| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2023/00497/И |
| Дугаар | 148/ШШ2023/00746 |
| Огноо | 2023-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 148/ШШ2023/00746
| 22 оны 12 сарын 1 өдөр | Дугаар 148/ШШ22/746 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, ******* ******* нарт холбогдох
- ******* зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 5,76,74. төгрөг, зээлийн хүү 5,524,4.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 182,216.8 төгрөг, нийт 41,442,,595.2 төгрөг гаргуулах,
- ******* дугаартай кредит картын зээлийн төлбөрт үндсэн зээл 4,477,574.5 төгрөг, зээлийн хүү 1,698,99. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,665.9 төгрөг, нийт 6,288,2.9 төгрөг
- Нотариатын зардал 28, төгрөг,
- БГҮ******* дугаартай барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хариуцагч: Ш. ******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Д.*******, Ш.******* нараас ******* зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 5,76,74. төгрөг, зээлийн хүү 5,524,4.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 182,216.8 төгрөг, нийт 41,442,,595.2 төгрөг,
- Нотариатын зардал 28, төгрөгийг тус тус гаргуулах,
- БГҮ******* дугаартай барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж,
Хариуцагч Д.*******аас ******* дугаартай кредит картын зээлийн төлбөрт үндсэн зээл 4,477,574.5 төгрөг, зээлийн хүү 1,698,99. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,665.9 төгрөг, нийт 6,288,2.9 төгрөг гаргуулах гэж эцсийн байдлаар тодорхойлов.
2. Нэхэмжлэгч ******* ******* *******-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 47,758,825.2 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.
1.Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 22 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Д.*******, Ш.******* нар нь дугаартай зээлийн гэрээ, дугаартай барьцааны гэрээ байгуулан 5,, /тавин сая/ төгрөгийг жилийн 19,2%-ийн хүүтэй, 42 сарын хугацаатай сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд:
Итгэмжлэлээр иргэн , нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, дугаар хэсэг тоот хаягт байрлах 189. м.кв талбайтай, амьдран суух зориулалттай хувийн сууц,
Иргэн эзэмшлийн, эрхийн усын бүртгэлийн №48629 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-117292 тоот дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбатар сумын сургууль тоот хаягт байрлах , м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар зэргийн барьцаалсан.
2.Зээлдэгч Д.*******, Ш.******* нар нь дээрх зээлийг 221 оны 5 дугаар сарын -ны өдөр ажлын байр дэмжих дахин санхүүжилтийн төслийн зээл болгох хүсэлт өгч *******тай ЗГ/******* дугаартай зээлийн гэрээ, БГ/******* дугаартай барьцааны гэрээ байгуулан 47,21,522.26 /дөчин долоон сая хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун хорин хоёр төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг жилийн хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, эхний 12 сард сар бүр зөвхөн хүү төлөх, бусад хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр зээлд шилжүүлсэн.
Зээлийн барьцаанд:
Итгэмжлэлээр иргэн , нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, дугаар хэсэг, тоот хаягт байрлах 189. м.кв талбайтай, амтдран суух зориулалттай хувийн орон сууц,
Иргэн эзэмшлийн, эрхийн усын бүртгэлийн №48629 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-117292 тоот дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбатар сумын сургууль тоот хаягт байрлах , м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар зэргийн барьцаалсан.
.Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс зээлдэгч Д.******* нь 218 оны 9 дүгээ сарын 1-ны өдөр ******* дугаартай Кредит картын гэрээгээр 5,, /таван сая/ төгрөгийн зээлжих эрхтэй, жилийн хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар Кредит карт нээлгэж авсан.
Зээлдэгч Д.*******, Ш.******* нар нь Зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлж барагдуулсан.
Үүнд:
1.221 оны 5 дугаар сарын -ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний төлбөрт:
Үндсэн зээлийн төлбөрт 11,495,447.96 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 2,129,962.7 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,885.47 төгрөг
Нийт 1,64,295.8 төгрөгийн төлбөр төлсөн байна.
Зээлдэгч Д.******* нь Кредит картын зээлийн гэрээний 2 дүгээр зүйлийн 8 дахь зүйлд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгч Д.*******, Ш.******* нар нь Ажлын байр дэмжих дахин санхүүжилтийн төслийн зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийн хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн төлөлт хугацаа хэтэрч /25 хоног/, Кредит картын гэрээгээр төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн төлөлт хугацаа хэтэрч /446 хоног/ зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 222 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ажлын байр дэмжих дахин санхүүжилтийн төслийн зээлийн гэрээний 2.4.5.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг 19,8 хувийн хүүнд шилжүүлсэн болно. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д заасан үндэслэлээр 222 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл 1 удаа, 222 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээл төлөх тухай мэдэгдэл 1 удаа тус тус өгч зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж, нэмэлт хугацаа тогтоож, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний гэрээний дагуу зохих арга хэмжээг авах болохыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
Иймд ******* зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
1.22 оны 7 дугаар сарын 5-ний өдрөөр тасалбар болгон дараах зээлийн төлбөрүүдийг гаргуулах:
2. 221 оны 5 дугаар сарын -ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
221 оны 5 дугаар сарын -ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээний төлбөрт:
Үндсэн зээлийн төлбөрт 5,76,74. төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 5,524,4.1 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 182,216.8 төгрөг
Нийт 41,442,595.2 төгрөг
218 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн ******* дугаартай Кредит картын зээлийн гэрээний төлбөрт:
Үндсэн зээлийн төлбөрт 4,477,574.5 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 1,698,99. төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 111,665.59 төгрөг
Нийт: 6,288,2.9 төгрөг
Зээлүүдийн төлбөрт 47,7,825.2 төгрөг, нотариатын зардал 28, төгрөг, нийтдээ 47,758,825.2 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.
Улсын тэмдэгтийн хураамжид 466,84.12 төгрөгийг төлсөн болно.
.Зээлийн төлбөрүүдийг зээлдэгч Д.*******, Ш.******* нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлдүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэн , нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, дугаар хэсэг тоот хаягт байрлах 189. м.кв талбайтай, амьдран суух зориулалттай хувийн сууц, мөн эзэмшлийн, эрхийн усын бүртгэлийн №48629 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-117292 тоот дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбатар сумын сургууль тоот хаягт байрлах , м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар гэх зэрэг зээлийн барьцааны хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
4.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульд тус тус заасан байх тул нэхэмжлэлд дурдсан төлбөрүүдийг хариуцагч Д.*******, Ш.******* нараас зээлийн гэрээнүүдийн үүрэг болон нотариатын төлбөрт нийтдээ 47,758,825.2 төгрөгийг гаргуулж өгнө үү
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуувьд заасан баримтыг заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.
221 оны 5 дугаар сарын -ны өдөр *******тай байгуулсан гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5,76,74 төгрөг, хүүгийн төлбөр ,879,465 төгрөг нийт 9,666,2 төгрөг байна. 218 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн зээлэх эрхтэй кредит картын төлбөрт 5,96,7 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Кредит картын гэрээ 218 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр байгуулсан. Хариуцагч ******* кредит карт дээр байхгүй. 22 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэл дээр Д.*******аас нийт 2 зээлийн төлбөрт 5,626,757 төгрөг хариуцагч Ш.******* 221 оны 5 дугаар сарын -ны өдөр байгуулсан бизнесийн зээлийн 9,666,2 төгрөгийг нэхэмжилж байна. Кредит карт дээр ******* зураагүй учраас *******аас гаргуулахгүй.
Хариуцагч нар нь анх нийт 5,, төгрөгийн зээлийг хамгийн анх авсан. 221 оноос хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрт зээлдэгч нарын нөхцөл боломжийг сайжруулахаар жилийн хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж өгсөн. Үндэслэл нь дахин санхүүжилт хийж өмнөх өндөр дүнтэй зээлийг нь хаасан. Дахин санхүүжилтийн гэрээг хариуцагч нартай хийх болсон.
222 оны 1 дугар сараас хойш ямар ч төлөлт хийгдээгүй олон хоног хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ билүүлэхгүй байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан. 222 оны 9 дүгээр сараас төлүүлэх арга хэмжээг эрчимтэй авсан.
Сүүлд дахин санхүүжилтийн гэрээ хийхэд засгийн газраас хэрэгжиж байгаа хөтөлбөрийн зээл учраас зээлийн гэрээний 2.4.5 дугаар зүйлд зааснаар зээлийн хүү өөрчлөх нөхцөл гэж байгаа. 221 оны 5 дугаар сарын -ны өдрийн зээлийн гэрээний 2.4.5 дугаар зүйлд зээлдэгч зээлийн төлбөрийг 9-с дээш хоногийн хугацаа хэтэрсэн бол хувийн хүүтэй зээл 19.8 болж өөрчилнө гэсэн заалт байгаа юм. Тэгэхээр жилийн хувийн хүүтэй зээл 19.8 болж өөрчлөгдсөн байгаа юм. ******* өчигдөр ирж уулзсан. 22 оны дугаар сарын 1-ний өдрөөс ямар ч хүү алданги тооцоогүй байна лээ. Хамгийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүг зогсоосон гэжээ.
. Хариуцагч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би *******ын авсан зээлийг төлж чадахгүй бид 2 тухайн үеэс эхлэн хамт амьдарч байгаагүй. Эхлээд 5,, төгрөгийн зээл авахад би хамт очиж гарын үсэг зурсан. Дахиад гэрээ шинэчлэгдээд дараагийн авсан зээл дээр нь би очиж гарын үсэг зураагүй. 22 онд очиход бол хамт байсан. Хамт байх хугацаандаа би зээлийн төлөлтийг хоцроохгүй төлүүлж байсан. Тэрнээс хойш хугацааны төлөлтийг огт мэдэхгүй байна. Зээлийн барьцаанд тэдний хөрөнгө байхад яагаад *******ыг дангаар нь төлүүлж болохгүй байгаа юм бэ?
Би өөрийн биеэр ******* дээр очиж зураагүй. Өмнөх 5,, төгрөгийн зээл дээр өөрөө очиж зурсан. 221 оны гэрээнд гарын үсэг өөрийн биеэр очиж зураагүй. Би хамтран зээлдэгчээр ормооргүй байна гэж хэлсэн чинь өмнөх зээл дээр байгаа хамтран зээлдэгчийг солихгүй гээд ******* ирж зуруулсан.
*******ын үйлдлээс болж миний эрх зүйн байдал дордох юм шиг байна. Би 2 хүүхдээ тэжээж чадахгүй юм шиг байна. Би ийм байдалд хүрнэ гэж мэдээд Сэлэнгэ аймагт очоод *******тай, шүүхтэй уулзсан. Ингээд явж байхад шүүхийн шийдвэр гараад би цалингаа авч чадахгүй дансаа хаалгах байдал үүснэ. Би өөрийнхөө зээлийг бол дандаа хугацаанаас нь өмнө төлдөг, илүү төөлдөг. Би бас тусдаа зээлтэй гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ******* ******* *******, хариуцагч Д.*******, Ш.******* нарын хооронд 221 оны 5 дугаар сарын -ны өдөр ******* дугаартай өмнө авсан 5,, төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх зорилготой 47,21,522.26 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээ, мөн өдөр БГҮ******* дугаартай барьцааны гэрээ,
Нэхэмжлэгч ******* ******* *******, хариуцагч Д.******* нарын хооронд 218 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр ******* дугаартай кредит картын гэрээ тус тус байгуулагдсан үйл баримт 221 оны 5 дугаар сарын -ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, БГҮ******* дугаартай барьцааны гэрээ, 218 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр ******* дугаартай кредит картын гэрээнүүд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Хариуцагч Ш.******* нь шүүх хуралдаанд: Өмнө авсан зээл дээр би *******ан дээр очиж гарын үсэг зурсан, сүүлийн зээл дээр би ******* дээр очиж гэрээн дээр гарын үсэг зураагүй ******* ирж гарын үсэг зуруулсан гэсэн тайлбарыг гаргажээ.
Талуудын хооронд байгууллагдсан гэрээнүүд нь бичгээр үйлдэгдэж, *******ны төлөөлөл болон зээлдэгч /Д.*******, Ш.*******/ нар гарын үсэг зурсан, гэрээ байгуулагдсан 221 оны 5 дугаар сарын -ны өдөр нотариатаар батлагдсан байх тул хариуцагч Ш.*******ын дээрх тайлбар үндэслэлгүй байна.
2. Иргэний хуулийн 451-45 дугаар зүйлд *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,
196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсан гэж үзнэ,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж тус тус заажээ.
Иймд дээрх тогтоогдсон үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.6-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохирсон байна.
Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар зээлсэн мөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 224 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар байгаа боловч хариуцагч нь зээлийн төлөлтийг төлөхгүй байгаа гэж нэхэмжлэгч талаас тайлбар гаргасныг хариуцагч талаас үгүйсгээгүй тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар *******ны санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар хариуцагч П.*******, Ш.******* нараас ******* зээлийн гэрээний үүрэгт төлбөрт үндсэн зээл 5,76,74. төгрөг, зээлийн хүү 5,524,4.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 182,216.8 төгрөг, нийт 41,442,,595.2 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 2,721,297 төгрөгийг,
Хариуцагч Д.*******аас ******* дугаартай кредит картын гэрээний төлбөрт үндсэн зээл 4,477,574.5 төгрөг, зээлийн хүү 1,698,99. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,665.9 төгрөг, нийт 6,288,2.9 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* *******-нд олгохоор шийдвэрлэлээ.
. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал...хохиролд тооцно, ******* зээлийн гэрээний ...гэрээ цуцлагдснаас үүсэх хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал болох нотариатын зардал 28, төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Ш.******* нь зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа нь миний буруу биш, Д.******* хариуцах ёстой гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч, хариуцагч Д.******* нар үгүйсгээгүй тул нотариатын зардал 28, төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулах нь зүйтэй байна.
Ингэснээр Д.*******аас гаргуулах нийт төлбөр 27,7,527 төгрөг болов.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 221 оны 5 дугаар сарын -ны өдрийн БГҮ******* дугаартай барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хариуцагч Д.*******т барьцаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүрэн эрхийг 22 оны дугаар сарын 25-ны өдөр нотариатын итгэмжлэлээр жилийн хугацаагаар олгосон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ээс хариуцагч Д.*******т барьцаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүрэн эрхийг 221 оны 5 дугаар сарын 4-ний өдөр нотариатын итгэмжлэлээр жилийн хугацаагаар олгосон байх тул барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэж, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн , Э-117292 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв. /хэргийн 5-6/
Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлого, хөрөнгөөр хангуулна гэж заасан байх тул барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахгүй болсон тохиолдолд үлдэгдэл төлбөрийг хариуцагч нарын орлого, хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гаргуулахыг дурдав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нарт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж хариуцагч Д.*******аас 264,269 төгрөгийг, хариуцагч Ш.*******аас 22,51 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
6. Хариуцагч Д.******* нь өмнөх 22 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааны өнөөдрийн товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т зааснаар хариуцагч Д.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227., 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ******* ******* /РД:МЭ8521115/-аас 27,7,527 төгрөгийг, овогт ******* ******* /РД:ТГ87251/-аас 2,721,297 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* *******-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:
- Улсын бүртгэлийн , Э-117292 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 466,8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******аас 264,269 төгрөгийг, хариуцагч Ш.*******аас 22,51 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т зааснаар барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахгүй болсон тохиолдолд үлдэгдэл төлбөрийг хариуцагч нарын орлого, хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гаргуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
5.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
5.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
5.. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
5.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН