| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/06427/И |
| Дугаар | 183/ШШ2023/02649 |
| Огноо | 2023-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2023/02649
2023 оны 09 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2023/02649 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт, И.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Бямбаагийн Бямбананзад /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүү тооцохгүйгээр 8 400 000 төгрөгийг зээлүүлсэн байдаг. Гэрээний зорилго нь Б.Б 1000 м.кв газар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хөөцөлдөж байгаа, гэрчилгээ гарсан тохиолдолд нэр дээр нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Газрын гэрчилгээ гарахгүй бол мөнгөө буцааж өгнө гэсэн тохиролцоотой байсан. Дээрх гэрээг байгуулахдаа өмнө нь Б.Бад 400,000 төгрөгийг зээлүүлсэн байсан. 08 дугаар сарын 15 болох хугацаанд газрын гэрчилгээ гараагүй тул талууд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өгсөн мөнгөө авахын тулд цагдаагаар удаан явсан ба цагдаагаас гэмт хэргийн шинжгүй үйлдэл байгаа тул гэрээтэй холбоотой асуудал учир иргэний шүүхэд хандана уу гэсний дагуу шүүхэд хандсан болно. Үндэслэлийн хувьд шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзвэл зээлийн гэрээний дагуу шаардах эрх нь үүснэ. Харин зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрхтэй. Иймд 8 450 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын асуудлыг И.Гөөрөө газрын албанд ажилладаг хүн. Газрын албатай их ойрхон, газар хөөцөлдөж миний нэр дээр болж байгааг мэдсээр байж газраа зарчих 8 000 000 төгрөгийг газрын гэрчилгээ гарахаар өгье гэсэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд очоод цуг материалаа өгсний үндсэн дээр газрыг маань авахаар тохиролцсон. Газрын албаны дарга нь байхгүй тамгаа аваад зугтаачихсан, 1 жил 6 сарын хугацаанд газартай холбоотой зүйлс огт шийдэгдээгүй байсан, газрын кадастрын зураг албажаагүй байсан. Гэтэл И.Гнамайг хүлээж чадахгүй, байнга холбоотой байсан. Эгч маань дургүйлхээд байна та ийм бичиг бичээд өгөөч гэж хэлсний үндсэн дээр л бичиж өгсөн. 2 газар нь миний нэр дээр гараад ирчихсэн зараагүй, төв зам дагуу 2 айлын хашаа одоо болтол байж л байна. 1000 м.кв ч биш 1400 м.кв талбай. Энэ хүнтэй уулзаад тооцоогоо ярилцъя гэхээр надаас зугтаагаад байдаг учир нь хариу тайлбартаа хэлсэнчлэн бензин, толон, тамхи, миний машиныг унаж яваад үхэр мөргөсөн асуудал гэх зэргийг ярихгүй байна. Надаас 5 400 000 төгрөгийн бараа материалыг зарж өгнө гэж аваад төлбөрийг төлөөгүй байгаа үүнийг хасч тооцох ёстой. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн огноотой зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх бичгийн баримт, Хаан банк дахь дансны хуулга, итгэмжлэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2637 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, мөн газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1367 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа,эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан өргөдөл хүлээн авсан тодорхойлолт, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем, кадастрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, эдгээр баримтууд нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслээ...Б.Б нь Сонгинохайрхан дүүрэгт 1000 м.кв газрын миний нэр дээр гаргаж өгнө гэсний дагуу бэлнээр болон дансаар 8 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Газрын гэрчилгээ гаргаж өгвөл газрын төлбөрт тооцохоор, газрын гэрчилгээ гарахгүй бол хүүгээрээ буцаан өгөхөөр тохиролцсон. Тохирсон хугацаанд газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй тул өгсөн мөнгөө буцаан авна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд нэхэмжлэгчтэй хамт очиж материалаа өгсний үндсэн дээр газрыг маань авахаар тохиролцсон. Газрын албаны дарга нь байхгүй тамгаа аваад зугтаачихсан, 1 жил 6 сарын хугацаанд газартай холбоотой зүйлс огт шийдэгдээгүй. И.Гнадаас 1 000 000 төгрөгийн бензин талон, 1 500 000 төгрөгийн тамхи, 1 500 000 төгрөгийн чихэр зэргийг зарж өгнө гэж хэлж авсан. Миний машиныг унаж яваад үхэр мөргөж 840 000 төгрөгийн хохирол учруулсан, кадастрын зургийн үнэ 600 000 төгрөг өгсөн. Нийт 5 440 000 төгрөгийг хасч тооцох ёстой... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч И.Гнь зээлдэгч Б.Бад 8 400 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 41 хоногийн хугацаатай хүүгүй зээлүүлэхээр тохирчээ. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлөлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр гэрээний хугацаанд өөрчлөлт оруулжээ.
4.2. Талуудын хэн аль нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг газрын эрх шилжүүлэн авахтай холбоотой шилжүүлсэн, хариуцагч тохиролцсон хугацаанд газрын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тохиолдолд уг мөнгийг хүү тооцохгүй буцаан шилжүүлэхээр тохирсон гэж тайлбарлаж байгаа нь гэрээг талууд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох талуудын зарчимд нийцнэ гэж үзэв.
4.3. Иймд дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
4.4. Нэхэмжлэгч И.Г-ийн Хаан банк дахь .... тоот дансны хуулгаар ...тоот дансанд Н гэх утгаар нийт 7 913 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь П гэх хүний эзэмшлийн .... тоот дансыг ашиглаж, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.
4.5. Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5037407177 тоот данснаас Н газар гэх утгаар 100 000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... тоот данснаас Н гэх утгаар 170 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
4.6. Хариуцагч ...И.Гнадаас 1 000 000 төгрөгийн бензин талон, 1 500 000 төгрөгийн тамхи, 1 500 000 төгрөгийн чихэр зэргийг зарж өгнө гэж хэлж авсан. Миний машиныг унаж яваад үхэр мөргөж 840 000 төгрөгийн хохирол учруулсан, кадастрын зургийн үнэ 600 000 төгрөг өгсөн. Нийт 5 440 000 төгрөгийг хасч тооцох ёстой... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
4.7. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 7 913 000 төгрөгөөс буцаан төлөгдсөн 270 000 төгрөгийг хасч, үлдэх 7 643 000 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулан нэхэмжлэгч И.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 757 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Баас 7 643 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 757 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 149350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдгийн хураамжид 137238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ