Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03354

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 24 өдөр                Дугаар 183/ШШ2023/03354                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, овогт М.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: өөрийн байр, Нт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ан , Б.Р  нар оролцов. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Бнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00001 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 603 дугаар тогтоолоор М.Бгаас заалийн гэрээний үүрэгт 88 816 438.30 төгрөгий гаргуулж "Б" ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс томилсон шинжээчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдсан тоотод байрлах 13,5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай авто зогсоолыг 42 255 018 төгрөгөөр,  тоотод байрлах 27 талбайтай эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай авто зогсоолыг 48 510 036 төгрөгөөр, тоотод байрлах 18 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ... дугаатай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, тоотод байрлах 13,5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, 82 давхрын 6 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай автозогсоолыг                         10 780 008 төгрөгөөр, 82 давхарын 3 тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугвартай автозогсоолыг 32 340 024 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар Н2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/5784 тоот "Үнэлгээний мэдэгдэл"-ээр надад мэдэгдсэн. Ийнхүү үнэлсэн явдал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох М.Бминий хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын "А" зэрэглэлийн бүсэд хамаарах ба олон нийтэд илэрхий байдаг зарын сайт, сонин зэргээс үзэхэд хэрхэвч ийм бага үнээр үнэлэх боломжгүй болох нь тодорхой бөгөөд энэ мэт хөрөнгөө зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлэх явдал иргэн надтай бишгүй олон удаа тулгарч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ийнхүү өөрийн зөрчигдсөн эрхийг Монгол улсын шүүхээр хамгаалуулахаар хандаж байна. Иймд тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын дугаартай авто зогсоолыг 42 255 018 төгрөгөөр, В2 давхарын 31 тоотод байрлах 27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг 48 510 036 төгрөгөөр, В1 давхарын 62 тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаатай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, В1 давхарын 44 тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, В2 давхарын 6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай автозогсоолыг 10 780 008 төгрөгөөр, В2 давхарын 3 тоотод байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“...Хөрөнгийн үнэлгээний "С " ХХК-ийн тайланг судалж үзэхэд тухайн орон сууцыг үнэлэхдээ нийтийн орон сууцны зориулалттай "төмөр бетон арагт бүтэцтэй гэсэн төрөлд оруулан зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлдэгдэж буй хөрөнгөтэй ижил төстөй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зах зээлийн үнийн мэдээлийг уг хөрөнгийн ашиглалт, өнгө, үзэмж, элэгдэл хорогдол, чанар байдалд харьцуулан үнэлсэн байна. Үнэлэхдээ www.Unegui.mn сайтын үнэ ханшийг сонгон үнэлгээг жишиж шинжлэн бодит үнэлгээг тухайн авто зогсоолуудыг тус бүр м.кв талбайнаас хамаарч үнэлж гаргасан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 204 820 152 үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д хөрөнгө үнэхлэх талаар тодорхой хуульчилж өгсөн бөгөөд ингэж үнэлэхдээ хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилж өгсөн байна. Иймд нэхэмжлэгч М.Бгийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бнь М.Бтай 2018 онд зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас 2020 онд шүүхэд хандаж, 2022 онд шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болсон. Зээлийн гэрээ байгуулагдаад 5 жил, шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болсноос хойш  3 жил болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М.Бгийн хувьд шүүхийн шийдвэрт заасан шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэний үндсэн дээр энэхүү үнэлгээ хийх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу үнэлгээ хийх ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Төлбөр төлөгч М.Бгаас санал болгосон тухайн үеийн үнэлгээ нь 7 хөрөнгийг нийтэд 250 000 000 төгрөгөөр үнэлье гэж байсан. Тухайн үнэлгээг метр квадратаар бодоод үзэхэд 2 200 000 төгрөг болж байна. Энэ нь хаана ч байхгүй үнэлгээ гарч байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, үнэлгээг хууль бус явагдсан гэх баримтаар тогтоогдохгүй байх тул нэмэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00051 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 593 дугаар тогтоол, Н2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн         4-180/5784 тоот үнэлгээний мэдэгдэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Н2023 огны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-190/10737 тоот мэдэгдэл, Н2023 огны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/5 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Хариуцагчаас  2022 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн Н эд хөрөнгө битүүмжлэх тухай 22410548/180-01 дугаартай тогтоол, түүний хавсралтад Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх 22410548/180 дугаартай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, М.Бгийн нэр бүхий 7 өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн  Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн Хан-Уул дүүрэгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот, хавсралтад эд хөрөнгийн жагсаалт, дугаар ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, М.Бгийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнийн санал гаргах тухай хүсэлт, БХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үнийн санал гаргасан 23/115 дугаар тоот, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/77 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023 оны М.Бгийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ... тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Н 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/5785 дугаартай үнэлгээний мэдэгдэл, Н 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/5784 дугаартай үнэлгээний мэдэгдэл, БХХК-ийн Нт гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлт, БХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23/513 дугаартай Нт гомдол гаргах тухай албан тоот зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ... төлбөр төлөгч М.Бнь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын "А" зэрэглэлийн бүсэд хамаарах ба олон нийтэд илэрхий байдаг зарын сайт, сонин зэргээс үзэхэд хэрхэвч ийм бага үнээр үнэлэх боломжгүй,  үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс илт доогуур үнэлсэн... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.  

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00051 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00593 дугаар  тогтоолоор, зээл болон барьцааны гэрээний үүргийг хариуцах этгээдээр М.Б/РД: /-г тогтоож, гэрээний үүрэгт 84 112 220 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 60 032 төгрөгийн хамт гаргуулан БХХК-д олгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-2206048752 улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг  хангахыг Нт даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 14-21/

 

4.2. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч М.Бнь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрүүдийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

4.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Н2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/77 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, Ү- улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолуудын үнэлгээг тус тус тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох С ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О ыг шинжээчээр томилсон байна.

 

4.5. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т ...шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Эдгээр ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна... гэж заасан.

 

Хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Н180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Б  гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоолгохтой холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч Г.О аас холбогдох мэдээллийг тодруулж, тэмдэглэл үйлдэн, улмаар шинжээч томилох тухай тогтоолыг шинжээчид гардуулан өгч холбогдох хуульд заасан хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарласан өгсөн талаар тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байна. /хх-66-69/

 

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон С  ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О  нь маргаан бүхий хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцжээ.

 

С  ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О  нь дээрх хөрөнгүүдийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 204 820 152 төгрөгөөр үнэлж, Н2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4-180/5785 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг хүргүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

4.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.9. Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Б гийн Нт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай М.Б гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ