| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2026/0153/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/352 |
| Огноо | 2026-02-02 |
| Зүйл хэсэг | 13.10.1., 13.11.1., 17.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Шаравнямбуу,
Улсын яллагч: М.Батзаяа,
Шүүгдэгч: ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505027591977 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн ***ны нутаг дэвсгэрт байрлах *** дээр үүрэг гүйцэтгэж байхдаа 2025 оны 4 дүгээр сард ***ын гар утсанд зээлийн апплейкшн татаж өгөх нэрийдлээр түүний эзэмшлийн *** гэх фэйсбүүк мессеж чат руу хууль бусаар нэвтэрч, улмаар *** гэх хаягтай харилцсан мессеж чатаас ***ын гар хангалга хийж буй бичлэгийг өөрийн фэйсбүүк хаягт татан авч, түүний зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сард *** гэх фэйсбүүк хаяг нээж хамт ажилладаг ***ын эзэмшлийн *** гэх фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулж, улмаар өөрийгөө *** гэх нэрээр танилцуулж, хувийн харилцаа үүсгэсэн бөгөөд *** нь 2024 оны 01 дүгээр сарын дундуур цахим орчноос үл таних эмэгтэй хүний гар хангалга хийж буй бичлэгийг татан авч, *** гэх хаяг руу явуулан, түүнийг гар хангалга хийж байгаа бичлэгээ явуулахыг хүсэх үед *** нь өөрийн бичлэгээ түүний чат руу явуулахад ***т бичлэг чинь байгаа шүү гэж итгүүлэн тус бичлэгийг фэйсбүүкт тараана гэж сүрдүүлэн 18 удаагийн гүйлгээгээр нийт 7.179.990 төгрөгийг сүрдүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР