| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00910/И |
| Дугаар | 130/ШШ2023/01004 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2023/01004
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х. Хаяг:Б аймаг, Ө сум 6 дугаар багт оршин суух,
Хариуцагч: А ХХК. Хаяг: Б аймаг, Ө сум 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Миний 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын газарт төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагын захиралд даалгаж өгөхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.А д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Х нь анх шүүхэд хариуцагч “А ” ХХК-ны захирал Ш.А д холбогдуулан нэхэмжлэгч Х 2001 оны 9 дүгээр сард 2250 төгрөг, 2001 оны 10 дугаар сараас 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 3094 төгрөг буюу 15 сард 46407 төгрөг, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал нэг сард 3750 төгрөг буюу 14 сард 52500 төгрөг, 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 5000 төгрөг буюу 16 сард 8000 төгрөг, 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 5313 төгрөг буюу 7 сард 37188 төгрөг, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 6625 төгрөг буюу 11 сард 72875 төгрөг, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нэг сард 8625 төгрөг буюу 9 сард 77625 төгрөг, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 11250 төгрөг буюу 3 сард 33750 төгрөг, нийт 402,595 төгрөгийг ажил олгогч “А ” ХХК-иас гаргуулан нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагын захиралд даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тордуулж Х 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын газарт төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагын захиралд даалгаж өгөхийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгчийн зүгээс анх “А ” ХХК-иас Х 2001 оны 9 дүгээр сард 2250 төгрөг, 2001 оны 10 дугаар сараас 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 3094 төгрөг буюу 15 сард 46407 төгрөг, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал нэг сард 3750 төгрөг буюу 14 сард 52500 төгрөг, 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 5000 төгрөг буюу 16 сард 8000 төгрөг, 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 5313 төгрөг буюу 7 сард 37188 төгрөг, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 6625 төгрөг буюу 11 сард 72875 төгрөг, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нэг сард 8625 төгрөг буюу 9 сард 77625 төгрөг, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэг сард 11250 төгрөг буюу 3 сард 33750 төгрөг, нийт 402,595 төгрөгийг тус тус ажил олгогчоос гаргуулан нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг “А ” ХХК-ийн захиралд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Х 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч А ХХК-ийн захирал Ш.А д даалгах тухай болгон тодруулж байна.
1.3 Нэхэмжлэгч О.Х нь Б аймгийн Ө суманд байнга үйл ажиллагаа явуулдаг “А ” ХХК-нд 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан. Х д тухайн үед ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Гэтэл түүний нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогч 2008-2010 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлснийг тэмдэглэж, харин 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай тэмдэглэл үйлдээгүй байна.
1.4 О.Х нь удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа тул “А ” ХХК-нд ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас улсад ажилласан жил хүрэхгүй хохирч байна. Х г 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал “А ” ХХК-д үйлчлэгчээр ажилласан байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж өгөх талаар “А ” ХХК-ийн захирал Ш.А д олон удаа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй байна.
1.5 Харин Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаартай шийдвэрээр Х Б аймгийн “А ” ХХК-нд үйлчлэгчээр 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосон. Одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Ингээд иргэн Х гаас Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 7 дугаар сард “А ” ХХК-нд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийж, Х тус компанид 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж гомдол, өргөдөл гаргасан боловч Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Иймээс Х гаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт тус байгууллагын тухайн үеийн цалин хөлсний баримт нь байхгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардлагаа тодруулж байгаа.
1.6 Иймд нэхэмжлэгч Х 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч “А ” ХХК-ийн захирал Ш.А д даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
2.Хариуцагч “А ” ХХК-ны захирал Ш.А гийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Иргэн Х итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж Х г “А ” ХХК-нд ажилласан гэдгийг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00612 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул энэ ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, торгож өгнө үү хэмээн гомдол гаргаж байсан.
2.2 Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч тухайн гомдлыг шалгасан боловч Х г манай байгууллагад ажилласан талаарх нотлох баримт байхгүй гэж шийдвэрлэж байсан байна. Байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандах, цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан.
2.3 Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, байгууллагын зүгээс ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийхтэй холбоотой асуудлыг нийтийн эрх зүй хэм хэмжээгээр зохицуулдаг бөгөөд захиргааны актаар шийдвэрлэдэг асуудал байгаа юм.
2.4 Мөн урьд нь Х итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байсан ба Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.
2.5 Иймд Х итгэмжлэгдсэн төлөөлөгч С ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн Тамгын газрын архиваас хуулбарлаж олгосон Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШЗ2023/02485 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00612 дугаартай шийдвэр, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын нэхэмжлэгч Х д хаягласан 2023.09.20-ны өдрийн 418 дугаар албан бичиг, 2023.10.16-ны өдөр нэхэмжлэгч Х С эд олгосон итгэмжлэл зэргийг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч Х гаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогч “А ” ХХК-иас 2008-2010 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлснийг тэмдэглэж, харин 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай тэмдэглэл үйлдээгүй байна. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн хугацаандаа “А ” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байсныг маань тогтоосон. Удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа тул “А ” ХХК-нд 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажилласан байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж өгөх талаар олон удаа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Нэгэнт тус байгууллагын тухайн үеийн цалин хөлсний баримт нь байхгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардлагаа гаргасан гэж тайлбарлажээ.
7.Хариуцагч “А ” ХХК-ны захирал Ш.А нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч О.Х нь Нийгмийн даатгалын хэлтэст хандаж гомдол гаргасан бөгөөд тус хэлтсийн байцаагч тухайн гомдлыг шалгасан боловч Х г манай байгууллагад ажилласан талаарх нотлох баримт байхгүй гэж шийдвэрлэсэн. Уг байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандах, цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан ба уг маргаан нь нийтийн эрх зүй хэм хэмжээгээр зохицуулдаг бөгөөд захиргааны актаар шийдвэрлэдэг асуудал байгаа тул Х итгэмжлэгдсэн төлөөлөгч С ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд
8.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан ба Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00612 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х Б аймгийн “А ” ХХК-д үйлчлэгчээр 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ийг өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосон ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
8.2 Хариуцагчаас нэхэмжлэгчийн энэхүү маргааныг нийтийн эрх зүй хэм хэмжээгээр зохицуулдаг бөгөөд захиргааны актаар шийдвэрлэдэг асуудал тул Х итгэмжлэгдсэн төлөөлөгч С ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргажээ.
8.3 Гэтэл Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШЗ2023/02485 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х хариуцагч “А ” ХХК-д холбогдох миний 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “А ” ХХК-д ажиллаж байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
8.4 Улмаар нэхэмжлэгч О.Х нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “А ” ХХК-д ажиллаж байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг “А ” ХХК-иар төлүүлж өгөх тухай хүсэлт гаргаснаар тус хэлтсийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 418 дугаар албан бичгээр “А ” ХХК-ний 2011-2007 онуудын санхүүгийн баримт байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхдээ ажил олгогчийн анхан шатны санхүүгийн баримтыг үндэслэн хяналт шалгалт хийж төлүүлэх тул таны шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжгүй гэж хариу өгснөөр нэхэмжлэгчээс шүүхэд хариуцагч “А ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байжээ.
9.Ажил олгогч “А ” ХХК нь 2001 оноос 2007 он дуустал хугацааны санхүүгийн баримтыг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тушаагаагүй, санхүүгийн баримт байхгүй болох нь тогтоогдсон хэдий ч энэ нь тус байгууллагад тухайн хугацаандаа ажилласан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд ажил ологчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэлд ажилтан О.Х болон тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тус тус буруугүй гэж шүүх үзлээ.
10.Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус зааснаар ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.
11.Мөн хуулийн 19 дүгээр зүйл болон 20 дугаар зүйлд зааснаар ажил олгогч “А ” ХХК-иас нэхэмжлэгч Х 2001-2007 он дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулиар хүлээсэн үүрэг байх боловч тус компанийн санхүүгийн баримт байхгүйн улмаас нөхөн төлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч О.Х нь ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалтаар ажил олгогч буюу хариуцагч “А ” ХХК-иас хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
12.Ажил олгогч “А ” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсгийн 43.2.7 дахь заалтаар “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргийг тус тус хүлээсэн ба энэхүү үүргийг биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч Х нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
13.Иймд ажил олгогч буюу хариуцагч “А ” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Х нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын газарт төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч “А ” ХХК-ийн захирал Ш.А д даалгаж шийдвэрлэв.
14.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын газарт төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч “А ” ХХК-ийн захирал Ш.А д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч “А ” ХХК-ийн захирал Ш.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж