Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2024/00011

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* Оргил-1, *******ийн өргөн чөлөө-6, ******* цамхагт байрлах “*******” ХК-ийн ******* нэхэмжлэлтэй

     Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум баг, тоотод оршин суух овогт ,

    Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум баг, тоотод оршин суух овогт нарт холбогдох банкны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 107,749,971.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв

     Шүүх хуралдаанд: ............. ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Орхончимэг  нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь , нарт холбогдуулан банкны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 107,749,971.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч овогтой , хамтран үүрэг гүйцэтгэгч овогтой нар нь 2021 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр ................... Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвтэй 317202146938296 тоот зээлийн гэрээ байгуулан 97500000 /Ерэн долоон сая таван зуун мянган/ төгрөгийн газар тариалангийн Хаврын тариалалтыг дэмжих зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан.

Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

            Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг Богтой гудамж 2-7 тоот хаягт орших 191 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

            Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг тоот хаягт орших 4679.3 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

            Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг шороот 1-113 тоот хаягт байрлах 330818 мкв талбайтай үр тарианы газар, Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг тоот хаягт орших 110 мкв зоорь, Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг тоот хаягт орших 40 мкв зоорь,Төмсний комбайн,Төмс сортлогч, Анжис, Кантер автомашин,Сийрүүлэгч,Төмс ухагч,Трактор, Үрлэгч,

            Зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтууды удаа дараа зөрчиж 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш уг зээлийг 377 хоног хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Энэ хугацаанаас хойш харилцагч нартай уулзалт хийсэн тэмдэглэлүүдийг хавсаргасан.

            Зээлдэгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн ЗГ/2021146938296 тоот гэрээтэй зээлээс дараах төлөлтийг хийсэн. Үүнд:

            Үндсэн зээл төлбөрт 7,245,546.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,315,467.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99,282.62 төгрөг нийт 10,660,296.65 төгрөг төлсөн.

            Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан зээл төлөх мэдэгдэл хүрүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл тус үээлийг 377 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

            Иймд банк 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

            1.2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр таслбар болгон зээлийн төлбөр гаргуулах. Үүнд: үндсэн зээл 90,254,453.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,583,463.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,912,054,63 төгрөг нийт 107,632,468.08 төгрөг гаргуулах,

            2.Зээлийн төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд буй дараах хөрөнгүүдийг албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:

            Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг Богтой гудамж 2-7 тоот хаягт орших 191 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

            Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг тоот хаягт орших 4679.3 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

            Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг шороот 1-113 тоот хаягт байрлах 330818 мкв талбайтай үр тарианы газар, Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг тоот хаягт орших 110 мкв зоорь, Сэлэнгэ аймгийн ******* сум 2-р баг тоот хаягт орших 40 мкв зоорь,Төмсний комбайн,Төмс сортлогч, Анжис, Кантер автомшин,Сийрүүлэгч,Төмс ухагч,Трактор, Үрлэгч гэв.

     Нэхэмжлэгч ******* ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******ны ******* тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулаад 97,500,000 төгрөгийн Газар тариалангийн зээл авсан. Жилийн 3%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай байсан. Тус зээлийн барьцаанд ******* сумын баг ..... ..... дугаар баг ...... тоот хаягт орших 191 м2 талбайтай хувийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* сумын баг 4679 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, ******* сумын баг ..................... тоотод байрлах 330.818 м2 талбайтай үр тарианы газар, ******* сумын баг тоотод байрлах 110 м2 талбайтай зоорь, мөн тоот хаягт байх 40 м2 талбайтай зоорь, төмсний комбайн, төмс соортлогч, анжис, сийрүүлэгч, Кантр автомашин, төмс ухагч, үрлэгч, трактор гээд ийм зүйлүүдийг барьцаанд тавьсан. нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тухайн зээлийн төлөөгүй. Зээлдэгч 2021 оны 10 сарын 28-ны өдрийн гэрээгээр үндсэн зээлээ 7,245,546.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,315,467.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99,282.62  төгрөг нийт 10,660,296.67  төгрөг төлсөн. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар 377 хоног хэтэрсэн байна. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 90,254,453.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,583,463.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,912,054,63 төгрөгийг нийт 107,662,468.08 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрч байна. *******тай харьцаад 20-иод жил болж байгаа цаг  тухайд нь зээлээ аваад төлөөд явдаг байсан. Авсан зээлээ яагаад ингээд төлөхгүй, хугацаа хэтрээд яваад байгаа вэ гэхээр ногоогоо хураагаад 1 жил хөлдөөсөн. Короно гээд  намрын ажилд хүн хүч байхгүй хөдөлгөөн хорьсон байсан. Хүн хүч олдохгүй 24-25 га газарт тарьсан ногоогоо хөлдөөсөн.

 Тэрний дараа жил нь хур бороо их орсны улмаас ногооны талбайд үер их ороод ургац аваагүй. Ингээд 2-3 жил алдагдалтай ажилласан. Энэнээс болоод банкны зээлийг төлж чадахгүй ийм байдалд хүрсэн. Өнгөрсөн жил ногоо тарихад баланс барих хэмжээнд хүрээгүй байна. Одоо би хугацаа өгөөч гээд байгаа нь 2024 онд ногоогоо тариад өгвөл заавал ингэж барьцаа хөрөнгөөр биш үйл ажиллагааныхаа орлогоор төлчих боломж байгаа юм аа гэж үзээд байгаа юм. Тэр үндэслэлээр би *******инд хүсэлт тавьсан. Надад ******* 1 жилийн хугацаа өгсөн боловч дахиад хугацаа өгөөч ээ би цаашаагаа бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой болгох бололцоо надад байгаа юм аа хамгийн гол нь хугацаа хэрэгтэй байна гэж хүсэлт тавиад байгаа гэв.

     Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санал нэг байна гэв.

     Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан *******ны 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр байгуулсан №202146938296 тоот зээлийн гэрээ, *******ны 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдөр байгуулсан №БГҮ 2021146938296 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө” барьцааны гэрээ, *******ны 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдөр байгуулсан №БГҮ 2021146938296 тоот “Үл хөдлөх хөрөнгө” барьцааны гэрээ, , нарын иргэний үнэмлэхний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000381346 тоот гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000075910 тоот гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000109087 тоот гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000109086 тоот гэрчилгээний хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн №000001946 тоот гэрчилгээ, зээлийн өргөдөл, зээлийн өргөдөл  үүрэг гүйцэтгэгч, Л.Аваргын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, зээлийн хүү нэмэгдүүлэх тухай мэдэгдэл, ..................ы улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*******” ХК-наас д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “*******” ХК-ний үндсэн зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл  90,254,435.64 төгрөг, зээлийн хүү 14,583,4693.69 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,912,054.63 төгрөг нийт 107,632,468.08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч , нар нь  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******наас 97,500,000 төгрөгийн хаврын тариалалтыг дэмжих зээл авсан байна. Одоо зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 107,662,468.08 төгрөгийн зээлийг төлөөгүй байна.

Энэ үйл баримтын талаар  талууд маргахгүй бөгөөд шинжлэн хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч , нар нь зээл төлөлтийг нэг жилийн хугацаагаар хойшлуулах саналтай ба нэхэмжлэгч тал татгалзсан болно.

“*******” ХК , нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №202146938296 тоот зээлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХК-нь 97,500,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хаврын тариалалтыг дэмжих зориулалттайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх хугацаандаа төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг  тус тус хүлээжээ.

 №БГҮ 2021146938296 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө” барьцааны гэрээ, №БГҮ 2021146938296 тоот “Үл хөдлөх хөрөнгө” барьцааны гэрээгээр  барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

  Иймд шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах , мөн  хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс гаргуулахаар зээлдэгч , нараас тус тус шаардах  эрхтэй байна.

Иргэний хуулийн 24 зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэжээ. үндсэн зээлдэгч нь хамтран зээлдэгч бөгөөд гэрээнд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүрэг тодорхойгүй тул тэдний үүргийг тэнцүү байхаар тогтоолоо.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 45 зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ас 53,874,985.98 төгрөг,  53,874,985.98 төгрөгийг тус тус гаргуулан  “*******” ХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч нар үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ас 348,350 төгрөг, 348,350 төгрөг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан “*******” ХК-д олгосон болно..

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1,  453 дугаар зүйлийн 453.1,  153 дугаар зүйлийн 153.1-д  зааснаар хариуцагч ас 53,874,985.98 төгрөг,  53,874,985.98 төгрөгийг тус тус гаргуулан  ******* ХК-д  олгож, үүрэг гүйцэтгэгч нар сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй бол зээлийн барьцааны дараах хөрөнгөөр

 Сэлэнгэ аймгийн ******* сум .... баг ..... гудамж ..... тоот хаягт орших 191 м2 талбайтай хувийн сууцны зориулалтай .................... улсын бүртгэлийн дугаартай  үл хөдлөх хөрөнгө,

Сэлэнгэ аймгийн ******* сум ......р баг ...... тоот хаягт орших 4679.3 м2 талбайтай ...... улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар,

 Сэлэнгэ аймгийн ******* сум ...... баг ...... ..... тоот хаягт байрлах 330818 м2 талбайтай ....... улсын бүртгэлийн дугаартай үр тарианы газар,

 Сэлэнгэ аймгийн ******* сум ..... баг ..... тоот хаягт орших 110 м2 .........улсын бүтгэлийн дугаартай зоорь,

 Сэлэнгэ аймгийн ******* сум ...... баг ...... тоот хаягт орших 40 м2 ......... улсын бүртгэлийн дугаартай зоорь,

 Төмсний комбайн, Төмс сортлогч, Анжис, Кантер автомшин, Сийрүүлэгч, Төмс ухагч, Трактор, Үрлэгч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ас 348,350 төгрөг, аас 348,350  төгрөг тус тус гаргуулж “*******” ХК-д олгосугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА