Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0497

 

 

 

2023 06 06 128/ШШ2023/0497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч: Б татварын улсын байцаагч ,,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Б татварын улсын байцаагч , нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Б татварын улсын байцаагч , нар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаар шийтгэлийн хуудсаар, -ийг 2013-2017 оны хоорондох татвар ногдуулалт, тайлагналт, төлөлтийг шалгаад татвар ногдох орлогоо тайлагнаагүй, төлөөгүй, татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нийт 12,156,990,455.88 төгрөгийн татварын зөрчил тогтоогдсон гэж үзэж торгох арга хэмжээ авч, -ийг 1,402,695,652.60 төгрөгийг төлж барагдуулахыг даалгасан байна.

3. -ийн зүгээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргааны таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолоор хариуцагч татварын улсын байцаагч нарын 0297378 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ.

4. нь хариуцагч татварын улсын байцаагч, нарын үйлдсэн 0297378 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... нь ******* ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БАГ-2014/01 тоот Үйлчилгээний 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Баяжих цогцолбор-ын барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэвч захиалагч ******* ХХК БАГ-2014/01 тоот Үйлчилгээний 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

Б татварын улсын байцаагч , нар манай компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 260297378 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж нийт 12,156,990,455.88 төгрөгийн зөрчил илрүүлж, 0297378 дугаартай шийтгэлийн хуудсаар 959,625,221.80 төгрөгийн нөхөн татвар, 442,829,261.70 төгрөгийн торгууль, 142,884,561.20 төгрөгийн алданги, 1,834,303.60 төгрөгийн нөхөн хүү, нийт 1,547,183,348.30 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Б татварын улсын байцаагч , нар нь тэмдэглэл болон шийтгэлийн хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шууданд өгч манай компанид ирүүлсэн байдаг. Бид 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 260297378 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 0297378 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

5.1. нь 2014 онд 147,976,968.16 төгрөгийг борлуулалтын орлогоор, 5,410,546,249.08 төгрөгийг урьдчилж орсон орлогоор тус тус бүртгэсэн. Энэхүү бүртгэл нь 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон мөн оны урьдчилж орсон орлого дансны үлдэгдэл тооцоогоор баталгаажиж байгаа болно. 2014 оны борлуулалтын орлого болох 148,131,344.10 төгрөг, үүн дээр мөн оны хүлээн зөвшөөрөх ёстой байсан урьдчилж орсон орлого болох дансанд бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүн 5,410,391,873.14 төгрөгийг нэмж Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 онд ТТ-2 маягтаар 5,558,523,217.24 төгрөгийг илэрхийлсэн.

5.2. 2015 онд 10,624,828,504 төгрөгийн урьдчилж орсон орлого, 2016 онд 706,026,322 төгрөгийн урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй байснаас нягтлан бодох бүртгэлийн олон улсын санхүүгийн стандартын дагуу 2015 онд 8,467,253,504.05 төгрөгийг, 2016 онд 12,997,250 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд орлогоор хүлээн зөвшөөрч БУАГ-01 тоот гэрээгээр орж ирсэн 2015 он болон 2016 оны урьдчилж орсон орлого болох нийт 2,850,604,071.95 төгрөгийг өдийг хүртэл тайланд орлогоор хүлээн зөвшөөрөөгүй урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй явсан болно. ******* ХХК-тай нийт 18,441,503,202 төгрөгийн төсөвт өртөг бүхий 166 айлын үйлчилгээтэй Баяжих цогцолбор орон сууцны барилгыг барьж байгуулахаар БУАГ-01 тоот гэрээг 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу 2016 оны байдлаар нийт 16,036,502,576 төгрөгийн санхүүжилт -ийн дансаар орж ирсэн нь дансны хуулгаар нотлогдож байгаа болно.

Тус Барилга угсралтын ажил гүйцэтгэх БУАГ-01 тоот гэрээ-ний дагуу нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын комисс ажиллуулж Баяжих цогцолбор орон сууцны барилгыг байнгын ашиглалтад өгч хоёр тал гэрээгээ дүгнэж үлдэгдэл төлбөр болох 2,405,000,626 төгрөгийн тооцоог нийлж баталгаажуулан гэрээг дуусгавар болгох байсан боловч ******* ХХК нь ямарваа нэгэн шалтаг шалтгаангүйгээр гэрээний төлбөр төлөхөөс зайлсхийсэн учир манай компани гэрээнд заасны дагуу шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч ******* ХХК өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа.

*******" ХХК-тай байгуулсан БУАГ-01 тоот гэрээний 14 зүйлийн 14.1-т ... гэрээг цуцалснаар буюу гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно гэж заасан байдаг. ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрөө төлж барагдуулахаас зайлсхийсэн үйлдлээрээ гэрээг бүрэн дуусгавар болгоогүй, урьдчилж орж ирсэн 2,850,604,071.95 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байна. Дээрх маргаан шүүхийн шатанд явагдаж байгаа бөгөөд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байхад борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөөгүй гэж нөхөн татвар, хүү, торгууль тавигдсан нь буруу гэж үзэж байна.

5.3. 2016 онд ******* ХХК-аас -д үйлчилгээний зориулалт бүхий талбай шилжүүлэн өгсөн. Тухай үед ******* ХХК нь 720,540,000 төгрөг гэсэн үнийн санал өгч байсан. -аас ажлын хөлсөндөө авахаар санал тавьж арилжааны гэрээ байгуулах хүсэлт тавьсан боловч тухайн үед ******* ХХК-аас ямарваа нэгэн гэрээ хэлцэл хийх талаар санал гаргаагүй өдийг хүрсэн болно. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгийн өртгийг үнэн зөв хэмжих боломжтой байх нөхцөл үл хөдлөх хөрөнгийг бүртгэнэ гэж заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг бүртгэх боломжгүй өртөг тодорхойлох боломжгүй мөн нягтлан бодох бүртгэлд бүртгэх анхан шатны баримтгүй байсан. Шүүхийн шийдвэрээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнийг манай компанид төлөх төлбөрөөс хасаж тооцсон.

5.4. Хариуцагч нар илрүүлсэн гэх зөрчлөө Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг үндэслэн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д дараах үндэслэлийн аль нэг тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан нөхцөлийг хангахгүй байна гэж үзэж байна.

5.5. Манай компани Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Бидний гаргасан гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хянан шийдвэрлэж 86 дугаартай тогтоолоор 0297378 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг бид 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн аваад ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Б татварын улсын байцаагч , нарын үйлдсэн 0297378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , бид Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/3328 тоот албан бичгийг үндэслэн Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, ******* регистрийн дугаартай, -ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтын ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн захиалгаар үйлчилгээтэй 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу тус барилгын ажлыг гүйцэтгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын шийдвэрээр ашиглалтад оруулсан.

7.1. 2015 онд 1,871,63,636.32 төгрөг, 2016 онд 1,267,076,429.09 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, мөн 16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 16.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна, 16.2-д Энэ хуулийн 8.1.1, 8.1,6-8.1.11, 9.1.1. болон ...заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасныг,

7.2. 2014 онд 5,053,202,924,76 төгрөг, 2015 онд 1,871,363,636.32 төгрөг, 2016 онд 1,267,076,429.09 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд, 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг,

7.3. 2017 онд 720,540,000.00 төгрөгийн Үл хөдлөх эд хөрөнгийг албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх 8.1. Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно. Мөн хуулийн 6 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ 6.1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна гэж заасныг,

7.4. 2017 онд 63,982,448.60 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын хуулийн 26 дугаар зүйлийн 3-д Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох дансанд шилжүүлнэ гэж заасныг,

7.5. 2017 онд 42,384,951.70 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлээгүй хугацаа хожимдуулсан нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд 43.5. Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа ижил байна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд, 21.4. Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж заасныг тус тус зөрчсөн нь холбогдогч -ийг бүрдүүлсэн 2013-2017 оны Капитрон банканд төгрөгийн 3022000076 тоот, Голомт банканд төгрөгийн 2010008722 тоот, валютын 2010008723 тоот Хас банканд төгрөгийн 5001026400 тоот харилцах дансны хуулга, тус компанийн 2013-2017 оны Ерөнхий журнал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/0821 тоот шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 001/XT2018/1418 тоот тогтоол, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 49/2016 тоот акт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2204052891 тоот гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү нийт 1,402,695,652.00 төгрөгийн төлбөр ногдуулах байдлаар шийдвэрлэсэн.

8. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 5.3-д чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна 5.3.1. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 5.3.4. нэмэгдсэн өртгийн албан татвар, гэж заасан нь орлого дутуу тайлгасныг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан Тайлан ТТ-02 маягтаар мэдүүлсэн боловч, Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан ТТ-03 маягтаар мэдүүлээгүй байгаа нь НӨАТ-с чөлөөлөгдөх үндэс болохгүй.

9. ******* ХХК нь харилцах дансаар 2014 онд 4,840,720,000.00 төгрөг, 2015 онд 10,525,753,504.00 төгрөг, 2016 онд 673,244,072.00 төгрөг нийт 16,039,717,576.00 төгрөг шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2204052891 тоот гэрчилгээтэй 720,540,000.00 төгрөгийн бартераар шилжүүлсэн байна. 2014 оны орлогыг ЭЗИТБТХ-ийн дагуу ТТ-02 маягтаар тайлагнасан, 2015 оны орлогоос 8,467,253,504.05 төгрөгийн орлогыг ТТ-02, ТТ-03 /а/ маягтаар тайлагнасан байдаг. Энэ нь НӨАТ-ын тайлангийн борлуулалтын дэвтрээр нотлогдож байна. 2016 онд хүлээн авсан мөнгийг борлуулалтад тусгаагүй нь НӨАТ-ын тайлангийн борлуулалтын журнал болон 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн дагуу цахим баримт олгоогүй зэргээс нотлогдож байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Аж ахуйн байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө, 4.1.1-д Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт гэж заасан мөн хуулийн 6 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараар зөв тодорхойлж төсөвт төлнө гэж заасан мөн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна, 8.1.2.-д барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад гэж зааснаар улсын комисст хүлээлгэн өгснөөр урьдчилж орсон орлогыг борлуулалтад тусган тайлагнах байсан.

10. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хөрөнгөд 5 дугаар зүйлийн 1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.5.2. тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, барилгын хийц цахилгаан, дулаан, усан хангамжийн эх үүсвэр, зориулалт, талбайн хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн эсэх, мэдүүлэгт иргэн гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн хувьд албан хүсэлт нь тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна гэж заасан нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2204052891 гэрчилгээг авах үед тухайн хөрөнгө үнэлгээ тогтоогдсон гэж үзэж байна.

11. -ийн хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэж зөрчлийг илрүүлэх үед Татварын ерөнхий хууль, Зөрчлийн хууль зэрэгцэн үйлчилж байсан тул Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 07/2859 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 2 дах хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудас үйлдсэн. Энэ нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хууль буруу хэрэглээгүй, үйлдэх бичиг баримт өөрчлөлт орсон.

12. Иймд 0297378 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус бичигдсэн гэж үзэх, хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Мөн шинжээчийн дүгнэлт дээр тайлбар байна. Шинжээчийн дүгнэлтийн 6 дугаар хуудасны 3 дахь хэсэгт 2016 оны 612,040,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй. Мөн 2016 онд 612,040,065 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн тухайд Татварын хяналт шалгалтаар -д 2016 онд ******* ХХК-аас худалдаж авсан 673,244,072 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 720,540,000 төгрөгийг нэмж нийт 1,393,784,000.72 төгрөгөөс 2016 онд 1,267,776,000 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнах ёстой гэж үзсэн. Тухайн 720 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2016 онд гарсан боловч 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0821 тоот шийдвэр, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хуралдааны 001/ХТ2018/01418 тоот тогтоолоор 720,545,000 сая төгрөгийн борлуулалтын орлогод хүлээн авсанд тооцон зөвшөөрсөн тул 655,036,363 төгрөгийг 2016 онд биш 2018 оны нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнахаар байна. Иймд 2016 онд 1,267,076,000 төгрөгөөс хасаж 655,360,000 төгрөгийг хасаж, 612,041,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнах ёстой байсан гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар аж ахуйн нэгж дараах бүртгэлийн стандартыг мөрдөнө гэж байгаа. 4.1.1-т олон улсын стандарт гэж заасан байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар гаргасан улирал, жилийн тайланг үндсэн жилийнхээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж татварт төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна гэж заасан байгаа. 8.1.2-т барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол жилийн эцсийн борлуулалтын дүн гэж заасан байгаа. Тиймээс энэ хуулийг үндэслэн улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс улсын бүртгэлд бүртгүүлснээс борлуулалтаа тайлагна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Тухайн барилгыг үнэлсэн үнэлгээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө дээр эрхийн бүртгэл хөтлөх журмын 4.5.2-т зааснаар тухайн эд хөрөнгө оршин байгаа хаяг, үнэ хийц, ус, дулаан хангамж, зориулалт, талбай хэмжээ зэргийг үнэлээд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ү-2204202891 дугаар гэрчилгээг авах үед үнэлгээ нь тогтоогдсон байсан гэж үзээд нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгах ёстой байсан гэв.

14. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...2016 онд тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан нь нотлогдож байгаа юм байна. Үйл ажиллагаа явуулж байгаа бол татвар төлөх нь зайлшгүй ба татвараа зохих ёсоор цаг хугацаанд нь төлөх ёстой. Гэхдээ ярьж байгаа зүйл нь харьцангуй, зөвшилцөөд жигдэрсэн мэт ойлгогдож байна. 400 орчим сая төгрөгийн зөрүү дээр маргаад байгаа юм байна. Татвараа хугацаанд нь төлөөгүй учраас хуулиараа торгууль ногдуулж байгаа нь зөв.

Гэхдээ 2016 онд үл хөдлөх хөрөнгөө түрээслэх гэрээ байгуулсан боловч яг түрээс нь гэрээний дагуу орлого болж ирсэн баримт байхгүй, нэг талаар тухайн үеийн улс орны байдал янз бүр байсан, барилгын үйл ажиллагаа хэцүү байсан зэргийг харж үзээд татварын төлөлтөө багаар төлөх боломж хуулиараа байгаа бол харж үзвэл сайн байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.

2. Улсын бүртгэлийн 90******* дугаар гэрчилгээтэй, ******* дүгээр регистртэй, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, барилга угсралт, мод модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг татвар төлөгчөөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, -ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх 26181000686 дугаар томилолт, Татварын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/3328 дугаар албан бичиг, хяналт шалгалтын ерөнхий удирдамжийн дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нар иж бүрэн хяналт шалгалт хийж, 12,156,990,455.88 төгрөгийн татварын зөрчил илрүүлж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаар шийтгэлийн хуудсаар 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү нийт 1,402,695,652.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрчээ.

3. Нэгдүгээр хавтаст хэргийн 52-57, 60-61-р талд авагдсан татварын улсын байцаагчийн 260297378 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, -д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо /260297378 дугаар акт/-ын хавсралтаас үзвэл:

3.1. 2015 онд 1,871,363,636.32 төгрөг, 2016 онд 1,267,076,429.09 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 187,136,363.60 төгрөгийн нөхөн татвар, 56,140,909.10 төгрөгийн торгууль, 93,568,181.80 төгрөгийн алданги ногдуулах, 2016 онд аж ахуйн нэгжийн орлогын татварын тайлангаарх алдагдал 680,298,596.02 төгрөгийг хасаж 586,777,833.07 төгрөгийн зөрчилд 58,677,783.30 төгрөгийн нөхөн татвар, 17,603,335,00 төгрөгийн торгууль, 11.735,556.70 төгрөгийн алданги,

3.2. 2016 онд 1,267,076,429.09 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн татвар 126,707,642.90 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх илүү төлөлт 35,124,250.00 төгрөгийн хасаж 91,583,392.90 төгрөгийн нөхөн татвар, 27,475,017.90 төгрөгийн торгууль, 18,316,678,60 төгрөгийн алданги,

3.3. 2014 онд 5,053,202,924.76 төгрөг, 2015 онд 1,871,363,636.32 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварт 2014 онд 505,320,292.50 төгрөгийн нөхөн татвар, 1,515,960.90 төгрөгийн хүү, 252,660,146.20 төгрөгийн торгууль ногдуулах, 2015 онд нөхөн татвар 187,136,363.60 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх илүү төлөлт 81,022,140.50 төгрөгийг хасаж 106,114,223.10 төгрөгийн нөхөн татвар, 318,342.70 төгрөгийн хүү, 53,057,111.60 төгрөгийн торгууль,

3.4. 2017 онд 720,540,000.00 төгрөгийн Үл хөдлөх эд хөрөнгийг албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд үл хөдлөх хөрөнгийн албан татвар 7,205,400.00 төгрөгийн нөхөн татвар, 2,161,620.00 төгрөгийн торгууль, 1,152,864.00 төгрөгийн алданги,

3.5. 2017 онд 63,982,448.60 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 19,642,611.70 төгрөгийн торгууль 9,821,305.90 төгрөгийн алданги,

3.6. 2017 онд 42,384,951.70 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлээгүй хугацаа хожимдуулсан зөрчилд 13,012,180.20 төгрөгийн торгууль 6,506,090.90 төгрөгийн алдангийг тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдээр төлүүлэхээр төлбөр ногдуулсан.

4. Хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны зүгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан дээрх татварын зөрчлүүдэд шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч төлбөр ногдуулахдаа, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3. Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж зааснаар зөрчил үйлдэгдэх үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэгт үндэслэснээс гадна Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн 2014 оны 5,053,202,924.76 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 515,960,90 төгрөгийн хүү, 252,660,146.20 төгрөгийн торгууль нийт 254,176,107.10 төгрөгийн төлбөрөөс чөлөөлснийг дурдаж байна.

5. Ийнхүү -ийг 2014 онд 5,053,202,924.76 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварт 2014 онд 505,320,292.50 төгрөгийн нөхөн татвар, 1,515,960.90 төгрөгийн хүү 252,660,146.20 төгрөгийн торгууль ногдуулсан байх бөгөөд хариуцагчаас Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 тоот чиглэлийн дагуу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасныг үндэслэн 2014 оны 5,053,202,924.76 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 1,515,960.90 төгрөгийн хүү, 252,660,146.20 төгрөгийн торгууль нийт 254,176,107.10 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн байх ба үүнийг хууль зөрчөөгүй гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болохыг тэмдэглэж байна.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 473 дугаар магадлалын Хянавал хэсэгт: ... тухайн тохиолдолд, маргааны үйл баримт буюу шийтгэлийн хуудасны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийж, талуудын ... мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно гэж заасан ажиллагааг явуулж, маргалдагч талуудын гаргасан тооцооллын алдааг зөвтгөж тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 128/ШЗ2021/9457 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 128/ШТ2022/0137 дугаар шүүхийн тогтоолоор тус тус шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба,

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *******,*******,******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 014 дугаар Шинжээчийн дүгнэлтэд:

...дахин шинжилгээгээр -ийн 2014 оноос 2017 оны хоорондох татварын 10,846,917,728.60 төгрөгийн зөрчлийг дараах үндэслэлээр тогтоов. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил нь 7,536,606,626.53 төгрөг байна.

7.1. 2014 онд 5,053,202,924.76 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн тухайд. нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ЭЗИТБТ-02 маягтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан тайланд 5,558,523,217.24 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан байна.

Энэ борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн татварын тайланд 5,558,523,217.24/1.1=5,053,202,924.76 төгрөгөөр тайлагнах ёстой байтал нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаагүй байна.

7.2. 2016 онд 1,871,363,636.32 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, мөн 2016 онд 1,871,363,636.32 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн тухайд. нь 2015 онд ******* ХХК-аас 10,525,753,504.00 төгрөг хүлээн авснаа урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн байна. Үүнээс 8,467,253,504.05 төгрөгийг 2015 онд борлуулалтын орлогоор тайлагнасан. 2016 онд ******* ХХК-тай байгуулсан гэрээ дууссан тул үлдсэн 10,525,753.504.00-8,467,253,504,05=2,058,499.999.95 төгрөгийг урьдчилж орсон орлогоос хасаж борлуулалтын opлoroop 2,058,499,999.95/1.1=1,871,363,636.32 төгрөгөөр 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангуудад тайлагнах ёстой боловч тайлагнаагүй байна.

7.3. 2016 онд 612,040,065.45 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, мөн 2016 онд 612,040,065.45 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн тухайд. Татварын хяналт шалгалтаар -ийн 2016 онд ******* ХХК-аас авсан 673,244,072.00 төгрөг дээр Үл хөдлөх хөрөнгийн үнэ 720,540,000.00 төгрөгийг нэмж 673,244,072.00+720,540,000.00=1,393,784,072.00 төгрөгөөс 2016 онд 1,393,784,072.00/1.1=1,267,076,429,09 төгрөгийг борлуулалтын орлогоор тайлагнах ёстой гэж үзсэн байна. Гэтэл дээрх 720,540,000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2016 онд гарсан боловч 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/0821 тоот шийдвэр, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/1418 тоот тогтоолд 720,540,000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг борлуулалтын орлогод хүлээн авснаа зөвшөөрсөн тул 720,540,000.00/1.1=655,036,363,64 төгрөгийг 2016 онд биш 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнахаар байна. Иймд 2016 онд 1,267,076,429.09-655,036,363.64=612,040,065.45 төгрөгийг нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангуудад тайлагнахаар байна.

7.4. 2017 онд 720,540,000.00 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийн тухайд. нь 2016 онд ******* ХХК-аас 720,540,000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан байна. Гэхдээ 2 компани маргаантай байсны улмаас үл хөдлөх хөрөнгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй ч үл хөдлөх эд хөрөнгийн татварыг өмчлөгч нь төлөх ёстой тул 2017 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж төлөхөөр байна... гэжээ.

8. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг хариуцагч нараас танилцаад шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудасны 1, 6 дугаар хуудасны 2, 4, асуулт хоёрын 7 дугаар хуудасны хариулт 2, асуулт 3-ын хариулт 3-ыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар ирүүлжээ.

9. нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2013 онд 31,317,095.00 төгрөгийн татвар ногдох орлого, 165,783,473.00 төгрөгийн хасагдах зардал, 134,466,378.00 төгрөгийн алдагдалтай, 2014 онд 148,131,344.10 төгрөгийн татвар ногдох орлого, 577,288,537.47 төгрөгийн хасагдах зардал, 429,157,193.37 төгрөгийн алдагдалтай 2015 онд 7,775,456,638.88 төгрөгийн татвар ногдох орлого, 7,350,607,122,36 төгрөгийн хасагдах зардал, 424,849,516.52 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2016 онд 150,438,833.14 төгрөгийн татвар ногдох орлого, 830,737,429.16 төгрөгийн хасагдах зардал, 680,298,596.02 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2017 онд 45,463,145.85 төгрөгийн татвар ногдох орлого, 454,087,272.09 төгрөгийн хасагдах зардал, 408,624,126.24 төгрөгийн алдагдал бүхий тайлан ирүүлсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 онд 8,269,518.17 төгрөгийн борлуулалтын орлоготой 10,538,488.00 төгрөгийн худалдан авалттай, 2014 онд 152,566,422.71 төгрөгийн борлуулалтын орлоготой 3,852,234,473.81 төгрөгийн худалдан авалттай 2015 онд 7,770,219,082.68 төгрөгийн борлуулалтын орлоготой 4,878,503,568.36 төгрөгийн худалдан авалттай, 2016 онд 150,006,710.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 501,249,210.18 төгрөгийн худалдан авалттай, 2017 онд 45,443,418.18 төгрөгийн борлуулалтын орлоготой, 44,812,543.20 төгрөгийн худалдан авалттай тайланг цахим хэлбэрээр ирүүлсэн байна.

Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангаар 2013 онд 72,018,568.00 төгрөгийн цалин олгож, 5,620,671.12 төгрөгийн татвар 2014 онд 261,086,306.35 төгрөгийн цалин олгож, 21,966,610.01 төгрөгийн татвар суутгасан, 2015 онд 470,464,843.00 төгрөгийн цалин олгож, 39,372,753.98 төгрөгийн татвар суутгасан, 2016 онд 424,515,637.00 төгрөгийн цалин олгож, 35,170,338.90 төгрөгийн татвар суутгасан, 2017 онд 225,373,715.00 төгрөгийн цалин олгож, 18,540,234.60 төгрөгийн татвар суутгасан тайлан ирүүлсэн. Энэ төрлөөр төсөвт 57,812,724.00 төгрөгийн татвар төлж тайлагнасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

10. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолын Үндэслэх хэсэгт: ...татвар төлөгчийн тайлангийн системд илгээсэн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, харилцах дансны хуулга, борлуулалтын орлогын дэвтрээс,

2015 оны зөрчилд 187,136,363.60 төгрөгийн нөхөн татвар, 56,140,909.10 төгрөгийн торгууль, 93,568,181.80 төгрөгийн алданги, 2016 оны зөрчлийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдал 680,298,596.02 төгрөгөөр бууруулж 586,777.833.07 төгрөгийн зөрчилд 58,677,783,30 төгрөгийн нөхөн татвар, 17,603,335.00 төгрөгийн торгууль, 11,735,556.70 төгрөгийн алданги,

2016 онд ногдох нөхөн татвар 126,707,642.90 төгрөгөөс тухайн оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх илүү төлөлт 35,124,250.00 төгрөгийг хасаж 91,583,392.90 төгрөгийн нөхөн татвар, 27,475,017.90 төгрөгийн торгууль, 18,316,678.60 төгрөгийн алданги ногдуулах гэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй... гэжээ.

11.Дээрхээс үзвэл, энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-д дурдсан татварын зөрчлийн тооцоололтой таарах боловч, шинжээч нарын дүгнэлтээр татварын зөрчлийн дүн бууруулсан байгаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх илүү төлөлт, аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаарх алдагдал зэргийг хасаж тооцсоноор гаргасан. Тухайлбал, 2016 оны зөрчлийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдал 680,298,596.02 төгрөгөөр бууруулахаар, 2016 онд хамаарах нөхөн татвар 126,707,642.90 төгрөгөөс тухайн оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх илүү төлөлт 35,124,250.00 төгрөгийг хасаж тооцохоор байна.

12. Энэ тохиолдолд хариуцагчийн ...2008 оны 05 дугаар 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйл, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлээр зохицуулсан татварыг буцаан олгох, суутган тооцох харилцааны хүрээнд Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Татварын ерөнхий газрын А/262 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Татварын төлөгчийн илүү төлөлтийн суутган тооцооллын бүртгэл, хяналтыг татвар төлөгчийн харьяалагдах татварын албаны орлогын бүртгэл хариуцсан нэгж, татварын албаны татвар суутган тооцооллын нэгдсэн хяналтыг Татварын ерөнхий газрын орлогын чиг үүрэг хариуцсан нэгж хэрэгжүүлэх чиг үүргийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч хийхгүй, шинжээч тооцооллыг хийхдээ илүү төлөлтийг хасч тооцож болохгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

13. Нэхэмжлэгч -ийн 2014 оноос 2017 оны хоорондох татварын зөрчилд маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0297378 дугаар шийтгэлийн хуудсаар 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү нийт 1,402,695, 652.00 төгрөгийн төлбөр ногдуулсны 2016 онд борлуулалтын орлогоор тайлагнах ёстой гэж үзсэн 1,267,076,429,09 төгрөгөөс үл хөдлөх хөрөнгийн үнэ 720,540,000.00 төгрөгийг хасаж тооцох байтал тооцоогүй, бүхэлд нь аж ахуйн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд авч үзсэн, энэ дүнгээсээ нөхөн татвар, торгууль, алдангийг тооцсон нь мөнгөн дүнгээр зөрүүтэй гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

14. Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх..., 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах ..., 43 дугаар зүйлийн 43.5. татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1. албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, 16 дугаар зүйлийн 16.1. аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна, 16.2. энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон албан татвар ногдох орлогын нийт дүнгээс хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 21 дүгээр зүйлийн 21.1. албан татвар төлөгч нь улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1. суутгагч нь хуулийн ... заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 8 дугаар зүйлийн 8.1. Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна, 8.1.2. барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад, 17 дугаар зүйлийн 17.2. нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч түүнийг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч татварыг нь нөхөн төлүүлж, ...торгууль ногдуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлээгүй хугацаа хожимдуулсан зөрчилд, хувь хүний орлогын албан татварын хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд, үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д ... татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.3-д ...татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.2-д ...татварыг хугацаанд нь төлөөгүй..., 74.1.11. нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд ...борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зэргийг үндэслэн эрх бүхий улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1. ...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 4-д ... татварыг төлөөгүй бол ... 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар холбогдогч -ийн татварын зөрчилд нөхөн татвар, торгууль, алдангийг маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулахдаа шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 014 дүгээр дүгнэлтээр дахин шинжилгээгээр -ийн 2014 оноос 2017 оны хоорондох татварын 10,846,917,728.60 төгрөгийн зөрчилд 825,030,182.73 төгрөгийн нөхөн татвар, 128,567,758.98 төгрөгийн торгууль, 79,981,158.85 төгрөгийн алданги, нийт 1,033,579,100.55 төгрөгийн төлбөр төлөхөөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг шинжээчийн дүгнэлтээр багасгасан хэмжээгээр хэсэгчлэн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

15. Ердийн ухамсрын түвшинд хууль хэрэглээний биш агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч *******гийн дүгнэлтийг зарим талаар үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

16. Шүүх, нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хяналтын цар хүрээг тогтоож хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын маргаагүй үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ, 44.3. дараах зардлыг хэргийн оролцогчдоор нөхөн төлүүлнэ, 44.3.1. шинжээчийн зардал, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд төлсөн төлбөрийг хэвээр үлдээх мөн дутуу төлбөрийг нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргуулж шүүхийн төсөвт олгуулахаар, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.5, 74,1, 74.1.3, 74.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч -аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1,402,695, 652.00 төгрөгийн төлбөрөөс 1,033,579,100.55 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох 369,106,551.45 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, шинжээчийн зардалд гарсан нийт 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөс нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг шинжилгээ хийсэн байгууллагын Төрийн сангийн 100900012005 тоот дансанд хэвээр үлдээж, шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 700,000 /долоон зуун мянга/ хариуцагчаас 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг нөхөн гаргуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005404 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА