсан гэх үндэслэлээр 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч У.Э нь Б.М-ын чиргүүл чанарын шаардлага хангахгүй чиргүүлээ өндөр үнэтэй зарсан гэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж чирүүлийн үнэ 20,000,000 төгрөгийн буцаан авсан тул төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч У.Э-ын нарын хооронд 2022 оны 02 сарын 12-ны өдөр ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж хариуцагч У.Э 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-нд шилжүүлсэн нь У.Э-ын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 20/, 2022 оны 02 сарын 14-нд чиргүүлийн үнэ 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У.Э-т 2022 оны 02 сарын 14-ний өдөр эргүүлэн шилжүүлсэн нь Б.М-ын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 05/, чиргүүлний үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа зэрэг нь зохигчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар талууд аман хэлцэл хийж, талуудын хооронд эд хөрөнгө худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн байна. Уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар худалдан авагч тал болох У.Э гэрээнээс татгалзах үндэслэлээ худалдагч тал болох  Б.М-д чиргүүл худалдан авсан өдрөөс хойш 2 хоногийг дараа буюу 2022 оны 02 сарын 14-нд мэдэгдсэн, Иргэний хуулийн 204.2-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.” гэж заасан. Нэхэмжлэгч Б.М нь хугацаа тогтоогоогүй, харин хариуцагчийн татгалзлаа илэрхийлсэн өдөр нь буюу 2022 оны 02 сарын 14-ний өдөр чиргүүлийн төлбөрт авсан 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг буцаан У.Э-т шилжүүлсэн. Үүнээс дүгнэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар чиргүүлийн чанарын доголдолоос шалтгаалан хариуцагч гэрээнээс татгалзсанг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэрээнээс татгалзсах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.М нь 2022 оны 02 сарын 12-ны өдөр ... улсын дугаартай чиргүүлийг У.Э-т зарахад чанарын хувьд ямар нэгэн доголдолгүй байсныг, мөн хариуцагчид зарснаас хойш чиргүүлийн чанар байдал дордсон гэх тайлбарыг шүүх хуралдаанаар гаргаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй болно.

2023 оны 06 сарын 05-ны өдрийн ... дугаартай Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 175-192/, Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер Б.О-ын 2023 оны 10 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 206-216/, М.Э-ийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-ийн 249-251/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна.  Нэхэмжлэгч нь чиргүүлээ авахаар Замын-Үүд суманд ирж байсан ч хариуцагч У.Э-ыг чиргүүлийг өгөөгүй, маргааны зүйл болох ... улсын дугаартай чиргүүл нь 2022 оны 02 сарын 14-ноос хойш Замын-Үүдэд байгаагүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан гэх тайлбараа нэхэмжлэгч мөн нотлож чадаагүй болно. Нэхэмжлэгч нь “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх баримт /хх-ийн 37/, “...”, “...”, “....”, “...”, “... гэх хаягаар ирж байсан болон явуулж байсан мессэж /хх-ийн 39-42/, М-ын хариуцагч, түүний ахад зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 43/ зэргээр чиргүүл олдохгүй байсан, 5,000,000 төгрөгийг өгөөд чиргүүлээ авах гэж ирсэн гэдгээ нотлож байна гэх боловч эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болно.       

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Маргааны зүйл болох ... улсын дугаартай чиргүүл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хашаанд биет байдлаараа байгаа болох нь 2023 оны 11 сарын 27-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзэж байна.  

Иймд Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч У.Э-аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох ... улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Б.М-д буцаан олгох нь зүйтэй.  

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагч тал нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-аас гаргуулж шийдвэрлэсэн болно.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлд зохигчдоос төлсөн тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч У.Э-аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох ... улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Б.М-д буцаан олгож, нэхэмжлэгч Б.М-с сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Э-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-аас 94,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.Б