| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00809/И |
| Дугаар | 129/ШШ2023/00550 |
| Огноо | 2023-11-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2023/00550
| 129/ШШ2023/00550 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух О овгийн Т.Г
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . оршин суух О овгийн Т.Г
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, . тоотод оршин суух Б овгийн Ю.Н
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Ц овгийн Д.Г
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн С.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г 0,266,800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9,750,000 төгрөг, хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Т.Г-д 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Г-с 52,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч С.Б
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.П
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г-д 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9,750,000 төгрөг, хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Т.Г-д 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Г-с 52,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Т.Г-д, Т.Г, Ю.Н нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Нэхэмжлэгч Т.Г-д, Т.Га-р, Ю.Н, хариуцагч Д.Г нар нь 2021 оны 9 сараас 2021 оны 12 сарын хугацаанд үхэр, хонь, ямааны мах худалдан авч, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгөөсөө хамаарахгүйгээр олсон ашиг, орлогоо дөрөв хувааж авахаар хамтран ажилласан. Хариуцагч С.Б үүнд оролцоогүй, ашиг хуваах тохиролцоо байгаагүй. Нэхэмжлэгч Т.Г-д 12,255,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г 110,000,000 төгрөг, нийт 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулж уг мөнгийг хариуцагч Д.Г болон малчдын данс руу шилжүүлсэн. Энэ бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г-д, хариуцагч Д.Г нар хариуцан ажиллахаар болж үхэр, хонь, ямааны махыг худалдан авч борлуулсан. Худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан ба түүний зооринд худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас Д.Г-т үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Г-н 5135808270 тоот дансны хуулгаар мах худалдан авахад хөрөнгө оруулсан мөнгөн дүн, дансны зарцуулалт тогтоогддог. Нэхэмжлэгч Т.Г-н дансанд төвлөрсөн нийт 180,255,000 төгрөгийг мах авахад л зарцуулсан. Т.Г-д өөрөөсөө гаргасан нийт 12,255,000 төгрөгөөр мах худалдан авахдаа 2021 оны 9 сарын 22-нд 5153067237 тоот данс руу Т-д гээд 7,000,000 төгрөг, 2021 оны 9 сарын 27-нд 5099508988 тоот данс руу 1,000,000 төгрөг, 2021 оны 9 сарын 27-нд 5153009660 тоот данс руу мах О гээд 3,235,000 төгрөг, 2021 оны 9 сарын 27-нд 5153116550 тоот данс руу 900,000 төгрөг, 2021 оны 11 сарын 16-нд 5153023164 тоот данс руу Б-д гээд 120,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Ю.Н-н хөрөнгө оруулсан 48,000,000 төгрөгөөр Т.Г-д мах авахдаа 2021 оны 11 сарын 18-ны өдөр 5023456154 тоот данс руу мах Х гээд 6,783,000 төгрөг, 2021 оны 12 сарын 18-ны өдөр 5153004469 тоот дансанд мах Б гээд 20,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 18-ны өдөр 5153004469 тоот дансанд мах Б гээд 9,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 18-нд 5153096020 тоот данс руу мах Ө гээд 13,314,000 төгрөг, 2021 оны 10 сарын 18-нд 5153122453 тоот данс руу мах Г 972,300 төгрөг тус тус шилжүүлж, дээр нь өөрөөсөө 2,070,000 төгрөг нэмж нийт 50,070,000 төгрөгөөр мах авсан. Нэхэмжлэгч Т.Г-с 2021 оны 10 сарын 25-ны өдөр Т.Г-н данс руу шилжүүлсэн 60,000,000 төгрөгөөр Т.Г-д мах авахдаа 2021 оны 10 сарын 25-ны өдөр 5023466231 тоот данс руу мах Цэнхэр гээд 4,925,000 төгрөг, 2021 оны 10 сарын 25-ны өдөр 5153009660 тоот данс руу мах О гээд 1,972,500 төгрөг, 2021 оны 10 сарын 25-ны өдөр 5099508988 тоот данс руу Ж ах гээд 5,422,500 төгрөг, 2021 оны 10 сарын 25-ны өдөр 5099508988 тоот данс руу Цэнхэрийн зөрүү гээд 1,300,000 төгрөг, 2021 оны 10 сарын 26-ны өдөр 5153070839 тоот данс руу Б гээд 20,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 26-ны өдөр 5153070839 тоот данс руу мах гээд 15,500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 26-ны өдөр 5099508988 тоот данс руу мах Б гээд 516,000 төгрөг, 2021 оны 10 сарын 27-ны өдөр 5099508988 тоот данс руу мах үнэ гээд 1,570,000 төгрөг, 2021 оны 11 сарын 16-ны өдөр 5135618484 тоот данс руу мах мөнгө гээд 729,000 төгрөг, 2021 оны 11 сарын 19-ний өдөр 5153103175 тоот данс руу мах үнэ гээд 2,290,000 төгрөг, 2021 оны 11 сарын 20-ны өдөр 5153105989 тоот данс руу мах үнэ гээд 5,060,000 төгрөг шилжүүлж, малчин Д-д 2021 оны 10 сарын 27-ны өдөр АТМ-ээс 500,000 төгрөг бэлнээр өгч мах авсан. Т.Г-ын дансанд төвлөрсөн нийт 170,255,000 төгрөгөөс 1,390,000 төгрөгийг тээврийн хөлсөнд зарцуулсан. Энэ мөнгөнөөс Т.Г-д нэг төгрөг ч өөртөө зарцуулаагүй. Харин ч өөрөөсөө илүү мөнгө гаргасан. Хариуцагч Д.Г-н хар дэвтэр болон нэхэмжлэгч Т.Г-н хар дэвтрээс үзэхэд үхрийн мах 1 киллограммыг нь 7,500 төгрөгөөр аваад 9,800-10000 төгрөгөөр, ямааны мах 1 киллограммыг нь 5300 төгрөгөөр аваад 6500-6600 төгрөгөөр, хонины мах 1 киллограммыг нь 6,900 төгрөгөөр аваад 8,000 төгрөгөөр зарсан гэж харагддаг. Т.Г-д, Д.Га нар 11849 кг үхрийн мах, 5300 кг хонины мах, 6000 кг ямааны мах худалдан авсан. 1кг үхрийн махнаас 2,300 төгрөгийн ашиг унасан гэж үзвэл 11,849 кг үхрийн махнаас 27,252,700 төгрөгийн ашиг, 1кг ямааны махнаас 900 төгрөгийн ашиг унасан гэж үзвэл 6000 кг ямааны махнаас 5,400,000 төгрөгийн ашиг, 1 кг хонины махнаас 1100 төгрөгийн ашиг унасан гэж үзвэл 5300 кг хонины махнаас 5,830,000 төгрөгийн ашиг буюу нийт 39,087,700 төгрөгийн ашиг олсон гэсэн тооцоо гарч байгаа. Нийт ашиг 39,087,700 төгрөгийг дөрвөн хүнд хуваахад нэг хүнд 9,670,750 төгрөгийн ашиг ногдоно. Нэхэмжлэгч Т.Г-н дансанд 2022 оны 3 сарын 30-ны өдөр 19,016,000 төгрөг, 2022 оны 4 сарын 06-ны өдөр 10,366,000 төгрөг, 2022 оны 4 сарын 11-ний өдөр 7,590,000 төгрөг, 2022 оны 4 сарын 12-ны өдөр 28,557,000 төгрөг, 2022 оны 4 сарын 17-ны өдөр 20,800,000 төгрөг, 2022 оны 4 сарын 20-ны өдөр 19,750,000 төгрөг, 2022 оны 4 сарын 28-ны өдөр 17,879,000 төгрөг буюу мах худалдан борлуулсан мөнгө нийт 123,958,000 төгрөг орсон. Т.Г-д 123,958,000 төгрөгөөс нэхэмжлэгч Ю.Н-н хөрөнгө оруулсан 58,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Т.Г-д нь махны үлдэгдэл мөнгө 65,958,000 төгрөгийг ноолуур худалдан авахаар Д.Г-н данс руу шилжүүлсэн. Д.Г буцаагаад 105,540,000 төгрөгийг Т.Г-н данс руу шилжүүлсэн. Д.Г-н шилжүүлсэн 105,540,000 төгрөг нь нэхэмжлэгч Т.Г-н хөрөнгө оруулсан 110,000,000 төгрөгийг өгөхөд хүрэлцэхгүй байсан учраас Т.Г-д өөрөөсөө 4,640,000 төгрөг нэмээд Т.Г-т хөрөнгө оруулсан 110,000,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Нэхэмжлэгч нарын мах худалдан авч, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулсан мөнгөнөөс 22,000,000 төгрөг дутсан, мах худалдан борлуулсан мөнгөнөөс Д.Г нэхэмжлэгч нарт ашиг тооцож өгөөгүй. Мөн нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Г-той хамтарч ноолуур худалдаж авсан ашиг нийт 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг Т.Г-д өгөх ёстой атал өгөөгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар хариуцагч Д.Г-с мах худалдан авч, борлуулсны ашиг тус тус 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Г-с мах худалдан авч борлуулсан ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Ю.Н нийт 58,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулахдаа 10,000,000 төгрөгийг нь 2021 оны 10 сарын 18-нд хариуцагч С.Б-н данс руу шилжүүлсэн. Гэвч С.Б уг 10,000,000 төгрөгөөр мах худалдаж аваагүй, нэхэмжлэгч Ю.Н руу буцаан шилжүүлээгүй учраас Ю.Н С.Б-с 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.Г-д Д.Г-г мах худалдаж авах зориулалтаар С.Б-н ХААН банкны 5153035920 тоот данс руу 2023 оны 12 сарын 02-нд 12,000,000 төгрөг шилжүүлсэн. С.Б уг 12,000,000 төгрөгөөр мах худалдан аваагүй учраас Т.Г С.Б-с 12,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Д.Га-с ноолуур болон махны үнэ нийлээд 86,000,000 төгрөгийг Т.Га-н данс руу шилжүүлсэн. Т.Г нь өөрийн дансанд байсан махны мөнгөний үлдэгдэл 65,950,000 төгрөгийг ноолуур авах зориулалтаар хариуцагч Д.Г-н данс руу шилжүүлсэн. Д.Г 65,950,000 төгрөгөөр авсан ноолуурыг худалдан борлуулж өөрийн 5099508988 тоот данснаас нэхэмжлэгч Т.Г-ын 5135808270 тоот данс руу 2022 оны 5 сарын 28-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 6 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ утгыг нь ноолуур гэж бичсэн байдаг. Хариуцагч үүнийг тайлбарлахдаа энэ бол махны мөнгө, бид андуураад ноолуур бичсэн гэдэг боловч ноолуурын мөнгө гэж тусдаа мөнгө байхгүй. Махны мөнгөөр л ноолуур авсан. Хариуцагч С.Ба-н дансны хуулгаас харахад Т.Г-н шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс нийт 5,664,000 төгрөгөөр мах авсан нөхцөл байдал харагддаг. Га-с мах худалдан авч Т.Г 2021 оны 9 сарын 22-ны өдөр Д.Га-н данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. С.Б 2021 оны 10 сарын 10-нд 4,000,000 төгрөг шилжүүлэхдээ утга дээр нь аавд гэж бичсэн учраас түүнийг 4,000,000 төгрөгөөр мах авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч Т.Г 2021 оны намар нийт 5,000,000 төгрөгийн мах авч хэрэглэсэн байдаг. Гэхдээ энэ 5,000,000 төгрөг бол Д.Г-с авах ёстой байсан мөнгө. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй хэдий ч хариуцагч “ноолуур гэж андуурч шилжүүлсэн 80,000,000 төгрөг махны л мөнгө” гэж тайлбарлаж байгаа учраас оруулсан хөрөнгөөс хамаарахгүйгээр ашиг хуваахаар тохиролцсоны дагуу уг 80,000,0000 төгрөгийг махны ашигт тооцуулах хүсэлттэй байна. Хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг, хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Ганбаатар 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 9,750,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч 80,000,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ утга дээр нь ноолуур гэж андуурч бичээд 30,000,000 төгрөг илүү өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г-с 30,000,000 төгрөг гаргуулах, мах худалдан авч, борлуулсан ашиг 22,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ноолуур гэсэн тусдаа мөнгө оролцоогүй, мах авсан мөнгөний үлдэгдлээ ноолуур авахад зарцуулж, Д.Г-с болон бусад хоёр хүнээс мөнгө орж ирсэн. Хариуцагч үүнийг ноолуур гэж шилжүүлсэн. Энэ мөнгө нь ноолуурын мөнгө биш учраас андуурч төлсөн, илүү төлсөн гэдэг үндэслэлээр нэхэмжилж буй 30,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Д.Г мах худалдан авч, борлуулсны ашиг 22,500,000 төгрөгийг Т.Г-с нэхэмжилдэг. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нарын өмнөөс ашиг нэхэмжлэх эрхгүй тул мах худалдан авч борлуулсны ашиг 22,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Т.Г-с нийт 52,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:
2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан борлуулж, олсон ашгаа тэнцүү хуваах зорилгоор хариуцагч Д.Г, нэхэмжлэгч Т.Г, Т.Га, Ю.Н нар хамтран ажилласан. Ю.Н 48,000,000, Т.Га 110,000,000, хариуцагч Д.Г 30,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Мах авахад Т.Г 12,255,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг мэдэхгүй. Хөрөнгө оруулсан мөнгөнөөс ихэнх нь малчид руу шилжсэн. Д.Г мах авахдаа 2021 оны 9 сарын 28-ны өдөр мах гээд 1,010,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр мах гээд 15,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, мөн өдөр О гээд 755,000 төгрөг, Б гээд 2,071,000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр мах Ц гээд 3,000,000 төгрөг, 800,000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр мах С гээд 7,512,000 төгрөг, мах гээд 6,504,000 төгрөг, мах Э гээд 510,000 төгрөг, мах Б 2,661,000 төгрөг, мах гээд 916,000 төгрөг, мах Б гээд 3,000,000 төгрөг, мах О 2,712,000 төгрөг, мах Т 365,000 төгрөг, мах Б 5,081,000 төгрөг, мах Ц 504,000 төгрөг, мах С, Г 106,500 төгрөг, 983,000 төгрөг, мах Ц 3,086,000 төгрөг, мах Б 1,065,000 төгрөг, мах гээд 500,000 төгрөг гэх зэргээр нийт 180,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Үүний 142,633,800 төгрөг нь Т.Га-н данснаас, 40,000,000 гаруй сая төгрөг Д.Г-с гарсан. Малчид, иргэдээс 190,000,000 орчим төгрөгийн мах худалдан авч зооринд хадгалаж байгаад 2022 оны 3-5 сард зарж борлуулсан. Мах зарж борлуулсан мөнгө Д.Г-н данс руу 86,000,000 төгрөг, Т.Г-н данс руу 124,152,000 төгрөг тус тус орсон. Д.Г өөрийн дансанд төвлөрсөн 86,000,000 төгрөгөө Т.Г-н данс руу шилжүүлсэн. Ингээд Т.Г-н дансанд мах худалдан борлуулсан мөнгө нийт 210,152,000 төгрөг төвлөрсөн. Уг мөнгөнөөс хөрөнгө оруулсан Ю.Н-н 58,000,000 төгрөгийг, Т.Г-н 110,000,000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Т.Г-н дансанд төвлөрсөн 210,152,000 төгрөгөөс Т.Г-н мах авахад оруулсан мөнгөний үлдэгдэл гэх 7,255,000 төгрөгийг, Ю.Н, Т.Г нарт буцааж өгсөн нийт 168,000,000 төгрөгийг хасч тооцоход Т.Г 34,897,000 төгрөг үлдсэн гэсэн тооцоо гардаг. Д.Г мах худалдан авч, борлуулсан ашгаа бүрэн аваагүй, үйл ажиллагаа явуулахад хөлсөөр хүн ажиллуулах, зооринд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийлгэх, цэвэрлэгээний материал, мах шинжилгээний бичиг авах зэргээр зардал гаргасан. Т.Г, Д.Га нар нөөцлөх боломжгүй мах аваад 24,000,000 орчим төгрөгөөр зарсан боловч алдагдал хүлээсэн. Уг 24,000,000 орчим төгрөг Т.Га-н л данс руу орсон. Т.Г мах авах үедээ Д.Ган-н хөрөнгө оруулсан мөнгө, ашиг болон Т.Г, Ю.Н нарт очих ашгийг өөрөө үгүй хийсэн. Данс бичих үүрэг Т.Ган-д байсан боловч Т.Г данс хөтлөөгүй. С.Б данс хөтөлж байсан ба С.Б-н эзгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдаж 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. Д.Га-н данснаас түүний эхнэр С.Б 86,000,000 төгрөгийг Т.Г-ын данс руу шилжүүлэхдээ 80,000,000 төгрөгийн утга дээр ноолуур гэж буруу бичээд шилжүүлсэн. Үүнийг далимдуулж Т.Г Д.Г-с мөнгө нэхэмжилдэг. Уг 80,000,000 төгрөг махны л мөнгө. Т.Г идэшгүй гээд нөөцөлсөн махнаас 5,000,000 төгрөгийн мах авч хүнсэндээ хэрэглэсэн. Тооцоо хийхдээ 5,000,000 төгрөгийг хасуулна гэсэн байдаг. Уг 5,000,000 төгрөг нь хариуцагч Д.Га-н мөнгө. Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран 20,000,000 төгрөгийн ноолуур авсан. Авсан ноолуурын мөнгө Т.Га-ын данс руу орсон. Т.Га ноолуурын мөнгө гэж 2022 оны 4 сарын 09-нд 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2022 оны 4 сарын 19-нд 44,000 төгрөг, 2022 оны 5 сарын 5-нд 15,000,000 төгрөг нийт 45,440,000 төгрөгийг Д.Г руу шилжүүлсэн. Үүнээс Д.Г буцаагаад 2022 оны 4 сарын 11-нд Т.Г руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Га-йн авсан 99,9 кг ноолуурыг Т.Га 2022 оны 5 сард Билгээ гэдэг хүнд зарж 13,986,000 төгрөг, Д.Га-н Эрдэнэмандал суманд авсан 109,4 кг ноолуурыг Д гэдэг хүнд зарж 10,940,000 төгрөг өөрөө авсан. Т.Г, Д.Га нарын дунд ноолуурын мөнгөний тооцоо байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г-с мах худалдан авч борлуулсны ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Га, Ю.Н нар хариуцагч Д.Г-с мах худалдан авч, борлуулсан ашиг тус тус 9,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Га нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр С.Ба-с мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор 58,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахдаа Т.Г-ын дансанд 48,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гээд 2021 оны 10 сарын 18-нд Д.Га-йн эхнэр С.Б-йн Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг С.Б-н дансанд орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Архангай аймгийн Булган сумын малчин Батаа буюу Д-с мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Д зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Ня-ас С.Б руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг С.Б-р бэлнээр авахуулж махны мөнгө гээд Д-д өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Т.Г өмнө нь хамт явж С.Б-н ааваас мах авчихсан байсан. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй байсан учраас мөнгө хэрэг болсон гэхээр нь махны мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь аавд гэж бичсэн. Уг 4,000,000 төгрөг мах авахад зарцуулагдсан. Т.Г-с Т.Г-ын данс руу 2021 оны 12 сарын эхээр мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс Т.Г С.Б-н данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Булган сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Г-н шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Ба-н дансны хуулгаас харагддаг. Иймд нэхэмжлэгч Т.Г хариуцагч С.Б-с 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н хариуцагч С.Б-с 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Д.Г мах худалдан авч, ашиг олох зорилгоор төвлөрүүлсэн мөнгөнөөс ашиг аваагүй учраас Д.Г, Ю.Н, Т.Г нарын авах нийт ашиг 22,500,000 төгрөг, мах худалдан борлуулсан 80,000,000 төгрөгийг ноолуур гэж андуурч Т.Г-д руу шилжүүлсэн мөнгөнөөс хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-с гаргуулах хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.
Д.Г, Ю.Н, Т.Г, Т.Га нар мах авч хөргүүрт нөөцөлж, зарж борлуулаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор Т.Га-дын данс руу 58,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гэж хэлээд Т.Г-ын данс руу 48,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 18-нд С.Б миний Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Архангай аймгийн Булган сумын малчин Б буюу Дор-с мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Д зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Н-с шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бэлнээр авахуулж махны мөнгө гээд Д-д өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Т.Г өмнө нь хамт явж С.Б миний ааваас мах авсан байсан. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй байсан учраас мөнгө хэрэг болсон гэхээр нь махны мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь аавд гэж бичсэн. Т.Г С.Б миний данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Булган сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Ганболдын шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Б миний дансны хуулгаас харагддаг. Мөн данс бичих үүрэг Т.Г-д байсан боловч Т.Г данс хөтөлсөн зүйлгүй. Малчдаас худалдан авч нөөцөлж байгаа махыг чи туслаж байгаа үедээ дор бүр нь бичээрэй, Т.Г ч давхар бичиж байг. Тэгэхгүй бол авсан мах бичигдэхгүй, хаягдаж тооцоо зөрнө” гэж хэлсэн учраас би өөрөө байх үедээ хөргүүр рүү хийсэн махыг бичиж явсан. Тэгээд Т.Га-ой бичсэн хар дансаа тулгая, ганц нэг удаагийн мах бичигдээгүй үлдсэн гэхэд Т.Га-д бичсэн зүйл байгаагүй, харин миний бичсэн хар данснаас зарим тоог хуулж авдаг байсан. Намайг байхгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдсан, 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. 2022 оны 5, 6 сарын Д.Г надад Болдоо руу 80,000,000 төгрөг хийчих гэж хэлэхээр би Д.Г-н картнаас Т.Г руу 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр нь ноолуурын үе байсан учир ноолуур гээд биччихсэн юм. Иймд дээрх үндэслэлээр С.Б надаас нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Нэхэмжлэгчээс:
- Т.Г-ын ХААН банкны 5135808270 тоот дансны 2021 оны 9 сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 сарын 01-ний өдөр хүртэлх, 2022 оны 4 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас:
- С.Б-ийн Хас банкны 5001088046 тоот дансны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн хуулга
- С.Ба-йн ХААН банкны 5153035920 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга
- С.Ба-йн тэмдэглэлийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
7. Нэхэмжлэгч Ю.Ня-н хүсэлтээр:
- Д.Г-н Голомт банкны 6255101656 тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга,
- Д.Г-н ХААН банкны 5099508988 тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
- Д.Г-н тооцооны дэвтэр зэргийг шүүх бүрдүүлсэн.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С-н хүсэлтээр:
- Д.Г-н Голомт банкны 6255101656 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга
- Д.Г-н ХААН банкны 5099508988 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
- С.Б, Д.Г, З.М нараас авсан гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Пү-н хүсэлтээр:
- Т.Г-н ХААН банкны 5135808270 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
- Т.Г-н ХААН банкны 5135613043 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
- Т.Га-н Хас банкны 5001549607 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга,
- Т.Га-н Төрийн банкны 180700112215 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга
- Ю.Н-н Голомт банкны 1505025219 тоот, 1825103089 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга
- Т.Г-н Төрийн банкны 241004534007 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хуулга
- Ю.Ня-н ХААН банкны 5135016513 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга
- Т.Га-н ХААН банкны 5753088993 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх, 5135215735 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,
- Т.Га-н тооцооны дэвтэр
- С.Ба-н Голомт банк гэсэн тэмдэглэлийн дэвтрийн 22 дугаар хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл
- Н.Ц, Д.Г нараас авсан гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Д.Га-с нэхэмжлэгч Т.Г 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г тус бүр 9,750,000 төгрөг, хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Га-с 52,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Үүнд:
- Нэхэмжлэгч Т.Г, Т.Га, Ю.Н, хариуцагч Д.Га нар нь 2021 оны 9 сараас 2021 оны 12 сарын хугацаанд үхэр, хонь, ямааны мах худалдан авч, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгөөсөө хамаарахгүйгээр олсон ашиг, орлогоо дөрөв хувааж авахаар хамтран ажилласан. Нэхэмжлэгч Т.Г 12,255,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Га 110,000,000 төгрөг, нийт 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулж уг мөнгийг хариуцагч Д.Г болон малчдын данс руу шилжүүлсэн. Энэ бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Га-д, хариуцагч Д.Г нар хариуцан ажиллахаар болж үхэр, хонь, ямааны махыг худалдан авч борлуулсан. Нэхэмжлэгч Т.Га-ын дансанд төвлөрсөн нийт 180,255,000 төгрөгийг мах авахад л зарцуулсан. Худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан ба түүний зооринд худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас Д.Г-т үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон. Т.Г нь Т.Га, Ю.Н нараас хөрөнгө оруулалт орж ирэхийн өмнө өөрөөсөө нийт 12,255,000 төгрөгөөр мах худалдан авч хамтран ажиллахдаа хөрөнгө оруулсан нь мөн нэхэмжлэгч Ю.Н-с 48,000,000 төгрөг, Т.Га-с 110,000,000 төгрөг орж ирэхэд мах худалдаж авсан нь түүний ХААН банкны дансны хуулгаар тогтоогддог. Хариуцагч Д.Г-н хар дэвтэр болон нэхэмжлэгч Т.Ган-ын хар дэвтрээс үзэхэд үхрийн мах 1 киллограммыг нь 7,500 төгрөгөөр аваад 9,800-10,000 төгрөгөөр, ямааны мах 1 киллограммыг нь 5300 төгрөгөөр аваад 6500-6600 төгрөгөөр, хонины мах 1 киллограммыг нь 6,900 төгрөгөөр аваад 8,000 төгрөгөөр зарсан байна гэж харагддаг. Т.Г, Д.Ган нар 11849 кг үхрийн мах, 5300 кг хонины мах, 6000 кг ямааны мах худалдан авсан. 1кг үхрийн махнаас 2,300 төгрөгийн ашиг унасан гэж үзвэл 11,849 кг махнаас 27,252,700 төгрөгийн ашиг, 1кг ямааны махнаас 900 төгрөгийн ашиг унасан гэж үзвэл 6000 кг махнаас 5,400,000 төгрөгийн ашиг, 1 кг хонины махнаас 1100 төгрөгийн ашиг унасан гэж үзвэл 5300 кг махнаас 5,830,000 төгрөгийн ашиг буюу нийт 39,087,700 төгрөгийн ашиг олсон гэсэн тооцоо гарч байгаа. Нийт ашиг 39,087,700 төгрөгийг дөрвөн хүнд хуваахад нэг хүнд 9,670,750 төгрөгийн ашиг ногдоно. Нэхэмжлэгч Т.Г-ын дансанд мах худалдан борлуулсан мөнгө нийт 123,958,000 төгрөг орсон. Т.Га 123,958,000 төгрөгөөс нэхэмжлэгч Ю.Ня-н хөрөнгө оруулсан 58,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Т.Г махны үлдэгдэл мөнгө 65,958,000 төгрөгийг ноолуур худалдан авахаар Д.Г-н данс руу шилжүүлсэн. Д.Г буцаагаад 105,540,000 төгрөгийг Т.Г-н данс руу шилжүүлсэн. Д.Г-н шилжүүлсэн 105,540,000 төгрөг нь нэхэмжлэгч Т.Га-н хөрөнгө оруулсан 110,000,000 төгрөгийг өгөхөд хүрэлцэхгүй байсан учраас Т.Ганболд өөрөөсөө 4,640,000 төгрөг нэмээд Т.Г-т 110,000,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Нэхэмжлэгч нарын мах худалдан авч, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулсан мөнгөнөөс 22,000,000 төгрөг дутсан, мах худалдан борлуулсан мөнгөнөөс Д.Га нэхэмжлэгч нарт ашиг тооцож өгөөгүй. Мөн нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Ганзоригтой хамтарч ноолуур худалдаж авсан ашиг нийт 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг Т.Га-д өгөх ёстой атал өгөөгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Га, Ю.Н нар хариуцагч Д.Г-с мах худалдан авч, борлуулсны ашиг тус тус 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Г-с мах худалдан авч борлуулсан ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Ю.Н нийт 58,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулахдаа 10,000,000 төгрөгийг нь 2021 оны 10 сарын 18-нд хариуцагч С.Б-н данс руу шилжүүлсэн. Гэвч С.Б уг 10,000,000 төгрөгөөр мах худалдаж аваагүй, нэхэмжлэгч Ю.Н руу буцаан шилжүүлээгүй учраас Ю.Н С.Ба-с 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.Г мах худалдаж авах зориулалтаар С.Б-н ХААН банкны 5153035920 тоот данс руу 2023 оны 12 сарын 02-нд 12,000,000 төгрөг шилжүүлсэн. С.Б уг 12,000,000 төгрөгөөр мах худалдан аваагүй учраас Т.Г-д С.Б-с 12,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Д.Г-с ноолуур болон махны үнэ нийлээд 86,000,000 төгрөгийг Т.Г-н данс руу шилжүүлсэн. Т.Г-д нь өөрийн дансанд байсан махны мөнгөний үлдэгдэл 65,950,000 төгрөгийг ноолуур авах зориулалтаар хариуцагч Д.Г-н данс руу шилжүүлсэн. Д.Г 65,950,000 төгрөгөөр авсан ноолуурыг худалдан борлуулж өөрийн 5099508988 тоот данснаас нэхэмжлэгч Т.Г-н 5135808270 тоот данс руу 2022 оны 5 сарын 28-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 6 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ утгыг нь ноолуур гэж бичсэн байдаг. Хариуцагч үүнийг махны мөнгө, бид андуураад ноолуур бичсэн гэж тайлбарладаг ноолуурын мөнгө гэж тусдаа мөнгө байхгүй. Махны мөнгөөр л ноолуур авсан. Хариуцагч С.Б-н дансны хуулгаас харахад Т.Г-н шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс нийт 5,664,000 төгрөгөөр мах авсан нь харагддаг. Г-с мах худалдан авч Т.Г 2021 оны 9 сарын 22-ны өдөр Д.Г-н данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. С.Б 2021 оны 10 сарын 10-нд 4,000,000 төгрөг шилжүүлэхдээ утга дээр нь аавд гэж бичсэн учраас түүнийг 4,000,000 төгрөгөөр мах авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч Т.Г 2021 оны намар нийт 5,000,000 төгрөгийн мах авч хэрэглэсэн байдаг. Гэхдээ энэ 5,000,000 төгрөг бол Д.Г-с авах ёстой байсан мөнгө. Хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Г 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 9,750,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч 80,000,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ утга дээр нь ноолуур гэж андуурч бичээд 30,000,000 төгрөг илүү өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г-с 30,000,000 төгрөг гаргуулах, мах худалдан авч, борлуулсан ашиг 22,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ мөнгө нь ноолуурын мөнгө биш учраас андуурч төлсөн, илүү төлсөн гэдэг үндэслэлээр нэхэмжилж буй 30,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Д.Г мах худалдан авч, борлуулсны ашиг 22,500,000 төгрөгийг Т.Г-с нэхэмжилдэг. Хариуцагч Д.Га нь нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нарын өмнөөс ашиг нэхэмжлэх эрхгүй тул мах худалдан авч борлуулсны ашиг 22,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Т.Г-с нийт 52,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан борлуулж, олсон ашгаа тэнцүү хуваах зорилгоор хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Га, Т.Г, Ю.Н нар хамтран ажилласан. Ю.Н 48,000,000, Т.Г 110,000,000, хариуцагч Д.Г 30,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Мах авахад Т.Г 12,255,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг мэдэхгүй. Хөрөнгө оруулсан мөнгөнөөс ихэнх нь малчид руу шилжсэн. Мах авахдаа нийт 180,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Үүний 142,633,800 төгрөг нь Т.Г-ын данснаас, 40,000,000 гаруй сая төгрөг Д.Г-с гарсан. Малчид, иргэдээс 190,000,000 орчим төгрөгийн мах худалдан авч зооринд хадгалж байгаад 2022 оны 3-5 сард зарж борлуулсан. Мах зарж борлуулсан мөнгө Д.Г-н данс руу 86,000,000 төгрөг, Т.Г-ын данс руу 124,152,000 төгрөг тус тус орсон. Д.Г өөрийн дансанд төвлөрсөн 86,000,000 төгрөгөө Т.Г-н данс руу шилжүүлсэн. Ингээд Т.Г-н дансанд мах худалдан борлуулсан мөнгө нийт 210,152,000 төгрөг төвлөрсөн. Уг мөнгөнөөс хөрөнгө оруулсан Ю.Н-н 58,000,000 төгрөгийг, Т.Г-н 110,000,000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Т.Га-н дансанд төвлөрсөн 210,152,000 төгрөгөөс Т.Г-ын мах авахад оруулсан мөнгөний үлдэгдэл гэх 7,255,000 төгрөгийг, Ю.Н, Т.Г нарт буцааж өгсөн нийт 168,000,000 төгрөгийг тус тус хасч тооцоход Т.Г-д 34,897,000 төгрөг үлдсэн гэсэн тооцоо гардаг. Д.Г мах худалдан авч, борлуулсан ашгаа аваагүй, үйл ажиллагаа явуулахад хөлсөөр хүн ажиллуулах, зооринд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийлгэх, цэвэрлэгээний материал, мах шинжилгээний бичиг авах зэргээр зардал гаргасан. Т.Г, Д.Га нар нөөцлөх боломжгүй мах аваад 24,000,000 орчим төгрөгөөр зарсан боловч алдагдал хүлээсэн. Уг 24,000,000 орчим төгрөг Т.Г-н данс руу орсон. Т.Г мах авах үедээ Д.Га-н хөрөнгө оруулсан мөнгө, ашиг болон Т.Га, Ю.Н нарт очих ашгийг өөрөө үгүй хийсэн. Данс бичих үүрэг Т.Г-д байсан боловч Т.Г данс хөтлөөгүй. С.Б данс хөтөлж байсан ба С.Б-н эзгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдаж 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. Д.Г-н данснаас түүний эхнэр С.Б 86,000,000 төгрөгийг Т.Г-н данс руу шилжүүлэхдээ 80,000,000 төгрөгийн утга дээр ноолуур гэж буруу бичээд шилжүүлсэн. Үүнийг далимдуулж Т.Г Д.Г-с мөнгө нэхэмжилдэг. Уг 80,000,000 төгрөг махны л мөнгө. Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран 20,000,000 төгрөгийн ноолуур авсан. Авсан ноолуурын мөнгө Т.Га-н данс руу орсон. Т.Ганболд, Д.Г нарын дунд ноолуурын мөнгөний тооцоо байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Га-с мах худалдан авч борлуулсны ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар хариуцагч Д.Г-с мах худалдан авч, борлуулсан ашиг тус тус 9,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Г мах худалдан авч, ашиг олох зорилгоор төвлөрүүлсэн мөнгөнөөс ашиг аваагүй учраас Д.Г, Ю.Н, Т.Г нарын авах нийт ашиг 22,500,000 төгрөг, мах худалдан борлуулсан 80,000,000 төгрөгийг ноолуур гэж андуурч Т.Г руу шилжүүлсэн мөнгөнөөс хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-с гаргуулах хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.
Д.Г, Ю.Н, Т.Г, Т.Г нар мах авч хөргүүрт нөөцөлж, зарж борлуулаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор Т.Г-н данс руу 58,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гэж хэлээд Т.Г-ын данс руу 48,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 18-нд С.Б миний Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Архангай аймгийн Булган сумын малчин Батаа буюу Д-с мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Д зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Н-с шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бэлнээр авахуулж махны мөнгө гээд Д-д өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г-д нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Т.Г-д өмнө нь хамт явж С.Б миний ааваас мах авсан байсан. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй байсан учраас мөнгө хэрэг болсон гэхээр нь махны мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь аавд гэж бичсэн. Т.Г-д С.Б миний данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Булган сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Г-ын шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Б миний дансны хуулгаас харагддаг. Иймд дээрх үндэслэлээр С.Б надаас нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т.Г-н ХААН банкны 5135808270 тоот дансны 2021 оны 9 сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 сарын 01-ний өдөр хүртэлх, 2022 оны 4 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, С.Б-н Хас банкны 5001088046 тоот дансны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн, ХААН банкны 5153035920 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, С.Б-н тэмдэглэлийн дэвтэр, Д.Г-н Голомт банкны 6255101656 тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Д.Г-н ХААН банкны 5099508988 тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Д.Г, Т.Га-н тооцооны дэвтэр, Д.Г-н Голомт банкны 6255101656 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, ХААН банкны 5099508988 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Га-н ХААН банкны 5135808270 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Г-н ХААН банкны 5135613043 тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Г-н Хас банкны 5001549607 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Г-н Төрийн банкны 180700112215 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Ю.Н-н Голомт банкны 1505025219 тоот, 1825103089 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Г-н Төрийн банкны 241004534007 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хуулга, Ю.Н-н ХААН банкны 5135016513 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Г-н ХААН банкны 5753088993 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх, 5135215735 тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Г-н тооцооны дэвтэр, С.Б-н Голомт банк гэсэн тэмдэглэлийн дэвтрийн 22 дугаар хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Н.Ц, Д.Г, С.Б, З.М нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г хамтран ажиллаж олсон махны ашиг 7,766,800 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар тус бүр хамтран ажиллаж олсон ашиг 9,750,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Ю.Н хамтран ажиллахад оруулсан 10,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г мах авахаар шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Г-с хамтран ажиллаж олсон ашиг 22,500,000 төгрөг, оруулсан хөрөнгө 30,000,000 төгрөг нийт 52,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Г, Т.Га, Ю.Н, хариуцагч Д.Г нар 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд мах худалдан авч борлуулж, оруулсан хөрөнгийн хэмжээ харгалзахгүйгээр олсон ашгаа тэнцүү хувааж авахаар, мах худалдан авах, зарж борлуулах үйл ажиллагааг Т.Га, Д.Га нар гүйцэтгэхээр харилцан тохиролцсон үйл баримттай талууд маргахгүй байх ба зохигч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
7. Хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г хамтран ажиллаж олсон махны ашиг 7,766,800 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Т.Га, Ю.Н нар тус бүр ашиг 9,750,000 төгрөг гаргуулах үндсэн болон хариуцагч Д.Г-н нэхэмжлэгч Т.Г-с хамтран ажиллаж олсон ашиг 22,500,000 төгрөг, оруулсан хөрөнгө 30,000,000 төгрөг нийт 52,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэгтэй харилцан хамааралтай учир үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан шаардах эрхийн хүрээнд дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Г-ын авах ёстой ашиг 9,750,000 төгрөг, үүнээс хариуцагч Д.Г-н хөрөнгө оруулсан 1,983,200 төгрөгийг хасахад хамтран ажилласан ашиг Т.Г 7,766,800 төгрөг, Т.Га 9,750,000 төгрөг, Ю.Н 9,750,000 төгрөгийг хариуцагч Д.Г-с нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С “үхрийн мах 1 киллограммыг нь 7,500 төгрөгөөр аваад 9,800-10,000 төгрөгөөр, ямааны мах 1 киллограммыг нь 5300 төгрөгөөр аваад 6500-6600 төгрөгөөр, хонины мах 1 киллограммыг нь 6,900 төгрөгөөр аваад 8,000 төгрөгөөр зарсан тооцоо дэвтрээс харагддаг. Т.Г, Д.Г нар 11849 кг үхрийн мах, 5300 кг хонины мах, 6000 кг ямааны мах худалдан авсан. Үүнээс нийт 39,087,700 төгрөгийн ашиг олсоноос нэг хүнд ногдох ашиг 9,750,000 төгрөг болж байна” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй буюу хамтран ажиллахдаа 39,087,700 төгрөгийн ашиг олсон гэдгээ нотолж чадахгүй байна.
Мах худалдан авахад буюу хамтран ажиллахад нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөг, Т.Га 110,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсантай зохигч маргаагүй, мөн нийт 180,255,000 төгрөгөөр мах худалдаж авсан гэсэн нэхэмжлэгч Т.Ган-ын тайлбартай хариуцагч Д.Г маргаагүй. Харин нэхэмжлэгч Т.Г ,255,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдэгтэй хариуцагч нь “Т.Га-д 12,255,000 төгрөг оруулсныг мэдэхгүй” гэж тайлбарладаг.
Талуудын хамтран ажилласан хугацаанд нэхэмжлэгч Т.Г-ын ХААН банкны 5135808270 гэсэн тоот дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Т.Ганболд /1-р хавтас-20, 24х/
нийт 12,255,000 төгрөгийг бусдад шилжүүлсэнийг “Т.Г-ыг хамтран ажиллахад оруулсан хөрөнгө” гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С тайлбарладаг бөгөөд хариуцагч тал үүнийг няцааж чадаагүй. Мөн Т.Г, Ю.Н нарыг мөнгө шилжүүлэхээс өмнө энэхүү 12,255,000 төгрөгөөр мах худалдаж авахаар Т.Га бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэгч Т.Г-ыг хамтран ажиллахдаа 12,255,000 төгрөг оруулсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Га 12,255,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г 110,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөг, нийт 180,255,000 төгрөгөөр мах худалдан авсан нь нэхэмжлэгч Т.Га-ын ХААН банкны 5135808270 тоот дансны хуулгаар /1-р хавтас 20-26х/ нотлогдож, харин хариуцагч Д.Г-йн хамтран ажиллахад буюу мах худалдан авахад 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хамтран ажиллахдаа оруулсан хөрөнгө 30,000,000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
“Худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан ба түүний зооринд худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас Д.Г-т үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон” гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг боловч хариуцагч Д.Г-гт хэдэн кг, хэдэн төгрөгийн мах худалдан борлуулахаар өгснийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй. Харин “мах худалдан авсан болон борлуулсан мөнгө нэхэмжлэгч Т.Г-н дансанд төвлөрсөн” гэсэн хариуцагч Д.Га-н тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Нийт 180,255,000 төгрөгөөр мах худалдан авсан нь нэхэмжлэгч Т.Га-ын ХААН банкны 5135808270 тоот дансны хуулгаар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог ба мах борлуулсан мөнгө /орлого/ нэхэмжлэгч Т.Г-н дансанд төвлөрсөн нь дараах байдлаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Га-н ХААН банкны 5135808270 тоот дансанд бусдаас орсон орлого
1. 2022-03-30-нд 5750569055 тоот данснаас 2161кг үхэр 19,016,000 төгрөг
2. 2022-04-09-нд 5750569055 тоот данснаас 1329 кг хонь 10,366,000 төгрөг
3. 2022-04-11-нд 5135257979 тоот данснаас махны үнэ 7,590,000 төгрөг
4. 2022-04-12-нд 5154035566 тоот данснаас Бо-д мах 28,557,000 төгрөг
5. 2022-04-18-нд 5154035566 тоот данснаас Бо-д мах 20,800,000 төгрөг
6. 2022-04-20-нд 5154035566 тоот данснаас хонь 1275 кг, ямаа 1451 кг 19,750,000 төгрөг
7. 2022-04-28-нд 5154035566 тоот данснаас 1902 кг үхэр 17,879,000 төгрөг /1-р хавтас 8-13х/ нийт 123,958,000 төгрөгийг “нэхэмжлэгч Т.Ган-ын дансанд төвлөрсөн худалдаж борлуулсан махны үнэ” гэж тайлбарласан нэхэмжлэгч талын тайлбартай хариуцагч маргаагүй.
Хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Га-ын данс руу 80,000,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “ноолуур” гэж шилжүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч Т.Г ноолуурын мөнгө гэж, хариуцагч Д.Г махны мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Д.Ган бид хоёр орж ирсэн махны мөнгөөр хамтран ноолуур авсан гэдэг. Хариуцагч Д.Ган Т.Га-той 2 удаа хамтарч ноолуур авсан, авсан ноолуурыг Т.Га зарж мөнгө нь Т.Ганболдын данс руу ордог байсан гэж тайлбарладаг нэхэмжлэгч Т.Г хэдэн төгрөгөөр ноолуур авсан болон ноолуурыг хэдэн төгрөгөөр зарж борлуулж нийт 5,000,000 төгрөгийн ашиг олсноо тайлбарлаж, нотлоогүй, мөн Т.Г Д.Га нарыг хамт ноолуур авч байсан талаар мэдүүлсэн гэрч С.Б, Д.Г, З.М нарын мэдүүлгээр дээрх үйл баримт нотлогдохгүй байх тул хариуцагч Д.Г-с ноолуурын ашиг 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Га-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Ийнхүү ноолуур авахдаа хамтран ажиллаж ноолуурын мөнгө, ашиг 80,000,000 төгрөг болсон гэдгээ нэхэмжлэгч Т.Г нотлоогүй учир хариуцагч Д.Г-н тайлбар болон хариуцагч С.Ба-н “Д.Г надад Б руу 80,000,000 төгрөг хийчих гэхээр нь би Д.Г-н картнаас Т.Г руу 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр нь ноолуурын үе байсан учир ноолуур гээд биччихсэн юм” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Д.Г-н данснаас нэхэмжлэгч Т.Га-н данс руу шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Д.Га-с шилжүүлсэн махны үнэ гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Г- дансанд орсон худалдсан махны үнэ 123,958,000 төгрөг, хариуцагч Д.Га-йн шилжүүлсэн махны мөнгө 80,000,00 төгрөг, нийт 203,958,000 төгрөг нь талуудын 180,255,000 төгрөгөөр худалдан авсан махыг ашиг олох зорилгоор худалдсан орлого байх ба энэ нь нэхэмжлэгч Т.Га-н дансанд төвлөрсөнөөс нэхэмжлэгч Ю.Н-д 58,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Га-т 110,00,000 төгрөгийг буцаан өгсөн. Үүнээс тооцож үзэхэд хамтран ажиллах гэрээгээр талууд нийт 23,703,000 төгрөгийн /203,958,000-180,255,000/ ашиг олж, талуудын тохиролцсоны дагуу тооцоход нэг хүнд 5,925,750 төгрөгийн ашиг ноогдох ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “мах худалдан борлуулсан мөнгөнөөс Д.Га нэхэмжлэгч нарт ашиг тооцож өгөөгүй” гэсэн тайлбараар нэхэмжлэгч Т.Г гэрээний талуудад уг ашгийг өгөөгүй байна.
Хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашиг нэхэмжлэгч Т.Г-н дансанд орсон тул хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т.Га, Т.Г, Ю.Н нарт хамтран ажиллах гэрээний дагуу ашиг төлөх үүрэг хүлээхгүй. Иймд хариуцагч Д.Г-с махны ашиг 7,766,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Г-н нэхэмжлэлийн шаардлага, тус бүр ашиг 9,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Г “үйл ажиллагааны ашгаас Т.Г-н өөрийнх нь авах ашгийг хасч надаас нэхэж байгаа Ю.Н, Т.Г нарын ашиг болон миний авах байсан ашиг нийт 22,500,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргаж, түүний төлөөлөгч “нэхэмжилж буй ашгийг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ашиг 7,500,000 төгрөг нэхэмжилсэнээр тооцож 3 хүний ашиг нэхэмжилсэн” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын гэрээнээс олсон ашгийг нэхэмжлэх эрх хариуцагч Д.Г-т байхгүй, харин хариуцагч Д.Га хамтран ажиллах гэрээнд зааснаар ашиг авах эрхтэй, энэ шаардах эрхээ нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Г-ос дээр дурьдсан ашиг 5,925,750 төгрөг гаргуулж хариуцагч Д.Г-гт олгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Т.Га 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Ня 9,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн тухайд Т.Га-с 5,925,750 төгрөг гаргуулж хариуцагч Д.Г-т олгож, 46,574,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
8. Хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Т.Г “хариуцагч Д.Га-г мах худалдаж авахад зориулж түүний хүсэлтээр хариуцагч С.Ба-н данс руу 2023 оны 12 сарын 02-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн боловч энэ мөнгөөр мах худалдан аваагүй” гэж 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н “С.Б нэхэмжлэгч Т.Г-д Ю.Ня-с шилжүүлсэн мөнгийг өгөөгүй, энэхүү мөнгөөр мах худалдаж аваагүй, Ю.Н руу буцаан шилжүүлээгүй” гэж 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч С.Б-н данс руу нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн дансны хуулгаар тогтоогддог. Нэхэмжлэгч Ю.Н энэ мөнгийг Т.Га, Т.Г, Д.Га нартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд оруулсан хөрөнгө гэж тайлбарладаг, улмаар нэхэмжлэгч Т.Г 58,000,000 төгрөгийг Ю.Ня-д төлсөн тул түүний хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулсан 10,000,000 төгрөгийг хариуцагч С.Б төлөх үүрэггүй. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б нэхэмжилсэн 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ю.Ня-н нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Г хамтран ажиллах явцдаа мах авах зориулалтаар хариуцагч Д.Га-т өгөх 12,000,000 төгрөгийг түүний эхнэр С.Б руу шилжүүлсэн нь Д.Г, С.Б нарын ХААН банкны дансны хуулгаар тогтоогддог энэ талаар талууд маргахгүй байна.
2021 оны 12 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Т.Га-н данснаас 12,000,000 төгрөг С.Б-йн ХААН банкны 5156035920 тоот данс руу шилжүүлсний дараа мөн өдөр “мах Дү” гэж 2,000,000 төгрөг, “мах О” гэж 3,664,000 төгрөг, 2021 оны 12 сарын 10-нд “аавд” гэж 4,000,000 төгрөг тус тус шилжүүлжээ.
Гэрч Д.Г “Га, Г хоёрт би өөрөөсөө 5 үхэр гаргаж өгсөн. Энэ 5 үхрийн мөнгийг л аавынхаа данс руу хийлгэж авсан. 4,000,000 гаруй төгрөг болоод зөрүүг нь бэлэн мөнгөөр авсан. Б-н данснаас “аавд” гэж 4,000,000 төгрөг шилжүүлсэн нь мах өгсөн, махны мөнгө авсан тооцоонд орсон” гэсэн мэдүүлгээр 4,000,000 төгрөгөөр Т.Г, Д.Ган нарын худалдаж авсан махны үнийг төлсөн байх тул хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Т.Г-с шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс 9,664,000 төгрөгөөр мах худалдан авсан, 2,336,000 төгрөгөөр мах авсан гэдгээ нотолж чадахгүй байна.
Хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригийн дагуу мах худалдаж аваагүй 2,336,000 төгрөгийг С.Бай-с Т.Г буцаан шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Б-ас 2,336,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,664,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,734 төгрөгөөс 416,784 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 127,954 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Т.Г, Т.Ган, Ю.Н нарт, мөн хариуцагч С.Ба-ас 52,326 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-од олгож, хариуцагч Д.Га-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Т.Га-с 109,762 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ган-т олгож, хариуцагч Д.Г-с улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 112,500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан шйдвэрлэлээ.
10. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 129/ШЗ2023/01065, 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 129/ШЗ2023/01085 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.
11. Нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Г нараас шүүхэд гаргаж өгсөн 2 ширхэг дэвтэрт бичигдсэн тоо, тооцооны талаар талууд тайлбарлаж мэтгэлцээгүй, бичигдсэн зүйлүүд ойлгомжгүй тул уг дэвтрийг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Д.Г-с нэхэмжлэгч Т.Г-д 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Т.Г-р 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 9,750,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Б-с нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Б-с 2,336,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Га-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,664,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Га-с 5,925,750 төгрөг гаргуулж хариуцагч Д.Г-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 46,574,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,734 төгрөгөөс 416,780 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 127,954 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Т.Г-р, Т.Г-д, Ю.Н нарт, хариуцагч С.Б-с 52,326 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д тус тус олгож, хариуцагч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Т.Г-с 109,762 төгрөг гаргуулж хариуцагч Д.Г-т олгож, хариуцагч Д.Г-с улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 112,500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА