Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2023/00747

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2023/00747

аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* гомдолтой,

Хариуцагч: ******* ******* *******-ны аймгийн ******* ******* ******* /******* холбогдох,

 

******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч:

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн *******: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь ******* ******* *******-ны аймгийн ******* ******* ******* /******* холбогдуулан ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс гомдлын шаардлагын үндэслэлээ:

1. Шүүхэд гаргасан гомдолдоо: овогтой миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн ******* ******* ******* ******* ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ******* нь өдөр бүр ажлын байрны дарамтыг үзүүлдэг. Мөн ажлаас хална гэж 2022 оны 09 сараас эхлэн дарамталж байсан.

Ингээд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсан зайл гэж хөөсөн би 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өдөр хүртэл ажил дээрээ байсан. Намайг ажил хүлээлцэх ямар ч боломжоор хангаагүй нохой шиг хөөсөн би ажлаас халагдсан тушаалаа 29-ний өдөр кассын өрөөний ширээн дээрээсээ авсан.

Би өнөөдрийг хүртэл цалин амралтын мөнгө нэг ч төгрөг аваагүй. Иймд намайг ажлаас халагдсан ажлыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой нь 2022 оны 08 сараас аймаг ******* ******* *******т ******* ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ******* өдөр бүр ажлын байрны дарамтыг үзүүлдэг байсан. Мөн ажлаас хална гэж 2022 оны 09 дүгээр сараас дарамталж байсан. 2023 оны 06 сарын 23-наас ажлаас халагдаж намайг зайл гэж хөөсөн. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын -ны өдөр хүртэл ажил дээрээ байсан. Намайг ажил хүлээлцэх явцад ямар ч боломжоор хангаагүй. Нохой шиг хөөсөн. Ажлаас халагдсан өргөдлөө 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр кассны ширээнээс авсан. Би энэ өдрийг хүртэл амралтын мөнгө болон нэгч төгрөг аваагүй. Иймд ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч: шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 08 дугаар сарын 01-нд ******* ******* ******* ******* ажилтангаар ажилд авсан. Хөдөлмөрийн харилцаа эхлүүлсэн удирдлага нь миний бие. М.******* гаргасан тушаал хүчингүй гэхэд өрөөсгөл. Надаас үл хамаарч аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 70 дугаартай тэмдэглэл, ******* ******* хувьцаат компанийн хүний нөөцийн захирал албан даалгаврын хүрээнд гарж буй ийм тушаал. анх ажилд орсон цагаас эхлээд би ******* шүү гэх харилцаа үүсгэж байгаагүй. Залуу хүний хувьд ажлын чинь анхны гараа шүү. Миний дүү болж өгвөл битгий өрөнд ороорой. Эгч нь энэ ажилд анхнаасаа яг чам шиг ******* ажилтангаар эхэлж байсан шүү. Гэхдээ чиний ажил ******* ажилтан. Би ******* ажилтан, цэвэрлэгээгээ хийгээд өнөөдрийн энэ албан тушаал хүртэл ажиллаж явсан шүү. ажилд ороод сарын дараа 2022 оны 09 дүгээр сард албан томилолтоор суманд явж байхад тэй холбоотой гадаад *******гийн технологийн зөрчил гарсан байдаг. Энэ хүнийг ажлаас чөлөөл гэх асуудал яригдаж байсан. Тухайн үед шинээр орсон ажилтан. Энэ хүнийг шууд ажлаас чөлөөлнө арга хэмжээ авна гэдэг тал дээр ийм байр суурьтай битгий байгаач ээ. Ерөнхийдөө зөвлөн тусалдаг. Гадаад *******гийн технологийн хувьд энэ хүмүүсийг алдаан дээр суралцах боломжийг олгооч ээ гэж анхаарч ажиллаарай гэж зөвлөмжийг өгч байсан. 2023 оны 01 дүгээр сард т би сахилгын шийтгэл оногдуулж байсан. Зан харилцаа, ******* соёл арай болохгүй байна. Манай үйлчилгээ ийм зарчимтай, ийм журамтай явагддаг. Энэ болгоныг хангаж ажиллаач ээ гэж сахилгын шийтгэл оногдуулж байсан. Тэр сахилгын шийтгэлд нэг удаа гомдол гаргаж байгаагүй. Ажлын байрны дарамт байсан бол үнэхээр зайл гэдэг байсан бол хоног дотор шүүхэд гомдол гаргаад тэр сахилгын шийтгэлд маргалдаад явах боломж байсан. Сүүлд нь бүхэл бүтэн төв компаниас ажлын хэсэг гарчихсан байхад шөнийн 11-12 цаг хүртэл тэр ажлыг тооцож, өглөг авалгаа жигдрүүлээд явах боломж байсан. Жишээ нь Баянгол суманд 1,800,000 төгрөгийн авлага гарсан байдаг. Энэ асуудлаа шийдээч гэхэд Баянгол сумын *******ч маань хүрч ирээд тэр асуудлаа шийдээд бичиг захидал явуулсан тооцоо нийлсэн, дараа сарлуугаа шилжүүлсэн гэх тооцоогоо бодоод тэр хүнд нэг ч төгрөгийн зөрүү гараагүй. т би анхнаасаа нөхрийх нь хажууд хэлж байсан. Нэг ч ном дутааж болохгүй, хар дэвтэр хөтлөөд яваарай гэж хэлж байсан. Гэтэл нягтлан, нярваараа тооцоогоо хийлгэдэг. Урд нь ******* *******д тооцоо хийгээгүйгээс болж 3-4 хүн өр авлага гаргасан асуудал байдаг. Миний хувьд ороод тэр байдлыг нэг номерт харсан. Сар болгон тоолно. Нягтланг завгүй байсан ч би тоолчихьё бага асуудал дээр нь шийдье гээд 2022 оны 08 дугаар сарын 01-нээс эхэлж 2023 оны 01 сарыг дуустал би өөрөө тоолж байсан. 2 сараас эхлээд надаар тоолуулаагүй. Би нягтлантай тоолчихсон. Би касстай тоолчихсон тийм тайлбар тавьж байсан. Халагдах үеийн 2,000,000 гаруй төгрөгийн авлага үүссэн байдаг. Надаас үл хамаарч хуулийн байгууллага, мэдээж хувьцаат компани, ашиг орлогоо боддог компани. Энэ компани энэ зүйл дээр асуудал байна гээд үзчихсэн албан тоот хүргүүлж байгаа учраас тэр компанийг төлөөлөөд байж байгаа хүний хувьд надад зөрөөд тушаал гаргахгүй байх боломж байхгүй гэж үзэж байна гэв.

 

4. Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би ******* ******* *******т 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөх тушаал гарсан учир ажлыг хүлээлцсэн. Ажил хүлээлцэх явцад тайлан тооцоог аваад харахад манай компанид өглөгтэй гарсан. Энэ хүрээнд цагдаагийн *******т браимт материалаа өгөөд хөндлөнгийн аудитаар ороод 2,400,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй гэж тогтоосон.

Тайлан тооцооноос харахад 2023 оны 1 дүгээр сараас эхэлж үүссэн өр авлага байсан.

Үйлчилгээний ажилтан ажил үүргийн хувиарт кассанд илгээмжийн бараа гэж байгаа. Хувь хүмүүсийн илгээмжийг хүлээн авч явуулдаг тэр тооцоо хийгддэг. Энэ хоёр тооцооноос үүссэн авлага болж таарч байна.

Ном, бичгийн цаас, бичиг хэргийн материал, үнэт цаас, дугтуй, марк өөрсдийн зарж байгаа бараа гэсэн үг гэв.

 

5. Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: : 3 сард ажилд орсон. ажиглаж харахад ажилд шинээр орж байгаа учраас мэдэж чадахгүй зүйлийг асуухад туслахгүй мэдэхгүй, чадахгүй, үл тоосон маягтай харилцаа хандлага тиймэрхүү байсан. Хурал цугаан дээр даргын өөдөөс хэд хэдэн удаа хэрэлдэж аашилж байхыг нь харсан. Удирдах, удирдуулах гэдгээ мэдэхгүй ямар эвгүй харилцаатай хүн бэ гэж харж байсан.

Сонсох ажиллагаанд ороход би хүлээн зөвшөөрөхгүй цагдаа шүүхээр явна гээд гараад явсан. Хоёр дахь удаагаа сонсох ажиллагаанд ор гэхээр нь бичиг үсэг муутай Эрхээгээр хөтлүүлчих гэж хэлээд хоёр дахь удаад нь ороогүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь ******* ******* *******-ны аймгийн ******* ******* ******* /******* холбогдуулан ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-д Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно гэж заасны дагуу шүүхээс хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбарт үндэслэн дараах дүгнэлтийг хийж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

1. Маргаан бүхий ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.6.12, 12.6.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.14 дэх заалт, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар мөрдөгчийн мэдэгдэл, ******* ******* *******-ны Захиргаа хүний нөөцийн газрын ******* Б. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгийг тус тус үндэслэн тушаалын 1 дэх заалтаар

Үйлчилгээний ажилтан овогтой Эрдэнчимэг нь компанийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, хөдөлмөрийн сахилын зөрчлийг давтан гаргасан тул 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

 

Энэхүү гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

2. Хариуцагч талаас М.Эрдэнчимэгт тушаалыг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хоногийн хугацаа өнгөрсөн гэж, нэхэмжлэгч талаас мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д зааснаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй гэж тус тус тайлбар гаргав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг *******гаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хэрхэн түүнд тухайн шийдвэрийг танилцуулж хүлээлгэн өгсөнд тооцох талаар хуульд тусгайлан зохицуулжээ.

 

2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь тушаалыг хүлээн авахаас татгалзсан болох нь гэрч ...М.Эрдэнчимэг нь тушаалаа уншиж танилцаад гарын үсэг зурахаас татгалзсан... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. /2-р хавтасны 21/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д заасан дээрх хуулийн зохицуулалт нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг хүлээн авахаас татгалзвал ажил олгогч нь тухайн ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг *******гаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг тоолж эхлүүлэх боломжийг ажил олгогчид олгосон зохицуулалт юм. Гэвч ажил олгогч (хариуцагч) энэхүү хуулиар олгосон боломжийг ашиглаагүй, нэхэмжлэгчид тушаалыг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч байгууллага нь хуулийн этгээд тул архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт журмыг мөрдөгдөх тул тушаал шийдвэрийг хүлээлгэн өгсөн нь тухайн этгээдийн гарын үсгээр баталгаажиж нотлогдох ёстой.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тушаалтай танилцсан гэсэн тайлбар өгсөн боловч энэхүү тайлбар нь хариуцагчийн татгалзлалыг нотлох нотлох баримт болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлалаа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж, нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэсэн тайлбарыг гаргав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэсэн үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүхээс мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс тухайн байгууллагад байхгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тухайн суманд байгуулагдаагүй болох нь аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын -ны өдрийн 02/820 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /2-р хавтасны 77/

 

Иймд нэхэмжлэгч М.******* гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх комисс, хороо байхгүй байх тул энэ журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүхээс үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан хэргийг шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч иргэнтэй боловсон бус харьцаж Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.14 дэх заалтыг зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч (ажилтан), хариуцагч (ажил олгогч) нарын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.14-д зааснаар ажилтан нь Үйлчлүүлэгч, хэрэглэгч, харилцагч нартай зөв боловсон харьцаж, зохих мэдээллийг түргэн шуурхай, бүрэн дүүрэн өгч байх үүргийг хүлээжээ. /1-р хавтасны 217-219/

 

аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар мөрдөгчийн ... аймгийн ******* *******гийн ажилтан М.Эрдэнчимэг, С.Хандсүрэн нар нь миний дүрс зургийг зөвшөөрөлгүй нууцаар авч тагнаж чагнаж, захидал харилцааны нууцад халдаж миний эрх, эрх чөлөөнд халдсан гэх гомдол мэдээллийг шалгахад ******* *******гийн ажилтан нь үйлчлүүлэгийн зургийг хууль бусаар авч бусдад дамжуулж үзүүлж байгаа нь баримтаар тогтоогдсон ... гэсэн мэдэгдэл, ******* ******* *******-ны Захиргаа хүний нөөцийн газрын ******* Б. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тоот ...Мөрдөгчийн мэдэгдэлд дурдсанаар тус газрын ******* ажилтан нь үйлчлүүлэгчийн зургийг хууль бусаар авч, бусдад дамжуулсан нь тогтоогдсон байх бөгөөд холбогдох материалыг судлан үзэхэд ******* ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон... гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч иргэнтэй боловсон бус харьцсан нь нотлогдож байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.14-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хавтасны 216, 2-р хавтасны 70, /

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тухайн иргэний зургийг авсан нь өөр үйл ажиллагааг дараа нь нотлох зорилготой гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ тайлбар нь түүний гаргасан дээрх зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 

5. Нэхэмжлэгч нь нь 2,052,722.45 төгрөгийн санхүүгийн зөрчил гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь ******* ажилтны албан тушаалыг эрхэлж байсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Ажилтан нь энэхүү гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолт-нд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ, 7 дугаар зүйлийн 7.11, 7.12-т ажлын байрны тодорхойлолт заасан үүргийг ажилтан биелүүлж ажиллах үүрэгтэй тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ******* ажилтны албан тушаалыг эрхэлж байгаагийн хувьд ажлын байрны тодорхойлолт заасан үүргийг зөрчилгүй, хангалттай биелүүлэх үүрэгтэй байжээ.

 

Гэвч энэхүү үүргээ хангалтгүй биелүүлж, тайлант хугацааны орлогыг бүрэн тушаагүй, тооцоо нийлээгүйгээс 2,052,722.45 төгрөгийн зөрчил гаргасан нь ******* ******* *******-ны Дотоод аудитын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23/05 дугаартай аймгийн ШҮГ-ын ******* ажилтнаар ажиллаж байсан М.Эрдэнчимэгийн тооцоо нь 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 26-ны өдөх хүртэлх тайлант хугацаагаар *******гийн Postnet V3 бүртгэгдсэн орлого, борлуулалтын авлага, хэвлэлийн тооцооны авлага, тайлангийн тооцоолол, орлогын бүртгэлд хяналт тавихад ******* ажилтан нь орлогын дүн болох 2,052,722.45 /Хоёр сая тавин хоёр мянга долоон зуун хорин хоёр төгрөг, дөлөн таван мөнгө/ төгрөг тайлант хугацаанд тушаагүй, тооцоо нийлээгүй, орлогыг бүрэн тушаагүй байна гэсэн бичиг, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх Авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. /1-р хавтас, 222/\

 

Нэхэмжлэгч нь дээрх зөрчил нь өөрөөс нь шалтгаалаагүй, албан үүргээ хангалттай биеүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадсангүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.11, 7.12-т заасан үүргээ зөрчсөн буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан нь ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар нотлогдож байна. /1-р хавтас, 247/

 

7. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хамтран ажилладаг хүмүүстэйгээ зохисгүй харьцдаг, бэлэн мөнгөөр захиалга авдаг гэсэн зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй, энэ талаар гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй буюу хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул шүүхээс үнэлээгүй болно. /Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолоор дээрх хуулийн заалтыг тайлбарласан/

 

8. Хариуцагч талаас нэхэмжлэгийн гаргасан дээрх зөрчлүүдийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэж тайлбар гаргасныг, нэхэмжлэгч талаас үгүйсгэсэн тайлбарыг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг дараах үндэслэлээр үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

- Маргаан бүхий ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заагаагүй.

 

- Нэхэмжлэгч (ажилтан), хариуцагч (ажил олгогч) нарын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил-үүдийг заасан байх бөгөөд хариуцагч талаас тус зүйлийн 11.3.6-т заасан Зохион байгуулалттайгаар мөнгө болон эд хөрөнгөд халдах оролдлого гаргасан, энэ тухай мэдээллийг нуун дарагдуулсан, бусадтай хамжиж, тусалсан, данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, хувийн бизнесээ дэмжсэн зэргээс байгууллагад хохирол учруулсан гэсэн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбарлав.

Гэвч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд дээрх ноцтой зөрчил-ийн шинжийг агуулаагүй буюу нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд зохион байгуулалттайгаар байгууллагын эд хөрөнгөд халдсан, зөрчлөө нуун дарагдуулсан гэх шинж байхгүй байна. /1-р хавтасны 217-219/

 

- Маргаан бүхий тушаалд дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.6.12, 12.6.15 дах заалтуудыг үндэслэн байх бөгөөд ******* ******* *******-ны хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.6.1-12.6.18-т ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заажээ. /2-р хавтасны 58-69/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заахаар заасан бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд зөрчлийг гаргасан нь хуулийн 80.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчил-ийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.14-д заасан үүргээ зөрчсөн, мөн 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.11, 7.12-т зүйлд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчлийг гаргасан гэж ажил олгогч (хариуцагч)-оос үзэж, түүний сахилгын зөрчлийг давтан гаргасныг харгалзаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлснийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч М.******* ******* ******* *******-ны аймгийн ******* ******* ******* /******* холбогдуулан гаргасан ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч (ажил олгогч) маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил ологчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах хуулийн заалтыг давхар үндэслэх шаардлагагүй байжээ.

 

9. Нэхэмжлэгчээс хариуцагчийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэсэн тайлбарыг үгүйсгэхээр шүүх хуралдаанд гэрч оролцулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн гэрч шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзлаа.

 

10. Хариуцагчийн хүсэлтийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 2596 дугаартай шүүгчийн захирамжаар холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулахад шүүгчийн захирамжид заагдаагүй эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай баримтууд хэрэгт ирүүлснийг шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу цугларсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж нотлох баримтаар үнэлээгүй болно. /2-р хавтасны 71-76

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 160 дугаар зүйлийн 160.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.******* ******* ******* *******-ны аймгийн ******* ******* ******* /******* холбогдуулан гаргасан ******* ******* *******-ны аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  4.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат *******гаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

4.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН