Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/1005

 

   2021           11              24                                           2021/ДШМ/1005                            

 

 

     М.Ж, О.Т, А.Б,

Д.Э, Д.Т нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч М.Жийн өмгөөлөгч Н.Ж,

шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Цолмонгэрэл,

шүүгдэгч Д.Э, Д.Т нарын өмгөөлөгч Б.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/571 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаартай эсэргүүцлээр М.Ж, О.Т, А.Б, Д.Э, Д.Т нарт холбогдох эрүүгийн 2109000000014 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч М.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8В байрны гадна байрлуулсан өөрийн эзэмшлийн 38-32 УБЯ улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

         

          Мөн А Бтой бүлэглэн дээрх худалдаалах зорилгогүйгээр хадгалсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346 грамм/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8В байрны гадна А.Б нь О.Тг дагуулан ирэхэд О.Тд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

 

          Шүүгдэгч О Т нь Д.Этэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346 грамм/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

          Шүүгдэгч Д.Э нь О.Ттэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346 грамм/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

          Шүүгдэгч А.Б нь М.Жтой бүлэглэн, М.Жийг 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8В байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346 грамм/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Тд өгсөн үйлдэлд тухайн мансууруудах сэтгэцэд нөлөөт бодисыг М.Жид байгаа талаар О.Т, Д.Э нарт мэдэгдсэн,

          Улмаар 30-46 УБД улсын дугаартай “Тоёота харриер” загварын тээврийн хэрэгслээр Д.Э, О.Т нартай хамт явж М.Жийн гэрийг зааж өгсөн,

 

          Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану” караокены гадна хохирогч С.Уыг араас нь татаж унаган, улмаар түүний нуруун тус газар өшиглөж С.Уын эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус хуралт, бүсэлхийд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

          Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн задгай тоотод архи, пивоны шилийг хагалж аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болгон ашиглан хохирогч Ц.Тгийн цээж, хэвлий тус газар нь хатгаж, зүсэж цээжний зүүн дээд хэсгээр цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн уушгины авчилт, цус хуралт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хэвлийд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдпэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 ,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийн цагдан хоригдсон 167 хоногийг, шүүгдэгч О.Тгийн баривчлагдсан 1 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, О.Т, А.Б нарт оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ж, О.Т, А.Б нарт сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус 20 загварын 38-32 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Харриер загварын 30-46 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “О.Т нар” гэж хаягласан 1 ширхэг диск, “Цоглог инвест” ХХК-иас ирүүлсэн “Очир титэм” гэж хаягласан хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтаар хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АН6528869 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, претка, цагаан өнгийн гялгар ууттай 41.3819 грамм жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйл наалдсан цагаан саарал өнгийн 2 ширхэг оймс, ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн торон даавуутай 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, хүрэн өнгийн тамхины төмөр хайрцагтай шавар мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч М.Ж, А.Б, О.Т, Д.Э, Д.Т нар нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Ж, А.Б, Д.Т нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан байна. Шүүхийн шийтгэх тогтоолд хуулийн дээрх заалтад заасан зорчих чиглэлийг дурдаагүй нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.Ж, О.Т, А.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих чиглэлийг тогтоолгож, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Жийн өмгөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын байраа сольж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс Вилл хотхонд байрлах “S class гэх үсний салонд ажилд орсон. Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг бөгөөд ажилдаа явахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин очдог маршруттай. М.Ж нь эхнэр, бага насны хоёр хүүхэд, өвөө, эмээгийн хамт амьдардаг. Ажил эрхэлж ар гэрийнхнийгээ асардаг тул хувийн байдлыг нь харгалзан үзэж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй хязгаарлалт тогтоох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор “шүүх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх гэсэн нь ойлгомжгүй байна” гэдэг агуулгаар эсэргүүцэл бичжээ. Энэ шүүх хуралдаанд “Улаанбаатар хотоос гаргахгүй байх” гэж ярьж байна. Шүүх оролцогчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс оршин суух газраа өөрчлөн зорчих гэдэг төрлийг оногдуулсан. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Дорноговь аймагт ажилладаг бөгөөд 14 хоног хотод амраад, 14 хоног орон нутагт ажилладаг. А.Бын хувьд “битгий Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хязгаарлаач, би одоо байгаа ажилдаа амжилттай явж байгаа, энэ ажлаа үргэлжлүүлж эрхэлмээр байна” гэдэг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Шүүх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх болсноо мэдэгдээд явахаар тогтоож шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгсэл битүүмжилсэн асуудлын тухайд, А.Б “Тоёота харриер” загварын тээврийн хэрэгслийг тухайн үед жолоодож, шүүгдэгч Д.Э, О.Т нарыг суулгаж яваад М.Жийг заалгасан гэж үзэж тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Бидний зүгээс “автомашиныг уналга, эдэлгээний зориулалтаар, гэрийнхээ гадаа найз охиноо суулгаж үлдээгээд өөрөө алхаж очсон” гэж маргадаг. Мөн шүүгдэгч Д.Э “О.Т бид хоёр таксигаар очсон” гэж мэдүүлдэг. Тиймээс уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн фидуцийн гэрээгээр барьцааны буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банк бус санхүүгийн байгууллага авсан болохоос биш хууль ёсны өмчлөгч нь А гэх хүн байсан. Гэтэл прокурорын байгууллагаас А гэх хүнийг огт оролцуулахгүй, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогоогүй, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн. Энэ талаар шат шатны прокурорт гомдол гаргасан. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө “санал хүсэлт байна уу” гэхэд прокурор “тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагаанаасаа татгалзаж байна” гээд энэ талаар ямар ч маргаан байхгүйгээр шүүх хуралдаан үргэлжилсэн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх албагүй. Иймд бидний зүгээс автомашиныг хууль ёсоор битүүмжилсэн, хураан авах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Э, Д.Т нарын өмгөөлөгч Б.Шийтэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Эийн хувьд 2 гэмт хэрэгт буруутгагдаж 2,6 жилийн хорих ял шийтгүүлсэн. Миний үйлчлүүлэгч хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

             Шүүгдэгч М.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8В байрны гадна байрлуулсан өөрийн эзэмшлийн 38-32 УБЯ улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн М.Ж, А.Б нар нь бүлэглэн уг хадгалсан бодисыг О.Тд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, шүүгдэгч О.Т, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс гэх нэршилтэй, гялгар уутанд хийсэн гялгар уутны хамт 41.3819 грамм жинтэй /цэвэр жин 39.6346 грамм/, цагаан өнгийн торон даавуу мэт зүйлд боосон даавууны хамт 36.0717 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Д.Тг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану” караокены гадна хохирогч С.Уыг араас нь татаж унаган, улмаар түүний нуруун тус газар өшиглөж С.Уын эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус хуралт, бүсэлхийд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн задгай тоотод архи, пивоны шилийг хагалж аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болгон ашиглан хохирогч Ц.Тгийн цээж, хэвлий тус газар нь хатгаж, зүсэж цээжний зүүн дээд хэсгээр цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн уушгины авчилт, цус хуралт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хэвлийд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос шүүгдэгч М.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус 20 загварын 38-32 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Харриер загварын 30-46 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тавигдах шаардлагыг дурдсан байдаг бөгөөд шийтгэх тогтоол нь ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаас гадна шийдвэрлэж буй асуудлын талаар дэлгэрэнгүй дүгнэсэн байхыг шаарддаг.

 

          Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дараах үндэслэлийг огт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.

 

          Нэгдүгээрт, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүйн гадна Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь, шүүгдэгч Д.Тгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө хохирогч С.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр шүүгдэгч Д.Тд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

             Хоёрдугаарт, анхан шатны шүүх шүүгдэгч М.Жийг өөрийн эзэмшлийн 38-32 УБЯ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, мөн шүүгдэгч А.Быг 30-46 УБД улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэсэн атлаа тухайн бодисыг хадгалсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хэрхсэн талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолд хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх битүүмжлэн хураан авсан тээврийн хэрэгслүүдийг буцаан олгох болсон үндэслэлд дүгнэлт хийх ёстой байтал энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, буцаан олгосон нь үндэслэлгүй байна.

 

Гуравдугаарт, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт ямар үндэслэлээр тухайн зүйлчлэлийн хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

 

             Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсийг хэрэглээндээ татан оролцуулж, тухайн бодисыг хууль бусаар худалдаалж буй этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул ихтэйд тооцогддог.  

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэсэн нь хангалтгүй байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, М.Ж, О.Т, А.Б, Д.Э, Д.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ж, О.Т, А.Б, Д.Э, Д.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл М.Ж, О.Т, А.Б, Д.Э, Д.Т нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ