Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2023/0448/З |
Дугаар | 128/ШШ2023/0545 |
Огноо | 2023-06-20 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0545
2023 06 20 128/ШШ2023/0545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О****а даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Ю****н” ХХК /РД:53****7/
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ан****р
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О***н
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Н.Э****г /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0***8/
Хариуцагч: Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***м,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Ха****а
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гэ******г нарын хоорондын үүссэн шийтгэлийн хуудас хүчингүй болгохтой холбоотой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ан****р, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э****г, хариуцагч Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***м, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ха****а, С.Гэ******г, нарийн бичгийн дарга Г.Ба***аа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “Ю****н” ХХК-иас Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***мын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00******3 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байна.
2.Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/31 дугаар “Олон суваг дамжуулах гуравласан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх тухай удирдамж”-ийг баталж, тус газрын Хэрэглэгчийн эрхийг *******гаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэ****ш, тус газрын улсын байцаагч Э.Л***м, Б.Э*******н, Хууль эрх, зүй дотоод хяналтын газрын улсын ахлах байцаагч С.Гэ******г нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 30 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
4.Улмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны 220******* дугаар тогтоолоор “Ю****н” ХХК-д холбогдуулан олон суваг дамжуулах, гуравласан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь “...Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг *******гаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх...” зөрчилд хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзэж зөрчлийг хэрэг нээж, хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн байна.
5.Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н байцаагч Э.Л***м “Ю****н” ХХК-д холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******3 дугаар шийтгэлийн хуудсаар “Ю****н” ХХК нь өрхийн үйлчилгээг ижил багцыг хэрэглэгчдэд ялгавартай үнээр дамжуулж, давамгай байдалтай аж ахуй нэгж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж 1,163,740,176 /нэг тэрбум нэг зуун жаран гурван сая долоон зуун дөчин мянга нэг зуун далан зургаа/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
6.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ан****р шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ю****н” ХХК-ийн үйл ажиллагаанд 2022 оны 12 дугаар сард шалгалт хийж, 2023 оны 02 дугаар сард улсын байцаагч Э.Л***м 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2******* тоот шийтгэлийн хуудсаар “Ю****н” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэсэн байна.
“Ю****н” ХХК-ийг нэг нутаг дэвсгэрт ялгаатай үнээр борлуулсан гэдэг үндэслэлээр өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын 4 хувь гэж 1,1 тэрбум төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа.
“Ю****н” ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын орон сууц болон гэр хорооллын бүсэд аль альд нь “Ю****н” ХХК-ийн гуравласан үйлчилгээ буюу телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ, интернетийн үйлчилгээ, суурин утасны үйлчилгээг нийлүүлж гуравласан үйлчилгээ гэдэг багцын үйлчилгээг хэрэглэгчдэд өрх болон байгууллагын хэрэглэгчдэд хүргэж байна. Одоогоор бид орон сууцны хэрэглэгчийг 39,900 төгрөг, гэр хорооллын бүсийн хэрэглэгчдэд 43,000 төгрөгөөр хүргэж байгаа.
Энэ үйл ажиллагааг бид Өрсөлдөөний тухай хуульд заасан ноёлох үйл ажиллагаа гэж үзэхгүй байна. Энэ нь бизнесийн байгууллагын зардал дээр суурилж тогтоосон үнэ тарифын дагуу үзүүлж байгаа үйлчилгээ гэж үзэж байгаа учраас Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***мын 2023 оны 2******* тоот шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг агуулгаар хүчингүй болгож өгнө үү гэдэг гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байгаа. Тийм учраас шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.
7.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э****г шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахдаа *******гийн нэгдүгээрт үнийн бодлогоо яаж баримталдаг болон ямар зарчим баримталдаг талаар *******гийн нэгдүгээрт зардлаа нөхөх, хоёрдугаарт тэгш байдал, шударга байдал, хэрэглэгчийн худалдан авах чадамж, хэрэглэгчдэд ойлгомжтой байх, тэгээд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн зарчмуудыг баримталж үнийг тогтоодог. Тэгээд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компанийн хувьд өөрийн өртөгт ямар зардлуудыг багтаах талаар тодорхой дэс дараалалтай байгаа.
Үүний *******гийн гол суутгал нь зардал, урсгал болон завсрын зардлууд, удирдлага, борлуулалт, менежментийн зардлууд, үндсэн ба биет бус хөрөнгийн элэгдэл, түрээс барилгын төлбөр, даатгал, бусад зардал татвар, үүргийн нэгдсэн сангийн төлбөр, хураамж дээр нэмэх нь ашгаар тооцдог. Үйл ажиллагаанд нөлөөлөх зардлаа цахилгаан дулааны үнэ болон цахилгаан, дулаан, усны үнээс нөлөөлөх нөлөөллийг хүртэл тооцно. Дээрээс нь харилцаа холбооны салбарын бүх технологи монгол улсад үйлдвэрлэгддэггүй учраас гаднаас импортолж авдаг. Гадаад валютын ханшийн нөлөөлөл хүртэл тооцдог.
Мөн зохицуулалттай салбарын хувьд зохицуулах хорооноос баталсан үнэ гэдэг бусад хүчин зүйлүүдийг тооцдог. Тэгээд ийм зүйлүүдээр тухайн салбар үнээ тогтоодог. Энэ үнэ нь нийт үнэ тогтоох үндсэн зарчмын хүрээнд тухайн хэрэглэгчдэд таалагддаг байх ёстой. Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч хэрэглэгчийг хясан боогдуулах замаар үнэ тогтоосон гэдэг тайлбар хэлж байгаа. Гэтэл тухайн гэр хорооллын хэрэглэгчдэд “Ю****н” ХХК-ийн гуравласан багцаас өөр багц худалдан авах боломжтой. Тэгэхээр ижил нэр төрлийн бүтээгдэхүүн “Ю****н” ХХК-ийн үнээс хямд үнэтэй. Ямар нэгэн байдлаар хясан боогдуулсан гэдэг баримт хэрэгт байхгүй. Хоёрдугаарт Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах гэдэг эрхийг зөрчсөн гэж үндэслэдэг. Мөн Өрсөлдөөний тухай хуулийг судлах болон жишээ болгож судалсан усны үнийг Улаанбаатар хотын бүсийг нэг зах зээл гэж үзээгүй. Учир нь энэ дэд бүтцийн болон манай тодорхойлж байгаагаар хэрэглэгчийн ялгаатай гэж үзсэн. Ямар нэгэн байдлаар нэг зах зээл гэж үзээгүй.
Үүн дээр төрийн хангамжийн монополь хүрээн дээр 70 хувийн зөрүүтэй байдлаар буюу зардлын *******гийн доод үнээр тогтоосон үнэ гэж баталсан. Манай зөрүү 10 хүртэлх хувийн зөрүү байгаа. Гэхдээ энэ 10 хувь хүрэхгүй зөрүүндээ ямар зардлууд тооцож байгаа талаар сая тодорхой дэлгэрэнгүй ярьсан. Бидний *******гийн энгийн амьдрал дээр энгийн ойлгодог жишээ нь бид бүгд Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас хотын байшинд хэрэглэж байгаа цахилгааны утас, зуслангийн байшинд хэрэглэж байгаа шонгоос татаж байгаа цахилгааны утас хоёр хоёр өөр үнэ, бүдүүн, нарийн хэмжээтэй буюу энгийн нүдээр харахад ийм ялгаатай байдаг. Мөн хэрэглэгчдэд ялгаатай багц 50 минутын өөр сүлжээ рүү ярина гэдэг нь тухайн хэрэглэгчийн төлбөрөөс харилцаа холболт хийсний төлбөрийг бусад компаниудад төлдөг. Төлж байгаа тохиолдолд заавал нэмэгдэл үнэ тооцох ёстой. Тэгээд дээрээс нь *******гийн гол улсын байцаагч энэ хэргийг бүрэн нягтлаагүй болох нь давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоогдохоос өмнө ийм ялгаатай үнэ үйлчилж байсан талаар огт нягтлаагүй. 2019 оноос хойш гэр хорооллын бүсэд бидний кабель гэж ярьж байгаа энэ кабель нь бид нарын нүдээр харахад гадуурх резин нь арай өөр технологитой болж манай өвлийн хүйтэнд хагарахгүй, наранд хайлахгүй технологитой болж гэр хорооллын бүсэд шилэн кабель татдаг технологийг оруулж ирээд гэр хорооллын хэрэглэгчдэд үйлчилж эхэлсэн үеэс өөр үнэтэй буюу 4,000 төгрөгийн зөрүүтэй. Энэ 4,000 төгрөгийн зөрүүтэй үнэ үргэлжилж байгаа талаар огт нягтлаагүй.
Мөн эдийн засгийн үр өгөөж буюу борлуулалтын дараах өртөг, үйлчилгээний орлого гаргасан компанийн зардлыг хэрхэн яаж төлж байгаа талаар нэмж, хасаад математик тооцоолол хийгээгүй болох нь харагдаж байна. Мөн улсын байцаагч тус зөрчлийн хэргийг шалгахдаа Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөж ажиллаагүй.
Тухайлбал асуултад асуусан тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14.2 дахь заалтад зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдээлэл, бичмэл болон эд мөрийн баримт, эсвэл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дуу дүрсний болон бичлэг, дээж, зөрчил шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд албан тушаалтан ирүүлсэн төсөл, гомдлын мэдээлэл стандартаар баталгаажсан хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тогтоогдоно гэж байгаа. Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүрч байгаа орон сууцны болон гэр хорооллын хэрэглэгчдэд хүргэж байгаа кабелийн зургийг бодитоор хараагүй. Гадуурх резины хэмжээ нь бүдүүн, нарийн буюу барьж үзэхэд илт өөр үнэтэй байх нь харагдахаар байгаа. Тэгээд гэрчийн мэдүүлэг байгаа боловч тус гэрч нь хэрэгт ямар ч *******ааралгүй. Асуулт, хариултад тайлбарласантай холбоотой ялгаатай үнэ тогтоосон холбогдогч байгууллагын тайлбар байгаа. Өөр зүйл байхгүй гэсэн байна. Тэгэхээр энэ ажиллагаагаар зөрчлийг зүй ёсоор нь болгож шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл “Ю****н” ХХК-ийг торгох ёстой гэсэн үүднээс энэ ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй. Дутуу хийснээс ийм үр дүнд хүрсэн нь харагдаж байна. Мөн ноёлох үйл ажиллагааг зөвхөн хэрэглэгчийг хясан боогдуулах гэж тайлбарлаж байгаа боловч энэ дээр тодорхой тайлбар хэлээгүй. Яг ижил төрлийн бүтээгдэхүүнээр хангагдаж байгаа гэж үндэслэлгүй тайлбар хэлж байгаа учраас энэ зөрчил шалгах ажиллагаа бүхэлдээ хуульд нийцээгүй гэж үзэж байгаа учраас Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***мын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
8.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн удирдамжийн дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ буюу гуравласан үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн Өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн эрхийг *******гаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт, шалгалтын явцад “Ю****н” ХХК нь 2021 онд тус газраас давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдож байсан. Тэгээд ижил төрлийн “S plus” багц дээр ялгавартай үнэ тогтоож гэр хорооллын хэрэглэгчдэд өндөр үнээр үйлчилгээг дамжуулж байна гэсэн зөрчил, хэрэглэгчийн гэрээний заалтаар хэрэглэгчдэд дутуу мэдээллийг хүргэж, хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл хүргээгүй гэдэг үндэслэлээр зөрчлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн 202200242 дугаартай хэргийг нээж шалгасан. Дээрх шалгалтаар “Ю*********н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Ю****н” ХХК-ийн шинэчилсэн нөхцөлд “S plus” багцын сарын суурь хураамжийг 39,900 төгрөг, гэр хороололд 43,900 төгрөгөөр ялгавартай тогтоосон зөрчил тогтоогдсон. Тэгээд орон нутагт буюу Дархан хот, Эрдэнэт хот болон бусад аймгуудад ижил төрлийг ялгавартай үнээр тогтоосон байсан. Аймгуудын үнийг байршлаас *******аарсан бодит зардлаас шалтгаалсан ялгавартай үнээр тогтоож, Улаанбаатар хотын нийт нутагт боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Энэ давамгай байдалтай аж ахуйн нэгж хэрэглэгчийн хясан боогдуулсан ялгавартай үнээр тогтоосон зөрчил гэж үзээд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.9 дэх заалтад заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл ногдуулсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчийн тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар болон 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Ю****н” ХХК-г давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тус тус тогтоосон, уг үйл баримттай талууд маргаагүй.
3. “Ю****н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын
- 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн В19/120 дугаар тушаалаар олон суваг дамжуулах гуравласан үйлчилгээний үйлчилгээ авах өрхийн S plus багцын суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдэд 36,000 төгрөгөөр, гэр хорооллын Ю****нийн сүлжээ орсон хэсэгт 39,900 төгрөгөөр,
- 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн В22/043 дугаар тушаалаар олон суваг дамжуулах гуравласан үйлчилгээний үйлчилгээ авах өрхийн S plus багцын суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдэд 39,900 төгрөгөөр, гэр хорооллын Ю****нийн сүлжээ орсон хэсэгт 43,900 төгрөгөөр буюу Улаанбаатар хотод орон сууц болон гэр хорооллын бүсэд үнийг өөр тогтоосон боловч уг тушаалаар тогтоосон Дархан хот болон Эрдэнэт хотын олон суваг дамжуулах үйлчилгээний S plus багцын үнэ тарифыг Улаанбаатар хотын орон сууцны тогтоосон үнэ тарифтай ижил үнэтэй байна.
4.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Олон суваг дамжуулах үйлчилгээний *******рах хүрээг үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгаас *******аарч дараах байдлаар тусгай зөвшөөрөлд заана: Тодорхой бүс нутагт үйлчилгээ эрхлэх тохиолдолд Улаанбаатар хот, тухайн аймгийн нутаг дэвсгэрт гэж” гэж заасны дагуу Улаанбаатар хотыг нэг бүс нутаг гэж ойлгохоор байна.
5.Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас *******аарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуу лалд *******аарахгүй” гэж хуульчилсан байна.
6.Хуулийн дээрх заалт болон Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаас дүгнэвэл Улаанбаатар хотын орон сууц болон гэр хорооллыг ялгаатай бүс нутаг гэж үзэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн “...Дархан, Эрдэнэт хотын байршил нь Улаанбаатар хотын гэр хорооллын байршлаас хол атлаа хямд үнээр үйлчилгээ авч байгаа тул Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан зардал тооцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар нь үндэслэлтэй байна.
7.Түүнчлэн тус журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Олон суваг дамжуулах үйлчилгээг хэрэглэгч дангаар нь сонгон авах боломжтой байна” гэж зааснаас үзэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдэд ярианы минут болон кино үзэх эрх дагалдуулан санал болгосныг өөр төрлийн бараа бүтээгдэхүүн гэж үзэхгүй бөгөөд давамгай байдалтай аж ахуйн нэгж нь нэг бүс нутагт байршлын ялгаанаас шалтгаалан ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөр үнээр худалдан борлуулж байгааг ноёлох үйл ажиллагаа гэж үзнэ.
8.Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: “зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Ю****н” ХХК нь ноёлох үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдож байх тул шийтгэл оногдуулсан нь зөв байна.
9.Торгуулийн хэмжээний хувьд хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн учраас “Ю****н” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэсэн санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнгийн, өмчийн өөрчлөлтийн мөнгөн гүйлгээний холбогдох тайланд үндэслэн тооцсоныг буруутгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ю****н” ХХК-иас Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***мд холбогдуулан гаргасан “Шу*****га ө***өн, хэ****чийн тө***ө га***н улсын байцаагч Э.Л***мын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00******3 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю****н" ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.О****А