| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/06210/и |
| Дугаар | 101/ШШ2023/05440 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/05440
2023 12 06 101/ШШ2023/05440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 тоот, РД:000, Б овогт Гын Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоот, РД:000, М ГХОХХК-д холбогдох цалин 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ГХОХХК-тай 2019-10-01-ний өдрөөс 2025-10-01-ний өдөр хүртэл орчуулагч, менежерийн албан тушаалд 1 сарын 2,000,000 төгрөгийн цалингаар 6 жилийн хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан боловч 2019-12-17-ны өдрөөс компанийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч сул зогсолт бий болж миний цалин 1,500,000 төгрөг болсон. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019-10-01-ний өдрөөс 2020-12-31-ний өдрийг хүртэл хугацаанд шударгаар биелүүлж ажилласан, эхлээд цалинг өгнө гэдэг байсан. Компаний үйл ажиллагаа түр зогсож захирал Хятад улс руу явахаар болж миний цалинг бөөнөө нэг удаа өгөхөөр харилцан тохиролцсон байсан. 2020-12-31-ний өдөр М ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээг цуцалж байна гэсэн утгатай мэдэгдлийг бичгээр өгсөн. Иймд нэг сарын цалинг 1,500,000 төгрөгөөр тооцож, 2019-12-17-ны өдрөөс 2020-12-20-ны өдөр хүртэл хугацааны 12 сарын цалин 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Маас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2019 онд буюу Ковидын жилийн өмнө тухайн байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдсон боловч аливаа эрх мэдэл, албан тушаалын үүрэг чиглэлгүйгээр гагцхүү тухайн байгууллагад шаардлагатай байсан өнгөт металл боловсруулах тусгай зөвшөөрлийг авах хүрээнд ажиллаж эхэлсэн. Тухайн тусгай зөвшөөрлийг авахад бичиг баримтын бүрдэл болоод Уул Уурхайн Хүнд Үйлдвэрийн яамнаас компанийн захирал Монгол хүн байх шаардлагатай байсан тул намайг компанийн гүйцэтгэх захирлаар түр томилсон. Компанийн үйл ажиллагаанд оролцох, аливаа нэг албан хаагчийг томилох, халах болон хэн нэгний цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгох эсхүл тушаал гаргах эрх олгогдоогүй. Мөн миний бие нэг удаа цалин авч үзээгүй. Тухайн тусгай зөвшөөрлийг авахад бичиг баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлж, тусгай зөвшөөрөл батлагдан олгогдсон тохиолдолд үйл ажиллагаанд биечлэн оролцож хамтран ажиллах аман тохироотой байсан боловч БНХАУ-ын иргэн W нь нутаг буцаж сураг алдарснаар хийж байсан тухайн ажил эцэс болсон. Миний зүгээс тухайн компанийн гүйцэтгэх захирлаас татгалзсан шийдвэрээ өгсөн боловч одоогоор хаана хандахаа мэдэхгүй байна. Иймд Г.Дийн нэхэмжлэхийг шийдвэрлэж өгөх үүрэг нь гагцхүү W гэгч этгээдэд байх ба миний зүгээс шийдвэрлэж өгөх эрх үүрэг байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс 2023-08-14-ний өдрийн 18991 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, иргэний үнэмлэхний хуулбар, М ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ГХОХХК-ийн дүрэм, Г.Дийн цалингийн тодорхойлолт, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 39 дугаар гомдол шийдвэрлэсэн баримт, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022-08-17-ны өдрийн 12 дугаар тогтоол, М ГХОХХК-ийн 2020-12-20-ны өдрийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай мэдэгдэл, ажлын байрны түрээсийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл баримтыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Дийн хариуцагч М ГХОХХК-нд холбогдуулан гаргасан 2019-12-17-ны өдрөөс 2020-12-20-ны өдөр хүртэл хугацааны цалин 18,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. М ГХОХХК-тай 2019-10-01-ний өдрөөс 2025-10-01-ний өдөр хүртэл орчуулагч, менежерийн албан тушаалд 1 сарын 2,000,000 төгрөгийн цалинтай, 6 жилийн хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан. 2019-12-17-ны өдрөөс компани сул зогсолт хийх болж миний цалинг 1,500,000 төгрөг болгож өөрчилсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ 2019-10-01-ний өдрөөс 2020-12-31-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэсэн. Компанийн үйл ажиллагаа түр зогсож захирал Хятад улс руу явахаар болж миний цалинг нэг удаа бөөнөөр нь өгөхөөр харилцан тохиролцсон байсан. 2020-12-31-ний өдөр М ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээг цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн тул 2019-12-17-ны өдрөөс 2020-12-20-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч М ГХОХХКомпани нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2019 онд буюу Ковидын жилийн өмнө Уул Уурхайн Хүнд Үйлдвэрийн яамнаас компанийн захирал Монгол хүн байх шаардлагатай байсан учир тухайн байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдсон боловч аливаа эрх мэдэл, албан тушаалын үүрэг чиглэлгүйгээр гагцхүү тухайн байгууллагад шаардлагатай байсан өнгөт металл боловсруулах тусгай зөвшөөрлийг авах хүрээнд ажилласан. Компанийн үйл ажиллагаанд оролцох, аливаа нэг албан хаагчийг томилох, халах болон хэн нэгний цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгох эсхүл тушаал гаргах эрх олгогдоогүй. Тухайн тусгай зөвшөөрлийг авахад бичиг баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлж, тусгай зөвшөөрөл батлагдан олгогдсон тохиолдолд үйл ажиллагаанд биечлэн оролцож хамтран ажиллах аман тохироотой байсан боловч БНХАУ-ын иргэн W нь нутаг буцаж хийж байсан тухайн ажил эцэс болсон. Иймд Г.Дийн нэхэмжлэхийг шийдвэрлэж өгөх үүрэг нь гагцхүү W гэгч этгээдэд байх ба миний зүгээс шийдвэрлэж өгөх эрх, үүрэг байхгүй гэж маргасан.
4. Хариуцагч М ГХОХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Мд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийн тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан.
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн өөрөө хүлээн авсан баримтыг ирүүлсэн. Шүүгчийн туслахаас захирал Д.Мын 80111224 дугаарын утсанд зурвас илгээж хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаар хүсэлт баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: М ГХОХХК-аас ирүүлсэн 2019-12-16-ны өдрийн 30/19 тодорхойлолтоор Г.Д нь тус компанид орчуулагч менежерийн албан тушаалд ажилладаг, 2020-12-20-ны өдөр хөдөлмөрийн харилцааг цуцалсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч энэ үйл баримт дээр маргаагүй.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилтанд олгох үүрэгтэй.
7. Нэхэмжлэгч төлсөн улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч М ГХОХХК-аас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дт олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Дт хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М ГХОХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 247,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ГХОХХК-аас 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дт олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА