Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0546

 

 

 

 

 

 

 

 

 

    2023            06            20                                       128/ШШ2023/0546  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О***а даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “L**G Sy*****s” Inc-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ба*****л м**д” ХХК /РД:28****5/  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Х****й

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.От****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.О******

 

Хариуцагч: О****ы ө**чийн га***р 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ху*******г

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Уд******г

 

Гуравдагч этгээд Г.О******г 

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уд****р нарын хоорондын үүссэн барааны тэмдэгтийн бүртгэлийг хүчингүй болгуулах хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Х****й, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.От*******р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ою*****г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уд******г, Д.Х******г, нарийн бичгийн дарга Г.Ба****а нар оролцов.  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гуравдагч этгээд Г.О*********эс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, О****ны ө*чийн г***рт “B* Ch*****g L*G” барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгүүлэх тухай өргөдөл гаргаж, тус өргөдлийн дагуу О***ы ө**ийн г**раас барааны тэмдгийн хайлт хийж, О***ы ө**ийн г**рын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1**3 тоот тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон.

2.Гуравдагч этгээд Г.Од******гийн 40-00******6 дугаар бүртгэлтэй барааны тэмдэгтийн 3, 10 дугаар ангиллууд нь нэхэмжлэгч L**G Sy*****s” Inc-ийн  бүртгүүлсэн барааны тэмдэгтийн ангилалтай давхцаж, үлдэх 16, 38, 41, 42 дугаар ангиллуудад /гуравдагч этгээдийн бүртгэгдсэн ангилал 5, 8, 11, 26, 44/ давхцал үүсээгүй байна.   

3. “L**G Sy*****s” Inc-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ба*****л м**д” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай албан бичгээр О***ы ө**ийн г**рын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөлд хандан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу 2020 онд бүртгэсэн 40-00******6 тоот барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч О***ы ө**ийн г**рын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу “B* Ch*****g L*G” барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

4. Нэхэмжлэгч “L**G Sy*****s” Inc-иас 1997 оны 08 дугаар сарын 21-ний өдөр М0/0000*******дугаартай LPG барааны тэмдгийг олон улсын 3, 10, 16, 38, 41, 42 дугаар ангиллуудад 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшигчээр бүртгүүлсэн байна.     

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Х****й шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:“....Өмнө нь L**G Sy*****s компанийн вэб сайтад үзлэг хийлгэсэн. Тэгээд миний хувьд үзлэгийн талаар дэлгэрүүлж яримаар байна. Танилцуулгыг гаргаж өгсөн байгаа. Мөн би амаараа ярья гэж бодож байна. L**G Sy*****s Франц улсын компани нь эрүүл мэнд, гоо сайхан, анагаах спортын салбарт дэлхийн тэргүүлэгч компани. 37 жил шинжилгээ, судалгаа, туршилтын үр дүнд хөгжиж явж байгаа. Дэлхийн 100 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдөж, үйл ажиллагаа явуулдаг. Нийт 28 гаруй аппаратыг дэлхий дахинд суурилуулсан байдаг. LPG технологи нь хүний биед механик идэвхжүүлэлт хийх замаар гаж нөлөөгүй технологи байгаа. Тэгэхээр LPG компани нь үүсгэн байгуулагч хүний нэрийн эхний үсгийн товчлол байгаа. Компанийн зүгээс дэлхийн алдартай компанитай хамтран байгууллагыг үүсгэж, өөрийнхөө технологийг зөөлөн эдийн шинжилгээ зэрэг шинжилгээний аргуудыг ашиглаж, нийт 145 судалгаа, шинжилгээний үр дүнд нөлөөлж тогтоосон байдаг. Энэ бүх үйл ажиллагаанд олон сая евро зарцуулсан байдаг. Манай компани 2008 онд онцгой эрхтэй сүүлийн 15 жилийн хугацаанд монгол улсын гоо сайхны салбарт 50 гаруй аппарат суурилуулсан байдаг. Нийт 7 мэргэжилтэн, 80 гаруй гоо засалчийг бэлдэж гэрчилгээ олгосон байдаг. О****ны ө*чийн г***рт 1997 онд бүртгэгдсэн байдаг. Гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах хугацаандаа гарсан зардлуудаас дурдъя. Франц улсын L**G Sy*****s компаниас 3 удаа зохион байгуулж байсан. Одоо 40 гаруй сая төгрөгийн зардал гарсан. 2008 оноос хойш монголд 25 салоны 80 гаруй гоо засалчдыг бэлдсэн. Үүнд 16,000,000 төгрөгийн зардал гарсан байна. Франц улс руу 3 удаагийн давтамжтай 7 мэргэжилтнийг явуулж, сургаж, нийт зардал 90,000,000 гаруй төгрөг болсон. Маркетингийн хэрэглээний материал, орчуулгын материал, дулаан зэрэгт 60,000,000 гаруй төгрөг, 2008 оноос хойш маркетингийн цалин, нийгмийн даатгалын зардалд 200,000,000 гаруй төгрөг болсон. Мөн гаалиар орж ирсэн тоног төхөөрөмжийн нийт төлсөн нөат 296,000,000 гаруй төгрөг, гаалийн татвар 143,000,000 гаруй төгрөг. Нийт 440,000,000 гаруй төгрөг болж байна. Тэгэхээр дэлхий дахинд танигдсан таних тэмдэг, монгол улсад таниулахын тулд 15 жилийг зарцуулж ажилласан. Тэгэхээр B* Ch*****g L*G барааны тэмдгийг монгол улсын иргэн н.Од******гт өгсөн нь манай албан ёсоор оруулж ирж, худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүн андуурагдах, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, манай компани хохирч байгаа. LPG барааны тэмдэг нь ижил төсөөтэй байдлаар шударга бус, давуу эрх эдэлж байна гэж үзэж байна. ” гэжээ.          

                                                                                                         

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О******шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “....Нэхэмжлэлийн шаардлага нь 22406 улсын бүртгэлийн дугаартай “B* Ch*****g L*G”  барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах ерөнхий агуулгатай. Хууль зүйн дүгнэлтийн хувьд Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ялгагдах шинж чанар агуулагдаагүй зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй гэж заасан. Үүний 5.1.2 дахь заалтад тухайн бараа үйлчилгээ тодорхойлсон нэр, барааны тоо хэмжээ, шинж чанар, зориулалт гэж заасан. Үүнийг бид бүртгэсэн бүртгэлтэй нь харьцуулж үзвэл “B* Ch*****g L*G” компани 3 дугаар бүртгэлд гоо сайхны будаг, бэлдмэл, маск гэж шинж чанаруудыг буюу бараа үйлчилгээний зориулалтуудыг заасан. 5 дугаар бүлэгт үс ургуулах бэлдмэл, 8 дугаар бүлэгт хөлийн хумс засан иж бүрдэл, үс буржийлгагч гар хэрэгсэл, үс засуулах чимхүүр, хайч, үс буржийлгагч,  цахилгаан гэж байгаа. 10 дугаар бүлэгт массажны аппарат гэдэгт давхцаж байгаа. 11 дүгээр бүлэгт уураар утагч аппарат, 26 дугаар бүлэгт үс будахад ашиглах малгай, буржийлгагч цаас, үс буржийлгагч бусад гар хэрэгсэл, 44 дүгээр бүлэгт хумс засах гэсэн ангиллууд дээр авсан байгаа нь бараа үйлчилгээний зориулалт, чанарыг уриалан дуудсан шинжтэй. Мөн хуулиар хамгаалахгүй гэж заасан шинжүүдийг хамгаалсан нь хууль зүйн хувьд учир дутагдалтай гэж үзэж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт барааны тэмдгийг бүртгэхгүй гэдэг дээр бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж, болзошгүй гэж байгаа. Энэ дээр “B* Ch*****g L*G” компани 35 жилийн түүхтэй гэж нэхэмжлэлийн шаардлага дээр ярьж байна. Гэтэл энэ нийтэд танигдсан бараа үйлчилгээ учраас барааны тэмдэг эрхээ хамгаалуулж авсан. Гэтэл “B* Ch*****g L*G” ХХК нь хавтаст хэрэгт шинжлэн судлахдаа тодорхой яръя. Видео дүрс бичлэгээр тодруулж, энэ хэсгийг ярья. Мөн хуулийн 5.2.6 дахь заалтад монгол улсад бүртгэгдсэн эсвэл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа үйлчилгээний хүрээнд хэрэглэдэг барааны тэмдэгтэй ижил, мөн хуулийн 5.2.7 дахь заалтад монгол улсад бүртгэгдсэн эсвэл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа үйлчилгээнд хэрэглэгдэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж байгаа. Бид LPG  Systems олонд танигдсан нэр алдартай барааны тэмдэг. LPG гэж бид өөрсдөө үзэж байгаа. Энэ дээр хамгаалж авсан байгаа. Гэтэл B* Ch*****g L*G гэж орж ирж байгаа нь хариуцагчийн хариу тайлбар дээр B* Ch*****g L*G гэдгийг Be Charming дур булаам LPG гэж орчуулж байгаа. Дур булаам гэдэг нь тэмдэг нэрийн бараа үйлчилгээ зориулалт, зорилго дур булаам болгоно гэсэн утга. Энэ нь өөрөө хамгаалагдахгүй заалтад хамаарч байгаа агуулга болж байгаа. Гэтэл LPG гэж тодотгож оруулж өгч байгаа нь LPG -ээр дур булаам болгоно гэдэг монголд орчуулагдахуйц харагдаж байгаа. Энэ агуулга дээр бид мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8 дахь заалтад бараа үйлчилгээний төлөвөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил эсвэл төсөөтэйгөөр хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах шударга бус давуу байдлыг бий болгосон. Be Charming гэдэг үг урд нь орсноор LPG гэдгээс ялгаатай гэж тайлбарлах боломжгүй. Энэ нь LPG гэдэг үг нь өөрөө дур булаам гэдэг үгээ тодотгож байгаа учраас энэ нэр байгаа. Мөн хуулийн 5.2.11 дэх заалтад барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүтгүүлж мэдүүлсэн гэж үзэж байгаа. Энэ дээр бид дараах үйлдлийг шударга бус өрсөлдөөнд хамаарч үзнэ гэж дурдъя. Хариуцагч О***ы ө**ийн г**рын тайлбарт шударга бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл бүхий тайлбар ирүүлсэн байгаа. B* Ch*****g L*G барааны тэмдгийг бүхэлд нь LPG-ээс ялгагдах чадвартай буюу ялгагдах зүйл. Энэ төсөөтэй гэдэг талаар 10 дээр бүртгээгүйгээр нотолж байгаа. Төсөөтэй зүйл байна гэдгийг Оюуны өмчийн газар бүртгээгүйгээр өөрөө LPG ижил төсөөтэй гэдгийг нотолсон гэж үзэж байгаа. Энэ барааны тэмдэг ижил төсөөтэй байх, шударга давуу байдал үүсгэж байгааг илэрхийлж байгаа гэж үзэж байна. Бараа ажил үйлчилгээний нэгж тэмдэглэгээг тухайн хүний бизнест ашиглах нь шударга бус өрсөлдөөн. Бидний сүүлд гаргаж өгсөн баримтууд дээр энэ талаар тодорхой нотлогдон тогтоогдож байгаа. Бусдын бараа, бизнесийн тэмдэглэгээг ашиглах, дамжуулах, шилжүүлэх, экспортлох, импортлох төөрөгдөлд оруулах, бараа үйлчилгээний бизнесийн ажил, буюу төсөөтэй үйл ажиллагаа явуулсныг шударга бус өрсөлдөөнд үзэж байгаа. Олон нийтэд танигдсан бараа. Бизнесийн шинж чанартай ижил буюу төсөөтэй бараа ажил үйлчилгээний нэгжийн тэмдгийг өөрийн өмч болгон ашиглах, бараа ажил үйлчилгээг ашиглан барааг зөөвөрлөх импортлох цахим харилцаа холбооны шугамаар нийтэд зар сурталчлах нь шударга бус өрсөлдөөнийг илэрхийлж байгаа. Тэгэхээр үүгээр манайх 1997 онд барааны тэмдгээ бүртгүүлж авсан байна. Гэтэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд барааны тэмдгийн онцгой эрхийг зааж өгсөн. Тус хуулийн 12.3 дэх хэсэгт барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрхтэй. Нэгдүгээрт барааны тэмдгийг өмчлөх, бусдад ашиглуулах, бусдад шилжүүлэх. Онцгой эрхийн хувьд бүртгэгдсэн барааны тэмдгийн бусад этгээдэд зөвшөөрөлгүй ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоолгохыг шаардах эрхтэй. Бүртгэсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэг бусад этгээд ашигласан, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохоор шаардах эрхтэй. Бүртгэсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй тэмдгийг ашигласан, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхийг хуулиар онцгойлон олгож өгсөн. Энэ хуулийн заалтууд бүхэлдээ энэ барааны тэмдгийг L**G Sy*****s компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа “Ба*****л м**д” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд төөрөгдөл үүсгэж байна. Энэ төөрөгдлөөс болж эдийн засаг болон бизнесийн алдагдалд орж байна гэж энэ компани үзэж байгаа. Гол нь бүртгэлтэй холбоотой асуудал “B* Ch*****g L*G” компанийн бүртгэж байгаа агуулга нь үйлчилгээг нь тодорхойлсон нэр. Барааны чанар зориулалт байсан. Үүнийг тодорхойлж байгаа агуулга нь LPG байсан гэж бид тайлбарлаж байна. Энэ нь өөрөө бүхэлдээ 22406 гэсэн тоот барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэл болж байна гэж үзэж байна. ” гэжээ.  

 

7. Хариуцагч О***ы ө**ийн г**рын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ху*******г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар түүний хуульд зүйн үндэслэлдээ: “...Нэгдүгээрт ангилал давхацсан гэж ярьж байна. Жишээ нь 5, 8, 11 дүгээр ангилалд бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн дурдаж байна. Гэтэл энэ нь хуулийн дагуу LPG тэмдэг нь 3, 10, 16, 38, 41, 42 дугаар ангилалд бүртгэгдсэн байгаа. “B* Ch*****g L*G нь 3, 5, 8, 10, 11, 26, 44 дүгээр ангиллаас давхцал үүсч байгаа нь 3, 10 дугаар ангилал байгаа. Гэтэл түрүүний дурдаж байгаа LPG тэмдэг 5, 8 ангилалд бүртгэгдэж, давхацсан гэдэг зүйл ярих боломжгүй. Хуулийн хүрээнд тэмдэг, ангилал 2 чухал. Тэгэхээр тэр ангиллуудад бүртгэл байхгүй учраас үүнийг дурдах боломжгүй. Хоёрдугаар хуулийн 5.1 дэх хэсгийг дурдаж ялгагдах шинж чанаргүй гэж байна. Барааны тэмдгийн журамд зааснаар ялгагдах шинж чанаргүй тэмдэг гэж энгийн гурвалжин, дөрвөлжин дүрс болон ялгагдах шинж чанар агуулаагүй энгийн дан үсэг, дан тоо зэргийг ялгагдах шинж чанаргүй учраас барааны тэмдгээр бүртгэхгүй гэж заасан. Гэтэл LPG тэмдэг болон “B* Ch*****g L*G” тэмдгийн хувьд ялгагдах шинж чанартай гэж шинжээч үзээд баталсан. Өмнөх шинжээчийн тайлбар хүргүүлсэн. LPG тэмдэг буюу L**G Sy*****s-ийн LPG тэмдгийг авч үзвэл уг тэмдэг нь үсгийн фонд нь энгийн фондтой бөгөөд тодоор, өнгийн хувьд цэнхэр өнгөтэй. Тэгээд гурван үсгээс бүрдсэн. Ямар нэгэн орчуулга буюу англи үг гэж үзээд монгол руу орчуулахад ямар нэгэн орчуулгын утга санаа байхгүй. Мөн монгол руу буулгахад LPG гэсэн 3 үсгийн нийлэмж байгаа. “B* Ch*****g L*G” нь хар өнгөтэй энгийн фонттой буюу ямар нэгэн Bolt зэрэг байхгүй. Мөн гурван үгнээс бүрдэж байгаа. Үг бүр өөрийн гэсэн утга агуулгатай буюу энэ үг нь 13 үсгээс бүрдэж байгаа. Тэгээд англиас монгол руу орчуулахад ерөнхий орчуулгын харахад дур булаам гэсэн утгатай гэж байна. Гэхдээ нэг зүйл орхигдож байгаа буюу B* Ch*****g L*G гэдэг нь дур булаам байх гэсэн давхар утгыг дан дур булаам гэсэн үг биш. Тэгээд эндээс өөрийн утга агуулгатай буюу ялгагдах шинж чанартай гэж шинжээч үзээд энэ үндэслэлээр уг тэмдгийг бүртгэсэн. Дахин барааны тэмдгийн шинж чанарыг тодорхойлсон байна гэж байна. Давхцаж байгаа 10 дугаар ангиллыг авч үзэхэд шинжээч LPG гэдэг үгийг B* Ch*****g L*G-тэй давхацсан учраас LPG-г хамгаалахгүй. Be Charming гэдэг үг хамгаалагдана гэж үзээд хамгаалсан. Тэгэхээр дур булаам байх гэдэг үг нь массажны аппарат нь дээр ярихад массажны аппаратыг хэн ч хараад тоног төхөөрөмж, амьгүй эд зүйл дээр хэн ч хараад дур булаам ширээ гэж хэлэхгүй. Тэгэхээр тухайн шинж чанараа зааж байна гэж үзэхгүй. Дур булаам гэдэг нь тухайн хүн, хувцас дээр хэрэглэгдэнэ. Түүнээс ямар нэгэн массажны аппаратыг буюу амьгүй зүйлсийн энгийн нүдээр харахад дөрвөлжин, цагаан, саарал өнгөтэй аппаратыг хараад дур булаам аппарат гэж хэлэхгүй. Гэтэл дур булаам байх гэдэг нь тухайн аппаратад орж үйл ажиллагаанд орсны дараа тухайн хүн турж дур булаам болсон эсэх буюу үйл ажиллагаанд орсны дараа тийм зүйл яригдана. Учир нь энэ хүний тайлбар нь бид ангилал дээрээ аппаратыг харчхаад дур булаам аппарат гэж хэлэхгүй. Тэгэхээр тухайн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг заасан гэж үзэхгүй. Жишээ нь энгийнээр тайлбарлахад бид тараг уучхаад ямар гоё амттай тараг вэ? чихэрлэг тараг вэ? гэдэг нь чихэрлэг гэдэг үгийг тараг дээр авъя гэвэл энэ шинж чанараа зааж байгаа. Хэн ч байсан тараг амсаад гоё юм байна. Хүүхдэд өгвөл зүгээр юм байна гэж хэлнэ. Тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг зааж байгаа. Гэтэл бид массажны аппаратыг дур булаам аппарат байна гэж хэн ч хэлдэггүй. Тэгэхээр тухайн аппаратыг биш тухайн аппаратад орж гарч ирсний дараа яригдах асуудал. Түүнээс шууд аппаратаа хараад тэгж хэлэх боломжгүй. Тэгэхээр шинж чанараа заасан гэж энийг үзэхгүй. Мөн хуулийн 5.2.8 дахь заалтад бараа үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил төстэй гэж байгаа. Гэтэл энэ гэрчилгээнээс буюу О***ы ө**ийн г**раас олгож байгаа гэрчилгээнүүд зөвхөн монгол улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр. Тэгээд барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох тухай журам байгаа. Тэр журмын дагуу манайд хүсэлт, нотлох баримт бичгээ ирүүлж түүний үндсэн дээр маргаан шийдвэрлэх комисс хуралдаж, энэ тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцно гэж үзнэ. Түүнээс ямар нэгэн вэб сайт дээрх ажиллагаа явуулна гэж өмнө дурдаж байсан буюу сая дурдаж байна. Мөн олон улсад танигдсан гэж байна. Тэгэхээр тухайн журмын дагуу нийтэд түгээмэл болсон тэмдэгт тооцох журмын дагуу материалаа бүрдүүлж тухайн санал оруулж ирүүлээгүй учраас нийтэд түгээмэл болсонд тооцох боломжгүй.” гэжээ.

8. Гуравдагч этгээд Г.Од******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уд****р хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Г.Од******г LPG аппаратаар үйл ажиллагаа явуулдаггүй. Ямар нэгэн байдлаар тэр аппаратыг хэрэглэдэг болон хууль бусаар ашигладаг зүйл байхгүй. Энэ нь гэрчилгээ дээр 10 дугаар ангилалд хамгаалагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг харахад нэхэмжлэлийн шаардлага дээр Г.Од******г нь ийм үйл ажиллагаа явуулдаггүй байж гэдэг агуулга орсон байгаа. Тийм учраас “Ба*****л м**д” ХХК нь L**G Sy*****s-ийн эрх ашгийг хамгаалж байгаа. Тийм учраас яагаад манай орлогыг хааж, хохирол учруулсан гэдэг тайлбар хэлж байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр манай үйлчилгээ үзүүлдэггүй байж хүмүүсийг төөрөгдөлд оруулна гэдэг зүйл байхгүй. Хэрэв бид хууль бусаар LPG гэдэг аппарат оруулж ирээд үйлчилгээ үзүүлэн хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг бол өөр хэрэг. Тэгэхээр LPG аппаратаар үйл ажиллагаа явуулдаггүй байж аппарат бариад энэ LPG гэсэн тохиолдолд өөр хэрэг. Тийм учраас манайх массажны аппаратаар үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Г.Од******г гэдэг хүний хувийн өөрийнхөө барааны тэмдгийг хамгаалж байгаа хэлбэр. Тэгэхээр LPG аппаратаар явуулж байгаа учраас LPG авч байгаа гэдэг хамгаалалт биш. Жишээ нь бүгд мэдэх apple утас буюу apple гэвэл алимын үйлдвэр юм уу? тэгэхээр хамгаалагдаж байгаа барааны тэмдэг apple. Тэгэхээр үүнтэй яг адилхан. Манайх LPG гэсэн болохоор заавал LPG аппаратаар үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш. Хайлт хийгээд үзэхэд шингэн газ байгаа. Тэгэхээр тэр мөн адил LPG аппаратаар үйл ажиллагаа явуулдаг юм уу? гэж асуумаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад барааны тэмдгийг LPG гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Барааны тэмдэг газарзүйн байрлалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Барааны тэмдэг газарзүйн заалтын бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно гэж заасан. 33.1.1 дэх заалтад Барааны тэмдэг газарзүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол гэж заасан. Г.Од******гийн эзэмшиж байгаа барааны тэмдэг нь LPG гэсэн гурван үсгээс бүрдээгүй. Бүхэлдээ B* Ch*****g L*G гэдэг бүрдлээс бүрдсэн буюу Be charming гэсэн хэсэг хамт илэрхийлэгдэж байгаа. Гэтэл Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн дээрх заалт болон тухайн хуульд буюу барааны тэмдгийн бүртгэлийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар дан ганц LPG гэсэн хэсгийг хүчингүй болгох боломжгүй. Шүүхээс B* Ch*****g L*G гэдэг барааны тэмдгийг бүхэлд нь хүчингүй болгосон тохиолдолд хууль зөрчиж байна гэж дүгнэх буюу Г.Од******гийн хууль ёсны эрх ашгийг бүхэлд нь зөрчсөн асуудал болно гэж үзэж байна. Мөн гуравдагч этгээдийн барааны тэмдэг нь бараа үйлчилгээний олон улсын ангиллуудад бүртгэгдсэн буюу L**G Sy*****s нь мөн бүртгэгдсэн байгаа. Үүнээс 10 дугаар ангилалд үзүүлэх бараа үйлчилгээний төрөл буюу массажны аппарат гэсэн төрөлтэй давхцаж байгаа. О***ы ө**ийн г**раас LPG гэсэн үгийг эрхийн хамгаалалт болгоогүй. Өөрөөр хэлбэл бараа үйлчилгээний ангиллын хувьд L**G Sy*****s компанийн эзэмшсэн барааны тэмдгийг эрхийг зөрчөөгүй тул ижил барааны тэмдгийг бүртгэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд L**G Sy*****s-ийн барааны тэмдэг бүртгэлтэй бараа үйлчилгээний 10 дугаар ангилал буюу массажны аппарат гэсэн ангилал B* Ch*****g L*G барааны тэмдэгт зөвхөн 10 дугаар ангиллын хүрээнд буюу 10 дугаар ангиллын барааны тэмдгээс хасах боломжтой. Манай талаас татгалзах зүйл байхгүй. Бусдаар барааны тэмдгийн B* Ch*****g L*G барааны тэмдгийг бүхэлд нь хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн. Мөн түүнчлэн LPG барааны тэмдгийг эзэмшдэг гэдэг нь өөрөө тухайн бараа үйлчилгээний олон улсын бүртгэлээр эрхийн хамгаалалтыг авсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. О***ы ө**ийн г**рын нотлох баримтаар гаргаж өгсөн LPG барааны тэмдгийн хайлтын тайлангаас харахад компаниуд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл L**G Sy*****s компанийн LPG барааны тэмдэг хамгаалагдаагүй ангиллаар B* Ch*****g L*G барааны тэмдэг бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн B* Ch*****g L*G-ийн LPG хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гэж байна. B* Ch*****g L*G нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хохирол учруулсан хууль ёсны эрх ашгийн зөрчсөн талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй. Тийм учраас манай зүгээс хэн нэгнийг төөрөгдөлд оруулаагүй буюу эсвэл LPG гэдэг аппаратаар үйл ажиллагаа явуулдаггүй. Мөн хуурамч LPG аппаратаар үйл ажиллагаа явуулж, түүнийгээ LPG аппарат гэж олонд төөрөгдөл учруулдаггүй. Манай барааны тэмдгийн aplle гэдэгтэй адил манай барааны тэмдэг, манай үйлчилдэг үйлчилгээ, О***ы ө**ийн г**рын бүртгэж авсан ангилалттай холбоотой барааны тэмдэг гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэжээ.                         

                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,  3.1.3-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: “Барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно” гэж хуульчилсан байна.   

  2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэж заасныг бүрэн хангасан эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр барааны тэмдгийг бүртгэх үүрэгтэй.

3. Уг шүүлтийг хийхдээ тухайн барааны тэмдэгт нь бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй тохиолдолд бүртгэхгүй байх талаар хууль тогтоогчоос тухайлан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтаар зохицуулжээ.

4. Энэхүү зохицуулалтын агуулга нь ерөнхий утгаараа төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрөх гэсэн эрх зүйт ёсны зарчмын тусгал юм.  

  5. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-т зааснаар барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, ... зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах учиртай.

6. Энэ тохиолдолд “гуравдагч этгээдээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр О****ны ө*чийн г***рт гаргасан LPG -ийг барааны тэмдэгтээр бүртгүүлэх” мэдүүлэг нь дээрх хуульд заасан ялгагдах шинж чанар агуулсан барааны тэмдэгт байх шаардлагыг хангасан эсэхийг нягтлаагүй, цахим сангаас шүүлт хийхэд LPG гэх тэмдэгт нь бүртгэлтэй, Бараа үйлчилгээний олон улсын ангиллын 3, 10 дугаар ангилалд давхцаж байхад хариуцагчаас “уг тэмдэгт нь be charming гэх ялгагдах илэрхийлэлтэй байсан...” гэх үндэслэлээр барааны тэмдэгтээр бүртгэж, гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн цахим хуудас, гуравдагч этгээдийн үйл ажиллагаа явуулж байгаа гоо сайхны салоны Фэйсбүүк цахим хуудаст тус тус үзлэг хийхэд LPG барааны тэмдэгтийг ялгагдах шинжгүйгээр хуулбарлан ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна гэж шүүх дүгнэлээ.

8. Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар захиргааны байгууллага аливаа илэрхийллийг барааны тэмдгээр бүртгэхдээ тухайн барааны тэмдэг ижил бараа, үйлчилгээнд хэрэглэгдэж байсан эсэх, нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

9. Түүнчлэн гуравдагч этгээдээс “... LPG гэдэг үгийг өөрөө зохиосон, үүсмэл нэр ... гэх агуулгаар маргаж байгаа боловч уг нэр орсон бараа бүтээгдэхүүнийг 2018 оноос хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч импортлон худалдан борлуулж байсан нь  баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж О***ы ө**ийн г**рын 40-00******6 дугаар барааны тэмдгийн бүртгэлийн нэхэмжлэгчтэй давхацсан барааны тэмдгийн олон улсын ангилалд холбогдох хэсэг болох 3, 10 дугаар ангиллын бүртгэлийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох давхцаагүй ангилал 5, 8, 11, 26, 44 дүгээр ангиллын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Хэдийгээр хариуцагчийн зүгээс маргаан бүхий бүртгэлийг хийхдээ “10 дугаар ангилалд LPG үг хамгаалагдахгүй” гэж тэмдэглэсэн боловч бодит байдал дээр энэхүү ангилалд хамаарах үйл ажиллагаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа нь гэрчийн мэдүүлэг, цахим хуудасны үзлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.2.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “L**G Sy*****s” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ба*****л м**д” ХХК-иас О****ны ө*чийн г***рт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “40-00******6 тоот бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдгийн 3, 10 дугаар ангилалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “...Барааны тэмдгийн 40-00******6 тоот бүртгэлд бүртгэгдсэн 5, 8, 11, 26, 44 дүгээр ангилалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “L**G Sy*****s” Inc-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ба*****л м**д” ХХК-аас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуун төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.О***А