Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 307

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Очирсүхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын Очирсүхийг бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Очирсүхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Очирсүхээс 6.833.271 төгрөгийг гаргуулж хохироч С.Хандармаад 1.093.099 төгрөгийг, хохирогч Г.Оюунчимэгт 350.000 төгрөг, хохирогч Э.Оюунцэцэгт 3.680.988 төгрөгийг, хохирогч Д.Должинд 1.709.184 төгрөгийг тус олгосугай.

5. Шүүгдэгч Б.Очирсүх нь 56 хоног цагдан хоригдсог, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Очирсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР