Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/00218

 

 

 

 

 

 

 

 

                            2024        01          08

            101/ШШ2024/00218

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Боржигон овогт ын /рд:/-д холбогдох,

 

4,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.******* нь 2022.05.26-ны өдрөөс эхлэн Н.гийн экскаватор дээр өдрийн 125,000 төгрөгөөр тохиролцож 2022.07.02-ыг хүртэл нийт 38 хоног ажиллаж 4,750,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Энэ мөнгөнөөс надад 650,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл цалин болох 4,100,000 төгрөгөө гаас нэхэхээр удахгүй өгнө түрдээ хүлээж бай гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Оршин суугаа хаяг дээрээ байхгүй байсан учир ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоогоод байна. Иймд Экскаваторын операторын үлдэгдэл цалин болох 4,100,000/дөрвөн сая нэг зуун мянга / төгрөгийг хариуцагч Н.гаас гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь 2022.5.26-с эхлэн тохиролцож нийт 38 хоног ажилласан. Цалингаас 4,100,000 төгрөг өгөөгүй тул шүүхэд хандсан ба сүүлд 1 сая төгрөг өгсөн тул 3,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хурал эхэлсэн тул хурлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

2.             Хариуцагч Н. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болно. 2024 оны 3 сарын 1-ны дотор төлөх талаар ярилцсан байгаа болно. Цуг хамтдаа ажил гүйцэтгэсэн. Төлбөр төлөөгүй шалтгаан нь ашиг олоогүйтэй холбоотой юм гэв.

 

3.             Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48/и-4535 дугаар албан тоот /хх4/, гараар бичсэн баримт /хх5/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нь 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар хариуцагчаас 3,100,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Д.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,100,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн үндэслэлээр 1,000,000 төгрөг холбогдох шаардлагаас татгалзаж, 3,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.             Хариуцагч Н. нь 3,100,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төлөх санал гаргасан.

 

4.             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1,000,000 төгрөг төлсөн байх тул 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй.

4а. Хэдийгээр хариуцагч нь үлдэх 3,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөх санал гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаар маргааныг шийдвэрлүүлнэ гэх тул зохигчдыг эвлэрэн хэлэлцсэн гэж үзэх боломжгүй.

 

5.             Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орж хариуцагч нь 4,100,000 төгрөгийн хөлс төлөх ёстой гэх үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь гараар бичсэн баримтаар тогтоогдсон. /хх5/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй. Иймд хариуцагчаас 3,100,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

6.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын  тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н. 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Н.гаас 3,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,825 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 1,725 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******ид тус тус олгосугай.

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД