| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/03247/И |
| Дугаар | 181/ШШ2023/03713 |
| Огноо | 2023-11-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2023/03713
| 2023 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2023/03713 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүү . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Б ХХК /РД *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НГГ -т холбогдох,
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах,
шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай 6/24 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай янан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б /РД *****/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /ҮД ****/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
:
1. Баттрак ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т уулан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдааг болон шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай 6/24 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2020/14456 дугаар захирамжаар Баттрак ХХК, Б.Батбаяр нараас 1,091,987,882 төгрөг гаргуулан Алтан гуу ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаалагдсан тээврийг хэрэгслүүдийг битүүмжилж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хураах ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч Баттрак ХХК нь 2020 оны 8 дугаар сараас үйл ажиллагаа явуулаагүй, улмаар улс оронд ковид гарсантай холбоотой ажилчдаа ч тараасан, одоо үйл ажиллагаа зогссон хэвээр байна. Баттрак ХХК-ийн захирал Б.Батбаяр би шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Идэрмөнхийг дуудсан цагт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж уулздаг бөгөөд төлбөрөөс 283,159,200 төгрөгийг төлж барагдуулаад байна.
Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Б.Батбаяр намайг өрөөндөө дуудаад манай 9 тээврийн хэрэгсэл болох
1.27-60 УНК улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн, синотрак маркийн улаан өнгийн ачааны зориулалттай, автокраныг 28,636,800 төгрөгөөр,
2.84-05 УБИ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, синотрак маркийн, цагаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагчийг 47,742,250 төгрөгөөр,
3.80-16 УБК улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, Синотрак маркийн, цагаан өнгийн ачааны зориулалттай, өөрөө буулгагчийг 46,526,178 төгрөгөөр,
4.84-06 УБЧ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, синотрак маркийн , цагаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагчийг 90,864,889 төгрөгөөр,
5.88-14 УБУ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, синотрак маркийн цагаан өнгийн ачааны зориулалттай, өөрөө буулгагчийг 91,935,090 төгрөгөөр,
6.82-16 УНБ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, синотрак маркийн, цагаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагчийг 93,440,876 төгрөгөөр,
7.94-90 УБР улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, фотон маркийн, улаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагчийг 48,579,070 төгрөгөөр,
8.51-37 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, фотон маркийн, улаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагчийг 47,323,650 төгрөгөөр,
9.67-24 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, фотон маркийн улаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагчийг 46,858,350 төгрөгөөр тус тус шинжээчээр үнэлүүлсэн гарын үсэг зур гээд зуруулсан, миний өгсөн үнийн саналаас хамаагүй хямдаар үнэлсэн байсан бөгөөд үнэлгээнд гомдол гаргах эрхтэйг танилцуулаагүй, цаашид ямар ажиллагаа явуулахаа ч тайлбарлаагүй байдаг.
Түүнээс хойш шийдвэр гүйцэтгэгч ер холбогдоогүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 12.40 минутад Б.Батбаярын утас руу залгаад Би ээлжийн амралтаа аваад орлоо, танай тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулсан байна. Гэхдээ зарагдаагүй байна шүү гэсэн.
Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өрөөндөө дуудаад танай компанийн тээврийн хэрэгслүүдийг одоо 30 хувь хямдруулан үнэ хаялцуулан худалдаанд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дахин оруулна гээд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/1 тоот тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-129/15403 тоот мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-129/15402 тоот мэдэгдлийг гардуулсан.
Төлбөр төлөгч Баттрак ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлөгч нарт мэдэгдэхгүйгээр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулсан болохыг мэдээд хууль тайлбарлаагүй, өмчлөгчийн эрх зөрчиж хуульд нийцээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянуулж, үндэслэлгүй үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч ерөнхий гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03/1991 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй болно.
Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өмчлөгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөгчөөрөө дамжуулан гүйцэтгэх баримт бичигтэй 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр танилцаж материалыг хуулбарлан авсан. Хуулбарлан авсан баримтуудаар төлбөр авагч Алтан гуу ББСБ ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт санаачилгаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/24 дугаар тогтоолоор Ц.Түвшинцэнгэл гэх хүнийг шинжээчээр томилсон байдаг бөгөөд уг тогтоолыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдээгүй, нэг төлбөр төлөгч болох төлбөр төлөгч Баттрак ХХК-аас үнийн санал аваагүй, анхны үнэ тогтоох ажиллагаа хуульд нийцээгүй, өмчлөгч төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг танилцуулаагүй байна.
Мөн хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 87/012 дугаартай итгэмжлэл он, сар өдөргүй, хуулиар тавигдах шаардлага хангаагүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч итгэмжлэлгүй Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр дур мэднэ томилсон, шинжээч томилохтой холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлимйн 42.1, 42.2-т зааснаар эрх, үүргийг танилцуулсан эрх зүйн актууд ойлгомжгүй, хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй, шинжээчийн үнэлгээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгө үнэлгээний тухай хуулиудыг зөрчин, тус Алтангуу ББСБ ХХК-д өр төлбөртэй эсэх буюу хувийн ашиг сонирхолгүй этгээдийн талаар асууж тодруулаагүй байна. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдээр үнэлүүлсэн, шинжээч томилох тухай тогтоолд хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, ашигласан км,цагийн талаар анхаарах талаар шинжээчид тогтоолоор мэдэгдээгүйн улмаас хөрөнгө үнэгүйдэх шалтгаан болсон.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/1 тоот тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдэлгүй, санаатайгаар 19 хоног дарагдуулж, дуудлага худалдааг тулгаж 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан, ахлах шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг 30 хувь хямдруулах тогтоол гаргаагүй атлаа одоо 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр товлогдсон дуудлага худалдаа нь өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд төлбөр төлөгч Баттрак ХХК-ийн эзэмшлийн 9 ширхэг тээврийн хэрэгслүүдэд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж байх тул төлбөр төлөгч Баттрак ХХК-ийн эзэмшлийн 9 тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийлгэхээр томилсон хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээч томилох тухай 6/24 дугаартай тогтоолыг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан Үнэ хаялцуулах дуудлага худалдаа-г тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2020/14456 дугаар захирамжаар Баттрак ХХК, Б.Батбаяр нараас 1,091,987,882 төгрөгийг гаргуулан Алтан гуу ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч Баттрак ХХК, Б.Батбаяр нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 08, 2021 оны 5 дугаар сарын 13, 2021 оны 6 дугаар сарын 17, 2021 оны 7 дугаар сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 07, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд гардуулсан боловч төлбөр төлөгч Баттрак ХХК, Б.Батбаяр нар нь мэдэгдэл гардуулснаас хойш 1 жил 3 сар 15 хоногийн дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлбөрийг төлж барагдуулаагүй байсан бөгөөд гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулахаар заасан хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан.
Талууд хоорондоо харилцан тохиролцоогүй учир хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үинжээчээр үнэлүүлэхэд төлбөр төлөгч Баттрак ХХК, Б.Батбаяр нар нь үнэлгээний тайлантай танилцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд өөрсдөө худалдан борлуулж болно гэсэн заалтыг танилцуулсан боловч худалдан борлуулах ямар нэг ажиллагаа хийж төлбөрийг төлж барагдуулаагүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч Баттрак ХХК, Б.Батбаяр нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч нарын баталгаа гаргасан хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлж, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хэвлэгдсэн Өнөөдөр сонинд хэвлүүлж, нийтэд мэдээлэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч хөдлөх хөрөнгүүд дээр үнийн санал ирээгүй бөгөөд төлбөр төлөгч Баттрак ХХК, Б.Батбаяр нарыг 9908-5522 дугаарын утас руу залгаж, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 412 тоот өрөөнд дуудан ирүүлж, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/1 дугаартай үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх хөрөнгүүдийг хөрөнгийн шинжээчийн үнэлсэн үнээс 30 хувь бууруулж үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдэж, тэмдэглэл болон тогтоол, мэдэгдлийн үлдэх 1 хувиудад гарын үсэг зуруулсан.
Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаж, хөдлөх хөрөнгүүдээс 5 ширхэг нь худалдан борлогдсон боловч дуудлага худалдааны ялагчид өөрсдийн хүсэлтээр албадан дуудлага худалдааны ялагчаас татгалзаж, дэнчинд тушаасан мөнгийг буцаан авах хүсэлтүүдийг гаргаад байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
Баттрак ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баттрак ХХК-аас Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гаргасан гомдол,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03/1991 дугаартай гомдлын хариу албан бичиг,
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/1 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-129/15403 дугаартай Мэдэгдэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-129/15402 дугаартай Мэдэгдэл,
2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл,
2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2022/02209 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж,
Баттрак ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22/14 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,
улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн түр орлон гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Отгонбаярт гаргасан хүсэлт,
Синотик өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой Unegui.mn ийн фото зургууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.хариуцагчаас: 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1-129/16674 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШХ2020/01012 дугаартай гүйцэтгэх хуудас,
Мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/15659 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж,
Мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2020/14456 дугаартай Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж,
Алтан гуу ББСБ-ын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21/05 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг,
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21280107 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,
2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл,
2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,
2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,
2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,
2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21280107/14 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, тээврийн хэрэгслийн фото зургууд,
2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2-129/8535 дугаартай Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Өнөрцэцэг танаа албан бичиг,
2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21280107/129 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 9-1/1177 дугаартай албан бичиг,
2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 21280107/75 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд 4 хуудас,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 21280107/17 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол,
2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зарлан дуудах, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,
Баттрак ХХК-ийн захирал Б.Батбаярын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт,
2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
Алтан гуу ББСБ-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаартай хүсэлт гаргах нь албан бичиг,
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/24 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол,
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт,
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт,
2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Ш22-25-Ш22-33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт,
Дамно ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 87/012 дугаартай Итгэмжлэх,
Ц.Түвшинцэнгэлийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,
Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд,
2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-129/12745 дугаартай мэдэгдэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-129/12747 дугаартай мэдэгдэл,
2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8/04 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4-131/13394 дугаартай мэдэгдэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4-131/13392 дугаартай мэдэгдэл,
Өнөөдөр сонины 2022 оны Наймдугаар сарын 05-ны өдрийн дугаарт гарсан Хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдааны зар,
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл,
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/01 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол,
2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-129/15403 дугаартай мэдэгдэл,
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4-129/15402 дугаартай мэдэгдэл,
2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03/1991 дугаартай албан бичиг,
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баттрак ХХК-аас Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гаргасан гомдол,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2022/13127 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж,
2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1-129/18838 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,
2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1-129/16674 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүхээс: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.Сэргэлэнбаярын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Мөнгөн гүйлгээний журнал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт гэх баримтууд,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/50 дугаартай албан бичиг,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 374 дугаартай мэдэгдэл,
Нэхэмжлэгч Баттрак ХХК-ийн тус шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага,
Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудас,
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/05003 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж,
Тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3592 дугаартай албан бичиг,
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/14268 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж,
2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1-129/18838 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
нь:
1.Шүүх нэхэмжлэгч Баттрак ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь шинжээчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-д заасны дагуу татгалзах үндэслэлийг болон төлбөр авагчтай хувийн харилцаатай эсэхийг тодруулаагүй, уг тогтоолыг гаргахдаа хөрөнгийн үнэлгээ хийх Дамно ХХК-аас итгэмжлэл олгоогүй этгээдийг шинжээчээр томилсон, шинжээч нь хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн тул 6/24 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг,
Мөн дуудлага худалдааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлснийг төлбөр төлөгч мэдээгүй, өмнөх ажиллагаануудаа явуулж байсан жишгээр дуудлага худалдаа болох талаар мэдэгдэл, тогтоолыг танилцуулах ажиллагааг утсаар нь дуудан ирүүлж мэдэгдээгүйгээс түүнийг оролцох эрхээр нь хангаагүй гэж,
хариуцагч нь шинжээч томилох ажиллагаанд хуульд заасны дагуу 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй, дуудлага худалдаа явуулах талаарх мэдэгдлийг хуульд заасны дагуу шуудангаар мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.
2.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2020/14456 дугаартай захирамжаар өргөдөл гаргагч Алтан гуу ББСБ ХХК нь өргөдлийн шаардлагаа 158,412,980 төгрөгөөр багасгаж, уригдагч тал Баттрак ХХК, Б.Батбаяр нар үлдэх 1,091,987,882 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг,
2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын хооронд сар бүрийн 20-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг,
2021 оны 6-10 дугаар сарын хооронд сар бүрийн 20-ны өдрийн дотор 178,397,576 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
-27-60 УНС улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Синотрак /Sinotruk/ маркийн ачааны зориулалттай автокран,
-84-05 УБИ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-80-16 УБК улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-62-64 УН улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улбар шар өнгөтэй, Доосан /DOOSAN/ маркийн ачааны зориулалттай эксковатор,
-84-06 УБЧ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-88-14 УБУ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-82-16 УНБ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-94-90 УБР улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон /Foton/ маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-51-37 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-67-24 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
-Иргэн О.Мөнхсайханы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205064952 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 29/3 дугаар байрны 32 тоотод байрлах, 66,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
-Иргэн Ч.Оюуны өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011697 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 02 дугаар байрны 3 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, өргөдөл гаргагч Алтан гуу ББСБ ХХК, уригдсан тал *******, иргэн Б.Батбаяр, О.Мөнхсайхан, Ч.Оюун нарын хооронд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 273 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.
2.2 Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэсэн мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/15659 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ГХ2020/01012 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн аваад Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21280107 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцжээ.
2.3 Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21280107/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор нэхэмжлэгч Баттрак ХХК-ийн маргаан бүхий 67-24 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
94-90 УБР улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон /Foton/ маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
84-05 УБИ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
27-60 УНС улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Синотрак /Sinotruk/ маркийн ачааны зориулалттай автокран,
82-16 УНБ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, энэ тухай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч, нэхэмжлэгч Б.Батбаяртай уулзаж, уг ажиллагааг танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шүүхийн шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг гардуулжээ.
2.4 Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21280107/14 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 80-16 УБК улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
84-06 УБЧ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
88-14 УБУ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
51-37 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, энэ ажиллагааны тухай мөн өдөр Б.Батбаярт мэдэгдэн, шүүхийн шийдвэрийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгджээ.
2.5 Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21280107/129 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавараар төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын хажууд байрлах, Улаан овоотын нүүрсний уурхайд ажиллаж буй 62-64 УН улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улбар шар өнгөтэй, Доосан /DOOSAN/ маркийн ачааны зориулалттай эксковатор /өөрөө буулгагч/-ыг битүүмжлэх ажиллагаа явуулахыг 75 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 21280107/75 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, энэ ажиллагааны талаарх тэмдэглэлийг үйлдэн ирүүлсэн байна.
2.6 Улмаар 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 21280107/17 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор
27-60 УНС улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Синотрак /Sinotruk/ маркийн ачааны зориулалттай автокран,
84-05 УБИ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
80-16 УБК улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
84-06 УБЧ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
88-14 УБУ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
82-16 УНБ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, Синотрак маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
94-90 УБР улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон /Foton/ маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
51-37 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,
67-24 УНМ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Фотон маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүдийг хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Б.Батбаярт шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл биелүүлэх хугацаа олгож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж, ажиллагааг танилцуулсан талаар тэмдэглэл үйлдсэн байна.
2.7 Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.Батбаяр нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дээрх 27-60 УНС улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Синотрак /Sinotruk/ маркийн ачааны зориулалттай автокраныг 80,000,000 төгрөгөөр, 84-05 УБИ, 80-16 УБК улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай автомашиныг тус бүрийг 140,000,000 төгрөгөөр, 84-06 УБЧ, 88-14 УБУ, 82-16 УНБ улсын дугаартай 2019 онд үйлдвэрлэсэн ачааны автомашинуудыг тус бүр нь 200,000,000 төгрөгөөр, 94-90 УБР, 51-37 УНМ, 67-24 УНМ улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн ачааны автомашинуудыг тус бүр нь 120,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх хүсэлтийг, төлбөр авагч Алтан гуу ББСБ ХХК нь мөн өдөр дээрх хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ.
2.8 Дээрхээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцоогүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/24 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилж, дээрх хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.
Тодруулбал Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч, эзэмшигч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.
2.9 Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй бол шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заажээ.
2.10 Улмаар Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч Ц.Түвшинцэнгэлд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4-д заасан эрх, үүргийг болон хүлээх хариуцлагыг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгажээ.
2.11 Дамно ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар маргаан бүхий 84-05 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 47,742,250 төгрөгөөр,
67-24 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 46,858,350 төгрөгөөр,
51-37 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 47,323,650 төгрөгөөр,
82-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 93,440,876 төгрөгөөр,
27-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 28,636,800 төгрөгөөр,
94-90 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 48,579,070 төгрөгөөр,
88-14 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 91,935,090 төгрөгөөр,
84-06 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 90,864,889 төгрөгөөр,
80-16 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 46,526,178 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
2.12 Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Батбаярт 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-129/12746 дугаартай, Баттрак ХХК-ийн захирал Б.Батбаярт 4-129/12747 дугаартай мэдэгдлээр тус тус мөн өдөр мэдэгдэж, мэдэгдлийн 1 хувийг гардуулан өгсөн болох нь тогтоогдож байна.
2.13 Иймд дээрхээс хариуцагч нь шинжээчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-д заасны дагуу татгалзах үндэслэлийг болон төлбөр авагчтай хувийн харилцаатай эсэхийг тодруулаагүй, уг тогтоолыг гаргахдаа хөрөнгийн үнэлгээ хийх Дамно ХХК-аас итгэмжлэл олгоогүй этгээдийг шинжээчээр томилсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шинжээч нь хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй байна.
2.14 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадоржийн шүүхэд нотлох баримтаар өгсөн Unegui.mn сайтаас авсан гэх 5 хуудас тээврийн хэрэгслийн үнэ бүхий баримт нь маргаан бүхий дээрх тээврийн хэрэгслүүдтэй харьцуулах боломжтой баримт мөн эсэх нь тодорхойгүй, тодруулбал маргаан бүхий тээврийн хэрэгслүүдтэй ижил шинж чанар, үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүд мөн эсэх нь тодорхойгүй байх тул тэдгээийг хөдлөх хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.
2.15 Түүнчлэн төлбөр төлөгч нар нь дээрх маргаан бүхий хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлэн, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байна.
2.16 Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-ыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, төлбөр төлөгч нь хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:
3.1 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8/04 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор маргаан бүхий хөдлөх хөрөнгүүдийг үнэ хаялцуулах дуудлага худалдааг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр явуулахаар товложээ.
3.2 Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлснийг төлбөр төлөгч мэдээгүй, өмнөх ажиллагаануудаа явуулж байсан адил дуудлага худалдаа болох талаар мэдэгдэл, тогтоолыг танилцуулах ажиллагааг утсаар нь дуудан ирүүлж мэдэгдээгүй нь түүний уг ажиллагаанд оролцох эрхээр нь хангаагүй гэжээ.
3.3 Зохигч нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлсэн эсэх, уг дуудлага худалдааг хүчингүй болгох эсэх талаар маргаж, хариуцагч байгууллага нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4-131/13394, 4-131/13392 дугаартай үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны мэдэгдлүүдийг хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Баттрак ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Москвагийн гудамж, Минж төвийн 6 дугаар давхарт байрлах хаягаар нь баталгаат шуудангаар нь хүргүүлж мэдэгдсэн гэсэн тайлбарыг гаргажээ.
3.4 Хэргийн 160-161 дугаар талд авагдсан баримтуудад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4-131/13394, 4-131/13392 дугаартай үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны мэдэгдлүүдийг хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Баттрак ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Москвагийн гудамж, Минж төвийн 6 дугаар давхарт байрлах хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх баримтад Монгол шуудан ХК-ийн дардас дарагдсан байх боловч он, сар өдөр нь гаргацгүй, тодорхойгүй дарагдсан байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар албадан дуудлага худалдааны талаар хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тодруулбал тухайн мэдэгдлийг Монгол шуудан ХК-д өгсөн он сар өдөр тодорхойгүй байгаа нь уг мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн гэдгийг тогтоох боломжгүй байна.
3.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар хариуцагч байгууллага нь дээрх ажиллагааны мэдэгдлийг өмнө нь ажиллагаа хийж байсан байдлаар буюу төлбөр төлөгч Б.Батбаярыг утсаар нь дуудан ирүүлж мэдэгдээгүй талаарх гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлтэй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, 14.4-т зааснаар шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно, 14.5-д зааснаар мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ., 14.6-д зааснаар мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулах зэрэг арга хэрэгслээр мэдэгдэх талаар хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна.
3.6 Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарт мэдэгдэж, хүргүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Баттрак ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
4. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- ыг баримтлан ээс ид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ :
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан төлбөр төлөгч Баттрак ХХК, Б.Батбаяр нарын өмчлөлийн хөдлөх хөрөнгүүдэд явуулсан Үнэ хаялцуулах дуудлага худалдаа-г хүчингүй болгож,
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээч томилох тухай 6/24 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Баттрак ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баттрак ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ