Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/00114

 

 

 

 

 

 

 

 

                            2024        01          03

            101/ШШ2024/00114

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,, плаза хаягт байрлах “” ХХК /рд:/-д холбогдох

 

25,055,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч У.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.******* нь “Маунт Гуард” ХХК-тай 2022 оны 08 сарын 15-ны өдөр Т-А-С-21-105 дугаар “Зээлээр Худалдах-худалдан авах /лизинг/” гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний нэг.Ерөнхий зүйлийн 1.1-д “Талууд нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, “Тэгри апартмент” /хаягт/ орших, “Орон сууцны” зориулалттай нийт 39.1 м.кв ашигтай талбайтай 1 давхарт 105 тоот 2 өрөө байрыг худалдах, худалдан авахаар ...” мөн гэрээний 2.1-д зааснаар “Талууд худалдах, худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгө болох 39.1 м.кв байрыг 97,750,000 төгрөгөөр үнэлж харилцан тохиролцов” гэж гэрээний гол нөхцөлд заасан.

Гэрээний 2.2-т “Худалдан авагч 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдах үед гэрээний урьдчилгаанд худалдагчийн тоот дансанд төгрөгөөр шилжүүлнэ...” мөн гэрээний 2.3-т зааснаар “... 2022.08.15-ны өдөр арлын дугаартай ТОҮОТА Рruis-ЗО маркийн машиныг 19,000,000 төгрөгөөр бодож бартерт авав” гэж заан, уг машинаа бид нотариатаар албан ёсоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн бартерт тооцуулан төлсөн.

Ингээд гэрээний урьдчилгаанд өөрийн дээрх автомашинаа 19,000,000 төгрөгт тооцуулж бартертаад, 1,000,000 төгрөгийг нэмж шилжүүлж, нийт 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн.

Гэрээ байгуулснаас хойш худалдан авагч У.******* нь зээлийн эргэн төлөлтийн тооцооллын дагуу 2022.09.19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022.10.20-ны өдөр 1,000,000

төгрөг, 2022.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг. 2022.12.18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.01.21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.04.20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус сар бүр төлж, нийт 8,000,000 төгрөгийг төлсөн.

Гэвч “Маунт Гуард” ХХК нь гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээний 2.9-д зааснаар “Гүйцэтгэгч нь “”-ийн орон сууцны барилгыг 2023 оны 02-р улиралд ашиглалтад оруулах ...” хугацаандаа ашиглалтад орохгүй болсон нь илэрхий болсон. Бүр тодруулбал ашиглалтад орох байтугай С блок буюу миний захиалсан орон сууцны суурь ч босоогүй байсан.

Иймээс орон сууц ашиглалтад ороогүй учраас миний бие У.******* нь 2023 оны 05-р сарын 09-ний өдөр "” ХХК-тай “Гэрээ цуцалсан акт” хийсэн.

Дээрх гэрээ цуцалсан актаар: “... 2023 оны 05 сарын 09-ний байдлаар худалдагчид тус байрны төлбөрт өгсөн 28,000,000 төгрөгөөс ямар нэг шимтгэлгүйгээр худалдан авагч талд 28 000 000 төгрөгийг олгож гэрээ цуцалсан ...” гэжээ.

Нэхэмжлэгч миний зүгээс тус байрны төлбөрт өгсөн 28,000,000 төгрөгийг, гэрээ цуцалснаас хойш сар бүр 1-2 удаа өөрийн биеэр очиж, хариуцагч “Маунт гуард” ХХК-с нэхэж байсан боловч, хариуцагч нь “өгнө өгнө” гэсэн хариу өгсөөр өнөөг хүрсэн.

Сүүлд буюу 2023.08.01-ний өдрийн 23/087 дугаар албан бичгээр “Маунт Гуард” ХХК нь надад хариу өгсөн ба уг албан бичигт: “2022 оны 8 сарын 15-ны өдөр байгуулсан Т-А-С-21-105 тоот захиалгын гэрээний төлбөр болох 28,000,000 төгрөгийг тус орон сууцыг худалдан борлуулсан эсэхээс үл хамааран 2023 оны 03 сарын 25-аас 08 сарын 30-ны дотор Хаан банкны 5011425460 тоот дансанд бүрэн шилжүүлэх болохыг мэдэгдье.” гэсэн хариуг бичгээр өгсөн.

Ингээд надад 2023.09.07-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Харин үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөгийг өнөөг хүртэл хариуцагч нь өгөөгүй байна.

Зээлээр худалдах-худалдан авах /лизинг/-ийн гэрээний 7.1 Хариуцлага. 7.2-т “Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна” гэж заасан

Иймд хариуцагч “Маунт Гуард” ХХК-с 28,000,000 төгрөгийн алданги 2023.06.30-ны өдрөөс (2023 оны 2-р улиралд ашиглалтад оруулах хугацаанаас) 2023.09.07-ны өдрийг хүртэлх 2 сар 8 хоногийн алданги 9,520,000 төгрөг болж байгаа бөгөөд үлдэгдэл 13,000,000 төгрөгийн алданги 1 сар 9 хоногийн алданги 2,535,000 төгрөг, нийт алданги 12,055,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч “” ХХК-с үлдэгдэл үндсэн төлбөр 13,000,000 төгрөг, нийт алданги 12,055,000 төгрөг, бүгд 25,055,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. 2022.8.15-д хариуцагчтай гэрээ хийсэн. 19 сая төгрөгт машин оролцуулаад 1 саяыг өгөөд гэрээ хийсэн. Төлбөрийг хийж явсан. Удаа дараа барилга баригдахгүй байсан тул 5 сард очиж гэрээгээ цуцалсан. Миний мөнгийг буцааж өгнө гэж итгэж удаа дараа очиж болон утсаар ярьж байсан. 8.30-нд мөнгийг минь өгнө гэхэд дахин итгэсэн. Гэтэл 13 сая төгрөгийг л өгөөд утсаа авахаа больсон. Утсаа тасалдаг, очихоор уулзахгүй зугтаадаг байсан. Маш их хугацаа алдсан, орон гэргүй байна, гэр оронтой болох боломжийг үгүй хийлээ. Төлсөн төлбөрөөс 13,000,000 төгрөг үлдээд, 12,055,000 төгрөгийн алданги нийт 25,055,000 төгрөг гаргуулна.

1б. Хариуцагчид мөнгө төлж байсан өмнө өгч байсан баримтаа шаардлага хангуулан гаргаж байна. Нийт 23 хуудас гаргаж байна. Шинэ баримттай танилцлаа. Хуралдаан үргэлжлэх боломжтой. Нэхэмжлэлийг дэмжинэ. Хариуцагч нь гэрээ цуцалснаас хойш алданги шаардахгүй гэсэн байна. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэж байна. Алдангийн хувьд өгнө л гэдэг тул төлөөгүй хэмжээний алданги шаардаж байгаа юм. Гэрээнд заасан ашиглалтад орох хугацаанаас хойш алдангийг шаардсан. Гэрээний 2.9-д заасан 180 хоногийг заавал хэрэглэх зүйл биш юм. Уг барилга нийтэд илэрхий баригдаагүй юм чинь энэ хоногийг хэрэглэхгүй. Учир нь угаасаа баригдахгүй юм гэв.

 

2.             “Маунт Гуард” ХХК нь иргэн У.*******тай 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр №Т-А-С-21-105 тоот “Зээлээр худалдах худалдан авах” гэрээ байгуулсан.

Уг гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлагдах үндэслэл болно гэж гэрээнд тодорхой тусгасан.

Тухайн орон сууцыг 2023 оны 2-р улиралд буюу 6-р сард ашиглалтад оруулах бөгөөд уг хугацаа 180 хүртэл хоногоор хойшлох боломжтой.

Гэтэл 2023.05.09-ны өдөр захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалж акт үйлдсэн бөгөөд актын дагуу манай байгууллага түүний төлсөн 28 саяыг буцаан өгөх үүрэг хүлээсэн.

Актын дагуу 2023.09.07-ны өдөр 15 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор 13 сая төгрөгийг л түүнд өгөх ёстой.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2023.05.09-ны өдөр захиалагчийн санаачилгаар цуцлагдсан бөгөөд гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон учраас манай байгууллага цуцлагдсан гэрээтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй, захиалагч шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 13 сая төгрөгийг хангаж шийдвэрлэж, гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги болох 12.055.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2а. Хариуцагчийн захирал солигдсонтой холбоотой болон дансны хуулга зэрэг 4 хуудас баримт гаргаж байна. Шинэ баримттай танилцлаа хуралдаан үргэлжлэх боломжтой. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2022.8.15-нд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг гэрээнд зааснаар 2023.12 сард хүлээлгэж өгөхөөр заасан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр 2023.5 сард гэрээг цуцлаад талууд акт үйлдсэн. Ингээд төлсөн 28 саяыг төлөх үүрэг хүлээсэн. Улмаар 15 саяыг буцаан шилжүүлээд 13 сая үлдсэн. Гэрээнд зааснаар захиалагч гэрээг цуцалбал байрыг зарсны дараа төлбөрийг төлөх байсан боловч бид 15 саяыг төлсөн. Үлдэх 13 саяыг төлнө гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид үлдэх 13 саяыг төлөхийг зөвшөөрнө. Гэрээ дуусгавар болсноос хойш алданги нэхсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийтэд илэрхий баримт гэдэг нь тогтоогдоогүй. Гэрээг цуцалсан захиалагч нартай холбоотойгоор хугацаа хоцорсон зүйл байгаа юм. 180 хоногийн хувьд 2-р улирал гэдэг нь 6 сарыг хэлэх тул алданги тооцохгүй гэв.

 

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс зээлээр худалдах худалдан авах гэрээ /хх5-7/, эргэн төлөлтийн тооцоолол /хх8-9/, гэрээ цуцалсан акт /хх10/, “” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 23/087 дугаар албан тоот /хх11/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх51-68/, Хаан банк дахь М.ын дансны хуулга /хх69-71/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх72/, М.ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх73/,

3б. Хариуцагчаас Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх75/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 13,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч У.******* нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийн үлдэгдэл 13,000,000 төгрөг, алданги 12,055,000 төгрөг, нийт 25,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 12,055,000 төгрөг үндэслэлгүй гэж маргасан.

 

4.             Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлээр худалдах худалдан авах нэртэй Т-А-С-21-105 дугаартай, 97,750,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 28,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн хүн болох М.ийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх51-71/

Улмаар зохигчид 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх гэрээг цуцалж акт үйлдсэн. /хх10/ Энэхүү актаар хариуцагч нь нэхэмжлэгчийг 28,000,000 төгрөг төлснийг зөвшөөрч, буцаан олгохоор тохиролцсон байна. Үүний дараа 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч нь 15,000,000 төгрөгийг буцаан олгосон болох нь Хаан банк дахь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх75/

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5.             Маргаж буй гэрээний агуулга болон зохигчдын гэрээ байгуулах үед барилга баригдаагүй байсан гэх тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

5а. Гэрээний 2.9-д зааснаар хариуцагч нь барилгыг 2023 оны 2 дугаар улиралд буюу мөн оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор ашиглалт оруулах үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зохигчид харилцан тохиролцож акт үйлджээ.

Харин гэрээний 2.9-д заасан 180 хоног нь барилгыг барьж дууссаны дараа байнгын ашиглалтад авахтай холбоотой хугацаа байх тул барилгыг барьж дуусгахтай холбоогүй юм.

Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчид харилцан тохиролцож гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хариуцагч буцаан олгох үүрэгтэй. Мөн хариуцагч нь 15,000,000 төгрөг буцаан олгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд үлдэх 13,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байна. Иймд хариуцагчаас 13,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

6.             Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг үндэслэн алданги шаардсан бөгөөд гэрээний 7.2-т алдангийн талаар зохигчид тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний хугацаа хэтэрсэн хоногт алданги тооцох бөгөөд зохигчид гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул гэрээний үүрэг буюу алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “” ХХК-с 13,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үзэх 12,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД