Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/04896

 

 

 

 

 

03 оны өдөр

сар  р 184/ШШ03/04896

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, ******* хороо, ******* төв ******* тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүргийн хороо, гудамж, 7 тоот

Зээлийн гэрээний үүрэг нийт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Э.гийн хүсэлтээр 03 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тоот зээлийн гэрээгээр 1,, төгрөгийг 36 сарын хугацаатай сарын .7 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0. хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч өнөөдрийн байдр үндсэн зээлээс ,578,574 төгрөг төрсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй байна. Талуудын дунд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Э. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй ба удаа дараа шалтаг тоочиж, зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 10,1,46 төгрөг, зээлийн хүү ,171,001 төгрөг, алданги 1,141,690 төгрөг, нийт ,, төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг өөрийн хүргэний өмнөөс байгуулж тоёота приус 30 маркийн авто машин худалдаж авсан. Хүргэн маань огт төлөлт хийгээгүй, би өөрийн дансаар төлөлт хийж байсан. Би бага багаар 10,, орчим төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс огт хасагдаагүй. 01 онд ковидын үед төлсөн төлбөр хүү болон торгуульд тооцогдож хасалт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 03 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/03 тоот итгэмжлэл, 00 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 0/31 дүгээр зээлийн гэрээний хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШЗ0/1883 дугаар хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 03 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албан тоот, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 151 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч Э. зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй, харин татгалзлын үндэслэлээ гэрээний төлбөрт төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс бус хүүнд тооцон авсан гэж тайлбарлана.

Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 00 оны 3 дугаар сарын 9-ний өдөр №0/1 тоот зээлийн гэрээг байгуулан 1,, төгрөгийг сарын ,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар авчээ. /хх-ийн 5, 6, 7/

Зээлийн гэрээгээр зээлдэгч мөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,751,47 төгрөгийг төлсөн тухайд талууд маргахгүй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 011 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй, улсын дугаартай, Toyota prius маркийн автомашиныг барьцаалуулсан, автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрт 10,1,45 төгрөг, хүүнд ,171,001 төгрөг, алданги 1,141,690 төгрөг, нийт ,,116 төгрөг гаргуулахаар шаардсан, зээлийн гэрээний хугацаа 03 оны 3 дугаар сарын хүүг 03 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч гэрээгээр тохиролцсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэрээний агуулгаас харахад талууд алданги тооцох тухайд бичгээр тохиролцсон гэж үзэх боломжгүй ба зээлийн нэмэгдүүлсэн хүү гэх агуулгаар тохиролцсон, нэхэмжлэгч ******* ХХК нь банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.7 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байхаар заасан.

Хариуцагч гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас улс оронд бүхэлдээ болон хэсэгчлэн хөл хорио тогтоосон цаг үе тохиосон тул зээлийн хүүг хасаж хөнгөлөх боломжтой гэж, нэхэмжлэгч тал 0 оны 1 дугаар сарын 5-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож нэхэмжлэлийг гаргасан гэж тус тус тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь, хүү тооцооллоос үзэхэд хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 1,, төгрөг, хүүнд 6,461,094 төгрөг, нийт 19,61,094 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн 9,751,47 төгрөгийн 7,0,148 төгрөгийг нь хүүнд, ,578,574 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 4,704 төгрөгийг алдангид тооцон авчээ.

Зээлийн гэрээгээр хариуцагчийн хүлээх үүргийг гэрээний хугацаанд төлбөл зохих 19,61,094 төгрөгөөс төлсөн 9,751,47 төгрөгийг хасаж, 9,509,668 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 4,04,448 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.гаас 9,509,668 /есөн сая таван зуун есөн мянга зургаан зуун жаран найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мацу мод ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,04,448 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зун дөчин найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ