Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/00267

 

 

 

 

 

 

                               2024       01          10

                   101/ШШ2024/00267

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,9 тоот хаягт оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох,

 

190,292,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         1.         Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “” ХХК-тай 18/21 дугаартай Машин механизмын түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ТТА, ТТА, ТТА, ТТА улсын дугаартай, 4 ширхэг Хово 171 маркийн авто самосвал тээврийн хэрэгслүүдийг 1 рейс нь 27.000 төгрөгөөр тооцож түрээслүүлсэн. Гэрээний хугацааг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байгуулсан. Гэрээ хэрэгжих хугацаанд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч компани 24.400.000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн. Өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй байсаар гэрээний хугацаа дууссан.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хоёр байгууллага тооцоо нийлж, гэрээгээ дүгнэхэд тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч компани нь 190.292.000 /Нэг зуун ерэн сая хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн өртэй гарсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагч компаниас 190.292.000 /Нэг зуун ерэн сая хоёр зуун ерэн      хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, ХХК-д олгож өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай машин механизм түрээслэх гэрээ байгуулж 4 ширхэг Хово машин түрээслүүлсэн. Гэрээ хэрэгжих хугацаанд хариууцагчаас 24,400,000 төгрөг төлсөн. Өөр төлбөр төлөөгүй гэрээний хугацаа дуусаж гэрээг дүгнэж тооцоо нийлсэн. Хариуцагч нь 190,292,000 өртэй гарч баталгаажуулснаас хойш төлбөр төлөөгүй. Иймд шүүхэд хандсан. Иймд энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбартаа танилцсан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа юм. Хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө гэсэн боловч шалтаг тоочиж удсан тул үндэслэлгүй. Манайхаас дансыг битүүмжлүүлсэн зүйлгүй. Иймд тооцоо нийлсэн актаар төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.         Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Бид хөрөнгө оруулалт, мөнгө орж ирсэн тохиолдолд боломж нөхцөлөөр төлөх талаар удаа дараа илэрхийлж, ярьж тохиролцсон байдаг. Гэвч “” ХХК-ийн данс битүүмжлэгдсэн аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй байдал үүсээд байгаа тул маргаад байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3.         Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар /хх5-6/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх9/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх50/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 190,292,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 190,292,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.         Хариуцагч “” ХХК нь хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө гэж тохиролцсон, улмаар данс битүүмжлэгдсэн тул төлөх боломжгүй гэж маргасан.

 

4.         Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18/21 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл нь 4 ширхэг тээврийн хэрэгсэл байна. /хх5-6/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж түрээслэгчид тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

Улмаар талууд 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гэрээг харилцан дүгнэж тооцооны үлдэгдлийн баталгаа буюу гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна. Энэхүү актаар хариуцагч нь 190,292,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан. /хх9/

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Тодруулбал, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд гэрээ байгуулсан, тооцоо нийлж акт үйлдсэн талаар маргаагүй байна.

 

5.         Хариуцагчийн тайлбарт дурдсанаар хөрөнгө оруулалтгүй болсон, данс битүүмжлэгдсэн гэдэг нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

6.         Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон түүний өмгөөлөгч оролцож байсан. Улмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлсэн боловч төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах талаар хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 190,292,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,109,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,109,415 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД