Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/03743

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2023/03743 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Гончигсумлаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Р.Д/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Х.Ц/РД: /-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 783 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах иргэн Р.Дминий дэлгүүрийн үүдэн хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ....улсын дугаартай Toyota prius 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Ц нь хүчтэй мөргөж, ихээхэн эвдрэл гэмтэл учруулсан. Тээврийн цагдаагийн газраас ирж Х.Цгийн буруу болохыг тогтоосон. Ашид билгүүн ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд 2 783 050 төгрөгийн үнэлгээ гарсан. Хариуцагчаас хохирол 2 783 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр золгүй явдлаас болж нэхэмжлэгчийн дэлгүүрийг мөргөж хохирол учруулсан. Миний бие хохирлыг мөнгөөр төлөх боломжгүй байгаа бөгөөд харин надад засвар хийдэг ах дүү, найз нөхөд байгаа тул засварлаж өгөх боломжтой байгаа болно. Миний бие өөрийн гэм буруу болон хохирлын үнэлгээний талаар маргах зүйл байхгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нэгж талбарын тодорхойлолт, кадастрын зураг, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс авсан мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, мөрдөгчийн магадлагаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ дэлгүүрийн үүдэн хэсгийг мөргөж, эд хөрөнгөд 2 783 050 төгрөгийн хохирол учруулсан... гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй. Харин хохирлыг мөнгөн хэлбэрээр бус засварлаж өгч арилгах боломжтой гэж тайлбарлаж байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч Х.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ....улсын дугаартай Toyota prius 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Р.Дын эд хөрөнгөд 2 783 050 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

 

Иймд хариуцагч Х.Цгаас 2 783 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Цгаас 2 783 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 59 479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.ГОНЧИГСУМЛАА