Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 150/шш2024/00006/и

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1-р баг *** тоот оршин суух, ******* овогтой ******* ******* (РД:*****) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн бүсэд байрлах “******* ” ХХК (РД:****),

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1-р багт байрлах “******* ******* ” ХХК-д (РД:******) холбогдох,

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч П.******* /цахимаар/, /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1991 оны 09 дүгээр сарын 16-аас *******ийн *******-******* ХК-ийн станцад нүүрсний дамжлагын операторчноор анх ажилд орсон ба ы станцдаа туслах машинч, ахлах машинч, засварын бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Мөн ээлжийн мастер хийж байсан. 2004 оноос 2010 он хүртэл ы станцад механик инженерээр ажилласан. 2010-2016 онд цементийн үйлдвэрт тээрэм цехийн даргаар ажиллаж байсан. 2015-2016 онд Дулаан станцад ээлжийн мастер. 2016 оноос станцад цэхийн дарга болж 2018 оноос ******* ******* охин компанийг үүсгэн байгуулаад гүйцэтгэх захирлаар нь ажиллаад 2023 оны нэг сарыг хүртэл ажиллаж байсан. 2022 оны 10 сард ******* ******* ХХК-ийн захирлын ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан байсан. Энийг тухайн үед надад мэдэгдэлгүйгээр ******* компанийн удирдлагууд зарласан байсан. Надад мэдэгдээгүй, намайг оролцуулахгүй гэсэн шалтгаан байсан учраас би оролцоогүй. 11 сард миний ажлыг авах гэхээр нь өвлийн яг ажил эхэлчихсэн байсан учраас тухайн үед ажлыг өгөхгүй гэсэн шаардлагыг тавьж ажлаа өгөөгүй. Энэ дээр ямар нэгэн маргаан элдэв юм үүсээгүй, миний хүсэлтийг хүлээж аваад хавар хүртэл хүлээе гэсэн. Ингээд 1 сард намайг ажлаа өг, сонгон шалгаруулалтаар тэнцсэн 1 хүн байна гэж шаардлага тавьсан. Үүний дагуу би ажлаа хүлээлгэж өгсөн. Эндээс татгалзаж хэл ам хийгээгүй. Намайг хөдөлмөр хамгааллын инженер хий гэдэг шаардлага тавьсан. Надад сертификат байхгүй учраас би хийх боломжгүй гэсэн. станцдаа дотоод хяналтын мэргэжилтэн гэсэн орон тоо гаргаад өгье, та дотоод хяналтын мэргэжилтнээр ажилла, олон жилийн дадлага туршлага чинь танд байна, энэ үлдэж хүмүүст туршлага дэмжлэг болно, зөвлөгөө өгөөд ажиллаач ээ гэдэг санал тавьсан учраас би энийг дэмжиж ажлаа хийсэн. Ингээд ажиллаж байх хугацаандаа төлөвлөгөө норм цаашдынхаа ажлыг төлөвлөөд боловсруулаад явж байсан. Яг ажил авсны дараа өнгөрсөн оны ээлжийн амралт дутуу байсан. Мөн гэр бүлийн хүнийг эмчилгээнд авч явах шалтгаан байна гээд би ажлаа өгснийхөө дараахан 7 хоногийн хугацаанд өнгөрсөн оны ээлжийн амралтыг эдэлж явсан. 3 сард мөн ялгаагүй өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт 7 хоног хэвтэж гарч ирсэн. Хяналтын мэргэжилтнээр ажиллах тодорхой хугацаанд болбол ажлын байр болон ажлын багаж хэрэглэх тоног төхөөрөмж жоохон дутуу дулимаг байсан.  Өөрийн зохих хэмжээгээр гээд бэлдээд зунаас 5 сард нь дотоод хяналтын мэргэжилтнээр сургалтад сурах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. 2023 оны 4 сарын 10-нд  хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарсан. Миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй ямар ч үндэслэлгүйгээр одоо ажлаас хөдөлмөрийн гэрээ цуцалж байна гэсэн гомдолтой байна. Дотоод хяналтын мэргэжилтэн дээр ажиллах боломжгүй гэж байгаа. ЗГ-ын 2014 онд гарсан тогтоол шийдвэрээр тухайн байгууллагадаа олон жил ажилласан дадлага туршлагатай хүн дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж болно гэж бол заагдсан байгаа. Би энэ болзлыг хангаж байна гэж үзэж байна. станц гэдэг ******* хотын хангамжийг хариуцаж байгаа онцгой том объект. Өвлийн оргил ачааллын үед ямар нэгэн доголдол гарах юм бол их том эрсдэл үүсэх, ******* хот даяараа хөлдөх ийм бол эрсдэлтэй ажил алба байдаг.  Хэн дуртай хүн нь хийгээд байдаг ажил биш. Олон жилийн дадлага туршлага 32 жил ажилласны нэг үр дүн байна тийм учраас дотоод хяналтын мэргэжилтэн дээр би ажиллаж болно гэж бол өөрийгөө дүгнэж үзэж байна. Инженерийн шугам сүлжээ, ыхаа станц дээр зуух галлаад, тэр зуухны тоног төхөөрөмж дээр ажиллахгүй. ******* хотын ы шугам сүлжээ бүгд хамааралтай байдаг. Дулаан хуваарилах төв, ы шугам сүлжээ, ******* хотын ерөөсөө энэ хэрэглээний халуун ус энэ бүгд ерөөсөө онцгой объект учраас нэлээн нарийн ур чадвар шаардсан ажлын дадлага туршлагатай хүмүүс ажиллаж онцлог байдаг. Энэ үндсэн дээр би энэ дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж чадна, тохирч байна гэж өөрийгөө дүгнэж энэ ажлыг хийж байсан. Надад ажлын байр санал болгосныг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийг олгохгүй гэсэн учраас би татгалзсан. 04 дүгээр сарын 10-аас өнөөг хүртэл ямар нэгэн ажил төрөл эрхлээгүй. Тодорхой хэмжээний орлого санхүүгийн хувьд нэлээн хүндрэлтэй байна. 2023 оны 2 сард ээлжийн амралтын тушаал гаргуулсан байгаа. Би 5 сард ээлжийн амралтаа биеэр эдэлье гэж байсан. станц хүмүүсийн ажлын онцлогоос болж ээлжийн амралтын мөнгийг нь урьдчилж олгочхоод ээлжийн амралтын биеэр эдлэхийг зуны сул зогсолтынхоо үед 5 сарын 10-наас 9 сарын 5 сарын 1-нээс 9 сарын 1-ний хооронд ээлжийн амралтын биеэр эдлүүлчихдэг. Энэ хугацаандаа амралтаа биеэр эдэлье гэж байсан боловч биеэр эдэлж амжаагүй. 4 сарын цалин бодоход хөдөлмөрийн гэрээ цуцалчхаад ээлжийн амралтын мөнгө олгочихсон байна гэдгээр 4 сарын цалин дээрээс буцаад суутгал хийгээд ингээд өр үүсчихсэн. Ер нь бол цалин олгогдоогүй. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулахын тулд бол нийгмийн даатгалын шимтгэл,  эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлье гэх хүсэлт гаргасан. Цалинг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар болбол тооцоолж бодоод гаргасан. 4 сарын 10-аас 2023 оны 12 сарын 5-ыг хүртэлх хугацаанд ажлын хоногоор нь тооцоолоод 40,130,000 төгрөг одоо нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын шимтгэл,  эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлнэ.  Дотоод хяналтын ажилтны орон тоон дээр буцааж томилуулах, ажлыг үргэлжлүүлээд хийх ийм хүсэлтээр нэхэмжлэлээ гаргасан...” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. нь Дотоод хяналтын мэргэжилтнээр 1 сарын 26-ны өдөр анх томилогдоод 4 сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд дотоод хяналтын чиглэлээр ямар ч хийж гүйцэтгэсэн ажил байхгүй. Чөлөөлөгдсөн үндэслэлийн тухайд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй. Ажлын байрны тодорхойлолт дээр мэргэжил нь бизнесийн удирдлага санхүү, мэргэшсэн дотоод аудитор байх шаардлага тавьсан тул нь энэ шаардлагыг хангаагүй гэж чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү...” гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нь ******* компанийн дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан. ******* ******* компани нь төрийн өмчит хуулийн этгээд. 2022 оны 3 сарын 23-ны өдрийн ЗГ-ын 124 дүгээр тогтоолоор ******* ТӨХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож төрийн өмчит буцаан авсантай холбоотой ******* ТӨХК-ийн охин компани болох ******* ******* компани мөн төрийн өмчид шилжсэн. Ингээд төрийн өмчид шилжсэнээрээ холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан аливаа шийдвэрийг дагаж мөрдөж биелүүлэх шаардлагатай болсон. Үүнтэй холбоотой 2023-2024 онд ЗГ-ын ажлын хөтөлбөрийг батлахдаа авлигатай тэмцэх жил болгон зарлаж 49 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шилэн ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтоол баталсан. Энэ тогтоолын хүрээнд Монгол Улсын ЗГХЭГ-аас 2023 оны 3 сарын 17-ны өдрийн ХЭГ595 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичгийг ******* ТӨХК-д ирүүлснийг Гүйцэтгэх захирал ...... 2023 оны 3 сарын 23-ны өдөр Захиргаа удирдлагын газрын даргад чиглэл хүргүүлэх албан бичгийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг өгч цохолт хийсний хүрээнд ******* ТӨХК болон түүний охин компани ******* ******* компанийн хүрээнд шүүр ажиллагааг хэрэгжүүлсэн. Шүүр ажиллагаагаар албан тушаалын тодорхойлолтод тэнцэхгүй зохих сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон зэрэг албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж 4 сарын 10-ны өдрийн дотор эргүүлэн мэдэгдэх ийм үүрэг чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийг хангалттай хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн хатуу мэдэгдсэн байгаа. Уг албан бичгээр ******* ТӨХК-ийн нэгжүүдийн дарга нарын хүрээнд шүүр ажиллагааг хэрэгжүүлж 2 албан тушаалтныг чөлөөлсөн. ******* ******* компанийн захирал ...... Захиргаа удирдлагын газрын дарга үүрэг өгсний дагуу дотооддоо энэ ажиллагааг хэрэгжүүлж 3 сарын 1-ний өдрийн өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага тэнцэхгүй байна гэдэг үндэслэлээр дотоод хяналтын мэргэжилтэн г ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Энэ нь 2023 оны 4 сарын 10-ны өдрийн Б/33 гэсэн дугаартай тушаал гарсан. Энэ тушаал нь холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэж гарсан тушаал бөгөөд ******* ТӨХК дотоод бүтэц дотроо эрх бүхий байгууллагын чиглэл шаардлагын хүрээнд гаргасан тушаал учраас үндэслэлтэй тушаал юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ТӨХК-г хариуцагчаар татаж одоо нэхэмжлэлийг гардуулж хэргийн оролцогчоор ороод явж байгаа. Харьяа хувьцаа эзэмшигч гэдгээрээ хамааралтай боловч яг Б/33 дугаартай тушаалын тухайд ******* компани хариуцагч этгээд биш. Энийг бас тодруулж хэлэх нь зүйтэй. Яагаад гэхээр ******* компани бие даасан хуулийн этгээд, өөрийн гэсэн дүрэм журамтай, компанийн гэрчилгээтэй, удирдлагатай. Хуулийн этгээдийг Компанийн тухай хууль болон Иргэний хуулиар тодорхойлж өгсөн байдаг. Өөрт нь эрх олгож үүрэг хүлээдэг түүнээсээ гарах үр дагаврыг өөрөө хариуцахаар ингэж тодорхойлсон байдаг. Тийм учраас Б/33 дугаартай тушаалын үр дагаврыг ******* компани хүлээхгүй гэдгийг хэлье. Тийм учраас одоо ******* ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрийн өмчид буцаан авсантай холбоотой ******* компани нь төрийн өмчид шилжсэн. 2023-2024 онд Засгийн газрын ажлын хөтөлбөрийг батлахдаа 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж 49-р тогтоолыг баталсан. ******* компанид холбогдох хэсэг дээр дээд газар, эрх бүхий байгууллага буюу ЗГХЭГ-аас ирүүлсэн чиглэл хүргүүлэх албан бичиг, ******* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч ТӨБЗГ-аас уг ЗГХЭГ-ын чиглэл хүргүүлэх албан бичгийг хэрэгжүүлж ажиллана уу гэсэн албан бичиг ирсэн байдаг. Энэ хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд буюу тушаал гарсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэлдээ хүчингүй болгох үндэслэлтэй хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 04 сард ******* ТӨХК тухайн үеийн нэршлээр, одоо ХХК болсон. ******* ТӨХК, ******* ******* компанийн толгой хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, ТӨБЗГазар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байсан. ******* компанийн ТУЗ нь ТӨБЗГ дээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Яагаад би энэ хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага, ТУЗ буюу ТӨБЗГазар гээд энийг нэрлэн зааж хэлээд байгаа юм бэ гэхээр 1 дүгээрт ЗГ-аас зарласан 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж 5ш хөтөлбөрийг баталсантай холбоотойгоор төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой бүх ААНБ, компаниудад ийм албан даалгавар ирсэн байдаг. Ер нь авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбоотойгоор мэргэжил, мэргэшил, туршлага энэ бүх ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж ажил албан тушаалдаа томилогдсон хүмүүсийг болбол чөлөөл гэдэг талаар манай хувьцаа эзэмшигч байгууллага болох Монголын Засгийн газар, Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага буюу ТӨБЗГ-аас нэлээн дэлгэрэнгүй байдлаар хэрхэн яаж, ямар байдлаар хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөл гэсэн тодорхой, дэлгэрүүлж тайлбарласан албан тоот, даалгавар манай компани дээр ирсэн. Компанийн тухай хуулиараа манай компани дээд газраас ирсэн буюу ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх байгууллага, хувьцаа эзэмшигчдийнхээ хуульд гаргасан энэ тогтоол шийдвэрүүдийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үндэслэл дотор эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл гээд ингээд заагаад өгчихсөн байгаа. Тийм учраас тодорхой одоо эрх бүхий байгууллагууд болох Монгол улсын ЗГазар, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага болох ТӨБЗГ-аас энэ тогтоол гарсан учраас эрх бүхий байгууллага шаардсан учраас тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ******* компанийн захирал өөрийн эрхийн хүрээнд одоо тушаал шийдвэрээ гаргаж энэ хүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бол дуусгавар болгосон...” гэв.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ******* ******* компани нь дотоод хяналтын мэргэжилтнээр 2 сарын туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан.  Б/12 гэсэн дугаартай тушаалыг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байдаг. Энэ ажлын байран дээр ажиллаж байтал 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 тушаал дээр ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцээгүй гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэж ингэж үзэж байна. ****** байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуулийн хэдэн зүйл заалтуудыг зөрчсөн байна. 1 дүгээрт туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуульд бол тодорхой тусгаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа гэж байгаа юм. Энэ нь анх ажилд орж байгаа хүн дээр туршилтын хугацаа хэрэглэх юм гэдэг ойлголт эндээс гарч ирнэ. ******** хувьд бол анх ажилд орж байгаа хүн биш. ******* хувьцаат компанидаа 26 жил, ***** ******* ХХК-д 32 жил ажилласан ажлын дадлага туршлагатай. Ажилчнаас нь эхлээд цехийн дарга ******* ХК-ийн Гүйцэтгэх захирал хүртэл ажлуудыг хийж байсан ийм байдал нь хангалттай нотлон тогтоогдож байгаа гэж үзэж байна. Анх ажилд орж байгаа хүнтэй адилтгаад туршилтын хугацаа аваад байна гэдэг нь угаасаа энэ гэрээг цаашид сунгахгүй хугацаатай байгуулаад цуцална гэдэг үндэслэлээр энэ гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж ингэж үзэхээр байгаа юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан Улсын дээд шүүхийн зөвлөмж байдаг. Тус зөвлөмжийн 1.1-д хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж хуульчилж өгсөн байгаа. г дотоод хяналт шалгалтын ажилтан дээр 2 сарын хугацаатай тавья тэгээд 2 сарын хугацаа дуусмагц одоо гэрээ сунгагдахгүй ажлын байранд тавих шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нь цуцалъя гэдэг байдлаар энэ асуудалд хандсан байдал нь эндээс харагдаад байгаа юм. Ажлын байрны тодорхойлолтод дотоод хяналтын мэргэжилтнээр санхүүг аудитын мэргэжилтэй хүн ажиллуулна гээд тавьчихсан сонгочихсон байдаг. Гэтэл 2011 онд батлагдаж байгаа 311 тоот ЗГ-ын тогтоолоор дотоод хяналтын мэргэжилтэн тухайн компанийн үйл ажиллагааг бүхэлд нь мэдэх, зөвхөн одоо санхүүгийн аудит биш, компанийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж шалгах ийм эрх бүхий субъект байхаар тодорхой хуульчлаад ингээд өгчихсөн. 2 дугаарт дотоод хяналтын мэргэжилтэн дээр ямар хүн ажиллуулаад байна вэ гэдэг нь ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маань сая өөрийнхөө биеийн байцаалтыг хэлэхдээ би дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр дотоод хяналтын мэргэжилтнээр ы станцыг сайн мэдэх 32 жилийн ажлын дадлага туршлагатай д тохирохгүй байхад энэ ажлыг ерөөсөө мэдэхгүй эрх зүйч **** очоод ажиллаад байгаа нь ерөөсөө хүндээ л тохируулаад байна. Эд нар ямар нэгэн байдлаар г ажиллуулахгүй гэж ямар нэг байдлаар одоо нам эвслээр нь ялгадаг юм уу, ийм байдлаар хандсан, ялгаварласан, гадуурхсан, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн ийм байдал бол харагдаж байна гэж ингэж үзэж байгаа юм. Шүүр ажиллагаанд өртчихсөн юм  гэж юм яриад байх юм. Хавтаст хэргийн 43 дугаар талд байсан ЗГХЭГ-аас ирүүлсэн байгаа албан тоот байгаа. Тэрний 4 дүгээр заалтад нь Төрийн болон орон нутгийн өмчийн газрын юу төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтныг шүүр ажиллагаанд хамааруулахаар тусгасан байгаа юм. Энэ 4 дүгээр заалтад байна. Эхлээд дандаа төрийн албан хаагч нар явж байгаад, нийтийн албан тушаалтнууд явж байгаад, хамгийн сүүлд нь 4 дээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан гэсэн байна. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан гэж хэн юм бэ. Компанийн тухай хууль дээр эрх бүхий албан тушаалтан гэж хэнийг ойлгох вэ гэдгийг тодорхой хуульчлаад өгчихсөн байгаа. Эрх бүхий албан тушаалтанд ******* ******* ХХК-ийн хяналт дотоод хяналтын мэргэжилтэн орохгүй. Эрх бүхий албан тушаалтанд компанийн удирдлага, шийдвэр гаргах түвшний ийм хүмүүсийг хэлж байгаа юм. ***** гүйцэтгэх захирал ***** хувьд яг тохирох хүнээ олоод тавьчихсан юм байна гэж би хараад байгаа. Яагаад гэхээр ЗГ-ын 311 дүгээр тогтоолд заасны дагуу тухайн компанийн үйл ажиллагааг бүхэлд нь сайн мэдэх мэргэшсэн ийм хүнийг дотоод хяналттай мэргэжилтнээр ажиллуулна гэж энэ журамд бол тодорхой заагаад өгчихсөн байгаа учраас одоо 26 жил ы станцад ажиллачихсан. Үнсчнээс нь эхлээд мастер, машинист, ахлах машинист, засварын бригадын дарга, компанийг удирдаад ингэж явж байсны хувьд бол станцын үйл ажиллагааг бүхэлд нь сайн мэднэ гэдэг утгаар нь энэ хүнийг эхлээд тавьчихжээ. ******* гэхээр ганцхан ы станцыг ойлгохгүй. Энэ дээр ы станцаас гадна хуваарилах төв байна. 25 дугаар байрны хажуу талд байгаа ЦТП, хотын инженерийн шугам сүлжээ орж байна. Энэ бүх ажиллагааг явуулж байж ******* хотыг аар, хэрэглээний халуун усаар хангаж байгаа ийм ажил үйлчилгээ ашиглаж энэ дээр дотоод хяналтын мэргэжилтэн бол зайлшгүй байх хэрэгтэй. Тэр дээр онцгой ажиллагаанд шаардагддаг даралтат савууд ажилладаг. станцын зуухнууд өөрөө даралтат сав. ЦТП дээр байгаа том насос мөн даралтат савд ордог. Тэгэхээр энэний аюулгүй ажиллагааг хангаж ажиллана гэдэг нь дотоод хяналтын мэргэжилтэн аюулгүй ажиллагаа дээр ямар дүрэм журам зөрчигдөж байна тэр хэвийн үйл ажиллагаа нь хэвийн байна уу гэдэг энэ бүх талын хяналтыг тавих ийм үүрэгтэй ажиллах хүн өнөөдөр энэ эрх зүйч энийг хийж гүйцэтгэж чадахгүй би ч мэдэхгүй. станц, цементэн үйлдвэрт 20 хэдэн жил ажилласан би ч бараг мэдэхгүй. Тийм учраас г тохирно гэдгийг Наранбаатар захирал эхлээд зөв харчихсан байжээ. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан ААН-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 2.2-т зааснаар дотоод хяналтыг ы станцын үйл ажиллагааг бүхэлд нь мэдэх л хүнийг томилж ажиллуулах нь зүйтэй гэж. Энэ шийдвэр үндэслэлтэй байсан гэж ингэж үзэж байна. Энэ журмын 1.7 дугаар зүйлд ААНБ-ын үйл ажиллагаа нь дотоод аудит, хяналт шаналгаа, үнэлгээ, мониторинг хийхэд энэ нийтлэг журам хамаарахгүй гээд заачихсан байгаа. Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан санхүүч бизнесийн мэргэжилтэй хүн дотоод аудит хийх албан тушаалтан байна гээд тусгачихсан байгаа нь үндэслэлгүй.  Энэ нь компанийн үйл ажиллагааг бүхэлд нь хамаарч мэргэжлийн дадлага туршлагатай хүн ажиллах гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Энэ журмын 2.2 дахь заалт нь дотоод хяналт шалгалтын зорилгыг тодорхойлохдоо дотоод хяналт шалгахад тухайн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамарсан байвал зохино гээд хуульчлаад журамлаад өгчихсөн байдаг. Тэгэхээр **** хувьд бол энэ шаардлагад бүрэн нийцэж байгаа юм гэж үзэж байна. Мэргэшсэн дотоод аудитор нь байх ёстой, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ийм хүн байна заагаад өгчихсөн байдаг. ****** хувьд ажлаас халсан нь бол үндэслэлгүй гэж ингэж үзэж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин 40,130,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд НДШ-ийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Шүүр ажиллагааг хоёрхон хүн дээр хэрэгжүүлчихсэн гээд **** хэлээд байх шиг байна. Үнэхээр эрх бүхий албан тушаалтан гэж үзээд байгаа юм бол өнөөдөр шүүр ажиллагаанд өртөөгүй улсууд байгаад байгаа. Миний мэдэхээр төмөр замын цехийн дарга П****** гэж хүн байна. Энэ хэрэгт хамааралтай гэж үзэж байгаа юм. Тэр хүн цахилгааны инженер мэргэжилтэй. Өмнө нь дотоод хяналтын хэлтэст цахилгааны инженерээр ажиллаж байсан юм. Гэтэл одоо төмөр замын цехийн дарга хийгээд байгаа. Тэгээд төмөр замтай хамааралтай юу. Хүнийг намаар нь эвслээр нь ингэж ялгаж ингэж ийм ажиллагаа явуулаад байна гэдэг чинь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ялгаварлан гадуурхаж байна. Үзэл бодлоор нь гэж ингэж үзэх нь үндэслэлгүй байна.  Өшөө дурдаад байвал би зөндөө олон хүнийг хэлж чадна. Танай шударга бус байгааг чинь хэлж байна...” гэв.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: “...***** ажилд нь эргүүлэн тогтоолгох үндэслэлтэй байна. ***** хэлэхдээ ажлын байрны тодорхойлолт боловсруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж дотоод хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтан юм байна гэдэг нь компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулсан хариултаар тодорхой болж байна. Дотоод хяналтын мэргэжилтэн юу хийх юм бэ гэдэг нь талаар Засгийн газрын 311 дүгээр тогтоолд тодорхой дурдагдсан. ********* хувьд ы станцад ажилласан ажлын туршлага мэргэжлийн хувьд энэ ажилд бүрэн тэнцэнэ гэдэг нь эндээс харагдаж байна. Хариуцагч талаас шүүр ажиллагаа буюу Засгийн газрын хэрэг хэрэг эрхлэх газрын дарга ***** ирүүлсэн чиглэл хүргүүлэх тухай албан тоотын дагуу шүүр ажиллагаанд энэ хүнийг хамруулсан юм гээд байгаа боловч энэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулсан хяналтын мэргэжилтэн нь гүйцэтгэх албан тушаалтан буюу мэргэжилтэн юм. Удирдах албан тушаалтан биш, эрх бүхий албан тушаалтан биш гэсэн энэ хариултаар мөн тодорхойлогдож байна. Шүүр ажиллагаанд ямар хүмүүсийг хамруулах вэ гэхээр Засгийн газраас ирүүлсэн албан 4 дүгээр заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан гэж оруулчихсан байгаа. Эрх бүхий албан тушаалтан гэдгийг Компанийн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тодорхойлж өгдөг. Эрх бүхий албан тушаалтнууд нийтийн албанд ажиллахдаа ямар шаардлагыг хангаж ажилладаг вэ. Энэ нь хамгийн наад зах нь одоо нөгөө ХАСХОМ гаргадгаас эхлээд ийм хүмүүс байгаа. Тэгэхээр өнөөдөр ******* ХХК-ийн хэлтэс цех нэгжид ажиллаж байгаа гүйцэтгэх албан тушаалтнууд бол ХАСХОМ гаргадаггүй нийтийн албан тушаалтнууд биш. Тийм учраас эрх бүхий албан тушаалтан биш тул шүүр ажиллагаанд хамруулсан гэдэг үндэслэлгүй байна. Дотоод хяналт шалгалтын журмыг үндэслэж энэ ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан гээд байгаа учраас энэ ажил дээр эргүүлэн тогтоох боломжтой үзэж байна. Ингээд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах ийм саналтай байна...” гэв.

7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан өнөөдөр шинэчлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д***** 2023 оны 1 сарын 26-ны өдрөөс эхлэн хариуцагч ******* ******* компанийн дотоод хяналтын мэргэжилтнээр томилсон байдаг. Улмаар 2023 оны 3 сарын 24-ний өдөр тухайн ажлын байран дээр жинхлэн томилогдсон үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлага буюу бизнесийн удирдлага санхүүч мэргэжилтэй мэргэшсэн дотоод аудитор мэргэжилтэй байхаар тусгачихсаныг хангахгүй байгаа үйл баримт бол тогтоогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.10-д бол хөдөлмөрийн дотоод хэмжээ гэж нийгэм хамгааллын асуудлаар ААНБ дотооддоо дагаж мөрдөхөөр хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичиг. Хөдөлмөрийн тухай хуулийн 33.1.6-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан ААНБ-ын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож бүрдүүлэх эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ямар ажлын байранд ямар боловсролтой хүнийг ажлын туршлагатай хүнийг ажиллуулах шийдвэрийг өөрөө гаргах бүрэн эрхтэй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд одоо нэхэмжлэгч Д***** хувьд Монгол Улсын ШУТИС-ийг хангамж агаар сэлгэлтийн мэргэжлээр төгссөн. Хариуцагч ******* ******* компанийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд тавих шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа. Монгол Улсын ЗГ-ын хэрэг хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 сарын 17-ны өдрийн ХЭГ595 дугаарт чиглэл хүргүүлэх тухай албан бичигт бол энэ ЗГ-аас хэрэгжүүлж буй 5 ш ажиллагааг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар  тодорхой дурдаж өгсөн. Энэ албан бичигт ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож байна. Мөн 4-т Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн холбоотой компани улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй ажил үйл үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварыг болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон гээд дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдэл шийдвэр бүрийг өөрийн эрхэлсэн салбар нэгж бүрд шаардлага нэг бүрд шалган тогтоож дүнг 2023 оны 4 сарын 10-ны өдрийн дотор ЗГХЭГ-т газарт ирүүлнэ үү гэсэн чиглэлийг ирүүлсэн байгаа. Энэ эрх бүхий байгууллагаас шаардсан албан бичиг чиглэлийн хүрээнд хариуцагч ******* болон ******* компани компанийн зүгээс тодорхой ажиллагааг явуулж ажилтнуудын нэг бүрчлэн энэ ажлын байранд хариуцагч шаардлагыг хангасан эсэхийг шалгах ажлыг явуулчихсан байдаг. Энэ хүрээнд 3 хүний асуудал яригдаад нэр бүхий 3 хүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарчихсаны нэг нь нэхэмжлэгч Д*** байгаа. Дээрх байдлаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-д зааснаар буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар нэхэмжлэгч тэй байгуулсан хөдөлмөрийн хяналтын харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтууд дээр товчхон дүгнэлт хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-д эрх бүхий байгууллага шаардсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Шаардлагыг харахаар хариуцагчаар татагдсан ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага байхгүй тул нэхэмжлэл нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байна...” гэв.

8.Хариуцагчийн өмгөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ******* ******* компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 4 сарын 10-ны өдрийн Б33 тоот тушаалд маргаж ажил тэргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийлгэе гэсэн үр дагавартай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1 дүгээрт энэ тушаал нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 1.9-ийг заасан яг энэ зүйл заалтыг барьж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон байгаа. Ингэхдээ Засгийг газар. Хууль тогтоох газар нь УИХ. Хэрэгжүүлэгч нь Засгийн газар. УИХ-аас гаргасан хууль түүнийг хэрэгжүүлж байгаа Засгийн газар өөрөө эрх бүхий одоо институцийн хувьд өөрсдөө эрхийнхээ дагуу тогтоолоо гаргаж байгаа. Үүний дагуу ******* ТӨХК 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор ТӨХК болгоод 100% хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Засгийн газар өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэгчээр ТӨБЗГ-ыг томилсон байдаг. Үүний дагуу ******* компанийн 100%-ийн хувьцааг нь эзэмшдэг ******* ******* компанийн дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Д** эрх бүхий байгууллагын шаардсанаар буюу өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоол болох 5 ш ажиллагааны хүрээнд шүүр ажиллагаанд хамруулж ажлаас чөлөөлсөн. Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй гэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэж яриад байна. Энэ бол тус тусдаа шаардлага болно. Өөрөөр өөрөөр хэлбэл дандаа таслал тавьж яваад байна. Эхнийх нь шаардлага хангаагүй дараагийнх нь оролцоотой компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил ур чадварын бусад шаардлагыг хангаагүй томилогдсон гээд ингээд тус тусад заачихсан байгаа. Ийм ийм шаардлагуудын хүрээнд томилогдсон албан тушаалтнуудыг 2023 оны 4 сарын 6-ны өдрөөр тасалбар болгоод хуульд заасан журмын дагуу чөлөөл гэдэг үүргийг Монгол Улсын Засгийн газар өгөөд байгаа. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Засгийн газрын төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д Засгийн газрын тогтоол Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд үүрэг заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлээд хүчин төгөлдөр болно. 8-д хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, ААН албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлэгч нь ЗГХЭГ буюу Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан. Үүний дагуу тогтоол гаргасан энэ тогтоолынхоо дагуу ЗГХЭГ-ын дарга А**** үүрэг болгосон. Мөн тогтоолынхоо хэрэгжилтэд хяналт тавьж Хууль зүйн сайд Н***** мөн үүрэг болгочихсон байна. Энэ үүргийнхээ дагуу Төрийн өмчит байгууллагууд эрх хэмжээнийхээ дагуу Засгийн газрын эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд Амарбаясгалан дарга чиглэлээ хүргүүлсэн. За мөн Засгийн газар 100%-ийн хувьцаа эзэмшигчийнх нь хувьд  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц****** албан бичиг ирсэн байдаг. Эдгээр эрх бүхий байгууллагуудын шаардсанаар нэр бүхий 26 албан тушаалтан болоод тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын ялангуяа дотоод хяналт хяналтын хэлтэс гэдэг нь өөрөө зөвхөн гүйцэтгэх захирлын удирдлагын дэргэд өөр хэнд ч хамааралгүй байгуулагдаад тухайн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа талаар дүгнэлтийг гаргадаг ийм хэлтэс байгаа. Үүний дагуу томилсон боловч энэ нь нэгэнт ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил мэргэшил нь иргэн Д**** хувьд нийцэхгүй байсан тул чиглэл дээрээс ирсэн учраас эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Ажлын байрныхаа тодорхойлолтоо маргаагүй. Анх албан тушаалд томилогдохдоо маргаж байгаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт өөр ажил албан тушаалд томилуулах тухай, энэ албан тушаал минийх биш би энийг гүйцэтгэхгүй гэдэг талаар маргаж байсан талаар өгч байсан албан бичиг, өгч байсан хүсэлт хавтаст хэрэгт авагдаагүй учир энэ ажил албан тушаалтай, ажлын байрны тодорхойлолттой, маргаагүй гэж үзэж байна. Гэтэл энэ хүний ажил албан тушаал нь Монгол улсын Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот тогтоолуудаар баталсан үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт YAMAY 8 гэдэг үндэсний стандартад нийцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн зөвхөн ы мэргэжилтэн биш сантехникийн мэргэжилтэн болох нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангаж өгөөгүй боловч хавтаст хэрэгт өгөгдсөн байгаа Шинжлэх ухаан техникийн их сургууль төгссөн гэсэн дипломоос харахад зөвхөн сантехникийн мэргэжилтэн гэж харагдахаар байгаа юм. Гэтэл өөрөө би агаар сэлгэлтийн инженер гээд байгаа боловч агаар сэлгэлтийн мэргэжилтэн нь ы буюу цахилгаан станцад хамаарахгүй мэргэжил.  Өөрөөр хэлбэл иргэн иргэний барилгын чиглэл гэдэг нь нотлогдож байна. Энэ нь сая гаргасан Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын тушаалаар батлагдаж байна. ******* ******* компанийн захирлын тушаалаар баталсан дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шинжлэн судлуулсан тухайн журмын 2.3 дахь хэсэгт ямар ямар үйл ажиллагааг дотоод хяналтаар шалгах вэ гэдгийг нь тодорхойлолт дээр заачихсан байгаа. Гэтэл иргэн ......... хувьд зөвхөн өөрийнх нь хэлээд байгаагаар би аар болон халуун усаар хангах үйл ажиллагаанд хяналт тавьж чадна гэж өөрөө маргадаг. Гэхдээ албан тушаалд албан тушаалын мэргэжилд өөрийнх нь мэргэшил таарахгүй байгаа юм. Гэтэл бусад зөндөө олон чиглэлээр бол шалгах үүрэгтэй байгаа. Жишээлбэл: Байгаль усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүн, хуульд нийцэж байгаа эсэх, компанийн өмч хөрөнгө, бүртгэл тооцоо, хадгалалт хамгаалалт, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, хүний нөөцийн үйл ажиллагаа, худалдан авах ханган нийлүүлэх үйл үйл ажиллагаа, гэрээт компаниудаар гүйцэтгүүлж байгаа ажлын үр дүн гэрээний хэрэгжилт эдгээрийг бүгдэд нь дотоод хяналтыг хийх чиглэлтэй. Ийм ч учраас дотоод хяналтын мэргэжилтэн нь өөрөө санхүүч мэргэжилтэй, удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх ёстой гээд байгаа. Би дотоод хяналтын мэргэжилтнээр огт ажиллаж байгаагүй гэдэг. Гэтэл тусгай шаардлагад тавигдсан нөхцөл нь яг энэ мэргэжлээр 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл энэ шаардлагад бол нийцээгүй байгаа. Ийм учраас ******* ******* компанийн гүйцэтгэх захирлын гаргасан 2023 оны 4 сарын 10-ны өдрийн Б33 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байхад бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бол хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хийж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гээд үр дагаврын нэхэмжлэл 40 сая төгрөг нэхэмжилж байна. Ингэж тооцоолохдоо 1, 2, 3 дугаар сарыг хэлнэ. Хөдөлмөрийн тухай хуульд хүнд нийцүүлэн гаргасан сайдын тушаал байгаа. Дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж байна. Энэ журмын 2.3-д нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд дараах олговор тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингаар гэж байна. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тодорхойлж өгөхдөө 1, 2, 3 дугаар сарынх нь гэдэг. Гэтэл 2023 4 сарын 10-ны өдөр тушаал гарсан. 4 сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин бодогдсон байдаг. Тэгэхээр 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлсний дундаж хэмжээгээр хуульд зааснаар бодох юм бол 20,3 сая төгрөг. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсөд нэмэгдэл хөлсүүд орно гэдэг байдлаар тодорхойлох юм бол 20,3 сая төгрөг болж байна. Нэгэнт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд ажилгүй байсан хугацааны цалин авах ажилдаа эргүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартай санал нэг байна...” гэв.

     

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагч “******* ******* ” ХХК, “******* ” ХХК-д холбогдуулан “******* ******* ” ХХК-ийн дотоод хяналт шалгалтын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс дүгнэлт хийж шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2023 оны 04 дүгээр сарын 10-нд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарсан. Миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байна гэсэн гомдолтой байна. Дотоод хяналтын мэргэжилтэн дээр ажиллах боломжгүй гэж байгаа. ЗГ-ын 2014 онд гарсан тогтоол шийдвэрээр тухайн байгууллагадаа олон жил ажилласан дадлага туршлагатай хүн дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж болно гэж бол заагдсан байгаа. Би энэ болзлыг хангаж байна гэж үзэж байна. станц гэдэг ******* хотын хангамжийг хариуцаж байгаа онцгой том объект. Өвлийн оргил ачааллын үед ямар нэгэн доголдол гарах юм бол их том эрсдэл үүсэх, ******* хот даяараа хөлдөх ийм бол эрсдэлтэй ажил алба байдаг. Хэн дуртай хүн нь хийгээд байдаг ажил биш. Олон жилийн дадлага туршлага 32 жил ажилласны үр дүн байна. Тийм учраас дотоод хяналтын мэргэжилтэн дээр би ажиллаж болно гэж бол өөрийгөө дүгнэж үзэж байна.

Мөн дотоод хяналтын мэргэжилтэн гэх албан тушаалд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1 буюу туршилтаар ажиллуулах заалтыг баримталсан байдаг. С.Д***** бол анх ажилд орж ирж байгаа ажилтан биш. *******ийн ******* болон ******* ХХК-д 32 жил ажилласан ажлын дадлага туршлагатай хүн байхад туршилтын хугацаагаар гэж тушаал гаргасан нь анхнаасаа гэрээг цаашид сунгахгүй цуцална гэсэн үндэслэлээр дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Засгийн газрын  2011 оны 311 дүгээр тушаал дээр хяналтын мэргэжилтэн нь тухайн компанийн үйл ажиллагааг бүхэлд нь мэдэх хүн байна гэж журамлаад өгсөн байгаа. Зөвхөн санхүүгийн аудит гэж заагаагүй байгаа юм. Иймд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй тул, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах /******* ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтэн/, ажилгүй байсан хугацааны цалин олговор 40,130,000 төгрөг гаргуулах /Цалинг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоолж бодоод гаргахад 04 дүгээр сарын 10-аас 2023 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд ажлын хоногоор/, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...  гэв.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ: ...******* компани нь төрийн өмчит хуулийн этгээд. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-ын 124 дүгээр тогтоолоор ******* ТӨХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож төрийн өмчит буцаан авсантай холбоотой ******* ТӨХК-ийн охин компани болох ******* ******* компани мөн төрийн өмчид шилжсэн. Ингээд төрийн өмчид шилжсэнээрээ холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан аливаа шийдвэрийг дагаж мөрдөж биелүүлэх шаардлагатай болсон. Үүнтэй холбоотой 2023-2024 онд ЗГ-ын ажлын хөтөлбөрийг батлахдаа авлигатай тэмцэх жил болгон зарлаж 49 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шилэн ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтоол баталсан. Энэ тогтоолын хүрээнд Монгол Улсын ЗГХЭГ-аас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ595 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичгийг ******* ТӨХК-д ирүүлснийг Гүйцэтгэх захирал ***** 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Захиргаа удирдлагын газрын даргад чиглэл хүргүүлэх албан бичгийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг өгч цохолт хийсний хүрээнд ******* ТӨХК болон түүний охин компани ******* ******* компанийн хүрээнд шүүр ажиллагааг хэрэгжүүлсэн. Шүүр ажиллагаагаар албан тушаалын тодорхойлолтод тэнцэхгүй зохих сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон зэрэг албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор эргүүлэн мэдэгдэх ийм үүрэг чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийг хангалттай хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн хатуу мэдэгдсэн байгаа. Уг албан бичгээр ******* ТӨХК-ийн нэгжүүдийн дарга нарын хүрээнд шүүр ажиллагааг хэрэгжүүлж 2 албан тушаалтныг чөлөөлсөн. ******* ******* компанийн захирал ***** Захиргаа удирдлагын газрын дарга үүрэг өгсний дагуу дотооддоо энэ ажиллагааг хэрэгжүүлж 03 дугаар сарын 01-ний өдрийн өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага тэнцэхгүй байна гэдэг үндэслэлээр дотоод хяналтын мэргэжилтэн Д****** ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Энэ нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 гэсэн дугаартай тушаал гарсан. Энэ тушаал нь холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэж гарсан тушаал бөгөөд ******* ТӨХК дотоод бүтэц дотроо эрх бүхий байгууллагын чиглэл шаардлагын хүрээнд гаргасан тушаал учраас үндэслэлтэй тушаал юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэлдээ хүчингүй болгох үндэслэлтэй хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч С.Д**** нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар туршилтын 2 сарын хугацаагаар ******* ******* ХХК-ийн дотоод хяналт шалгалтын мэргэжилтнээр ажилд орсон байна. /хх-ийн 39 хуудас/

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар С.Д****** 2023 оны 03 дугар сарын 24-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилсон байна. /хх-ийн 37 хуудас/

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын  2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8 заалт, Монгол улсын  засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “чиглэл хүргүүлэх” тухай албан бичиг зэргийг үндэслэн “С.***** мэргэжил нь тус албан тушаалын “ажлын байрны тодорхойлолт”-д тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 40 хуудас/,

 

Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан: ...****** нь ШУТИС-ийн Дулаан хангамж, агаар сэлгэлт, сантехникийн инженер гэх мэргэжилтэй бөгөөд ******* ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй /мэргэжил, мэргэшил, туршлага/ гэх үндэслэлээр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангаж “Шүүр” ажиллагаанд хамруулж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна... гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичгээр “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж “Шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтож, төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж хууль зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэлийг ******* ТӨХК-нд ирүүлсэн байна. /хх-ийн 47-48 хуудас/

 

Мөн дээрх албан бичгийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар зүйлийн 23-ны өдрийн А-1/482 дугаартай албан бичгээр дээрх ХЭГ/595 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангаж, хариу мэдэгдэх үүргийг Төрийн өмчит хуулийн этгээдийн захирал нарт хүлээлгэжээ. /хх-ийн 45 хуудас /

Нэхэмжлэгч***** нь шүүх хуралдаанд “би хангамж, агаар сэлгэлтийн инженерийн мэргэжлээр төгссөн. Сантехникч гэсэн мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл 2 мэргэжилтэй... гэсэн тайлбарыг гаргасан ба Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын дипломын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх уг нотлох баримтыг нотлох баримтыг хэмжээнд үнэлж дүгнэх боломжгүй юм. Учир нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх-ийн 41-42 хуудас/

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/11 тоот “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах” тухай тушаалаар компанийн нийт ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ. /хх-ийн 86 хуудас/

Уг тушаалын хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлолтод “Дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэгт:

Компанийн зорилго, зорилтод хүрэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, стандарт, дотоодод мөрдөгдөж буй бодлого, стратеги, дүрэм, журам, норм нормативын хэрэгжилтэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дотоод аудит, хяналт шалгалт хийх, эрсдэлийг үнэлэх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр ханган, бодит, шударга нууцыг хадгалсан, ур чадвартайгаар, хараат бус байдалтай ажил үүргийг гүйцэтгэх,

Албан тушаалд тавигдах тусгай шаардлагад: Мэргэжил-бизнесийн удирдлага, санхүү, мэргэшил- мэргэшсэн дотоод аудитор, туршлага- мэргэжлээрээ 5 дээш жил ажилласан удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх...” гэсэн тусгай шаардлагыг хангасан хүнийг уг ажлын байран дээр ажиллуулахаар ажлын байрыг тодорхойлжээ. /хх-ийн 87-89 хуудас/,

Нэхэмжлэгч ***** нь хангамж, агаар сэлгэлт, сантехникийн инженер мэргэжилтэй болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул ******* ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтэн гэх албан тушаалд тавигдах шаардлагад нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т Эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь: ... нь нийтийн албан тушаалтан биш тул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг С.***** хамааралгүй юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг,  түүний чиглэл 4-т “...түүнчлэн тухай төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын  үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон этгээдүүдийг олж тогтоон ажлаас нь чөлөөлөх” тухай эрх бүхий байгууллагын үүрэг чиглэлийг хэрэгжүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг баримтлан гаргасан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар С.Д**** ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч С.Д***** шүүхэд гаргасан ******* ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 40,130,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч ******* ***  ХХК нь тусдаа бие даасан компани, хуулийн этгээд болох нь ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 75 хуудас/,

Мөн ******* ХХК нь ******* ТӨХК-ийн охин компани бөгөөд ******* ХК нь ТӨХК болсонтой холбоотойгоор, шууд удирдлагад нь байдаг ******* ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай болсон байна.  Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “******* ” ТӨХК болохыг тэмдэглэх нь зүйтэй. /хх-ийн 76 хуудас/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,  118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хариуцагч “***” ХХК, “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “******* ******* ” ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч С.Д**** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН