| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2023/00474/И |
| Дугаар | 140/ШШ2024/00002 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 140/ШШ2024/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан, *******, 2-р баг, *******од оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, *******, 1-р баг, ******* ******* хэсэг 1-р гудамж ******* тоот хаягт оршин суух, овогт ын д холбогдох,
Алданги 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг Б.д 1 сарын хугацаатай зээлээр өгсөн бөгөөд Б. 2-3 сарын хүүг өгчхөөд огт хүү өгөлгүй явж байгаад 2021 оны 09 дүгээр сард үндсэн 2,000,000 төгрөгийг өгсөн. Миний хувьд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс үндсэн мөнгө өгсөн өдөр хүртэлх алданги болох мөнгөн дүнгийн 50 хувиар буюу 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс 2,000,000 төгрөг зээлсэн нь үнэн гэхдээ би бүгдийг нь төлсөн байхад надаас алданги гээд 1,000,000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд зээлийн хүү гээд мөнгө төгрөг өгч байсан гэхдээ сүүлийн хэдэн сарын хугацаанд хүү төлж чадаагүй нь үнэн. Харин одоо 500,000 төгрөгийг авъя гэх юм бол миний хувьд төлөх боломжтой байна гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Хариуцагч тал нотлох баримтаар: Хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Б.д холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөгийн алданги 1,000,000 төгрөгийг гаруулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ...2020 оны 10 сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээг байгуулсан, ...гэтэл хугацаанд нь 2,000,000 төгрөгөө төлөөгүй, 3 сарын хүү өгөөд үүнээс хойш зээлийн хүүг ч төлөлгүй явсаар 2021 оны 9 сарын 07-нд үндсэн мөнгө 2,000,000 төгрөгийг өгсөн. ...иймээс энэ хугацааны алданги 1,000,000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон.
Хариуцагч ...2,000,000 төгрөг зээлсэн тухайн өдрөөс хойш хүүг өгөөд явж байсан сүүлийн 2 сарыг өгөлгүй үндсэн мөнгө 2,000,000 төгрөгийг өгсөн, 2 сарын хүүд 280,000 төгрөгийг өгнө. Нэхэж байгаа мөнгийг өгөх боломжгүй... гэж маргаж байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын хооронд 2020 онд зээлийн гэрээний харилцаа үүсэж, нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.
Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэг талаас зээлдүүлэгч Б.******* нь 2,000,000 төгрөгийг шилжүүлж, нөгөө талаас зээлдэгч Б. нь 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх агуулга бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчид дээрх зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохирсон байх бөгөөд хариуцагч Б. 3 сарын хүү 420,000 төгрөг төлснөөс дүгнэж үзэхэд хариуцагч зээлийн хүүг илүү төлсөн байх ба гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алданги нэхэмжлэх эрхтэй тул илүү төлсөн 280,000 төгрөгийг энэхүү алдангиас хасаж, тооцох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Б. зээлийг хүүгийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлөх үүрэгтэй боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл 2,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн байх ба энэ хугацааны алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтад нийцүүлэн 1,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн /1,000,000 төгрөгөөс 280,000 төгрөгийг хасч/ 720,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 3 сарын хүү 420,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг үгүйсгээгүй, энэ талаарх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн болохыг дурдав.
Хэдийгээр хариуцагч Б. нэхэмжлэгчид 3 сараас илүү мөнгө төлж байсан гэх боловч энэ талаараа нотлох баримтаар нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчдод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.
Гагцхүү хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал татгалзлаа нотолж чадаагүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 1*******, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч овогт ын гээс 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 280,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28550 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, хариуцагчаас 28550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ