Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/01665

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/01665

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, У баг, 3-***-*** тоотод оршин суух, Б овогт Н-ийн О /РД:********, 99*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, У баг, 3-***-*** тоот тоот оршин суух, М овогт Ж-ын Д /РД:**********, **********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ү-********** улсын бүртгэлийн дугаартай, О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, 13 дугаар байрны *** тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Оыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Од шилжүүлэн өгөхийг Ж.Дд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Н.О, Ж.Д нарын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.О татгалзсаныг баталж, Н.Оын хууль бус эзэмшлээс О аймаг, Б-Ө сум, У баг, 3-***-*** тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж, Н.Оаас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ганзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Сангичмаа

Хариуцагч: Ж.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Ж.Дд холбогдуулан Ү-*********** улсын бүртгэлийн дугаартай, О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Оыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Од шилжүүлэн өгөхийг Ж.Дд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Миний бие Н.О нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил М.Лгээс урьдчилгаа мөнгө өгөөд хувь зээлээр 3-13-53 тоотод байрлах 1 өрөө байр зарах хүн байгаа гэж сонсоод улмаар М.Л гуайтай хамт Ж.Дтай уулзсан юм. Гэтэл Ж.Д нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдах хүсэлтэй байгаа тухай хэлсэн ба миний хувьд 20.000.000 төгрөг бэлэн байгаа тухай хэлэхэд, тэрээр Ж.Д нь 20.000.000 төгрөгөө урьдчилаад өгчих, үлдэгдэл мөнгийг 2 жилийн хугацаанд багтаагаад төлж болно гэсэн. Энэ яриа хэлцэл болж байх үед биднийг танилцуулсан М.Л гуай хамт байсан бөгөөд сонсож байсан юм. Ийнхүү тохиролцоод урьдчилгаа 20,000,000 /хорин сая/ төгрөг шилжүүлсэнээс 2 хоногийн дараа Ж.Д утсаар холбогддон 60,000,000 /жаран сая/ төгрөг болголоо гэж хэлсэн. Би М.Л эгчтэй хамт дахин Ж.Дугармаатай уулзаж, ярилцсаны эцэст 58,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр болсон. 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн Хаан банкны 5094100248 дугаартай дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2021.07.07-ны өдөр Ж.Дтай уулзаж бид 2 харилцан тохирлцсоны дагуу бичгээр байр худалдан авах тухай хэлцэл" хийхээр болж Ж.Д нь өөрийн гараар уг хэлцлийг бичсэн. Ингэхдээ уг хэлцлээр ....Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот орон сууцыг нийт 58.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж үүний 20.000.000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2023.07 сард багтааж 2 жилийн хугацаанд төлөх үүргийг миний бие хүлээсэн. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдарч эхэлсэн, одоо ч энэ байрандаа амьдарч байна. Тус орон сууцанд анх нүүж ороход хун амьдрахааргүй байсан тул би 4,000,000 /дөрвөн сая/ орчим төгрөгөөр засвар хийж нүүж орсон байдаг. Харин дээрх 2 жилийн хугацаанд миний бие байрны болон тогны үнийг төлж байхаар болсон юм. Мөн миний бие 2021 оны гаргаж өгөхөөр 2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход Ж.Д нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.

 

Иймд Ж.Дтай бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн "Байр худалдан авах тухай хэлцэл”-ийн дагуу О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Н.Оын нэхэмжлэлтэй, Ж.Дд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023.04.13-ны өдөр олгосон 399 дугаартай итгэмжлэлийн дагуу түүнийг бүрэн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2021.07.07-ны өдрийн “Байр худалдан авах тухай хэлцэл”-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шижлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.О нь талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан хэлцэл, түүний үндсэн дээр орон сууцны нийт үнийг 63.000.000 төгрөгөөр тооцож хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн 2023.04.03-ны дрийн 0766 бүртгэлийн дугаартай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, хүдалдан авах гэрээ"-г байгуулсан байдаг. Үүний дагуу худалдан авагч Н.О нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн Ү-2101009476 дугаартай О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжтой болсон.

 

Иймээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Н.О, Ж.Д нарын хооронд 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцлийн дагуу О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106.1, 243 дугаар 243.1 -д тус тус зааснаар Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Оыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Од шилжүүлэн өгөхийг Ж.Дд даалгаж өгнө үү" гэж өөрчилж байна. Нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөг 2 удаа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд уг өөрчилсөн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн болно.

 

3.Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: М.Отгонзулын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна.

Уурхайчин багийн 3-13-53 тоот миний өмчлөлийн орон сууцыг М.Л гэдэг эмэгтэй хүүхдүүддээ хөлсөлж байсан. 2021 оны зуны эхэн сар байсан. М.Л над дээр Отгонзул гэдэг эмэгтэйг дагуулж ирсэн. Энэ эмэгтэй төрөөд удаагүй байгаа юм, айлын байр түрээсэлж байсан чинь тухайн айл нь хөөгөөд түрээсийн байр олдохгүй байна гэнэ гээд уулзсан.

Тухайн үед Отгонзул гэгч нь би хөлсөлж сууна, та ер нь байраа зарах уу гэж байсан. Би байраа зарж магадгүй гэхэд, би таньд урьдчилгаа 20 сая төгрөг өгье. 2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан. Сар бүр 150,000 төгрөгний түрээсийн төлбөр авна харин өөрийн хэрэглэж буй ус дулаан цахилгаанаа Отгонзул төлнө гэж тохирсон.

2021 оны 08-р сараас гэр бүлийн маань хүн хорт хавдар өвчин илэрч бид 2 олон шинжилгээ эмчилгээ гэж явж 2022.01.11-нд миний нөхөр нас барж, миний амьдралд хүнд цохилт, хүнд байдал үүссэн. Нөхөр маань ажил хийж, гэр бүлээ тэжээж байсан. Нөхөр нас бараад амьдралын маань байдал хэцүү болж ирсэн. Отгонзулд энэ байдлаа байнга мэдэгдэж, ҮХЭХ-ийн үнэ өсч байгаагаа хэлсэн. Отгонзул ч үүнийг ойлгоод надад нэмэх үнээ хэлчих. Би одоо ажилдаа ороод зээл авах боломжтой гэсэн. Ингээд 2023.04.03-нд 17цаг өнгөрч байхад намайг нотариат дээр хүрээд ир гэсэн. Нотариат одоо ажиллаж байгаа юм уу гэхэд 4-20-р байранд байдаг нотариат ажилладаг юм байна гэсэн. Ингээд нотариат дээр очиж, бид 3-13-53 тоот байрыг худалдах, худалдан авах гэрээг хийж, үнийг 63 сая төгрөгөөр худалдан авч Отгонзул банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023.04.28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн. Тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэдэг тохироо хийгээгүй.

ҮХЭХ-ийн үнэ ханш өссөн тул урд нь тохирсон үнээ нэмэх талаар би түүнд мэдэгдэж байсан юм. Өөрөө ч үүнийг зөвшөөрч байсан юм. Ингээд гэрээ хийсэн 2-3 хоногийн дараа би буруу гэрээ хийлээ гэсэн юм ярьж, дахин нотариат дээр ир гэсэн. Яагаад гэтэл 20 сая төгрөгөө хасуулаад 38 сая төгрөг төлөхөөр хийнэ гэсэн юм хэлэхээр нь ийм юм байхгүй, би зах зээлийн ханшаар нэмэх талаар хэлэхэд зөвшөөрөөд байсан биз дээ. Тийм нөхцөлөөр би хийхгүй шүү дээ. Хэрэв үүнийгээ үгүйсгээд зөвшөөрөхгүй бол би түрээсийн мөнгийг чинь 20 сая төгрөгнөөс зөрүүг нь тооцоод өгье гэхэд намайг луйварчин дээрэмчин гэж баахан доромжилсон. Еи анх түүний өөрийнхөө хүнд байдлыг яриад хөлс нь гоожсон төрөөд удаагүй нялх биетэй гээд гуйж байх үед хоорондоо амаар тохирсон тохироогоо нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас мөн түүнд өөрийнхөө байр байдал болон ҮХЭХ-н үнэ өссөн талаар саналаа хэлж, тэрээр зөвшөөрсний үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан гэж үзэж байгаа. Аливаа гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүс харилцан санал солилцож байж тохиролцоонд хүрдэг.

Тэгэхээд 2023.04.03-ны өдөр хийсэн гэрээгээ үгүйсгэж байгаа бол би уг гэрээнээсээ татгалзаад түүний өгсөн 20 сая төгрөгнөөс түрээсийн зөрүүгээ хасч тооцоод буцааж хөрөнгөө авъя. Байр үнэд орсон тул зах зээлийнх нь ханш 1 өрөө байр 90-95 сая төгрөгтэй тул би заавал Отгонзулын хүсэл зоригоор хөрөнгөө түүнд зарах албагүй. Отгонзул ҮХЭХ өссөн нөхцөл байдлыг ашиглан 38 сая төгрөг шүүхээр төл гэсэн шийдвэр гаргуудж дундаас нь ашиг олж зарах бодолтой байгаа юм байна гэж үзэж байна.

Иймд Уурхайчин багийн 3-13-53 тоот орон сууцыг 38 сая төгрөг төлсөний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргана гэжээ.

4.Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ж.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Оын надтай байгуулсан 3-13-53 тоот ҮХЭХ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг Н.Оын эзэмшлээс суллуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Оын нэхэмжлэлтэй, Ж.Дд холбогдох бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн Байр худаддан авах тухай хэлцэл”-ийн дагуу О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт хариуцагчаас гаргасан ... 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг Н.Оын эзэмшлээс суллуулах... гэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Ж.Д нь өөрийн өмчлөлийн 3-13-53 тоот 1 өрөө орон сууцыг худалдах санал гаргасныг Н.О нь хүлээн зөвшөөрч, улмаар талуудын бичгээр 2021.07.07-ны өдөр хүсэл тодорхой илэрхийлж, 20.000.000 төгрөг Ж.Дд төлж үлдэгдэл 38.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрөө төлөхөөр банкнаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаад ирвэл зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд уг гэрээгээ бичгээр байгуулахыг Н.О хүсэхэд Ж.Д нь нийт үнийг 63.000.000 төгрөг болгож, урьдчилж төлсөн 20.000.000 төгрөг дээр нэмж 43.000.000 сая төгрөг төлбөл гэрээ бичгээр байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу талууд дахин 2023.04.03-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү Ж.Д нь 2021 онд бичгээр байгуулсан хэлцлийнхээ хүрээнд Н.Оаас 2021.07.02-нд 20.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сараас хойш 2023 оны 04 сар хүртэлх хугацаанд сар бүр 150.000-250.000 төгрөг, нийт 3.550.000 төгрөгийг хүлээн авсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр. Ж.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй буюу хэзээний ямар гэрээнээс татгалзаад байгаа нь ойтгомжгүй байна. Тодруулбал талуудын хооронд 2021.07.07-нд Ж.Д нь өөрөө гараараа бичсэн гэх "Байр худалдан авах тухай хэлцэл”-ийг хийсэн, мөн 2023.04.03-нд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн алинаас нь татгалзаад байгаа нь тодорхойгүй байна.

Гурав. Ж.Дгийн хувьд аль ч хэлцлээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар талуудад үүрэг үүсдэг бөгөөд гэрээ байгуулах үе шатанд ч үүрэг үүсдэг бөгөөд уг үүргээ биелүүлэхээс татгалзах хууль заасан үндэслэлгүй байхгүй юм.

Иймээс Ж.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Ж.Д би 2021 оны 07 сарын 01-ний өдөр Н.Оаас 20,000,000 төгрөг аваад О аймаг, Б-Ө сум, У баг, 3-***-*** тоот нэг өрөө орон сууцандаа оруулсан.

Тухайн үед үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд цувуулж өгөөд 2023 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон ба 2 жилийн хугацаанд сар бүр түрээсийн төлбөрт 150,000 төгрөг төлөхөөр болж бичгээр гэрээ үйлдсэн. Н.О нь түрээсийн төлбөрийг 2021 оны 8 сар, 2022 оны 03 сард тус тус 150,000 төгрөг төлөөгүй, 2023 оны 04 сараас хойш өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд 250,000 төгрөгийг сар бүр төлөөгүй ба нийтдээ 2,050,000 төгрөгийг түрээсэнд төлөх үүрэгтэй.

Одоогийн байдлаар Эрдэнэт хотод 1 өрөө орон сууцыг 400,000-500,000 төгрөгийн хооронд түрээслэж байгаа боловч би тохирсон тохирооны дагуу сард 250,000 төгрөгөөр тооцож түрээсэнд нэхэмжлэж байна. Н.О нь 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, хэрэв цувуулаад 38,000,000 төгрөгөө төлсөн байсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байх байсан, сүүлийн үед мөнгөний ханш хэлбэлзэж төгрөгний доллартай харьцуулах ханш огцом өссөнөөр орон сууцны үнэ нэмэгдсэн.

2 жилийн өмнө 58,000,000 саяар зарах байсан 1 өрөө орон сууц 80,000,000-95,000,000 төгрөг болтлоо өссөн болохыг бид нар бүгд л мэдэж байгаа, энийг шинжээчийн дүгнэлт хүртэл баталсан.

Тийм учраас би Н.Од орон сууцаа зарахаа больсон, чи 2 жилийн хугацаанд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй тул би 20,000,000 төгрөгийг чинь буцаагаад өгье, манай байрыг суллаж өгөхийг шаардсан, гэтэл Н.О нь байрныхаа үнийг нэмсэн үнээр чинь тооцоод авья гэдэг саналаа надад хэлсний дагуу 83,000,000 төгрөгт зарна чи 20,000,000 төгрөг надад өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөгний зээл аваад өгчихөөд байр авбал ав гэж хэлсний дагуу намайг ажил тарах гэж байхад нотариат дээр хүрээд ир гэж хэлсэн. Би нотариат дээр очоод надад урд нь 20,000,000 төгрөг өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөг дээр гэрээ хийнэ гэж хэлээд нотариатаар худалдах  худалдан авах 0766 тоот гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Отай байгуулсан.

Гэтэл Н.О надад орон сууц худалдаж авсан төлбөрөө 2023 оны 04 сарын 28-ны дотор банкнаас зээл авч өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч уг хугацаандаа төлбөрөө төлөөгүй мөртлөө манай байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохоо тогтоолгоно, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Миний хувьд Н.О 83,000,000 төгрөгөө гүйцээгээд төлчихвөл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн байсан гэтэл Н.О өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөнгө төлбөрөө өгөөгүй, тэгсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэл үндэслэлгүй гаргасан байсан.

H.Отгонзул өөрөө хэлцлийнхээ дагуу үүргээ биелүүлээгүй байж шүүх яаж түүнд миний эд хөрөнгийг эзэмших эрхтэй гэж тогтооно гэж бодсон бэ, яагаад хүний эд хөрөнгөнд өөрийн дураар эзэн сууна гэж бодсон бэ гэдэг нь сонин байгаа юм.

Иймд би урд гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

I. Н.О, Ж.Д нарын хооронд хийсэн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.О татгалзсаныг баталж, Н.Оын хууль бус эзэмшлээс О аймаг, Б-Ө сум, У баг, 3-***-*** тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү.

2. Н.Оаас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Дгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Н.О нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлээр тохирсоны дагуу сар бүр түрээсийн төлбөр гэх 150.000 төгрөгийг Ж.Дд тасралтгүй төлж байсан. Ж.Д нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа мөртлөө нэхэмжлэгч Н.Оыг тус хэлцлийн дагуу 150,000 төгрөг сар бүр төлбөр /түрээс/ төлөх гэж үзэж байгаа нь тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаагын илэрхийлэл юм. Н.О нь гэрээнээс огт татгалзаагүй төдийгүй татгалзах хүсэлзуй байгаа. Зохигчдын хооронд байгуулсан омнөх бүх хэлцлүүд иь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр хэлцлүүд бөгөөд нэгэнт хэлцлээр хүлээсэи үүргээ Н.Оттонзул бүрэн биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хэрэгт авагдсан талуудаас гаргасан болон шүүх журмаар бүрдсэн нотлох баримтууд:

6.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэлцэл, мөнгөн шилжүүлгийн баримт, худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга,

6.2. Хариуцагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

6.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/867 тоот албан бичиг, хавсралтын хамт, шинжээчийн дүгнэлт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Ж.Дд холбогдуулан гаргасан Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай, О аймгийн Б-Ө сумын У багийн 3-р хороолол, ** байрны ** тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Оыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Од шилжүүлэн өгөхийг Ж.Дд даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасны дагуу  хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 2.Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил М.Лгээр дамжуулан Ж.Дтай уулзаж, түүний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, урьдчилгаа төлбөрийг 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн Хаанбанкны 5094100248 дугаартай дансанд 20,000,000 төгрөг шилжүүлэн, үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр харилцан тохиролцож, 2021.07.07-ны өдөр байр худалдан авах тухай хэлцэл хийсэн.

 

Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт амьдарч эхэлсэн бөгөөд, тус орон сууцанд анх нүүж ороход хүн амьдрахааргүй байсан тул 4,000,000 /дөрвөн сая/ орчим төгрөгийн засвар хийж нүүж орсон.

 

Мөн 2 жилийн хугацаанд орон сууцны ашиглалтын зардлыг төлж байхаар болсон юм.

 

2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход Ж.Д нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна гэсэн агуулгаар,

 

Хариуцагч талаас тухайн үед Отгонзул манай байрыг хөлсөлж суухаар болж, надаас байраа зарах эсэхийг асуухад нь зарна гэж хэлтэл урьдчилгаа 20 сая төгрөг өгье, 2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан, би зөвшөөрч, сар бүр 150,000 төгрөгийн түрээсийн төлбөр авна, харин хэрэглэж буй ус, дулаан цахилгаанаа Отгонзул төлнө гэж тохиролцсон. 2023.04.03-нд нотариат дээр очиж 3-13-53 тоот байрыг 63 сая төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ хийж Отгонзул банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023.04.28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн, тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэж тохиролцоогүй гэсэн агуулгаар тус тус тайлбар гарган мэтгэлцдэг. 

 

3. Хэрэгт цугларсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу хэргийн оролцогчийн үнэн зөв тайлбар гаргах үүрэг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд гаргасан талуудын тайлбар зэргийг судлан үзэхэд доорх үйл баримт болон түүний эрх зүйн үндэслэл тогтоогдож байна. 

 

3.1.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр хариуцагч Ж.Дтай харилцан тохиролцож, О аймаг, Б-Ө сум, У баг, 3-**-** тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5094100248 тоот дансанд урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сард төлж барагдуулахаар хэлцэл байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан хэлцэл, мөнгөн шилжүүлэгийн маягт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

 Дээрхи хэлцлийн дагуу хариуцагч Ж.Д нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Н.Оын эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд маргаан бүхий орон сууцанд 2 жилийн хугацаанд сарын 150,000 болон 250,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж амьдарч байгаа, орон сууцны өмчлөгч хариуцагч болох нь 000502812 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдох ба энэ талаар талууд маргаагүй.

 

4.2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-53 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг нийт 63,000,000 төгрөгөөр худалдах, үнийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд, гэрээний 3.3 дугаар зүйлд төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, 3.4-т төлбөр төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээнд нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул гэрээ хүчин төгөлдөр юм.

Харин өмчлөх эрх шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагад нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хүргүүлэх учиртай.

 

5.Дээрхи үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, төлбөр бүрэн төлөхөөс өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр гарсны дараа зээл авч, төлбөрийг бүрэн төлөх үүрэг бүхий гэрээ байгуулсан байх хэдий ч гэрээний үнийн дүнг зөрүүтэй ойлгосноор талуудын хооронд маргаан гарсан байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

 

Гэвч хариуцагч нь гэрээний 3.3 дугаар зүйлд заасан төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч худалдан авч буй орон сууцны өмчлөгч болж чадаагүй байна.

 

6.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхээ олж авахаар улсын бүртгэлд хүсэлт гаргах, мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдах авах  гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжихтэй холбоотойгоор уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх замаар өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулах зорилготой байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 43,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзнэ.

 

7.Иймд хариуцагч Ж.Дд холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн Ү-*****дугаарт бүртгэгдсэн, 000502812 тоот гэрчилгээний дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-53 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Оыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Н.Оыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч Ж.Дд даалгах нь зүйтэй.

 

8.Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль болон хэлбэрийн шаардлага зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй юм.

 

Харин Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Н.О нь 2021 оны 07 дугаар сараас эхлэн маргаан бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд сарын 150,000 төгрөгөөр харилцан тохиролцсон, 2021 оны 07 дугаар сараас эхлэн амьдарч байгаа болох нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэл, дансны хуулга, талуудын тайлбар зэрэг үйл баримт тогтоогдож байх бөгөөд, 2021 оны 08 дугаар сар, 2022 оны 03 сар, 2023 оны 04 сарааас хойших түрээсийн төлбөрөө төлөөгүй байна.

 

9.Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сараас 150,000 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сараас 250,000 төгрөгөөр тус тус түрээсийн төлбөр төлж байсан болох нь нэхэмжлэгч Н.Оын эзэмшлийн Хаан банкны дипозит дансны хуулгаар нотлогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 2,050,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Дд олгож, худалдах, худалдах авах гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулах, уг гэрээнээс Н.О татгалзсныг баталж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 47,750 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь : 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Оыг улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, ************ тоот гэрчилгээний дугаартай, О аймаг, Б-Ө сум, У баг, 3-13-53 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагч Ж.Дд даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Оаас 2,050,000 төгрөг гаргуулж хариуцагч Ж.Дд олгож, худалдах, худалдах авах гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулах, уг гэрээнээс Н.О татгалзсаныг баталж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 47,750 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБАСҮРЭН