Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0533

 

 

 

                                  

 

 

    2023         06           14                                       128/ШШ2023/0533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О**** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “И* М***л к***т Б***Б” ХХК /РД:2****6/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бү*******л 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Мө*****д

Хариуцагч: Ба****л дү***йн За***г д***а

Хариуцагч: Б*****л д**гийн У***ын бү***ийн хэ***с

Гуравдагч этгээд: Б.П********* /РД:Н6********/  

Гуравдагч этгээд Б.М*******т нарын хоорондын өмчлөх эрхийн Ү-2**********6 дугаартай, Ба****л дү***йн * ду***ар хо***о, *0 д***р хо****ол Д****в ху**т Жа****ийн гу***ж 4*/* тоот ха**т ба****х 4**8 м.кв хувийн сууцны зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэхийг даалгуулах, Б*****л дү***ийн За***г да***ын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Б.П*********ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бү********л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мө*****д, хариуцагч Б*****л дү***ийн За***г да***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*************й, гуравдагч этгээд Б.П*********, гуравдагч этгээд Б.М*******тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******т, нарийн бичгийн дарга Г.Ба*****а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “И* М***л к***т Б***Б” ХХК-иас Ба****л дү***йн За***г д***а, Ба*******л дү***гийн У**н бү***лийн хэ***ст тус тус холбогдуулан ... “Өмчлөх эрхийн Ү-2**********6 дугаартай, Ба****л дү***йн * ду***ар хо***о, *0 д***р хо****ол Д****в ху**т Жа****ийн гу***ж 4*/* тоот ха**т ба****х 4**8 м.кв хувийн сууцны зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэхийг даалгуулах ... Б*****л дү***ийн За***г да***ын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Б.П*********ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Газар эзэмших эрхийн тухайд:

2.1 Гуравдагч этгээд Б.П*********ид Нийслэлийн Засаг даргын 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/141 дүгээр захирамжаар Улаанбаатар хот, Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зүүн талд амины орон сууцны барилга барихад зориулан 0,02 га газрыг 3 жилийн хугацаатай ашиглуулахаар,    

- Б*****л дү***ийн За***г да***ын 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 310 дугаартай захирамжаар Улаанбаатар хот, Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хойно хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу амины орон сууцны зориулалтаар олгогдсон талбайд газрын маргаан үүсэж байгаатай холбогдуулан шинээр баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газрыг баталгаажуулж, 

- Б*****л дү***ийн За***г да***ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/207 дугаартай захирамжаар иргэн Б.П*********ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж,

- Улмаар  Б.П********* нь Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасны дагуу Б*****л дү***ийн За***г да***ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/2** дугаар захирамжаар иргэн Б.П*********ийн Улаанбаатар хот, Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.

3 Үл хөдлөх хөрөнгийн тухайд:

3.1 Гуравдагч этгээд Б.П********* нь Б*****л дүүргийн * ду**р хо***, 1* ду***р хо***ол Д***в ху**гт Жа****гийн гу***ж 4*-* тоот хаяг бүхий өөрийн эзэмшлийн газар дээрээ хувийн сууцны зориулалтаар байшин барьж 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 00011 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

3.2 Б.П*********, Б.М*******т нар “C******e” Б**Б-аас /”И* М***л к***т Б***Б” ХХК болж нэр өөрчлөгдсөн/ 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаартай зээлийн гэрээгээр 350,000,000 төгрөг зээлж, уг зээлийн барьцаанд маргаан бүхий Ү-2**********6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаартай зээлийн гэрээгээр барьцаалсан байна. 

3.3 Гуравдагч этгээд Б.П*********, Б.М*******т нар дээрх байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хэтрүүлсэн тул уг зээлийг төлүүлэхээр “И* М***л к***т Б***Б” ХХК-иас Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01618 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн маргаан бүхий Ү-2**********6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “И* М***л к***т Б***Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

3.4 Одоогоор тухайн үл хөдлөх хөрөнгө дээр 3-5 давхрыг нэмж барьснаар

-Олхон овгийн М Б Нийслэлийн Ба****л дү***йн *-р хо**о, Д***в ху***т Жа******ын гу***ж 4**1 б**р * т****д 3*.5* м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2******3 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00*******6 дугаартай гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр,

- Чо** овгийн Р****гийн Ба*****лд Нийслэлийн Б дүүргийн *-р хороо, Ди*** хутагт Жам*****ын гудамж 4*/* байр * тоотод 38 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2********2 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00*******1 дугаартай гэрчилгээг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр,

- Мо****л овгийн Жа*******аны А*********нд Нийслэлийн Ба****л д***гийн *-р хо**о, Д**в хутагт Ж******авын гудамж 44/* байр * тоотод 50,4 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2*********дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай гэрчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр,

- Ж овгийн П*********ийн Г******тад Нийслэлийн Б*****л дүүргийн *-р хо***о, Д***в ху***т Жа*****вын гу***ж 4*/* байр ** тоотод 34,55 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2******дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00******** дугаартай гэрчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр,

- Бо**** овгийн Лх*****гийн Ба****хөд Нийслэлийн Б****л дүгээр****гийн *-р хороо, Д***в хутагт Жа****н гудамж 4*/* байр 1* тоотод 38 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2***** дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001***** дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр,

- Бор******* өвөг овгийн Жа*******йн Цэ**********ад Нийслэлийн Ба*******гол ******йн *-р хороо, Д****в х*******гт Ж********вын гудамж 4*/1 байр 1* тоотод 50.4 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2205*********9 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00*********9 дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр,

- Б********т овгийн Я*********жийн Гэрч:********унд Нийслэлийн Ба****ол *-р хороо, Д****ав хутагт Ж*********вын гудамж 4*/1 байр 1* тоотод 34.55 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2**************98 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0***********19 дугаартай гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр,

- Бо*****н овгийн Ою*****гийн Х******эн, Ц*****ан овгийн В*****жийн Б****лд нарт Нийслэлийн Ба***л дүүргийн *-р хороо, Д***в хутагт Жа****вын гудамж 4*/1 байр 1* тоотод 38 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-22*****64 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр,

- Е*****ү овгийн Х***ийн Б***-Ам***нд Нийслэлийн Ба****ол дүүргийн *-р хороо, Д***ав хутагт Ж*****авын гудамж 4**/1 байр 1* тоотод 50.4 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2******80 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0004******* дугаартай гэрчилгээг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон нөхцөл байдалтай байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдээр оролцож байгаа гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгө байж байгаад зээлийн маргаанд иргэний шүүх дээр хариуцагч зөвшөөрсөн учраас барьцаа хөрөнгийг авсан. Б.П*********, Б.М*******т нар энэ асуудлыг анхнаасаа мэдэж байгаа. 2016 онд үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрх шилжиж ирснээс хойш тус эд хөрөнгийг худалдан борлуулж, банк бус санхүүгийн байгууллага өөрийнхөө зээлийн эрсдэлийг хааж алдагдлаа барагдуулах шалтгаан шаардлага үүссэн. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болсон. Мөн цаашлаад давхраар нь хувааж жижиглээд улсын бүртгэлийг шинээр хийх шалтгаан манай компанид байгаа. Тэгээд улсын бүртгэлд буюу Ба*******л дү***гийн У**н бү***лийн хэ***ст хандаж шилжүүлэх гэсэн боловч эхлээд газар хувийн сууцны зориулалттай учраас газар болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хоёр нийцэх ёстой гэдэг журмын тодорхой заалтыг барьж татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дагуу бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гомдол гаргаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу авсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар хариундаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт байвал болно. Хэрэв тийм дүгнэлт гарсан тохиолдолд зохих журмаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүл гэдэг агуулга бүхий үр дагавар ижилхэн татгалзсан хариу өгсөн. Үүний дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Бодит нөхцөл байдалд тухайн үед барьцаанд тавьж байх үед 2 давхар амины орон сууц байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар дээр нь 3 давхрыг давхарлаж бариад 5 давхар болж, 9 айл улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж айлууд амьдарч байгаа. Тэр талаарх материалууд хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нэгэнт хувийн орон сууц биш болсон буюу тухайн 9 айл манай компанийн өмчлөлийн орон сууцаар дамжиж өөрсдийн гэрт орж байгаа. Тэгээд хувийн орон сууц биш болсон буюу бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас үүнийг хувийн сууц гэж хэн нэгэн этгээдэд зарах боломжгүй байна. Тэгэхээр заавал орон сууцны зориулалтаар болгож өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн газрын хувьд 2001, 2004, 2014, 2022 онуудад дараалсан захирамжууд гарсан. Сүүлийн захирамжуудаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байгаа. 2014 онд газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр, 170 метр квадрат газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг сунгаж байсан. Үүнээс хойш 8 жилийн дараа буюу энэ хугацаанд газар эзэмших эрх хүчингүй болох үр дагавар хэдий байсан ч гэсэн гуравдагч этгээдүүд Б.П*********ийн зүгээс хүсэлтээ гаргаж 2022 онд А/2** дугаар захирамжийг гаргуулж 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. 2022 онд нөхцөл байдал өөр болсон. 2016 онд давхарлаж барьсантай холбоотой хувийн сууцны зориулалттай биш. Тухайн эзэмшил газар Нийслэлийн Засаг дарга захирамжаар эзэмшүүлэх бүрэн эрхтэй газар. Дүүргийн мэдлийн газар биш байхад дүүрэг энэ асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт газрын зориулалт маш чухал байдаг. Газар эзэмшигч гэрээ гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших ёстой. 2014 оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж газрыг амины орон сууцны зориулалтаар ашиглахаа больсон байхад хэд хэдэн өмчлөгч тухайн байранд өмчлөх эрх үүссэнтэй холбоотойгоор амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг сунгасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Магадгүй цаашлаад 15 жилийн хугацаанд энэ газар зөвхөн Б.П*********ийн амины орон сууны зориулалтаар эзэмших газар байх нь өөрөө бусад өмчлөгчдийн буюу ялангуяа “И* М***л к***т Б***Б” ХХК-ийн эрхийг хөндөнө.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 онд Ба****л дү***йн За***г д***аГазрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлээс 34 дүгээр зүйл болон 37 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/2** дугаар захирамжийг гаргасан. Иргэн Б.П********* нь аливаа иргэн, хуулийн этгээдэд уг газраа газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг Ба****л дү***йн За***г д***ад болон Газар зохион байгуулалтын албанд хандан гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл эзэмшигч огт солигдоогүй. 2014 онд 5 жилийн хугацаатай сунгасан болон газар эзэмших эрх 2022 онд дууссан байсан талаар агуулга ярьж байна. Нэгдүгээрт хууль ёсны дагуу эзэмшиж байгаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа Захиргааны хуульд заасан үндэслэл, Хоёрдугаарт мэргэжлийн хяналтын байгууллагаас албан бичиг хүргүүлсэн талаар хэргийн материалд хавсаргасан байгаа. Тухайн албан бичиг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2/1***8 дугаар албан бичгээр Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан байдаг. Тухайн Б дүүргийн 6 дугаар хороо амины орон сууц 53 тоот газрыг Б*****л дү***ийн За***г да***ын 2014 оны 207 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Дээрх иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа Газрын тухай хуулийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу 15-60 жилийн хугацаагаар сунгах ёстой. Гэтэл тухайн үед 5 жилээр сунгасан байсан. Энэ нь 15-60 жилийн хугацаатай сунгах ёстой байсан гэдэг байдлаар хандсан. Тухайлбал 2014 онд сунгахдаа 5 жил биш 15 жил буюу түүнээс дээш 60 хүртэлх жилийн хугацаагаар сунгах ёстой байсан гэдэг албан бичиг ирүүлсэн учраас энэ сунгалт хийгдсэн. Нөгөө талаасаа энэ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа хууль ёсны итгэлийн хамгаалах зарчим гэж Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмын хүрээнд энэ сунгалт хийгдсэн. Нэмж хэлэхэд иргэн Б.П********* хавсаргасан материалдаа эзэмших эрх солигдож байгаагүй. Мөн хүсэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргасан. Гэрчилгээ дээр “И* М***л к***т Б***Б” гэж байгаагүй. Улсын бүртгэлийн хуучин гэрчилгээ буюу өөрийнх нь нэр дээр байгаа улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хавсаргасан. Тэгээд нөхцөл байдлыг үнэлж захирамж гарсан.” гэжээ. 

6. Хариуцагч Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа ““Их М*****л к****т” ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Б дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Д***в Хутагт Жа*****гийн гудамж 4 хаягтай, 468 метр квадрат талбайтай хувийн сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэхээр иргэн Б.П*********, Б.М*******т нар 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг, төлбөрийн баримт, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын захирамж, техникийн нөхцөл, Б*****л дү***ийн За***г да***ын захирамж, Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн мэдээллийн төвийн албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, баталгаат хэмжээ тогтоосон акт, палан зураг, барилгын тэг тэнхлэг акт, Б*****л дү***ийн За***г да***ын тодорхойлолт, эд хөрөнгийн фото зураг гэх зэрэг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн 00011 дугаартай гэрчилгээг бичиж, эрхийн улсын бүртгэлийн Ү220 дугаарт бүртгэсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн C одоогийн “Их М*****л к****т” ББСБ-тай барьцаат зээлийн бүртгэлтэй байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Их М*****л к****т” ББСБ-ийн албан бичгийг үндэслэн 468 метр квадрат талбайтай хувийн сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг И* М***л к***т Б***Б-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн 000487386 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна. “Их М*****л к****т” ББСБ нь тухайн эд хөрөнгийн зориулалтыг өөрчлүүлэхээр мэдүүлэг гаргасан тухай мэдээлэл өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд байхгүй. Тус байгууллага нь барилгын зориулалтыг шууд өөрчлөх эрх бүхий байгууллага биш бөгөөд холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэр болон нотлох баримтыг үндэслэн бүртгэлийн эрхийг бүртгэдэг бүртгэлийн байгууллага болно. Өөрөөр хэлбэл тухайн барилгыг Барилгын тухай хууль заасны дагуу эрх бүхий байгууллагаар зориулалтыг өөрчилсөн тухай холбогдох эрх зүйн актыг гардуулж тус газарт бүртгүүлэх эрх нээлттэй байгаа болно. Энэ талаар танай байгууллагад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6/8225 дугаартай албан бичгээр тодорхой хариу өгч байсан байна. Тус барилгын 3-5 дугаар давхрыг улсын бүртгэлд бүртгэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2015/13 дугаартай актыг үндэслэн бүртгэж байсан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.   

7. Гуравдагч этгээд Б.П********* болон Б.М*******тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И* М***л к***т Б***Б” ХХК нь Б.М*******т, Б.П********* нарын өмчлөлийн амины орон сууцыг тодорхой нөхцөлтэйгөөр буцааж шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Анх 200,000,000 төгрөг төлөөд буцааж авахаар тохиролцсон байтал одоо 450,000,000 төгрөгөөр гэрчилгээг шилжүүлж авснаас үл ойлголцол үүсэж өнөөдрийг хүрсэн байна. Нэхэмжлэлийн анхны шаардлага дээр улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар буюу Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх журмын 5.3 дахь хэсэгт заасан журмын дагуу газар олгосон зориулалтын дагуу шийдвэрлэх тул боломжгүй гэдэг хариу өгсөн. Үүнийг үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж Б.П*********ийг эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Гэвч Б.П********* нь анх 2004 оноос хойш тухайн газар дээр хувийн орон сууц барина, өнөөг хүртэл ашиглана. Мөн сүүлийн 20 гаруй жил амьдарч байгаа. Тэгэхээр ашиглаагүй гэдэг үндэслэл байхгүй. Мөн газар эзэмших эрхийн гэрээний 3.2 дахь хэсэг зааснаар газрын хэмжээ зориулалтыг өөрчилж болохгүй талаар гэрээн дээр тодорхой зааж өгсөн. Тийм учраас зориулалтыг өөрчлөх боломжгүй үзэж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтад заасны дагуу Газрын тухай хууль тогтоомжид гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж эрхийн гэрчилгээний хугацааг 2022 онд дахин 15 жилээр 2037 оныг хүртэл хугацаа сунгуулсан байна. Энэ нь ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй буюу ном журмын дагуу хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхийнхээ хугацаа сунгуулсан байна. Иймд Ба****л дү***йн За***г д***аас гаргасан хугацаа сунгасан захирамж ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэлх 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. “Өмчлөх эрхийн Ү-2**********6 дугаартай, Ба****л дү***йн * ду***ар хо***о, *0 д***р хо****ол Д****в ху**т Жа****ийн гу***ж 4*/* тоот ха**т ба****х 4**8 м.кв хувийн сууцны зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэхийг даалгуулах” шаардлагын тухайд:

1.1 Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: “орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” гэж зааснаас үзвэл орон сууцыг амины болон нийтийн орон сууц гэх ялгаатай байхаар хуульчилсан байна.

1.2 Хэрэгт авагдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн дээр давхарлаж баригдсан нийтийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг, газар болон хөрөнгийн байдалд шүүхээс хийсэн үзлэг зэргээс дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийтийн орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа болох нь тогтоогдсон.

1.3 Мөн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр дамжиж /1-2 дугаар давхарт байрлах шатаар дамжиж/ 3-5 дугаар давхрыг иргэд ашиглаж байх тул уг үл хөдлөх хөрөнгийг амины орон сууц гэж үзэх боломжгүй  байна.

1.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахаар шүүхээс шинжээч томилон ажиллуулсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Барилга хот, байгуулалтын сайдын Барилгын норм ба дүрэм батлах тухай, 2005 оны 78 дугаар тушаалаар “Нэг айлын сууц” БнбД 31-101-05-ийг 1 дүгээр хавсралтаар, “Цөөн давхар сууц барих газрын төлөвлөлт-зохион байгуулалт, барилгажилт” БнбД 30-101-05-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэхээр заасан байдаг. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэг айлын сууц” БнбД 31-101-05-ийн заавал мөрдөх хавсралт Б, Нэр томьёо ба тодорхойлолтын 1.1 дэх хэсэгт нэг айлын орон сууц нь нэг гэр бүл болон түүнтэй хамаатан садан, төрөл төрөгсдийн холбоотой гишүүдийн хамтаар амьдрахад зориулсан сууц юм гэж тодорхойлжээ. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар цөөн давхар сууц барих газрын төлөвлөлт, зохион байгуулалт, барилгажуулалд БД 30-101-05-ийн 4.1 дэх хэсэгт цөөн давхар сууцны барилгажилт нь гурав хүртэл байхаар заасан байх тул одоогийн 5 давхар, олон айл амьдарч байгаа объект нь амины орон сууцны зориулалттай байх боломжгүй тул зориулалтыг одоо байгаа нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой байна...” гэжээ.

1.5 Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ба*******л дү***гийн У**н бү***лийн хэ***ст өмчлөх эрхийн Ү-2**********6 дугаартай, Ба****л дү***йн * ду***ар хо***о, *0 д***р хо****ол Д****в ху**т Жа****ийн гу***ж 4*/* тоот ха**т ба****х 4**8 м.кв хувийн сууцны зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ.   

2. “Б*****л дү***ийн За***г да***ын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Б.П*********ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Гуравдагч этгээд Б.П********* нь 2022 онд буюу нэхэмжлэгч “И* М***л к***т Б***Б” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлснээс 7 жилийн дараа газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаж улмаар хугацааг сунгуулсан байна.

2.2 Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Газар эзэмших, ашиглах хүсэлт дараах төрөлтэй байна. Үүнд: 5.1.3.6. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгах”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдана. 4.2.1. Хүсэлтийг хүлээн авах, бүртгэх; 4.2.2. Суурин судалгаа хийх; 4.2.3. Хээрийн судалгаа хийх...”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд: Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх;” гэж тус тус зааснаас үзвэл иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд хээрийн болон суурин судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэх үүрэгтэй байна.

2.3 Мөн хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэг зэргээс дүгнэхэд маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болж өөрчлөгдсөн байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу хариуцагч Ба****л дү***йн За***г д***аас холбогдох саналыг гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр байна.

2.4 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай бөгөөд гуравдагч этгээд Б.П*********ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэрийг шууд хүчингүй болгосон нөхцөлд Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байгаа этгээдүүдэд хохирол үүсэхээр байна.

2.5 Зүй нь, нэгэнт уг хөрөнгийн 3-5 давхрыг 9 өрх айл өмчилж байгаа нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн зүгээс эдгээр иргэдтэй хамтран сууц өмчлөгчдийн холбоо байгуулан улмаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Орон сууцны байшингийн орчны газрыг хязгаартай ашиглах эрхийг Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар хэрэгжүүлэх бөгөөд хязгаартай ашиглах газар /сервитут/-ын хэмжээг Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон барилгын норм, стандартад зааснаар тогтооно” гэж заасны дагуу хариуцагч Ба****л дү***йн За***г д***а, түүний дэргэдэх Хөгжлийн төвд хандан сууц өмчлөгчдийн холбоо байгуулж улмаар түүний дараа хүсэлт гарган газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байна.

2.6 Иймд дээрх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Өмчлөх эрхийн Ү-2**********6 дугаартай, Ба****л дү***йн * ду***ар хо***о, *0 д***р хо****ол Д****в ху**т Жа****ийн гу***ж 4*/* тоот ха**т ба****х 4**8 м.кв хувийн с ууцны зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1**** шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэхийг даалгаж, үлдэх хэсэг болох Б*****л дү***ийн За***г да***ын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Б.П*********ид холбогдох хэсгийг хариуцагч Ба****л дү***йн За***г д***аас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.7 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.5-д заасан ажиллагааг өөрийн санаачилгаар хийж гүйцэтгэсний үндсэн дээр хариуцагч Ба****л дү***йн За***г д***ань Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан газар эзэмшүүлэх санал гаргах хэлбэрээр дахин шинэ акт гаргах боломжтой болохыг тэмдэглэв.  

2.8 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөхийг шүүхээс даалгаж шийдвэрлэсэн хэдий ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: орон сууцны ...явган шат, шатны хонгил” гэж зааснаар шат, шатны хонгилоор дамжиж 3-5 дугаар давхрын иргэд өмчлөх эрхээ хэрэгжүүлж үл хөдлөх хөрөнгөө ашиглаж байгаад нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч, энэ талаар маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 47 дугаар зүйлийн 47.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И* М***л к***т Б***Б” ХХК-иас Ба****л дү***йн За***г д***а, Ба*******л дү***гийн У**н бү***лийн хэ***ст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Өмчлөх эрхийн Ү-2**********6 дугаартай, Ба****л дү***йн * ду***ар хо***о, *0 д***р хо****ол Д****в ху**т Жа****ийн гу***ж 4*/* тоот ха**т ба****х 4**8 м.кв хувийн сууцны зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1**** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэхийг даалгаж, үлдэх хэсэг болох “...Б*****л дү***ийн За***г да***ын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/2** дугаар захирамжийн Б.П*********ид холбогдох хэсгийг хариуцагч Ба****л дү***йн За***г д***аас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И* М***л к***т Б***Б” ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.О****