Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2023/03633

 

 

 

 

 

 

 

 

2023 12 12

182/ШШ2023/03633

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, А  овогт *******гийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Б  тоотод оршин суух, О  овогт *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байрлах, ******* ******* ******* ХХК /РД:/,

Хариуцагч: С  тоотод оршин суух, А  овогт ын /РД:/ нарт холбогдох,

Талуудын хооронд байгуулагдсан 2019..-ны өдрийн болон 2019..28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019..28-ны өдрийн Түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, орон сууцнуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.од даалгах, хариуцагч ******* ******* ******* Финанс ХХК-иас зээлийн хүүд төлсөн 27 978 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч В.*******,

Нэхэмжлэгч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Р.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч ,

Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч В.*******, Н.******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2019 оны дүгээр сард ******* ******* ******* ХХК-иас өөрсдийн өмчлөлийн 2 орон сууцаа барьцаалж нийт 220 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй авахаар хүсэлт гаргасан. ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р. барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнхөө нэр дээр Худалдах, худалдан авах гэрээ-р шилжүүлж, дараа нь түрээсийн гэрээ байгуулан зээлийн хүүгээ бодож явна хэлсний дагуу тохиролцон зээл авч Р.******* нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай,...3 өрөө орон сууцыг 2019..-ны өдөр, В.******* нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ...3 өрөө орон сууцыг 2019..28-ны өдөр тус тус зээлийн барьцаа болгон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.ын нэр дээр 2019..28-ны өдөр ...шилжүүлсэн. ******* ******* ******* ХХК-иас В.*******т 100 000 000 төгрөг, үлдсэн 120 000 000 төгрөгийг Н.*******ид тус тус шилжүүлсэн...Зээлийн гэрээ-г бичгээр байгуулаагүй. ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р. 2019..28-ны өдөр В.*******тэй Түрээсийн гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу зээлийн хүүд 2019.12.14-ний өдөр 3 450 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 4 618 000 төгрөг, 2020.04.02-ны өдөр 9 189 000 төгрөг, 2020.08.07-ны өдөр 5 000 000 төгрөг зэргээр төлсөн бөгөөд одоогоор нийт 40 000 000 гаруй төгрөгийг төлсөн...2021.02.24-ний өдөр Р.оос Түрээсийн төлбөрөө удаа дараа төлөөгүй тул яаралтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөл гэсэн мэдэгдэл ирсэн... ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р. нь нэхэмжлэгч В.*******, Р.******* нартай Зээлийн гэрээ-г байгуулах байсан боловч уг зээлийн гэрээ, хэлцлийг халхавчлах зорилгоор Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээ байгуулаагүй мөртлөө зээлийн хүү төлүүлэхийн тулд В.*******тэй Түрээсийн гэрээ-г байгуулан ноцтой төөрөгдөлд оруулсан байна. Бид ******* ******* ******* ХХК-иас зээл авсан гэж ойлгож зээлийн хүүг төлж байсан. ******* ******* ******* ХХК-ийн менежер өөрийн facebook хаягаас Н.*******ийн facebook хаягт зээлийн сарын хүүгийн хэмжээ, ямар дансанд төлөх, зээл төлөлтийн хуваарийг мессежээр явуулж, зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг тохиролцсон байдаг...2019..28-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний дагуу 100 000 000 төгрөгийн зээлийн сарын 2,9 хувийн хүү болох 2 900 000 төгрөг, 2019..28-ны өдрөөс 2020..28-ны өдөр хүртэлх 12 сарын хүү 34 800 000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн дансанд төлөхөөр тохиролцсон...Бид ******* ******* ******* ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийн барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Р.той байгуулан, өмчлөх эрхээ шилжүүлсэн болохоор эдгээр гэрээнүүдийг...хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна... Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нарт ямар нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй байна...Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар хариуцагч Р.од шилжүүлээгүй, орон сууц нэхэмжлэгч нарын эзэмшилд байна ...Зах зээлийн ханшаар В.*******ийн орон сууц 450 000 000 төгрөгийн үнэлгээтэй, Н.*******ийн орон сууц 380 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна.

Иймд хариуцагч Р. нь нэхэмжлэгч В.*******, Н.******* нарыг...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 58 дугаар зүйлийн 58.2.1.-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор ноцтой төөрөгдүүлж хийсэн хэлцлүүд байх тул дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг болон 2019..28-ны өдрийн В.*******, Р. нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцон, 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн  дүгээр хороонд байрлах, 73,95 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, нэхэмжлэгч В.*******ийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудын өмчлөлийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.од даалгах, ******* ******* ******* Финанс ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллага гэж бидэнд танилцуулснаар нэхэмжлэгч В.*******, Н.******* нараас 2019..-ны өдрөөс 2021.12.01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү гэж ... нийт 27 978 000 төгрөг төлснийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.*******ээс гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна. Миний хувьд 2019..28-ны өдөр өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Р.той байгуулсан ба Р. нь өөрийн төлөөлөгчийг явуулсан. Орон сууцыг Р.од шилжүүлээд, зээлийн дүн болох 100 000 000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар авсан. Бид нар тухайн үед төөрөгдлийн улмаас хийсэн худалдах худалдан авах гэрээ, түрээсийн гэрээг хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Энэ байгууллагаас зээлээр мөнгө авснаа үгүйсгээгүй. Хамгийн гол нь барьцаа гэж шилжүүлсэн байр минь тухайн хүний орлого болоод явах, би өөрөө байргүй болох эрсдэл үүссэн тул шүүхэд хандсан юм. гэдэг ******* ******* ******* ХХК-ийн ажилтан нь байгууллагаасаа зээл авч өгнө, яаралтай энэ асуудлыг хурдан болгохын тулд манай гүйцэтгэх захирал Р.ын нэр дээр байраа шилжүүлчихвэл хугацаа алдахгүй дороо мөнгө чинь гарна гэж хэлсний үүднээс бид зээл авахын тулд орон сууцаа шилжүүлсэн. нь ******* ******* ******* ХХК-иас Н.*******ийн данс руу ч тэр, банк бус санхүүгийн байгууллагын данс руу ч тэр, миний туслах байсан Ганпүрэв гэх залуугийн данс руу ч тэр мөнгө шилжүүлэх асуудлыг байгууллагаасаа зохицуулж хийж өгсөн. Иймээс Лхагванаран нь түүнийхээ хөлсийг авдаг, ингэж л ажил хийдэг хүмүүс юм гэдгийг бид сүүлд нь мэдсэн. 2021.03.22-нд Р. нь бидний өмчлөлийн 2 байрыг манай байрыг чөлөөлж өгөөрэй гэж хэлээд, дараа нь Хан-Уул дүүргийн Прокурорын газарт...өргөдөл гаргасан байсан. Намайг Хан-Уул дүүргийн Прокурорын газар дуудагдсаны дараа бүх байдлыг ойлгож, шүүхэд нэхэмжлэл гаргасан...Иймд миний нэхэмжлэлийг хангаж Р.той байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээг хүчингүйд тооцон, орон сууцыг маань буцаан шилжүүлэхийг Р.од даалгаж өгнө үү. Мөн 27 978 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* Финанс ХХК-иас гаргуулж өгнө үү. Миний бие тус компаниас зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөгөө төлөхөд бэлэн байна, татгалзах зүйлгүй болно гэв.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2019..-ны өдөр 120 000 000 төгрөгийг зээлсэн, өмнө нь өртэй байсан нь үнэн. ******* ******* ******* ХХК-ийн ХААН банк дахь дугаартай дансанд 800 000 төгрөг, Н.*******ийн зээлийн төлбөрт 81 519 995 төгрөгийг, мөн зээлдэгч Н.*******ийн дугаартай ХААН банк дахь дансанд 37 680 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч Н.******* нь 2019..-нд дээрх зээлсэн 120 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн  дүгээр хороо Зайсангийн Энхтайвны гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 73, 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцон байдаг.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь та нар үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлчих зээлээ төлсний дараа эргүүлээд өгье гэж нэхэмжлэгч нарт итгүүлж, мөн В.*******тэй түрээсийн гэрээг дүр үзүүлж хийгээд төлбөрийг зээлийн хүүнд тооцоод авна гэж тохирсон юм билээ. Тухайн үедээ Хэрэв ингэхгүй бол манайд зээл гарахгүй, ийм журамтай, өөр зээл авч байгаа хүмүүс зээлээ төлсний дараа буцаагаад шилжүүлж өгдөг, ямар нэг хуурч мэхлэх зүйл байхгүй гэж ярьж итгүүлсэн байдаг. Үүний дагуу нь нэхэмжлэгч нар мөнгөө аваад байраа гүйцэтгэх захирал нь байсан Р.ын нэр дээр шилжүүлж өгсөн. Гэхдээ биет байдлаар хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, уг орон сууцнууддаа нэхэмжлэгч нар амьдардаг.

Иймд Н.*******, Р. нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учир хүчин төгөлдөр бусад тооцуулж, Р.од буцааж шилжүүлэхийг даалгах, мөн 2 нэхэмжлэгч зээлийн хүү гэж дундаа шилжүүлж өгсөн 27 978 000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Зээлж авсан мөнгөө буцааж өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд ******* ******* ******* ХХК, Р., эсхүл ******* ******* ******* ХХК-ийн алинд өгөх нь тодорхойгүй байна. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. ******* ******* ******* ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхгүй ч зээлийг олгох эрхтэй байсан, Р. нь зээлийн барьцааг шилжүүлж авдаг байсан. Ийм байдлаар энэ 2 нэхэмжлэгчийн хувьд ч биш өөр олон хүмүүсийн хувьд ч хөрөнгийг нь Р. нь өөрийн нэр дээр шилжүүлж аваад, дараа нь орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэрүүд байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын аль алинд нь орон сууцыг худалдах худалдан авах зорилго байгаагүй, нэхэмжлэгч нар мөнгө зээлэх санаа зорилготой, түүнийхээ барьцаанд түр хугацаанд шилжүүлж байна гэж ойлгож байсан нь харагддаг. Тухайн үеийн үнэлгээгээр, авсан зээлээс нь 2 дахин үнэтэй байсан орон сууцыг нэхэмжлэгч нар 50 хувийнх нь үнээр зарах гэдэг бодит байдалд нийцэхгүй юм. Барьцаанд тавьж, хүү алдангидаа тааруулаад хэдэн төгрөгийн зээл гаргах боломжтой гэсэн тэр хэмжээнд нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд шилжүүлж өгсөн ийм л асуудал байна. Иймд нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

4.Хариуцагч Р.оос шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2019.., 2019..28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3.-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан. Бид зээлийн гэрээ хийгээгүй. Гэхдээ зээлийн гэрээ хийх санал тавьсан байж магадгүй. Зээлийн гэрээ хийхгүй худалдаж авна гэсэн. Худалдах худалдан авах гэрээ хийсэн өөр ямар нэгэн баримтууд хавтаст хэрэгт байхгүй. Иймд худалдах, худалдан авах тухай гэрээ, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3.-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн үндэслэл байхгүй, 2019 онд худалдсан байраа буцааж авъя гээд байгаа нь хуульд огт нийцэхгүй. Үүнийг тайлбарлавал,

1/.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д Хууль зөрчсөн, эсхүл зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж заасан. Хариуцагч Р. өөрөө зээл аваад үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр зохицуулдаг.

2/. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талуудын чөлөөт байдлыг заасан ба Худалдагч үнээ тогтоох эрхтэй. Худалдагч өөрөө ямар үнээр худалдахаа, хямдхан зарах эсэх өөрсдийнх нь асуудал ба худалдан авагч өөрийн санхүүгийн боломж, тухайн нөхцөлд таарсан үнээр худалдаж авдаг.

3/.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт энэ хэлцлийг хийснээр тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй байхыг хэлдэг. Энэ худалдах, худалдан авах гэрээ нь тодорхой зорилгод хүрсэн. Мөнгийг нь шилжүүлээд өгчихсөн. Авсан мөнгөө нэхэмжлэгч нар үйл ажиллагаандаа зарцуулчихсан. Худалдагчийн эцсийн зорилго нь мөнгө авч компанийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой байсан ба энэ нь ч биелсэн. Тэгэхээр энэ нь дүр үзүүлсэн хэлцэл биш, зорилгоо биелүүлсэн.

4/. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхэд бас нэг хэлцэл байгааг ойлгоно. Өөр хэлцэл байгаа тохиолдолд түүнийг ашиглах ба гэтэл хавтаст хэрэгт өөр хэлцэл гэдэг нь байхгүй. Хүү төлсөн ба хэрэв хүү төлсөн бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар заавал бичгээр хийнэ гээд худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээг халхавчилсан гэсэн. Түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар энэ нь барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээг бичгээр хийх шаардлагатай ба дахиад халхавчилсан гэрээ байхгүй.

Монгол улсад 2019-2020 онуудад цементийн үнэ 1 тонн нь 165 000 төгрөг байсан. 2020 оны 4 дүгээр сард цементийн үнэ 1 тонн нь 550 000 буюу 2,5 дахин өссөн. Үүнтэй холбоотойгоор барилгын үнэ буюу 1 м.кв-ын үнэ өссөн. 1 500 000-1700 000 төгрөгөөр зарагдаж байсан барилгын үнэ 2020 оны 4, 5 дугаар сараас эхлээд багадаа 3 000 000 төгрөг болсон. *******ймээс нэхэмжлэгч нар байраа буцааж аваад үнэтэй зарах санаа зорилготой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нараас гаргасан үнэлгээг барилгын 1 м.кв-ын үнэ өссөнөөс хойш гаргасан бөгөөд байрны үнэ өсөөд үнэтэй зарах боломжтой болмогц хямд өгсөн байраа буцааж аваад үнэтэй зарж ашиг олох санаа байна гэж үзэж байна.

Зээлийн санхүүжилтийн хувьд, Р. нь ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-иас тодорхой хэмжээний хүү тогтоогоод 220 000 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг буцааж төлнө гэвэл Р., ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-д хүү төлөх үүрэг гүйцэтгэнэ. Хүүтэй авсан зээлээр хүүгүй ямар ч үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй, Р. өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн. Сард 2,9 хувийн хүүтэй зээл аваад хүүгүй үйл ажиллагааг санхүүжүүлээд дундаас нь хохироод 2,9 хувийн хүү төлөх нөхцөл бодит байдалд нийцэхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдал болон хуульд нийцэхгүй. гэдэг хүн зээлдүүлэгчийг төлөөлж байна гэсэн агуулгатай зурвасууд хэрэгт авагдаж үзлэг хийгдсэн ба энэ хүнд нэхэмжлэгч нараас 1 000 000 төгрөг өгсөн байдаг. Энэ нь хөлсөнд хийсэн ажил уу, бодит байдал уу гэдгийг дүгнэх хэрэгтэй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонгоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ******* ******* ******* ХХК-иас 27 978 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2019..-ны өдөр Р. нь ******* ******* ******* ХХК-иас 220 000 000 төгрөгийн зээлийг авч, В.*******, Н.******* гэх хүмүүсээс үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Р. нь В.*******, Н.******* нараар тухайн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж байсан. Нэхэмжлэгч нараас ******* ******* ******* ХХК-д төлсөн 27 978 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр ба манай компанийн зүгээс энэхүү мөнгийг буцаан олгох боломжгүй. Бид өөрсдийн гаргасан мөнгийг л буцаан татаж байна. ******* ******* ******* ХХК-иас хэдэн төгрөг гаргуулах гээд нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна.

Мөн худалдах худалдан авах гэрээний оролцогч нь ******* ******* ******* ХХК биш учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. В.*******, Р. нарын хооронд болон Н.*******, Р. нарын хооронд байгуулагдсан гэрээнд ******* ******* ******* ХХК нь оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар ч хохирол учруулаагүй, В.*******, Н.******* нарын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болно. Зээл аваад хүүгүй зээл төлөх нь байж болохгүй асуудал юм. Хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцсон хэлцлийн үндсэнд хүү төлж байсан асуудал нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна. 220 000 000 төгрөгийн санхүүжилт аваад түүнийхээ хүүнд 27 978 000 төгрөг төлж байгаад хэсэг хугацааны дараа Р. намайг цагдаад өгсөн болохоор зээлийн хүүгээ буцааж авна гэж нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй.

Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3.-т заасан шаардлагын дагуу хууль зөрчсөн гэж үзэх юм бол 56 дугаар зүйлийн 56.5.-д ...энэ хуулийн 56.1.-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасан. Бид хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр байраа буцааж авъя гэж байгаа бол байрны оронд төлсөн, хүлээж авсан мөнгөө сайн дураараа төлөх үүрэгтэй. 220 000 000 төгрөгийн хүүг ******* ******* ******* ХХК-д төлөх ёстой. ******* ******* ******* ХХК-д төлсний дараагаар 27 978 000 төгрөгийн асуудалд хүүгээ төлсөн эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай. Бидний хувьд 220 000 000 төгрөгийг ямар нэг зээл авсан этгээдүүдээс гаргуулах сонирхолтой байгаа. Хэрэв Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох юм бол өгсөн авсан бүх зүйлээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөнгөн дүнгээр буюу 220 000 000 төгрөгийн санхүүжилт гарсан учир буцаан олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

5. Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.*******ийн төлөөлүүлж явуулсан Ганпүрэв гэх хүний данс руу манай байгууллагаас 100 000 000 төгрөг 2019..28-ны өдөр шилжүүлсэн. Өөр тайлбар байхгүй. ******* ******* ******* ХХК нь манай байгууллагаас түр зээл гэсэн утгатай мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн ба буцаагаад ******* ******* ******* ХХК-иас дээрх мөнгө төлөгдсөн. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэв.

6. Нэхэмжлэгч нараас нотлох баримтаар, итгэмжлэл, 2019..28-ны өдрийн В.*******, Р. нарын хооронд байгуулсан бүртгэлийн 2405 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Түрээсийн гэрээ, 2019..-ны өдрийн Н.*******, Р. нарын хооронд байгуулсан бүртгэлийн 682 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, В.*******ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Н.*******ийн нэр дээр, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, ХААН банк ХК дахь ийн эзэмшлийн тоот дансны хуулга, орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, /1 хх-ийн 7-26, 188-189/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021.06.23-ны өдрийн 5/881 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.06.-ны өдрийн 9/2139 тоот албан бичиг /1 хх-ийн 86-87/, Н.*******ийн ББСБ ХХК-ийн зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл, Э.*******ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансны хуулга, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл / 1 хх-ийн 1-138/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.04.23-ны өдрийн 453 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, В.*******ийн цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн , дугаар хорооны тодорхойлолтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.06-ны өдрийн 183/ШШ2021/01707 дугаартай шийдвэр / 1 хх-ийн 7-165/, Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, зээл төлсөн гэх нэхэмжлэгчийн тооцоолол / 2 хх-ийн 1-36, 109/ зэргийг,

7. Хариуцагч нараас нотлох баримтаар, регистрийн дугаартай ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл / 1 хх-ийн 36-37, 88, 122, 2 хх-ийн 103, 8, 3 хх-ийн 32/, Р. болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2019..27-ны өдрийн Зээлийн гэрээ, ******* ******* ******* ХХК болон Р. нарын хооронд байгуулсан 2019..-ны өдрийн ЗГ18/369 тоот Зээлийн гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн ХААН банк ХК дахь тоот дансны хуулга /2 хх-ийн 121-132, 9/, 2019..10-ны өдрийн 369 тоот Зээл хүсэгчийн өргөдлийн маягт /3 хх-ийн 88/ зэргийг,

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,төлөөлөгч томилсон итгэмжлэл /3 хх-ийн 41-42/ зэргийг,

9. Зохигч талын хүсэлтээр, шүүгчийн 2021.06.14-ний өдрийн 5407, 2021.06.-ны өдрийн 5945, 2021..-ны өдрийн 273 дугаартай захирамжийн дагуу Р.ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Н.*******ийн нэр дээр, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүд /1 хх-ийн 59-60/, шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл, хавсралтууд /1 хх-ийн 64-77, 94-6/, гэрч , нарын мэдүүлэг /2 хх-ийн 91-102/, ******* ******* ******* ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журам, 0000647 дугаартай Батламж /1 хх-ийн 148-5/,

Шүүгчийн 2021.12.13-ны өдрийн 896 дугаартай, 2021.12.-ны өдрийн 00278 дугаартай захирамжийн дагуу, ХААН банк ХК-ийн 2021.12.16-ны өдрийн 50/13333 тоот албан бичгээр ирүүлсэн гийн эзэмшлийн тоот дансны хуулга / 1 хх-ийн 177-181/, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм / 1 хх-ийн 182-185/, ХААН банк ХК-ийн 2022.01.66-ны өдрийн 50/192 тоот албан бичгээр ирүүлсэн ийн эзэмшлийн тоот дансны хуулга, ******* ******* ******* ХХК-ийн , тоот дансны хуулга /1 хх-ийн 204-216/,

Шүүгчийн 2022.03.16-ны өдрийн 31 захирамжийн дагуу Голомт банк ХХК-ийн 2022.03.22-ны 14/хх/03-817 тоот албан бичгээр ирүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн 5102070 тоот дансны хуулга / 2 хх-ийн 48-49/,

Шүүгчийн 2023..10-ны өдрийн 14572 дугаар захирамжийн дагуу ******* ******* ******* ХХК-ийн 2023.12.12-ны өдрийн 23-551 тоот албан бичиг, ******* ******* ******* капитал ББСБ ХХК-ийн регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, ******* ******* ******* капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* ******* ******* ХХК-ийн шийдвэр зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Р.од холбогдуулан, 2019..28-ны өдрийн В.*******, Р. нарын хооронд байгуулсан бүртгэлийн 2405 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн огноотой Түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Р.од даалгах,

нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.од холбогдуулан 2019..-ны өдрийн нэхэмжлэгч Н.*******, Р. нарын хооронд байгуулсан бүртгэлийн 682 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.од даалгах,

нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн хүү гэж төлсөн 27 978 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ, өөрсдийн өмчлөлийн тус бүр 3 өрөө 2 орон сууцыг барьцаалж ******* ******* ******* ХХК-иас нийт 220 000 000 төгрөгийн зээлийг сард 2,9 хувийн хүүтэй зээлсэн, захирал Р.ын, худалдах худалдан авах гэрээгээр орон сууцнуудыг өөрийн нэр дээр шилжүүлж, дараа нь түрээсийн гэрээ байгуулан зээлийн хүүгээ тооцож авна, ******* ******* ******* ХХК-ийн ажилтан гийн байгууллагаасаа зээл авч өгнө, энэ асуудлыг хурдан болгохын тулд манай гүйцэтгэх захирал Р.ын нэр дээр байраа шилжүүлчихвэл хугацаа алдахгүй мөнгө чинь гарна гэж тус тус хэлсний дагуу бид зээл авахын тулд орон сууцнуудаа 2019..-ны өдөр болон 2019..28-ны өдөр Р.ын нэр дээр шилжүүлсэн. Нийт 220 000 000 төгрөг авсан. ******* ******* ******* ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийн барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Бид орон сууцнуудаа худалдах ямар нэгэн хүсэл, зорилго байгаагүй тул эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2., 56.1.3.-т заасан хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцлүүд тул хүчин төгөлдөр бусад тооцуулна, 220 000 000 төгрөгөө буцаан төлнө, ******* ******* ******* Финанс ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учраас зээлийн хүүд төлсөн 27 978 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Р. үл зөвшөөрч, нэхэмжлэгч нар 2019 онд худалдсан байраа буцааж авах гэсэн нь үндэслэлгүй. Р. өөрөө ******* ******* ******* ХХК ба ******* ******* ******* ХХК-иас зээл авч, 2 орон сууц худалдаж аван, нэхэмжлэгч нартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг зөрчөөгүй, 2019.., 2019..28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүд нь тодорхой зорилго, үр дүндээ хүрсэн, нэхэмжлэгч нарт үнийг шилжүүлсэн, уг мөнгөө үйл ажиллагаандаа зарцуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэл дүр үзүүлсэн хэлцэл биш, мөн хуулийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй, халхавчилсан өөр нэг хэлцэл байхгүй, зээлийн гэрээний хүү төлөх бол бичгээр гэрээ хийх ёстой, барьцааны гэрээ нь бичгээр хийх ёстой, гэтэл ийм гэрээнүүд хэрэгт байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэлийг үл зөвшөөрч, 2019..-ны өдөр Р. нь ******* ******* ******* ХХК-иас 220 000 000 төгрөгийн зээлийг авч, В.*******, Н.******* гэх хүмүүсээс үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд энэ зээлийн эргэн төлөлтийг Р. нь В.*******, Н.******* нараар төлүүлж байсан, ******* ******* ******* ХХК худалдах, худалдан авах гэрээний тал биш тул нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар ч хохирол учруулаагүй, В.*******, Н.******* нарын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч нараас төлсөн 27 978 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт гэж үзэж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

3.Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК нь манай байгууллагаас түр зээл гэсэн утгатай мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн ба нэхэмжлэгч В.*******ийн төлөөлүүлж явуулсан Ганпүрэв гэх хүний данс руу манай байгууллагаас 120 000 000 төгрөг 2019..28-ны өдөр шилжүүлсэн, буцаагаад ******* ******* ******* ХХК-иас дээрх мөнгө төлөгдсөн гэж тайлбарлан, хариуцагч нарыг дэмжин оролцсон.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

4.1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.од өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000725443 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий, Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсангийн тойруу гудамж, дугаар байр, тоот, 73,95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр 2019..-ны өдөр,

нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Р.од өөрийн өмчлөлийн, эрхийн бүртгэлийн дугаартай, 000131691 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 8 дугаар байр 57 тоот, 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр 2019..28-ны өдөр тус тус худалдахаар харилцан тохиролцож, тус бүрдээ Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна.

4.2. Дээрх 2 орон сууцыг ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан хариуцагч Р.ын нэр дээр Худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн дагуу шилжүүлж, 2019..-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны 000764536 тоот, 2019..28-ны өдөр эрхийн бүртгэлийн дугаартай орон сууцны 000764560 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд Р.ын нэр дээр олгогджээ.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч В.*******ээс худалдан авсан, эрхийн бүртгэлийн дугаартай, 000131691 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 8 дугаар байр 57 тоот, 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020..28-наас 2021..28-ныг дуустал 12 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөрт 2 900 000 төгрөг тооцохоор 2019..28-нд Түрээсийн гэрээ-г хариуцагч Р., нэхэмжлэгч В.******* нар байгуулсан байна.

Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, түрээсийн гэрээ, орон сууцны гэрчилгээний хуулбарууд, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар нотлогдсон.

4.4. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот данснаас 2019..-ны өдөр Н.*******ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансанд 37 680 000 төгрөгийг, Н.*******ийн зээлдүүлэгч болох ББСБ ХХК-д 82 319 999 төгрөгийг, гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк ХХК дахь 5102070 тоот данснаас ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансанд 2019..28-ны өдөр 100 000 000 төгрөгийг, нийт 220 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.*******ид 120 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч В.*******т болон ******* ******* ******* ХХК-ийн дансуудаар дамжуулан 100 000 000 төгрөгийг тус тус хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шилжүүлсэн нь хэрэгт авагдсан ББСБ ХХК-ийн зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл, О.Эрдэнэцэцэгийн ХААН банк ХК дахь тоот дансны мэдээлэл, дээрх дансны хуулгууд, гэрч , нарын мэдүүлгээр нотлогдож, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

4.5. Мөн нэхэмжлэгч В.*******, Н.******* нараас 2019.12.14-ний өдөр 3 450 000 төгрөг, 2020.01.22-ны өдөр 4 618 000 төгрөг, мөн 5 721 000 төгрөгийг, 2020.04.02-ны өдөр 9 189 000 төгрөг, 2020.08.07-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 27 978 000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д төлсөн нь ХААН банк ХК дахь гийн эзэмшлийн тоот дансны хуулга, ХААН банк ХК-ийн ийн эзэмшлийн тоот дансны хуулга, ******* ******* ******* ХХК-ийн , тоот дансны хуулга зэргээр нотлогдсон.

5.Хэрэгт авагдсан гэрч гийн мэдүүлэгт ...*******, хоёрыг уулзуулсан...Би зээлийн эдийн засагч...хийж байсан... ******* ахаас мөнгө төгрөг нэхсэн байдалтайгаар чат бичиж байсан...Мөнгө нэхэж байгаа нь захирал *******ээс авах авлагатай учраас чи аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би өмнөөс нь тэр мөнгийг нэхэж...мөнгө төгрөгөө өгөөрэй гээд чат бичсэн... захирал бас л хүсэлт авах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэрнийг би ******* рүү бичиж явуулж байсан...*******, Ганпүрэв нар манайд зээлтэй байгаагүй. ******* зээлтэй байгаагүй... захирал тухайн хүн рүү би авлагатай, чи наад хүнээс мөнгөө нэхээд аваад өг гэж хэлэхээр нь би зээлийн график зохиож хувийн чатаараа явуулсан... захирал байгууллагынхаа ******* ******* ******* нэрийг ашиглаад явуул гэсэн...Нэст групп дотор ******* ******* ******* багтаж байгаа...Энэ хоёрын хоорондохь харилцаа нь зээл гэдгийг мэдэхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдгийг сайн мэдэж байна. Би энэ гэрээг хийхээр явсан. Ямар ч байсан захирал намайг хувиараа мөнгө аваад өг гэхээр нь хувийнхаа чатаар нэхсэн. Нарийн харилцааг мэдэхгүй байна. Захирал гуйхаар нь явсан... гэсэн мэдүүлэг,

В.*******ийн Enhbileg Vandan гэх нэртэй нүүр номын хуудас болон Лхагваа.Т гэх нэртэй нүүр номын хуудас хооронд, В.*******ийн Enhbileg Vandan гэх нэртэй нүүр номын хуудас болон хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн Nest Finanse гэх нэртэй нүүр номын хуудас хооронд, Н.*******ийн Byambadorj Nyadaanorov гэх нэртэй нүүр номын хуудас болон Лхагваа.Т гэх нэртэй нүүр номын хуудас хооронд тус тус бичигдсэн 2019..29, 2019.12.10, 2020.05.05, 2020..18, 2020..23, 2020.12.22, 2021.01.27-ны өдрүүдийн цахим захидлууд, түүнд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл, хавсралтууд, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 220 000 000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, уг зээлийг эргэж төлөх баталгаа болгон барьцаалах, зээлийн мөнгийг богино хугацаанд гаргуулан авах зорилгоор өөрсдийн өмчлөлийн тус бүр 3 өрөө орон сууцнуудаа тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хариуцагч Р.ын нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

6.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн орон сууцнуудыг хариуцагчийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлж захиран зарцуулах хүсэл зоригийг, хариуцагч Р. ч мөн нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах хүсэл зоригийг илэрхийлээгүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээнд заасан талуудын эрх, үүргийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй, уг гэрээний үр дагавар бий болгохыг хүсээгүй зөвхөн гадаад илэрхийллийн хувьд хэлцлийн дүр үзүүлэхийг зорьж талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тухайн орон сууцнуудын гэрчилгээ хариуцагчид олгогдсоноос хойш хариуцагч Р. өөрийн компанийн ажилтан гаар дамжуулан нэхэмжлэгч нарт зээлүүлсэн 220 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг удаа дараа нэхэж шаардаж байсан, зээлийн гэрээний хугацааг сунгасан байдал, мөн хэрэгт авагдсан Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2019 оны дүгээр сарын байдлаар нэхэмжлэгч В.*******ийн өмчлөлийн, эрхийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 8 дугаар байр 57 тоот, 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 209 625 000 төгрөгийн, нэхэмжлэгч Н.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсангийн тойруу гудамж, дугаар байр, тоот, 73,95 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 214 320 900 төгрөгөөр тус тус үнэлэгдэж байсан, орон сууцнуудыг нэхэмжлэгч нар одоо бодитоор эзэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудаар талуудын хооронд байгуулагдсан гэх 2019..28-ны өдрийн В.*******, Р. нарын хооронд байгуулсан, бүртгэлийн 2405 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019..-ны өдрийн Н.*******, Р. нарын хооронд байгуулсан, бүртгэлийн 682 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь тус тус Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.

7.Хариуцагч Р. нь нэхэмжлэгч В.*******ээс худалдан авсан, эрхийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 8 дугаар байр 57 тоот, 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрт нь хөлслүүлэн мөн өдрөө буюу 2019..28-нд Түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараагаас эхлэн 2020..28-наас 2021..28-ныг дуустал 12 сарын хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Р. нь өмчлөлдөө шилжүүлэн авсан орон сууцнуудыг нэхэмжлэгч нараас зээл төлөгдөж дуусмагц буцаан шилжүүлэх, энэ хугацаанд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас олгосон 220 000 000 төгрөгийн зээлийн 2,9 хувийн хүүг түрээсийн төлбөр хэлбэрээр сард 2 900 000 төгрөгөөр тооцон төлөхөөр талууд тохиролцжээ.

Эдгээр байдлаас, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас, нэхэмжлэгч нартай байгуулсан 2019..-ны өдрийн болон 2019..28-ны өдрийн нийт 220 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, түүний үүргийг хангах барьцааны гэрээг халхавчлан Р. болон нэхэмжлэгч нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, хэлцэл хийгч талууд буюу зохигчид 2019.., 2019..28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний эрх, үүргийг хүлээх ямар нэгэн хүсэл зориггүй, харин талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ, түүнийг хангах барьцааны гэрээг халхавчилсан хэлцлийг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-д зааснаар ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд хариуцагч Р., нэхэмжлэгч В.******* нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ гэрээ нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцэл болох 2019..28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний гэрээний үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ч гэж үзэх үндэслэлтэй.

9.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, 286.2.-т Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж, 286.5.-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021.06.23-ны өдрийн 5/881 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.06.-ны өдрийн 9/2139 тоот албан бичиг, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн үйл ажиллагааны журам, 0000647 дугаартай Батламж зэргээс үзэхэд хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч нарт зээл олгох үедээ зээлийн гэрээний нэг төрөл болох барьцаалан зээлдэх журмаар хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй байсан боловч 220 000 000 төгрөгийн дүн бүхий зээлийг нэхэмжлэгч нарт олгохдоо дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 286.5.-д зааснаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй, Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.2.-т зааснаар хэрэв үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах бол барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

10.Харин хэрэгт авагдсан, талуудын хоорондоо харилцаж байсан цахим захидлууд, түүнд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл, хавсралтуудад тусгагдсан хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн ажилтан гаас нэхэмжлэгч нарт зээл төлөх хуваарийг зохион явуулж байсан, зээлийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлэхийг шаардан мэдэгдэж байсан байдал, гэрч , нарын мэдүүлэг, ХААН банк ХК дахь зохигчдын эзэмшлийн данснуудын гүйлгээний утгад зээл гэж тэмдэглэгдсэн, 2019..28-нд нэхэмжлэгч В.*******т олгох 100 000 000 төгрөгийг гэрч ийн эзэмшлийн дансанд гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн данснаас Финансаас зээл гэх утгатай шилжүүлж байсан зэрэг үйл баримтуудаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2019..-нд нэхэмжлэгч Н.*******ид 120 000 000 төгрөгийг, 2019..28-нд нэхэмжлэгч В.*******т 100 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч В.*******, Н.******* нар болон хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан нийт 220 000 000 төгрөгийн дүн бүхий дээрх зээлийн гэрээнүүд буюу халхавчлагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр байна.

.Нэхэмжлэгч В.*******, Н.******* нараас 2019.12.14-ний өдөр 3 450 000 төгрөг, 2020.01.22-ны өдөр 4 618 000 төгрөг, мөн 5 721 000 төгрөгийг, 2020.04.02-ны өдөр 9 189 000 төгрөг, 2020.08.07-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 27 978 000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д төлсөн байх бөгөөд хэрэгт авагдсан ХААН банк ХК дахь гийн эзэмшлийн тоот дансны хуулга, ХААН банк ХК-ийн ийн эзэмшлийн тоот дансны хуулга, ******* ******* ******* ХХК-ийн , тоот дансдын хуулга зэрэг баримтуудад дээрх мөнгийг *******оос, *******ээс гэсэн гүйлгээний утгатай бичигдсэн байна.

Эдгээр мөнгийг нэхэмжлэгч нараас, зээлийн хүүд төлсөн гэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар зээлийн хүүд төлөх ёстой үүргийн дагуу төлсөн гэж тайлбарлаж, гэрч ...******* ах орон сууцаа барьцаалж зээл авсан мөнгө нь миний данс руу 100 000 000 төгрөг шилжиж орсон, зээлийн хүүний мөнгө 3 450 000 төгрөгийг шилжүүлж байсан... гэж мэдүүлсэн байх боловч талууд 220 000 000 төгрөгийг хүүтэй төлөх талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д зааснаар зээлийн хүүг тогтоож бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нар зээлдүүлэгчид зээлийн хүү төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн хүү авах эрхээ алдсан байна.

12.Хариуцагч талаас Р. нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор өөрөө ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-иас тодорхой хэмжээний хүү тогтоогоод зээл авсан гэж тайлбарлан Р. болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2019..27-ны өдрийн Зээлийн гэрээ, ******* ******* ******* ХХК болон Р. нарын хооронд байгуулсан 2019..-ны өдрийн ЗГ18/369 тоот Зээлийн гэрээ, 2019..10-ны өдрийн 369 тоот Зээл хүсэгчийн өргөдлийн маягт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч В.*******, Н.******* нарын хариуцагч Р.той байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г талууд хүсэл зоригоо илэрхийлж, хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч талын барилгын үнэ буюу 1 м.кв талбайн үнэ өссөнтэй холбоотой нэхэмжлэгч нар хямд худалдсан байраа буцааж аваад үнэтэй зарах ашиг сонирхлоор нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

13.Хэрэгт авагдсан ******* ******* ******* капитал ББСБ ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд тус компанийн үүсгэн байгуулагч нь ******* ******* ******* ХХК байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн ажилтан гийн зөвлөсний дагуу Nest Finanse гэх нэртэй нүүр номын хуудаст цахим захидал илгээж, зээл авах, зээлийн гэрээний хугацаа сунгах гэх мэт хүсэлт гаргасныг хариуцагч компаниас хүлээн авч хариу илгээж байсан, гэрч гийн ...Нэст групп дотор ******* ******* ******* багтаж байгаа... гэх мэдүүлэг, хариуцагч талын Nest Finanse гэх чатыг тухайн үед ашиглаад одоо ашиглахаа больсон гэх агуулга бүхий тайлбар, цахим захидлууд зэргээс үзэхэд Nest Finanse гэх нэртэй нүүр номын хуудсаар дамжуулан нэхэмжлэгч нар хариуцагч компаниас 220 000 000 төгрөгийн зээлийг авсан үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

14.Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч нарын хариуцагч Р.той байгуулсан 2019.., 2019..28-ны өдрүүдийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч В.*******, хариуцагч Р. нарын хооронд байгуулсан 2019..28-ны өдрийн Түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгч нарт орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р. даалгаж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй байхад 27 978 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

.Хэрэгт авагдсан, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.04.23-ны өдрийн 453 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, В.*******ийн цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн , дугаар хорооны тодорхойлолтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.06-ны өдрийн 183/ШШ2021/01707 дугаартай шийдвэр зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 045 690 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Р.оос 1 747 850 төгрөг, хариуцагч ******* ******* ******* Финанс ХХК-иас 297 840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1., 6., 8. дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3., 56.1.10., 56.5.-д заасныг баримтлан 2019 оны дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэгч В.*******, хариуцагч Р. нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 2405 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн Түрээсийн гэрээ-г, 2019 оны дүгээр сарын -ны өдрийн нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Р. нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 682 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж,

эрхийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 8 дугаар байр 57 тоотод байрлах, 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч В.*******т,

эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсангийн тойруу гудамж, дугаар байр, тоотод байрлах, 73,95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.*******ид тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.од даалгасугай.

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 27 978 000 төгрөгийг гаргуулж В.*******, Н.******* нарт олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 045 690 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Р.оос 1 747 850 төгрөг, хариуцагч ******* ******* ******* Финанс ХХК-иас 297 840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Тус шүүхийн шүүгчийн 2021.06.-ны өдрийн 182/ШЗ/2021/05927 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.4., 9.5., 9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА