| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2026/0008/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/74 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 10.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/74
2026 01 29 2026/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0008/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Б.Гэршихбөртэ, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар,
Улсын яллагч Б.Энхтулга,
Иргэдийн төлөөлөгч М.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Шинжээч Г.*******,
Шүүгдэгч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000637 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дархан-уул аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, -д жолооч ажилтай, ам бүл 6, хамт Дархан-Уул аймаг сум, баг, байрны од оршин суудаг, Дархан-Уул аймгийн сум, баг, байрны од бүртгэлтэй, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн сумын 2 дугаар баг, байрны , гэрч Б., Л. нарын гэрт, амь хохирогч С.ы хамт орсон, гэрч Л. гал тогооны өрөөнөөсөө амь хохирогч С., шүүгдэгч нарын байсан өрөөнд буюу зочны өрөөндөө ороход амь хохирогч газар унасан, их хэмжээний цус алдсан байдалтай байсан, шүүгдэгч энэ үед гадагш гарч явсан, 18 цагийн орчимд Б.гийн хөрш айл болох Д.гийн хаалгыг Б.******* “эмнэлэг цагдаа дуудаарай” гэж хүчтэй цохисон, С. хүзүүний зүүн урд хэсэгт урдаас арагш чиглэлд гүн хутгалагдсан шарх гэмтэл авсан даруйд зүүн талын гүрээний гадна тараагуур судасны бүрэн тасрал гэмтэл учирч их хэмжээгээр гадуур цус алдаж цус алдалтын шокоор хэргийн газарт нас барсан, уг гэмтэл амь хохирогчийн зүүн хөлийн өвдөгнөөс 71 см зайд байсан бор өнгийн иштэй ажлын хэсэг нь 17 см, бариул хэсэг 13 см нийт 30 см урттай хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, шүүгдэгч Б.******* оос гарч явах үед зүүн чих, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн байсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 13/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 14-22/,
Цогцсын гадна биеийн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 84/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 191-194/,
Сэжигтэн Б.*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хавтаст хэргийн 199-206 дугаар хуудас/,
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /1-р хавтаст хэргийн 198 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******гийн: “...Миний төрсөн ах С. -ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн. Манай ах 1982-1984 оны хооронд улсад засварчнаар төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл цемент үйлдвэрт засварчнаар ажиллаж байгаад 2000 оны эхээр ажлаасаа гараад хувиараа бизнес эрхэлдэг болсон юм. Манай ах 2000 оны эхээр архи согтууруулах ундааг байнгын хэрэглэх болсон. Манай ах эхнэр хүүхдээсээ салаад 20 гаран жил болж байна. Гэр бүлтэйгээ холбоо бариад байдаггүй. Уг нь 3 охинтой даанч тэдгээр хүүхдүүд нь тоож ирдэггүй юм. Манай ах архи уусан үедээ агсан согтуу тавьдаг, зан ааш ширүүн болоод аашилж уурладаг. Харин эрүүл үедээ бол бусдын адил энгийн харьцаатай байдаг. Манай ах С.д архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй. Манай ах насаараа ганцаараа амьдарч байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын байр түрээслээд ганцаараа амьдарч байсан. Манай ах С. нь над руу 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед дугаарын утсаар залгаад ах нь ногооны ажилд явах гээд байна мөнгө байвал өгөөч гэхээр нь би 20,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэрнээс хойш би огт холбоо бариагүй. Манай ах С. нь ер нь бол бид нартай харьцаад байдаггүй. Мөнгө хэрэгтэй үедээ залгаж ярьдаг байсан. Өнөөдөр буюу 2025.09.16-ны өдөр 12 цагийн үед манай эгч С. нь С. ахтай утсаар ярихад суманд ирсэн байна, бороо ороод ногооны ажил зогссон, удахгүй буцаад ажилдаа явах талаар хэлсэн байсан. Манай ах С. нь ер нь бол байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бид нарыг архи дарсаа боль гэхээр уухаа больдог байсан. Манай ах сумын унаган хүүхэд болохоор сумын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүстэй их нийлж архи уудаг байсан” гэх /1-р хавтаст хэргийн 27-28/,
Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз нь 2025 оны 09 сарын 13-нд Дархан сумаас манай гэрт ирсэн, ирснээсээ хойш манай гэрт байгаа юм. Тэгээд өчигдөр буюу 2025 оны 09 сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд бид хоёр 1 шил архи аваад хоёулхнаа манай гэрт хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусчхаад би хоол хийх гээд байж байхад 14 цаг өнгөрөөд 15 цаг болох гэж байх үед ганцаараа гэрээс гараад явсан. Тэгээд их удалгүй 30 орчим минутын дараа манай гэрт , ******* хоёр гаднаас орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ архи, пиво барьж орж ирээгүй ба би хоол хийж өгөх гээд гал тогооны өрөөнд байж байгаад том өрөө рүү орсон чинь газарт уначихсан, хүзүүнээс нь их цус гараад, хажууд нь 1 хутга уначихсан, шалны дрож цус болчихсон, ******* хажууд нь буйдан дээр суучихсан байсан. Тэгэхээр нь би *******ээс “яачхав аа, юу болчихсон юм бэ” гэж асуухад ******* надад юу ч хэлээгүй надтай зөрөөд гэрээс гараад явсан. Тэгээд би цонхоо онгойлгоод байрны гадаа сууж байсан өөрийн бэр д цонхоор “ энд болохоо байлаа шүү, эмнэлэг дуудаарай" гэж орилсон чинь өөрийнхөө утсаар эмнэлэг дуудаж өгсөн. Удалгүй эмнэлэг ирээд шууд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг аваад, бас *******ийг гаднаас барьж аваад эрүүлжүүлэхэд оруулсан. Манай гэрийн хаалга байнга онгорхой байдаг, гаднаасаа шууд онгойчихдог юм. Намайг гал тогооны өрөөнд хоол хийх гээд байж байхад тэр хоёр гаднаас маргалдаж муудалцсан шинжгүй, зүгээр юм яриад л орж ирсэн, тэгээд шууд том өрөөнд ороод буйдан дээр сууцгааж байсан. Манайд орж ирснээсээ хойш маргалдаж муудалцаж, чанга чанга орилж хашхирсан зүйл байхгүй. Яг яагаад ийм асуудал болсныг би мэдэхгүй байна, тухайн үед нь би гал тогооны өрөөнд байсан юм. Манай гэрийн том өрөөнд хутга байгаагүй, тэр хоёр манай гал тогооны өрөөнд орж ирээгүй. Манай гэрт 1 хутга, 1 заазуур л байдаг. Тэр хутга, заазуураар би өөрөө хоол хийж байсан. Талийгаач ы хажууд байсан хутга нь манай гэрийн хутга биш байсан. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ ямар ч архи пиво авч орж ирээгүй. Би тэр хоёрыг хаана тааралдсаныг мэдэхгүй байна, орцны үүдэнд л таарсан байх гэж бодож байна, харин хамт архи дарс уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Талийгаач найз маань архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, мөрөөрөө л байж байдаг хүн. ******* бол миний мэдэхээр архи уугаад байдаггүй хүн гэж боддог.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-49/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ буюу сумын баг байрны од амарч байсан юм. Тэгтэл орой 18 цагийн үед манай орцонд эрэгтэй хүн эмнэлэг, цагдаа дуудаарай гээд чанга дуугаар орилоод манай хаалгыг хүчтэй цохиод байхаар нь би айгаад хаалгаа тайлж өгөлгүй дууг нь сонсоход *******ийн хоолой мөн байх шиг санагдаад би сумын эрүүл мэндийн төвийн дугаарын утас руу залгаад манай орцонд түргэн дууд гээд хүн орилоод байна, яаралтай ирээрэй гэж хэлээд дуудлага өгсөн ба *******ийн эхнэр ын утас руу залгахад холбогдохгүй байхаар нь хамт ажилладаг руу залгаад чамтай байна уу гэж асуугаад байна гэхээр нь тай яриад танай нөхрийн хоолой мөн байна, хүн алчихлаа, цагдаа дууд түргэн дууд гэж орилоод байна гэж хэлээд утсаа салгасан юм. Би гал тогооны өрөөний цонхоор харахад орцноос ******* цус болсон байдалтай гарч ирээд би хүн алчихлаа гээд цагдаа руу гүйх гээд байсан. Тэгээд байрны урд байдаг гараашны хажуугаас гараад ирэхээр нь би *******ийг эхнэр чинь ирж байна, чи байж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. намайг хүүхэд авч бай гээд хэлэхээр нь би гэрийнхээ хаалгыг тайлаад хүүхдийг нь авах гэтэл манай хөрш айл 5 тоот айлын хаалга нээлттэй том өрөөнд нь ахын хүзүүнээс цус гоожсон байдалтай хэвтэж байсан. Би шууд ын охиныг нь аваад гэртээ оруулсан. Манай орцонд хүмүүс зодолдож маргалдсан бол надад сонсогдоно яагаад гэвэл манай байрны хана нимгэн учир хүмүүсийн маргаан болон орцонд болж буй зүйлс сонсогддог. Харин *******ийн хүн алчихлаа эмнэлэг, цагдаа дуудаарай гэх хаалга нүдээд гээд дуудах чимээ маш тод сонсогдсон.Тус тоотод болон нар амьдардаг. Ер нь бол архины хамааралтай хүмүүс байдаг болохоор байнгын архины хамааралтай хүмүүс гэрээр нь орж гарч архидан согтуурдаг. Тухайн хэрэг гардаг өдөр эгчтэй өдөр 15 цагийн үед орцонд таарахад согтуу байсан ба орцны 2 давхарт Хараа архины шил хагарчихсан байсан. Би тухайн архины шилийг шүүрдэхгүй бол хүүхдүүд гишгэх вий гэж бодож байсан. Тэдний гэрт хүмүүс архи уугаад байгаа мэт сонсогдож байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56-57/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр бид хоёр 1998 онд танилцаж 1999 онд гэр бүлээ батлуулж нэг гэрт амьдарч эхэлсэн. Нөхөр бид хоёр дундаасаа 3 хүү нэг охинтой, манай том хүү 25 настай, 23 настай, 13 настай, 5 настай. Манай нөхөр эелдэг, даруу, уяхан зантай, гэр бүлдээ халамжтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, баяр ёслол болон сардаа 1,2 удаа хэрэглэдэг. Өмнөговь аймагт ажилладаг болохоор 16 хоног гэртээ байдаггүй. Тухайн өдөр өглөө 08 цагийн үед гэх залуу манай нөхөр лүү утсаар залгаад хамт нүүрсэнд яваад өг гэхээр нь би нөхрийг битгий яв, гэртээ байж бай, гэрт хийх юм байна гэж хэлсэн юм. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт өгөөд 10 цагийн үед гэртээ ирэх үед манай нөхөр байхгүй байсан. Би нөхрийг нүүрсэнд явчихлаа гэж бодсон. Харин тэгтэл өдрийн 15 цагийн үед утсаар ярихад архи уучихсан байсан нь мэдэгдэж байхаар нь би уурлаад загнахад удахгүй гэртээ харилаа гэж хэлээд утсаа салгасан юм. Би тэгээд хамт явсан рүү // утас руу залгаад хүн авч яваад архи өгчихсөн байх юм, ардаа ажилтай хүнийг яаж байгаа юм гээд уурлаад утсаа салгасан юм. Би баг байрны од байж байхад 17 цагийн үед манай нөхөр согтуу байдалтай ороод ирсэн. Надад хандаж “би охиноо очоод авчих уу” гэхээр нь би уурлаад ийм согтуу байж яаж цэцэрлэг ордог юм, шууд гэртээ харь гээд гэр лүү явуулсан. Би талбайн урд талын дэлгүүрт байж байх үед над руу гэх эмэгтэй 18 цагийн үед дугаараас залгаад чи хаана байгаа юм бэ, энд хүн алчихлаа гээд орилоод гүйгээд байна гэхээр нь би сандраад охиноо дагуулаад гэрийн гадаа очиход манай нөхөр сандарч тэвдсэн байдалтай байсан ба надад хандаж түргэн дууд, цагдаа дууд, би хүн алчихлаа гээд орилоод байхаар нь би гарыг нь атгаад тайван бай, юу гээд байгаа юм бэ гэж асуухад эмнэлэг дууд гээд гараа суга татаж аваад урагшаа гүйгээд явчихсан юм. Би цүнхнээсээ түлхүүрээ гаргаад хаалгаа онгойлгоод гэртээ охиноо үлдээгээд дээд айл руу буюу руу ороход амь хохирогч газарт хэвтсэн цус гарсан байдалтай наад талд бор өнгийн иштэй хутга байсан. Би яагаад 5 тоот руу орох болсон гэхээр байрны гадаа эгч , нарын хамт сууж байхдаа манай гэрт л юм болчихлоо гээд хэлж байсан болохоор шууд орсон. Би түргэн 103 руу залгахад мэдэж байгаа, дуудлага очиж байгаа гэж хэлсэн. Би тухайн хутгыг өмнө нь харж байгаагүй том хутга байсан. Манай гэрийн хутга бол биш манай гэр цоожтой байсан ба гэрийн түлхүүр надад л байсан юм. Манайх ногоон өнгийн хутганы багц хэрэглэдэг. Намайг гэрийн гадаа очиход манай нөхрийн зүүн талын чихнээс цус гарсан байдалтай, хувцас нь цусаар бохирлогдсон, мөн айж сандарсан байсан. Эмч ирээд манай нөхрийг үзээд оёдол тавих шаардлагатай байна гэж хэлээд цагдаа нарын хамт аваад явсан. Манай дээд айл буюу 5 тоот айл нь байнгын архидалт болж байдаг ер нь бол архичдын үүр болсон газар юм. Ер нь бол манай нөхөр тухайн айлын , нарт зөндөө удаа архидалт хүмүүс цуглуулахаа боль гэж хэлж байсан. Ийм зүйл болсонд маш их харамсалтай байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34-36/,
Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа байсан юм. Тэгтэл өдөр 16-17 цагийн үед гэрт орж ирсэн. Би нүд муу болохоор хаалга онгойлгоод хүн ороод ирэхээр нь хэн бэ гэж асуухад манай хүү Б.******* байна гэж хэлсэн ба надаас ээж хаана байгаа юм гэж асуухаар нь би хүүхэд харах гээд явсан гэхэд за за гээд орон дээр хэвтсэн. Тэгээд надтай юм ярьж байгаад би гэртээ орохгүй яасан юм гэхэд гэрийн түлхүүр байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгтэл орцонд шатаар хүн бууж ирж байгаа чимээ сонсогдоход манай хүү ******* орон дээрээс босоод гэрээс гараад явчихсан би араас нь хөөе хаачих гэж байгаа юм гэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Манай хүү гэрээс гарч яваад ойролцоогоор 5 минут орчим болоод буцаж гэрт орж ирээд сандарсан байдалтай аав би алчихлаа, хүн амины хэрэгт орчихлоо та цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч хурдлаарай гэж надад хэлсэн. Би тэгж хэлэхээр нь сандраад яахаа мэдэхгүй байсан ба манай хүү ******* орцны гадаа гараад сандраад би хүн алчихлаа гээд утастай хүн байна уу? цагдаа, эмнэлэг дуудаад өг гэж хэлээд чангаар хэлээд байсан. Тэгээд надад хандаж аав та яваад дүү нарыг дуудаад ийм хэрэг болчихлоо гэж хэлээрэй гэхээр нь би зургаан байр луу алхаж яваад охины гэрт очиход хүн байгаагүй. Би эргээд алхаад гэртээ ирэхэд цагдаа болон эмнэлэг ирчихсэн байсан. Манай хүү ******* 1974 онд Дархан-Уул аймгийн сумын эмнэлэгт төрсөн. Цэргийн алба Зүүнбаянд 1 жилийн хугацаатай хаасан. Эхнэр 4 хүүхдийн хамт байрны од буюу манай хажууд амьдардаг. Манай хүү зөөлөн сайхан сэтгэлтэй, бусадтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, архи дарсыг баяр ёслолоор хэрэглэдэг. Ер нь зан ааш нь дөлгөөн, бусадтай их найрсаг харилцаатай нэгэн байдаг. Манай гэрт ногоон иштэй заазуураас өөр хутга байдаггүй. Тухайн өдөр гэрээс ямар гэрээс ямар нэгэн хутга авч гараагүй. Гэрт хэвтэж байгаад шууд гэрээс гараад явчихсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 39-40/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр бид хоёр цэцэрлэгээс охиноо аваад гэрийн гадаа буюу баг 7 дугаар байрны гадаа ирээд өөрсдийн улсын дугаартай цагаан өнгийн Т/приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байтал манай хажуугийн байранд амьдардаг эгч хүрч ирээд яаралтай цагдаа дуудаад өг, хоёр хүн муудалцаад бие биеийгээ хутгалчихлаа гэж гээд хүзүү рүүгээ заагаад сандарсан байдалтай хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр шууд цагдаа руу машинтайгаа яваад цагдаад мэдэгдсэн. Тухайн үед эгчээс архи үнэртэж байсан. Бид хоёр цагдаад мэдэгдээд буцаад явж байтал ******* ах зам дагаад гүйж байсан. Миний харснаар бол цус болчихсон байсан. Над дээр ирэх үедээ сандарсан байдалтай, гараараа хүзүү рүүгээ заагаад байхгүй ээ, ингэчихлээ гээд гараараа хүзүү хэсэгтээ заагаад хутгаар зүсчихлээ гээд байсан. ...Хэн хэнийг хутгалсан талаар огт хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61/,
Гэрч С.аны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу сумын нутаг дэвсгэрт өдрийн эргүүлийн үүргийг эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Э.ын хамт 12 цагаас 19 цагийн хооронд гүйцэтгэж ажилласан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 18 цагийн үед хэлтсийн байрны гадна байж байх үед иргэн Б.о гэх эмэгтэй цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд баг байранд хүмүүс маргалдаж байгаад нэгийгээ хутгалчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь бид хоёр машиндаа суугаад яаралтай баг байр луу явж байтал урдаас Б.******* гэх залуу цус болчихсон байдалтай авто засварын урдах зам дээр гүйж ирээд би хүн хутгалаад алчихлаа гэж хэлэхээр нь бид хоёр баг байрны од яваад ороход С. нь нас барсан байсан ба хажууд нь хутга байсан. Би гэрээс нь гараад Б.*******ээс юу болсон талаар нь асуухад над руу хутга бариад дайрахаар нь би хутгыг аваад зөрүүлээд хүзүү рүү нь хатгачихсан юмаа гэж хэлсэн. Тухайн үед Б.******* нь нэлээн согтуу байсан ба хүзүүнээс нь цус гараад байсан болохоор би эмнэлэг рүү авч яваад хүзүүнд нь 2 оёдол тавиулаад цусыг нь цэвэрлүүлээд цагдаагийн хэлтсийн байранд хүргэж ирсэн. Намайг дуудлага руу явж байхад зам дагаад урдаас гүйж ирэх үед айж сандарсан, цус болчихсон, би хүн хутгалаад алчихлаа гээд байсан. Мөн эмнэлэг ороод хүзүүнд нь оёдол тавиулаад цагдаагийн хэлтсийн байранд авчраад юу болсон талаар асуухад амь хохирогч С.ыг амьд байна уу гээд асуугаад байсан. Надад хэлэхдээ ширээн байсан хутгыг нь аваад хүзүү рүү хатгачихсан юмаа гэж хэлсэн. Юунаас болж маргалдсан талаараа огт яриагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64-65/,
Сэжигтэн Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2025 оны 09 сарын 16-ны өдөр би өөрийн цуг ажилладаг гэж дууддаг хүний гэрт нүүрс буулгаж дуусчхаад гэрт нь цуг архи уусан. Тэгээд би тэдний гэрт архи ууж дуусчхаад ганцаараа гэр рүү гээ ирсэн. Би гэрийнхээ гадаа ирчхээд яг яагаад дээд айл руу гаа орсноо мэдэхгүй байна, ямар ч байсан манай дээд талын айл болох байрны од байдаг эгчийн гэрт орсон. Гэрт нь ороход хэн хэн байсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар талийгаач бид хоёр цуг сууж байсан, тэс үед талийгаач нь энэ муу пиздаг араас нь шаачихъя гэж хэлж байсан. Би яг юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн чинь шалан дээр цустай хутгалдчихсан хэвтэж байсан, би орц руу гүйж гарч байсныгаа санаж байна. Тэгээд би орцноос гараад байрны гадаа байсан хүмүүст “цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч ээ” гээд орилж байсан. Тэгээд би өөрөө цагдаагийн газар руу гүйж очоод тэнд байсан 1 цагдаад "би хүн алчихлаа” гэж хэлсэн. Би яг болсон зүйлийг санахгүй байна, ийм л зүйлийг мэдэж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67-68/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сумын баг, 2 давхрын байрны од өөрийн эхнэр Л.ийн хамт амьдраад 10 гаран жил болж байна. Манай эхнэр бид хоёр ажил хийдэггүй, эхнэрийн тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Бид хоёр мөнгөтэй болсон үедээ архи согтууруулах ундаа авч гэртээ хэрэглэдэг болохоор манай гэрээр найз нөхөд маань ирж хамт сууцгаадаг юм.Харин талийгаач С. нь манай гэрт 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед ирээд манай гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 09 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед гараад 12 цагийн үед эргээд ороод ирсэн. Дархан явах гэсэн чинь такси явах байна гэж хэлсэн. Гэрт орж ирэх үедээ 0,75 литрийн Хараа гэх архийг авчирсан байсныг эхнэр бид гурав хувааж уугаад дуусгасан. Би гэрээс 15 цагийн үед гараад байрныхаа 3 тоот айл буюу гийн гэрт ороод юм ярьж сууж байгаад унтчихсан юм. Намайг гэрээс гарах үед С. газарт байсан чийгийн гудсан дээр хэвтэж байсан. Харин эхнэр буйдан дээр хэвтээд үлдсэн. Би агийн гэрт архи уух гээд орсон. Намайг гэрээс гарах үед биеийн байдал нь хэвийн байсан. Ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Хэн нэгэнтэй муудалцсан зүйл байхгүй. Манай гэрт цэнхэр иштэй заазуур, богино ясан бариултай тонгорог ойролцоогоор 15 см орчим урттай хутганаас өөр байдаггүй. Манай гэрээр нэг их орж ирээд байдаггүй. Нэг байранд амьдардаг болохоор мэндлээд өнгөрдөг. Би амь хохирогч С.ыг 2010 оноос хойш таньдаг болсон. Ер нь бол ганцаараа амьдардаг, гэр орон гээд байх зүйлгүй, суманд ирэхээрээ манайд болон айлуудаар хоноод архи ууж байгаад Дархан руу явчихдаг. Амь хохирогч нь архи уух дуртай, архи уусан үедээ агсан зантай, хүмүүстэй маргалдаад байдаг. Надтай бол маргалдаж байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр өглөө 09 цагийн үед найз болох *******ийг утсаар яриад найз нь нүүрсэнд орсон байна шүү чи хүрээд ир гээд дуудаад 10 цагт ХК-ийн уурхайн борлуулалтын хашаанд ******* ирсэн юм. Тэгээд бид хоёр нүүрсээ түүгээд машиндаа ачаад 12 цаг 45 минутын орчимд гараад сумын Дархан баг тоотод манай хашаанд нүүрсээ буулгаад 15 цаг өнгөрч байхад дууссан юм. Тэгээд бид хоёр нүүрсээ буулгаж байх үед 0.5 гр ногоон экс нэртэй архи хувааж уугаад хоол идчихээд эхнэрээрээ машинаа бариулаад сумын баг гадна ирээд би *******т хандаж за найз нь гэр лүүгээ орлоо, чи хариад амарна биз дээ гээд байрны гаднаас салаад би эхнэр М. дагуулаад гэртээ ороод амарсан. Найз нь ингээд замаараа цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ харилаа гээд 7 дугаар байрны гаднаас салаад явсан бид хоёр өөр зүйл яриагүй. Манай найзын биеийн байдал хэвийн байсан. Ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх огт байгаагүй. Мөн бид хоёр 0,5 литрийн архи хувааж уусан болохоор согтолтын зэрэг бага байсан. Би *******ийг араас нь харахад гэрийнхээ зүг рүү хэвийн алхаж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.*******ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ДАР0625/157 дугаартай: “...амь хохирогчийн цогцост хүзүүний зүүн урд хэсэгт урдаас арагш дээш чиглэлд гүн хутгалагдсан шарх, зүүн талын гүрээний гадна тараагуур судасны бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн тухайн хүзүүнд учирсан шархнаас үзэхэд хүзүүний зүүн урд хэсэгт зах ирмэг тэгш, нэмэлт зүслэггүй, ир тал, мөр талтай байх учир шилний хагархай байх боломжгүй байна. шил нь мөр талгүй ир үзүүртэй зүйл болно. Амь хохирогч нь хүзүүний шарх, гүрээний том хураагуур судасны гэмтлийн улмаас цочмог их хэмжээгээр гадуур цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Амь хохирогч нь гэмтэл авснаас хойш эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй байна. Амь хохирогчид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.2 промилл, ходоодны шингэнд 2.8 промилл, цөсөнд 3.1 промилл спиртийн агууламж илэрсэн байна. энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 71-81/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч Ш.ийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 71 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хүрмийн захны зүүн урд хэсгийн дээд зах ирмэгээс эгц доош 2,9 см зайд 35 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт үүссэн мөн хар өнгийн хоолойтой цамцны захны дээд зах ирмэгээс эгц доош 3,5 см зүйд 25 мм хэмжээтэй, түүнээс эгц доош 1.5 см зайд 26 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт үүссэн байна, ...шинэ, хуучин эсэхийг тогтоох боломжгүй байна, хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. уг зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай хутганы ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 87-94/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч Ш.ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 70 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай хутга болон хараа гэх бичиглэлтэй архины шилний хагархай хэсгээс гарын мөр илрэхгүй байна” гэх дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 99-102/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.*******ийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 946 дугаартай: “...Б.*******ийн биед зүүн чих, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...хохирлын хөнгөн зэрэг” гэх дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 116-118/,
Хүний их эмч Л.ийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 30 минутад бичсэн: “...Б.*******, ...зүүн чих, чихний арын чамархай хэсгийн зүсэгдсэн шархыг цэвэрлэж шарх цэгцлээд 10 ширхэг оёдол тавьж ариун боолт хийлээ” гэх магадлагаа, /1-р хавтаст хэргийн 199/,
Шинжээч эмч Г.*******ийн: “...тухайн гэмтлийн байрлалаас үзэхэд өөрөө өөртөө учруулах боломжтой ч гэмтлийг өөрөө өөртөө учруулах үед шархны ирмэг жигд бус байх, мөн нэмэлт жижиг зүслэгүүд байх, түүнчлэн өвдөлтийн хариу үйлдэл зэргээс хамаарч тараагуур судасны бүрэн тасрал учиртал гүн хутгалах боломжгүй учраас тухайн гэмтлийг өөрөө өөртөө учруулсан гэж үзэхгүй байна. ..мөн түүнчлэн өөрийгөө хутгалсан тохиолдолд хутгыг өөрөө сугалах боломжгүй. Амь хохирогчид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.2 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли, цөсөнд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн байна. хүнд зэргийн согтолттой байх үед тухайн хүний ухаан санаа балартах, биеийн тэнцвэргүй, нарийн жижиг хөдөлгөөн хийх чадваргүй, удааширсан, зан аашинд өөрчлөлт орох, өөрийгөө хянах чадваргүй, хэл яриа ээдрэх, юм ойлгохгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Этилийн спирт буюу этонол нь хүний биед янз бүрийн замаар өөр хурдаар шимэгддэг тул тухайн хүнээс гарах хариу үйлдэл ч мөн харилцан адилгүй байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 135/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруу, зүйлчлэлийн талаар:
2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчимд байрны од шүүгдэгч Б.*******, амь хохирогч С. нар зочны өрөөнд, Л. гал тогооны өрөөнд байсан, С. хутгалагдсан шархны улмаас даруй нас барсан, шүүгдэгч Б.******* С.ыг хутгалсан нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Прокуророос Б.*******ийн үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн, шүүгдэгч Б.******* амь хохирогчийн хүзүүн тус газар хутгалснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ.
Хэрэг учрал болсныг харсан гэрч байхгүй ба хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдлийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үлдсэн ул мөрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, шүүх эмнэлгийн болон криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоох шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчийн чих, хүзүүн тус газар ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх нь хэргийн газрын үзлэгийн үед авагдсан гэрэл зурагт амь хохирогчийн зүүн гарын ойролцоо байсан шилний хагархайгаар үүсгэгдсэн, амь хохирогчийн хүзүүнд учирсан шарх амь хохирогчийн зүүн хөлийн өвдөгнөөс 71 см зайд байсан бор өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн, амь хохирогчийн гүрээний том хураагуур судас бүрэн тасарсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, гүрээний судас тасарсан үед хоромхон зуур тархи цусан хангамжгүй болж үйлдэл хийх боломжгүй болж даруй нас бардаг талаарх шүүх эмнэлгийн шинжээч Г.*******ийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.*******ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ДАР0625/157 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 71-81/, Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч Ш.ийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 71 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 87-94/, Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч Ш.ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 99-102/ үндэслэлтэй байна.
Амь хохирогч гэмтэл авсан даруй үйлдэл хийх боломжгүй бол хутгалуулснаас хойш шилээр шүүгдэгчийн хүзүүн тус газар хатгасан байх боломжгүй ба шилээр хатгасны дараа шүүгдэгч хохирогчийг хутгалсан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Б.******* сэжигтнээр анх өгсөн мэдүүлэгтээ: “... Миний санаж байгаагаар талийгаач бид хоёр цуг сууж байсан, тэр үед талийгаач нь энэ муу пиздаг араас нь шаачихъя гэж хэлж байсан. Би яг юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн чинь шалан дээр цустай хутгалдчихсан хэвтэж байсан, би орц руу гүйж гарч байсныгаа санаж байна. Тэгээд би орцноос гараад байрны гадаа байсан хүмүүст цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч ээ гээд орилж байсан” гэжээ.
Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар, хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйчлэхээр хуульчилсан.
Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь субьектив талын заавал байх шинж биш ба санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагдана.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санадаггүй, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болж гэмт хэрэг хоромхон зуурт үйлдэгдсэн байх зэрэг урьдчилсан нөхцөлийг шаарддаг ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн болох нь түүний биед учирсан хөнгөн гэмтлээр тогтоогдсон, болсон үйл явдлыг санахгүй байгаа гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн, болсон үйл явдлын дараагаар “би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэх байдлаар сандарсан байдалтай чангаар орилсон зэргээр С.ы амь насыг хохироохдоо санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан.
Аргагүй хамгаалалтыг өөрийн үйл ажиллагааг бүрэн удирдаж, өөртөө хяналт тавьж хийдэг бол санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, дээр дурдсан чадваргүй болдгоороо ялгагдах ба шүүгдэгч хохирогчийг шилээр чих хүзүүн тус газар хатгасны дараа буюу довтолгоо төгссөн хойно хутгалсан, амь хохирогч цусанд 3.2 промилл, ходоодны шингэнд 2.8 промилл, цөсөнд 3.1 промилл спиртийн агууламжтай, хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон, довтолгоог өөр арга хэлбэрээр зогсоох боломжтой байсан байх тул хэдийгээр амь хохирогч эхэлж довтолсон гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “өөрийн, амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ө.Өлзиймаа нарын хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх тухай, иргэдийн төлөөлөгчийн “санаандгүй хийсэн байна” гэх дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлтэй байх тул Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирол, нэхэмжлэлийн талаар:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц., Х. нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ЕГ0825/3598 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийг улмаас хууль ёсны төлөөлөгч, хохирогч С.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар” зэрэглэлээр тогтоожээ. /1-р хавтаст хэргийн 124-126/
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оршуулгын зардалд 12,550,000 төгрөг төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хор уршгийн “гуравдугаар” зэрэглэлээр, гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс 18,208,080 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд уг хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдал, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “шүүгдэгч хорих ял эдэлсэн ч миний ах босоод ирэхгүй, иймд шүүгдэгчийн үр хүүхдүүдийг бодож хамгийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн 2025 оны 09 сарын 17-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг хорих ялын 99 хоногоор тооцон эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай 29,5 см урттай, ажлын хэсэг 16,5 см, ажлын хэсгийн өргөн 3,4 см хутга 1 ширхэг, дээд хэсэгтээ “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 99 хоногийг хорих ялын 99 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
6. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай 29,5 см урттай, ажлын хэсэг 16,5 см, ажлын хэсгийн өргөн 3,4 см хутга 1 ширхэг, дээд хэсэгтээ Хараа гэх гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хүзүүтэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ
ШҮҮГЧ Н.ИДЭР