Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2023/00615

 

 

 

 

 

 

 

 

 

0 7 5/ШШ0/0065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ын ******* ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг,******* дугаар хороо, ы - тоотод байрлах хаягтай, одоо аймаг, сум, баг, 4-р айлын , , тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаа ХХК /РД:55606/,

Хамтран хариуцагч: аймгийн сумын багийн 8-07 тоотод оршин суух, Халзан овогт Батсуурийн Долгион нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 8,60,5 төгрөг, алданги 4,80,*******7 нийт 5,4, /нэг зуун хорин таван сая найман зуун хорин мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,

Хамтран хариуцагч: Б.Долгион /цахимаар/,

Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.ыг оролцуулан хэргийг шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч: С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай Хэв хашмал ХХК нь иргэн Ц.тай 0 оны дүгээр сарын 0-ны өдөр - тоот, иргэн М.той 0 оны дугаар сарын 04-ний өдөр -5 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г тус тус харилцан тохиролцож байгуулсан.

Гэвч дээрх хоёр иргэн нь өргөө ХХК-ийн ажилтан бөгөөд уг түрээсийн бараа материалыг анхнаасаа өргөө ХХК нь ашиглаж байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг өргөө ХХК нь төлнө гэсэн тайлбар гаргасан.

Мөн өргөө ХХК нь дээрх хоёр ажилтнаар хийсэн гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлж бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах тухай 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ тоот албан бичгээр мэдэгдэж манай зүгээс хүлээн зөвшөөрч дээрх гэрээний үүргийг нэгтгэж 0/05/05-ний өдөр өргөө ХХК-тай - тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Хариуцагч нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нийтдээ 70 ширхэг бараа материал түрээсэн авч 0 оны дүгээр сарын 0-ны өдрөөс 0 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ашиглаж нийт түрээсийн гэрээний үүргийн төлбөрт 8,60,45 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн бараа материалаа буцаан хүлээлгэн өгөхдөө хариуцагч нь нийт 4 ширхэг ,47,00 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг дутааж актлуулсан байдаг.

...Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7. дахь хэсэгт түрээслэгч нъ түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг тооцохдоо хариуцагчийн 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн албан хүсэлтийг харгалзаж 0 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн дугаар зүйлийн .4 т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 4,8*******,*******7 төгрөгийн алданги тооцов.

Иймээс хариуцагч ХХК, хамтран хариуцагч Б.Долгион нараас Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 8,60,5 төгрөг, алданги 4,8*******,*******7 нийт 5,4, төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

******* ХХК нь иргэн Ц.тай 0 оны дүгээр сарын 0-ны өдөр, иргэн М.той 0 оны дугаар сарын 04-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, эхний гэрээгээр 4 ширхэг, дахь гэрээгээр 60 ширхэг бараа материалуудыг түрээслээд явсан. Түрээслээд явж байхад төлбөрийг анхнаасаа өргөө ХХК-ийн удирдлагууд хариуцна гэсэн учраас хамтран хариуцагч Б.Долгион болон өргөө ХХК-тай манай компанийн зүгээс холбогдож байсан. өргөө ХХК-иас түрээсийн төлбөр хойшлогдоод нэхэмжлэгдээд төлөгдөхгүй байсан учраас өргөө ХХК-ийн хүмүүстэй холбогдоход өргөө ХХК төлбөрийг бүрэн төлнө, компани дээрээ гэрээгээ шилжүүлье гэдэг байдлаар тохиролцсон. Тохиролцоод компанийн эрх бүхий ажилтан буюу тухайн барилгын талбайг хариуцаж ажиллаж байсан Э. гэдэг залуу 0 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тоот түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээрээ урьд байгуулсан хоёр иргэний гэрээг шилжүүлж ХХК-ийн тамга тэмдгээ дарж гэрээгээ шилжүүлж авсан байдаг. Энэ гэрээгээр ХХК түрээсийн төлбөрийг *******0 хувь хариуцна манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгүүдийг хийж манай компанид авчирж өгсөн. Энэ үндэслэлээр ХХК-иас шаардах эрх үүссэн. ХХК түрээсийн төлбөр 8,60,5 төгрөг, алданги 4,80,*******7 нийт 5,4, төгрөгийг төлөх үүрэг үүсэж байна. Хариуцагч өргөө ХХК-иас Б.Долгион төлнө гэдэг тайлбарыг гаргаж байгаа учраас Б.Долгионыг хэрэгт татан оруулж хамтран хариуцагчаар тайлбарыг нь авах нь зүйтэй гэдэг үндэслэлээр хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Хамтран хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж үзэж байна...

... Анх Ц. гэж хүн ирээд бараа материал түрээсэлж Хэнтий аймгийн мандал суманд ашиглана 450 ширхэг бараа материал түрээсэлнэ гэж ирээд Хэнтий аймгийн мандал сум руу аваад явсан. 0 оны дүгээр сарын 0-ны өдөр анхны гэрээ байгуулагдсан. Сарын дараа буюу 0 оны дугаар сарын 04-ний өдөр М. гэдэг хүн ирээд гэрээ байгуулаад үлдэгдэл бараа болох 60 ширхэг бараа материалыг нэмж түрээслээд аваад явсан...

...Бараа материалыг сараар ашиглана гээд ашиглах хугацааныхаа түрээсийг тухайн үедээ төлөөд явсан. Түрээсийн төлбөр хугацаа хэтрээд явсан.... 0 оны дүгээр сарын 0-ны өдрөөс 0 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 450 ширхэг барааг 0-4 хоногийн хугацаанд ашигласан. Ашигласан хугацааны түрээс 8,660,040 болсон. Анх авахдаа ,*******,500 төгрөгийг төлсөн. 6,558,540 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа. М. 0 оны дугаар сарын 04-ний өдрөөс 0 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 60 ширхэг бараа материалыг -8 хоног хүртэл ашигласан. Нийт төлбөр 75,867,60 төгрөг, үүнээс 7,4,80 төгрөгийг төлсөн. Энэ бараа материалыг угсрахад ашигладаг нэг удаагийн зүйлийг 88000 төгрөгөөр авсан. Үлдэгдэл 68,56,40 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 0 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгоод ХХК руу гэрээгээ шилжүүлсэн. Гэрээ шинэчлэх үед 7 бараа дутуу байсан. 0 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс түрээс тооцсон. 7 ширхэг барааны түрээс өргөө ХХК дээр бодогдсон. 0 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл бодсон тухайн өдөр хамгийн сүүлийн байдлаар бараагаа хүлээлгэж өгсөн. Түрээсийн төлбөр 4,5,65 төгрөг, хүлээлгэн өгсөн барааны гэмтэл 0,000 төгрөг, ,47,00 төгрөгийн бараа материал алга болгож актлуулсан. Нийт 0 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ шилжсэнээс хойш гарсан төлбөр 8,500,55 төгрөг болж байгаа. 8,60,5 төгрөг болж байгаа.... Алдангийн хувьд хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзээд 0 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 0 оны ******* дугаар сарын 07-ны өдрийг хүртэл бодсон... Тооцоо гаргахдаа барьцааг нь хасаж болохоор байсан. Хасалгүй гаргасан. Барьцааг төлбөр тооцоо бүрэн дуусгаад бараа материалыг бүрэн хүлээлгэж өгөөд гэрээний эрх, үүрэг дуусгавар болсны дараа хариуцагчид буцааж төлөх ёстой төлбөр байгаа... гэв.

. Хариуцагч ХХК-ийн захирал Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... өргөө ХХК-ийн захирал Б. би тус шүүхэд Хэв хашмал ХХК-ийн гаргасан Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 8,60,5 төгрөг, алданги 4,8*******,*******7, нийт 5,4, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани нь Хэнтий аймгийн мандал сумын 0 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгын суурь болон карказ угсралтын ажлыг Б.Долгионоор ахлуулсан барилгын бригадаар хийлгэхээр 0 оны ******* дугаар сарын 0-ний өдөр 05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ-ний .-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт Хэв хашмал ХХК-ийн түрээс ороод ,000,000 төгрөгөөр тохирсон юм. Хэв хашмал ХХК-тай гэрээ байгуулсан Ц., М. нар нь Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан Б.Долгионы барилгын бригадын ажилчид бөгөөд манай зүгээс барилгын санхүүжилт авмагц ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. Хэв хашмал ХХК-д хүргүүлсэн 0 оны 04 дүгээр сарын -ний өдрийн А/ дугаартай албан бичиг, 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай итгэмжлэл болон А/ дугаартай албан бичигт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш бөгөөд манай менежер Э. нь миний зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн байдаг.

Миний бие тухайн үед аймагт ажлаар явж байсан бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Б.Долгионы түрээсэлж авсан барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг санхүүжилт орж ирэхгүй удааширсны улмаас хугацаа хэтэрсэн талаар Хэв хашмал ХХК-д зөв ойлголт өгөөд уулзчих гэж Э.т утсаар хэлсэнээс биш өргөө ХХК-ийг төлөөлж ******* ХХК-ийн Ц., М. нартай байгуулсан гэрээг өргөө ХХК-ийн нэр дээр бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй юм. Өөрөөр хэлбэл өргөө ХХК нь Ажил гүйцэтгэх 05 дугаартай гэрээ-ний дагуу Б.Долгионы өмнө барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд Хэв хашмал ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй юм. Мөн барилгын туслах материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн орлого, зарлагын баримтууд дээр Б.Долгион, Ц., М. нар нь гарын үсэг зурж хүлээлцэж байсан болохыг анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлүүдээр манай өргөө ХХК нь жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

. Хамтран хариуцагч Б.Долгион нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь ХХК-д угсралтын ажил хийх гэрээ байгуулж ажилласан. Энэхүү гэрээнд ажлын хөлс хэв хашмалтай нь хийнэ гэж гэрээлсэн. Ингээд Хэв хашмал ХХК-тай гэрээний дагуу түрээсийн материалаа авсан. Ажил гүйцэтгэж байх хугацаанд ХХК нь санхүүжилт ороогүй байна гэдэг шалтгаанаар гүйцэтгэлийн төлбөр болон материалын мөнгөө шилжүүлэхгүй удсаар ажил зогссон. Тэр үед өвөл болоод бид нар ажил явуулах боломжгүй болсон. Ингээд 4 сар хүртэл түрээсийн төлбөр нэмэгдсэн. Дээр нь түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас бид ийм алдагдалд орлоо. Одоо ХХК-тай төлбөр тооцоогоо дуусгавал ******* ХХК-ийн гаргасан гомдлыг барагдуулна. Гэхдээ алданги болон 4 сая төгрөгийг төлөх боломжгүй. Б.Долгион миний бие түрээсийн бараа, материалаа бүрэн буцааж хүлээлгэн өгсөн.

...Манай бригад ХХК-тай сая төгрөгийн ажлын гэрээтэй тохиролцоод ажилдаа орсон байсан. Карказны хэв хашмалыг танай тал олж өг түрээс мөнгийг манайхаас ав гэж хэлсэн. сарын дотор энэ ажлыг дуусгана гээд нэг сарын хугацаатай гэрээ хийгээд ХХК-ийн ажил руу орсон. Санхүүжилт нь орж ирэхгүй бүтэн өвөлжин хүлээгээд сар болоод барилгын ажил нам зогсоод 5 сард барилгын ажил эхлээд 6 сард би өөрийн биеэр түрээсэлсэн бараануудаа өөрөө ачиж аваачиж өгсөн. Тэр хооронд үүссэн алданги, түрээсийн төлбөр нийлээд сая төгрөг болсон байна. Би хуулийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Би ХХК-ийн захирал Б.тай би сая төгрөгийн ажил хийчихээд 0 саяыг нь түрээсэнд өгөхөөр хүмүүсийнхээ цалин, хоол ундны зардал, бензин тосныхоо зардлыг яах юм гэж хэлсэн. ХХК энэ жил ажил хийгээгүй. Би хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болоод больсон. Би ХХК-иас мөнгө төгрөгөө авахаар хүмүүсийнхээ цалинг өгөх ёстой. Хэв хашмалын 8 сая төгрөгийн өндөр түрээс гараад ирсэн юм. Хэв хашмалыг барилга дээр сарын хугацаанд хэрэглэсэн. Бусад хугацаанд барилгын талбай дээр байсан. Би энэ тэнд түрээслээд ашиг олоогүй. Хэв хашмал түрээсэлж авах болгондоо эхний сарынхаа түрээсийг төлдөг. Сараар бол сарынхаа, 0 хоногоор түрээсэлсэн бол 0 хоногийнхоо түрээсийг төлдөг. Түрээсээ төлсөн байхад үлдэгдэл төлбөр ийм өндөр гарсныг ойлгохгүй байна.

...Ц., М. бид гурав ХХК-ийн ажлыг хамтарч хийж байсан... Бид нар хоорондоо тохиролцсон. ХХК манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлье та нар мөнгөө өөрөө гарга гэсэн. Бид нар мандал сумд баригдаж байгаа барилгын ажлаас гадна аймгийн орон сууцны барилга дээр хамтарч ажилладаг байсан... ******* ХХК-иас туслах материалуудыг манай барилгын бригад авсан. Төлбөр тооцоог нь ХХК хийдэг, бид нар гүйцэтгэлээрээ мөнгөө авах ёстой... ХХК-иас би мөнгөө авчих юм бол би төлөх ёстой. Б.Долгион би барилгын бригадын ахлагчийн хувьд төлөх ёстой... Манайх сараас бараа материал авсан. Хэв хашмалын компаниуд сараас хойш бараа материал гаргадаггүй ажил зогсож байна гэдэг. сарын дотор хурдан хийгээд хэдэн төгрөгөө авъя гэж бодсон. ХХК цаанаасаа санхүүжилтээ авч чадахгүй мөнгө нь гацаад байна гэж байтал сар гараад дугаар сарын *******-наас эхлээд төрийн сан хаачихлаа он гараад орж ирэхээр боллоо гэдэг. Ингэж явсаар байгаад ажил 6 сар хүртэл зогссон. 6 сард очоод юмаа гүйцээчихье гээд цутгалтыг авахад өвлийн хийсэн зүйл алдаа дутагдалтай болсон учир дахин нураасан... гэв.

. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, 0 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 0/74 дугаартай итгэмжлэл, Хэв хашмал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0 оны дүгээр сарын 0-ны - дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүлээн авсан бараа материалын акт, 0 оны дугаар сарын 04-ний өдрийн -5 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээслэсэн бараа материалын акт, хүлээн авсан бараа материалын акт, 0 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн - дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүлээн авсан бараа материалын акт, Хэв хашмал ХХК-ийн 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн, 0 оны дугаар сарын 04-ний өдрийн, 0 оны дугаар сарын -ны өдрийн, 0 оны дугаар сарын 6-ны өдрийн, 0 оны дугаар сарын 7-ны өдрийн, 0 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын падаануудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн, 0 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн, 0 оны дугаар сарын 0-ны өдрийн, 0 оны 05 дугаар сарын -ний өдрийн, 0 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн, 0 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн, 0 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн, 0 оны 06 дугаар сарын 0-ний өдрийн, 0 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн, 0 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орлогын падаануудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э., М., Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-иас Хэв хашмал ХХК-д хүргүүлсэн 0 оны 04 дүгээр сарын -ний өдрийн А/, 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/, 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар албан бичиг, Хэв хашмал ХХК-ийн 0 оны 0 дүгээр сарын -ны өдрийн албан мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас хариу тайлбар, 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн 0 дугаартай итгэмжлэл, 0 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн №05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн Соёлын төвийн барилга, 0 суудал, мандал сум, барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн, 0 оны 06 дугаар сарын -ний өдрийн Соёлын төвийн барилга, 0 суудал, мандал сум, барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ-ний хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барилга угсралтын гэрэл зураг, Соёлын төвийн барилга, 0 суудал, мандал сум, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М., Э., Ц. нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 0 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 0 оны дугаар сарын -ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

. Нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч ХХК болон хамтран хариуцагч Б.Долгион нарт холбогдуулан ...Манай компани иргэн Ц.тай 0 оны дүгээр сарын 0-ны өдөр - тоот, иргэн М.той 0 оны дугаар сарын 04-ний өдөр -5 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, барилгын туслах материалыг анх хүлээлгэж өгсөн. Хожим ХХК нь дээрх хоёр ажилтнаар хийсэн гэрээгээ өөрийн нэр дээр бүх төлбөр тооцоо, гэрээний үүргийг шилжүүлэн авч, дээрх гэрээний үүргийг нэгтгэж 0 оны 05 дугаар сарын 05-ны өдөр - тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нийтдээ 70 ширхэг бараа материалыг 0 оны дүгээр сарын 0-ны өдрөөс 0 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсээр авсан ба гэрээний үүргийн төлбөрт 8,60,45 төгрөгийн үлдэгдэл, алданги 4,8*******,*******7 төгрөг, нийт 5,4, төгрөгийг нэхэмжилж байна.

ХХК нь Хэнтий аймгийн мандал сумын Соёлын төвийн 0 суудалтай барилгыг барихад туслан гүйцэтгэгчээр Б.Долгионтой гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу дээрх барилгын туслах материалын түрээсийг Б.Долгион хариуцна гэж тайлбарладаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Долгионыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Бараа материалыг хүлээн авч явсан хүмүүс нь ХХК-ийн үндсэн ажилчид бөгөөд Б.Долгионы хувьд - жилийн хугацаанд нийгмийн даатгал нь тус компаниар төлөгдсөн юм... гэж шаардах эрхээ тодорхойлсон.

. Хариуцагч ХХК нь ...Хэв хашмал бүхий барилгын туслах материалыг манай компанийн туслан гүйцэтгэгч Б.Долгионы бригадад ажилладаг Ц., М. нар ******* ХХК-иас түрээслэж авсан. Б.Долгионтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хэв хашмалын түрээсийн төлбөрийг оруулж тооцсон. Манай компанид санхүүжилт орж ирэхгүй удааширснаар Б.Долгионд гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж чадаагүй чадаагүй тул *******ХХК-д зөв ойлголт өгч, уулзахыг Э.т хэлж байсан. Гэвч гэрээний үүргийг шилжүүлэн авах эрхийг олгоогүй. ******* ХХК-д хүргүүлсэн албан бичигт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш... гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргана.

.. Хамтран хариуцагч Б.Долгион ... ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд ажлын хөлс, хэв хашмалын төлбөрийг хамт тооцсон. ******* ХХК-иас барилгын туслах материалыг ажил гүйцэтгэж байх үед авсан. ХХК-ийн санхүүжилт ороогүй шалтгаанаар түрээсийн мөнгө төлөгдөөгүй удсан. ХХК бидэнтэй тооцоогоо дуусгавал ******* ХХК-ийг хохиролгүй болгоно, гэхдээ алданги болох 4 сая төгрөгийг төлөх боломжгүй, түрээсийн бараа материалыг бүрэн хүлээлгэж өгсөн... гэжээ. 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 4.. ******* ХХК нь Ц.тай 0 оны дүгээр сарын 0-ны өдөр - тоот, иргэн М.той 0 оны дугаар сарын 04-ний өдөр -5 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг тус тус байгуулжээ. ХХК-ийн 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай албан бичгийг үндэслэн 0 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц., М. нарын төлбөрийг нэгтгэж, Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г ХХК-тай шинэчлэн байгуулсан байна.

4.. ХХК-ийг төлөөлөн Э. нь тус компанийн захирал Б.ийн гарын үсгийг зурж, тамгыг дарж, төлбөрийг нэгтгэн, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн албан бичгийг ******* ХХК-нд өгснөөр нэхэмжлэгч ******* ХХК иргэн Ц., М. нарын төлбөрийг нэгтгэж, ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулсан, гэрээнд ХХК-ийг төлөөлөн Э. гарын үсэг зуржээ.

4.. ХХК нь тус компанийн ажилтан Б.Долгионтой 0 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн 05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байх бөгөөд Б.Долгионоор ахлуулсан ажлын бригад Хэв хашмал ХХК-ийн барилгын туслах материалыг ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний дагуу ашигласан байна. Харин гэрээний .-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт ******* ХХК-ийн түрээсийн төлбөрийг оруулан тооцохоор талууд тохиролцсон.

4.4. ХХК-ийн захирал Б.ийн эхнэр М.Ариунзаяа 0 оны дүгээр сарын 0-ны өдөр ,60,500 төгрөгийг ulziibat truba turees, 0 оны дугаар сарын 04-ний өдөр ,4,500 төгрөгийг turba turees, 0 оны дугаар сарын 6-ны өдөр 6,000 төгрөгийг sapud turees 4768 0 оны дугаар сарын -ны өдөр 88,780 төгрөгийг кассанд бэлнээр бараа, ХХК-ийн менежер Э. 0 оны дугаар сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөгийг dolgion Sapud turrest гүйлгээний утгатайгаар тус тус нэхэмжлэгч ******* ХХК-ийн дансанд шилжүүлж төлбөр төлж байсан.

4.5. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 0 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 44 дугаартай шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн албан бичигт ХХК-ийн 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 0 оны дугаар сарын -ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хавсралтад Э., М., Ц., Б.Долгион нарын цалин ХХК-иар бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа... зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, ХХК-ийн менежер Э. нь тус компанийг бүрэн төлөөлөх эрхтэй... гэж,

5.. Хариуцагч ХХК-иас ...******* ХХК-тай байгуулсан гэрээг ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус, тухайн гэрээний хугацаа сарын хугацаатай байгуулагдсан тул сарын дараах түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй... хэмээн,

5.. Хамтран хариуцагч Б.Долгионы хувьд ... Хэв хашмалын 8 сая төгрөгийн өндөр түрээс гарсан. Хэв хашмалыг барилга дээр сарын хугацаанд хэрэглэсэн. Бусад хугацаанд барилгын талбай дээр байсан. Би энэ тэнд түрээслээд ашиг олоогүй. Өвлийн улиралд барилгын туслах материалыг түрээсэлдэг хүн байхгүй тул түрээсийн төлбөр, алданги өндөр гарсан... гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд маргажээ.

5.. Талууд ******* ХХК-ийн барилгын туслах материалыг ХХК-ийн барьсан Хэнтий аймгийн мандал сумын 0 суудалтай Соёлын төвийн барилгыг барихдаа ашигласан гэх, мөн барилгын туслах материалын түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгийг ХХК-ийн захирал Б.ийн эхнэр М.Аринузаяагаас шилжүүлж байсан тухайд, ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Б.Долгионоор ахлуулсан ажлын бригад ажиллаж, гэрээний гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт хэв хашмал түрээсийн төлбөрийг оруулан тооцсон гэх үйл баримтын талаар маргаагүй байна.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

6.. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэжээ.

6.. Нэхэмжлэгч ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзэж, түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК болон хамтран хариуцагч Б.Долгионоос Иргэний хуулийн 8.-д зааснаар шаардах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

6.. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.-д ...Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй... гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаар болон хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Э. нь ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй байна.

Учир нь, хавтаст хэргийн баримтаар Э., М., Ц., Б.Долгион нар нь ХХК-ийн үндсэн ажилтан болох нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар,

******* ХХК нь иргэн Ц.тай 0 оны дүгээр сарын 0-ны өдөр - тоот, иргэн М.той 0 оны дугаар сарын 04-ний өдөр -5 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг тус тус байгуулж, улмаар ХХК-ийн 0 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай албан бичгийг үндэслэн 0 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц., М. нарын төлбөрийг нэгтгэж, Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер Э. гэрээг шинэчлэн байгуулсан байна.

Мөн ХХК-ийн захирал Б.ийн эхнэр М.Ариунзаяагаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдсон.

Гэрч Э.ын мэдүүлгээр ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан, ******* ХХК-нд 0 оны 04 сарын -ний өдрийн А/, 0 оны 05 сарын 04-ний өдрийн А/, 0 оны 05 сарын 04-ний өдрийн А/ албан бичигт тус компанийн захирал Б.ийг төлөөлөн гарын үсэг зурсан, тамга дарсан болох нь тогтоогдсон. Хэдийгээр Э.т гэрээ байгуулах шууд эрх олгоогүй ч тухайн компанийн ажлыг бүрэн хариуцан ажиллаж байсан ба Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.-д зааснаар ХХК-ийн хүсэл зоригийг шударгаар төлөөлөн хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, уг үйл явдлаас үүдэн ХХК-нд ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд харин дээрх гэрээг байгуулсны үндсэн дээр ХХК нь Соёлын яамтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болсон байна.

7. Дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан ******* ХХК-ийн иргэн Ц.тай 0 оны дүгээр сарын 0-ны өдөр - тоот байгуулсан гэрээний хавсралт Хүлээн авсан бараа материалын акт, М.той 0 оны дугаар сарын 04-ний өдөр -5 тоот байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээний хавсралт Түрээсэлсэн бараа материалын акт, М. хавсралт , ХХК хавсралт , орлого, зарлагын падаан зэрэг баримтуудын хүрээнд ******* ХХК нь ХХК-иас барилгын туслах материалын түрээсийг шаардах эрхтэй.

8. Харин Б.Долгионы хувьд ХХК-тай 0 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн 05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, туслан гүйцэтгэгчээр ажилласан байх бөгөөд гэрээний .-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт хэвхашмалын түрээсийн төлбөрийг оруулан тооцохоор тохиролцсон байх тул хамтран үүрэг хүлээж, барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

. Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Д. нь шүүх хуралдаанд Ц., М., Э. нарын байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээ нь сарын хугацаатай байгуулагдсан учир тухайн хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэх ёстой гэж маргасан. .. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д ...Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ... гэж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д ...Эд хөрөнгө хөлсөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан тооцно... гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас үзэхэд, талуудын хооронд байгуулагдсан гэрээ сарын хугацаанд байгуулагдсан хэдий ч ХХК болон тус компанийн туслан гүйцэтгэгч барилгын ажлын бригадын ахлагч Б.Долгионоос барилгын туслах материалыг гэрээ байгуулагдсанаас хойш сарын хугацаанд ашиглаж, ******* ХХК-нд хүлээлгэж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан орлого, зарлагын баримт, бараа материал хүлээн авсан акт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Д.ын татгалзал үндэслэлгүй байх бөгөөд гэрээний хугацаа хуульд заасан үндэслэлээр тодорхой бус хугацаагаар сунгагдсан байна гэж үзлээ.

*******. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан барьцаа ,500,000 төгрөгийн ,500,000 төгрөг, барааны гэмтэл 0,000 төгрөг, актын тооцоо буюу алга болсон бараа ,47,00 төгрөгийн тооцоолол нь баримтаар нотлогдохгүй байх тул ХХК болон хамтран хариуцагч Б.Долгионоос Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 8,60,5 төгрөгөөс хасаж тооцон 78,5,5 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7..-т ...Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5%-ийн алданги... төлнө гэж тохиролцжээ. .. Иргэний хуулийн дугаар зүйлийн .6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..., мөн хуулийн .4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэр болохгүй... гэж тус тус заасан. .. Хариуцагч ХХК болон хамтран хариуцагч Б.Долгион нар нь Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 78,5,5 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 7., мөн иргэний хуулийн холбогдох заалтын дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 78,5,5 төгрөгийн алданги ,076,57 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь эрх зүйн үндэслэлтэй.

. Иймд, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ХХК болон хамтран хариуцагч Б.Долгионд холбогдуулан гаргасан 5,4, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нийт 7,8,47 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 8,0,84 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,******* төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 744,0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.-т зааснаар хариуцагч ХХК, хамтран хариуцагч Б.Долгион нараас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл 78,5,5 төгрөг, алданги ,076,57 төгрөг, нийт 7,8,47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэгдэл 8,0,84 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 744,0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 4 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН