Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/00270

 

 

 

 

 

 

 

 

                            2024        01          10

            101/ШШ2024/00270

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух Шарнууд овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,, тоотод оршин байрлах “” ХХК /рд:/,

 

Хариуцагч: ,,,, тоотод оршин суух Жийдэг овогт гийн /рд:/ нарт холбогдох,

 

417,262,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч нарын төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 сарын 08-ны өдөр “”ХХК, түүний захирал Н., Н.н хамаарал бүхий этгээд Ц. нартай 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл 07 сарын хугацаатай Санхүүгийн түрээсийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан “Sinotruck хово " маркийн тус бүр нь 55 сая төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын “” нүүрсний уурхайд ажиллуулахаар гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний 7.7 дахь хэсэгт зааснаар нийт төлбөр 275.000.000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний 7.6 дахь хэсэгт зааснаар нийт төлбөрөөс 20 000 000 төгрөг, 2020 оны 05 сарын 14-ны өдөр 10 000 000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл түрээсийн 245 000 000 төгрөгөө одоо болтол төлөөгүй.

2019 оны 12 сарын 23-ны өдөр Н., Ц. нартай батлан даалтын гэрээ, 2020 оны 01 сарын 08-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Түрээсийн гэрээ ёсоор 5 ширхэг өөрөө буулгагч Хово маркийн автомашиныг Н., Ц. нар нь авч явсан бөгөөд одоогоор ямар ч мөнгөний боломжгүй байна, “Хово” автомашинуудаа аваад ажлаа эхлүүлчихвэл төлбөрийг асуудалгүй төлнө гэж итгүүлэн түрээсийн, батлан даалтын, барьцааны гэрээ байгуулан авч явсан.

Гэрээний хугацаа 2020 оны 07 сарын 30-ны өдөр дуусаж түрээсэлсэн автомашинуудаа эргүүлэн авах гэтэл "” ХХК, түүний захирал Н., Н н хамаарал бүхий гэрээний нэг тал болсон Ц. нарын утас нь холбогдохгүй, гэрийнх нь хаягаар очиход хаалгаа тайлж өгдөггүй байсан тул арга буюу 5 хово автомашиныг ажиллуулж байсан Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сум руу очиход өөрсдөө байхгүй, автомашинууд хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан.

5 ширхэг хово автомашиныг эрэл сурал болсны үндсэн дээр 2021 оны 10 сарын 19-ны өдөр ҮНЯ, УНП дугаартай 2 автомашиныг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “” ХХК-ийн “” хариуцсан хүн байхгүй байсан тул өөрсдөө очиж авсан

Улмаар 2022 оны 02 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтээс 5297 УНЗ дугаартай автомашиныг авч, үлдэгдэл УНЗ, УБМ дугаартай автомашинаа авч 5 хово маркийн автомашинд “” ХХК-аар автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хийлгэсэн.

Үнэлгээгээр УНЯ дугаарын автомашин 23.409. 000 төгрөг,

УНЗ дугаарын автомашин 2.027.000 төгрөг,

УБМ дугаарын автомашин 5.637.700 төгрөг,

УНП дугаарын автомашин 1.960.000 төгрөг,

УНЗ дугаарын автомашин 16.729,000 төгрөг нийт 49.762.700 төгрөг болсон.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан бөгөөд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр гэрээ юм.

Иргэний хуулийн 312 дугаар .үйлийн 312.1 дэх хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж гэрээний 7,8 дахь хэсэгт төлбөр төлөх хуваарийг тодорхойлсон санхүүгийн түрээс буюу лизингийн гэрээ юм.

2020 оны 01 сарын 08-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 245.000.000 төгрөг санхүүгийн түрээсийн гэрээний 7.9 дахь хэсэг, Иргэний хуулийн 237 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтаар гүйцэтгээгүй үүргийн 245.000.000 төгрөгийг 50 хувь болох 122.500.00 төгрөгийг алдангид нэхэмжилж байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн гэмтлийг хохиролд тооцох бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг, Санхүүгийн түрээсийн гэрээний 3.2.4 дахь хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй тул "” ХХК-аар автомашины техникийн эвдрэл, гэмтлийн хохирлын үнэлгээг тогтоосон нийт 49.762.700 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд “” ХХК, Ц. нараас Санхүүгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 245.000.000 төгрөг, алданги 12.2.500.000 төгрөг, эд хөрөнгийг гэмтэл буюу хохиролд 49.762.700 төгрөг нийт 417.262.700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. 2019.12.23-нд нэг талаас ******* нөгөө талаас компани, нар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний зүйл нь хово маркийн 5 авто машин юм. Гэрээний 7-д нийт төлбөрийг заасан. Урьдчилгаанд 20 саяыг төлсөн ба үлдэгдлийг 7 сарын хугацаанд төлөхөөр тохирсон. Ингээд батлан даалтын болон барьцааны гэрээ байгуулсан. 7 сарын хугацаанд 5 машиныг түрээслээд гэрээний хугацаа дуусаад төлбөрөө болон машинаа авахаар хариуцагчид хандсан. Гэтэл машин байхгүй, утсаа авахгүй, хаалгаа тайлахгүй нөхцөл үүссэн. Ингээд нэхэмжлэгч нь машинаа хайж эхэлсэн. 2021.10.19-нд 2 машинаа Сүхбаатар аймгаас өөрсдөө очиж авсан байсан юм. Улмаар эрж хайж байгаад 2022.2.25-нд буюу 2 жилийн дараа 3 машиныг олж авсан. Хариуцагч нар нь анх түрээслэхдээ Сүхбаатар аймагт машиныг явуулбал ажил бүтээд түрээсийн төлбөрийг төлөх боломжтой гэсэн юм. Аль алиндаа ашигтай ажиллая гээд гэрээ байгуулсан байдаг. Гэтэл хариуцагч нь амлалтдаа хүрээгүй юм. Машиныг авч явчхаад хаа хамаагүй газар хаячихсан байсан. Сүүлд авдаг машиныг бусад этгээдэд түрээсэлчихсэн байсан юм. Машиныг хүлээж авахад эвдрэл гэмтэл гарсан байсан. Машиныг анх өгөхдөө даатгалд хамруулаад өгсөн. Гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 245,000,000 төгрөг, алданги 122,500,000 төгрөг, хохирлын үнэлгээгээр 49,762,700 төгрөг, нийт 417,262,700 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгчийн зүгээс найздаа итгэмжлэл олгоод хариуцагч нараас хурааж авахдаа тэмдэглэл үйлдэж ямар гэмтэл учирсныг тэмдэглэсэн. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээчинтэй холбогдсон бөгөөд шүүхэд өнгөтөөр хувилсан баримт гаргаж өгсөн юм. Машины үнэлгээний төлбөр нь 2 сая гаруй болсон ба нэхэмжлэгч нь үнэлгээний төлбөрийг төлөөгүй юм билээ. Тэгээд гуйхад төлбөрөө төлбөл өгнө гээд үнэлгээг өгөөгүй юм. Үүнээс болж нотлох баримтын шаардлага хангахгүй нөхцөл үүсээд байгаа юм. Талууд анхнаасаа нэг нь түрээслэх, нөгөө нь түрээслүүлэх хүсэл зоригтой байсан. Энэхүү хүсэлт зориг нь Иргэний хуулийн 312-т заасан санхүүгийн түрээсийн гэрээний зорилгод нэгдсэн юм. Иргэний хуулийн 189-д зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлно. 2020.1.8-нд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 312.2-т заасан нийт үнэ, төлөх журам, хугацаа, хугацаанаас өмнө цуцалбал төлбөр төлөх журмыг гэрээнд тусгасан. Анх санхүүгийн түрээсийн гэрээ 7 сарын хугацаанд түрээслээд худалдах худалдан авах зорилго байсан гэх боловч ийм зорилго байгаагүй. Өмчлөлийн зүйлээ түрээсэлж болохгүй гээд байна. Өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах, бусдад ашиглуулах эрхтэй. Худалдах худалдан авах гэрээний агуулга анхнаасаа байгаагүй. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсанаар гэрээний хэлбэр нөхцөлийг зөрчсөн гэх боловч талууд гэрээг ямар ч байдлаар байгуулж болно. Ямар харилцаа үүссэнийг шүүх тогтоох ёстой. Нэхэмжлэлд санхүүгийн түрээсийн гэрээ гэж тодорхойлсон. Нийт 37,200,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр, хадам эхэд төлсөн гэж байна. Гэрээний 7.3-д төлбөр төлөх дансыг тодорхой заасан. 20 саяыг хадам эхийн дансанд төлсөн талаар маргаагүй. Харин 10 саяыг төлсөн бөгөөд нийт 30 саяыг л төлсөн гэж хэлсэн. Барьцаа болон батлан даалтын гэрээ байгуулсан. Барьцааны зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй юм. Барьцааны болон батлан даалтын гэрээгээр нэхэмжлэл гаргаагүй. Алдангийг Иргэний хуулийн 232.4-д зааснаар 50 хувиар гаргасан. Эхний 2 машиныг 2021.10.19-нд Сүхбаатар аймгаас буюу жил гаруй хугацаа дараа авсан тул алданги тооцсон. 5 машинаа 365 хоногоор тооцоход 3 тэр бум гаруй төгрөг гардаг. Хуулийн 227.3-т зааснаар үүрэг зөрчсөнөөс үүсэх үүрэг яригдана. Эд хөрөнгийг даатгуулах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг нь хариуцагч нарт байгаа юм. Авто машиныг хүлээж аваад хохирлын үнэлгээ тогтоосон. Машин тус бүрээр эвдрэлийн үнэлгээг гаргуулсан. Энэхүү хохирлыг Иргэний хуулийн 227.2, 227.3-т зааснаар нэхэх эрхтэй байгаа юм. Үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа ойлгож байгаа юм. Үнэлгээчинтэй холбогдсон боловч төлбөрөө төлөөгүй гээд өгөхгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь төлбөр төлөхөд асуудалтай байгаа юм гэв.

 

2.             Хариуцагч нарын төлөөлөгч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ын , миний бие иргэн *******ийн *******оос тус шүүхэд “ЭРХЭС ЖОНОН” ХХК болон иргэн гийн нарт холбогдуулан гаргасан “Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 417,262,700 (дөрвөн зуун арван долоон сая хоёр зуун жаран хоёр мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай” шаардлагатай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

2а. Шүүх хурал хуульд заасан дарааллаар явагдаж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1 зааснаар шүүгчийг татгалзан гаргах үндэслэл үүссэн. Хурал эхлэхэд татгалзал асуугаагүй тул одоо татгалзаж байна. Татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон үед шүүгчийг татгалзан гаргах эрхтэй юм. Шударгаар шийдэж чадах эсэхэд эргэлзээ төрж байна. Учир нь хохирол шаардаж байгаа бол бүрэлдэхүүнтэй шийдэх ёстой. Бид 37 саяыг төлсөн баримтыг шүүхэд өгсөн. Үндсэн хэлцлийн дагалдах хэлцэлтэй холбоотойгоор шаардлага гаргаагүй тул үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй гэсэн. Түрээсийн гэрээтэй холбоотойгоор батлан даалтын болон барьцааны гэрээний үүрэг шийдвэрлэгдэх юм. Зөвхөн түрээсийн гэрээтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргавал дагалдах гэрээ нь үр дагавартай шууд холбоотой юм. Гэтэл сөрөг нэхэмжлэл хамаарахгүй гэж үзсэн эргэлзээ төрүүлж байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрнө. Тухайн хэлцлээр гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчийн эхнэр болох Солонгын эх Уранчимэг нарын дансанд 37,200,000 түрээс төлсөн. Гэтэл энэ мөнгөнөөс 30,000,000-г зөвшөөрөөд 7,200,000 зөвшөөрөхгүй гэдэг. Нэхэмжлэгчийн зөвшөөрөөд байгаа 20 болон 10 саяын хувьд эхний 20 саяыг хадам эхийнх нь дансанд, дараагийн 10 саяыг эхнэр Солонгын дансанд төлсөн байдаг. Үлдэх 7 саяыг мөн адил Солонго болон Уранчимэг нарын дансанд төлсөн. Гэрээний 7.3-т заасан нэхэмжлэгчийн дансаар огт төлбөр аваагүй. Эхлээд энэ төлбөрийг зөвшөөрөхгүй байсан боловч нэхэмжлэл гаргахдаа 30 саяыг зөвшөөрсөн байдаг юм. Үүнээс үзэхэд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иргэний хуульд заасан санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа юм. Энэ талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээгээр өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад өгдөггүй юм. Өмчлөл шилжүүлэх бол худалдах юм уу бэлэглэнэ. Эзэмшил ашиглалтад шилжүүлэх бол түрээслэх, хөлслөх замаар шилжүүлнэ. Талуудын хүсэл зориг нь өмчлөх эрхийг гэрээ дуусгавар болоход шилжүүлэх байсан юм. Энэ агуулгаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Санхүүгийн түрээсээр өмчлөлийн зүйлээ шилжүүлэхгүй. Санхүүгийн түрээсийн гэрээнд 3 оролцогч байдаг. Түрээслэгч нь худалдагчаас худалдаж аваад түрээслүүлдэг харилцаа юм. Гэтэл зөвхөн нэхэмжлэгч болон түрээслэгч нарын хооронд байгуулагдсан тул хуульд заасан шаардлага хангахгүй. Цаашлаад эд хөрөнгийн түрээсийн гэрээ биш юм. Учир нь түрээсийн үүргийг биелүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор батлан даалт болон барьцааны гэрээ байгуулсан юм. Үндсэн хэлцлийг дагалдаж эдгээр гэрээг байгуулсан байдаг. Мөн эдгээр гэрээг санхүүгийн түрээсийн гэрээнээс өмнө байгуулсан тул ирээдүйд бий болох үүргийн талаар барьцаа болон батлан даалтын гэрээ байгуулахгүй юм. Эдгээрээс үзэхэд анх эрх үүрэг хүлээхдээ өмчлөх эрхийг шилжүүлэх зорилготой гэрээ байгуулсан боловч хүсэл зоригоос өөр хэлцэл байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 189-д зааснаар гэрээний агуулгыг чөлөөтэй сонгох эрхтэй гэдэг нь үндэслэлгүй. Энэ нь хуульд нийцсэн байдлаар заах бөгөөд хуульд нийцээгүй бол хүчин төгөлдөр бус болно. Иргэний хуулийн 312.2, 312.3, 312.4-т зааснаар тухайн санхүүгийн гэрээний зүйлийг хэрхэн шилжүүлэхийг заасан. Санхүүгийн түрээсийн гэрээгээ гэрээний зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх ёстой байдаг. Үүнээс үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээгээр өөрийн өмчлөлийн зүйлийг ярихгүй. Ингэвэл худалдах худалдан авах, юм уу эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаагүй болох юм. Бодит байдалд лизингийн компаниар дамжуулж хийдэг. Өмчлөгч санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахгүй юм. Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг худалдан авах, эсхүл цааш түрээсэлж болно. Иймд хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. Гэрээний 1.1-д төлбөр төлөх, худалдан авах, үүрэг өөрчлөгдөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн. Энд худалдах худалдан авах гэрээний зохицуулалт байх бөгөөд энэ нь түрээсийн гэрээтэй цуг байх боломжгүй юм. Гэрээний агуулгаас үзэхэд төлбөр төлөөгүй бол эд зүйлийг түрээслэгчээс өмчлөх эрхээ буцаан авахаар шилжүүлнэ. Үүнээс харахад худалдах худалдан авах гэрээний агуулга харагдаж байна. Гэрээний 3.1.1-д зааснаар хариуцагч нар нь өмчлөх эрхийг олж авах эрхийг олж авсан байдаг. 4.2.6-д өмчлөх эрх шилжүүлэх талаар заасан тул худалдах зорилготой байсан байдаг. Түрээсийн гэрээний үүргийг хангахаар дагалдах хэлцлээр энэ талаар бас тусгагдсан байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл нь барьцааны зүйл болчихсон байдаг. Үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах хөрөнгө нь барьцаалуулагчийн эд хөрөнгө байдаг юм. Гэрээний дагуу 275 сая төгрөгөө төлж дуусна төлөхгүй бол энэ машинаар үүргийг хангуулна гэж барьцааны гэрээ байгуулсан байдаг. Эдгээр агуулга нь анхнаасаа хүсэл зориг нь өмчлөх эрх шилжүүлэх буюу худалдах худалдан шинжтэй гэрээ байсан байна. Анхнаасаа худалдан авах зорилготой байсан бөгөөд бичгийн хэлбэрээр байгуулахдаа стандарт гэрээ байгуулсан юм. Тохиролцсоноос өөрөөр гэрээ байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд байсан бөгөөд чанарын шаардлага хангахгүй эд зүйл гээд заачихсан байдаг юм.  Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчийн сонгосон зүйлийг түрээслүүлэгч худалдаж аваад түрээслүүлдэг. Түрээсийн болон санхүүгийн түрээсийн, худалдах худалдан авах, хөлслөх гэрээ нь тус тусдаа хэлбэрийн болон агуулгын шинжийг тодорхойлсон тус тусдаа буюу хамтдаа байх боломжгүй юм. Маш олон гэрээний шинжийг холиод байгуулчихсан байдаг. Гэрээнд өөрчлөлт оруулах гэдэг гэрээний харилцаа өөрчлөгддөггүй гэтэл санхүү түрээсийн гэрээ нь түрээсийн гэрээнд шилжинэ гэдэг нь хууль зөрчсөн. Гэрээ дуусгавар болоод дахин байгуулж байгаа бол харин харилцааг өөрчилж болно. Анх юу гэж хэлээд гэрээ байгуулсныг мэдэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэрээг л байгуулсан. Энэ гэрээ нь ямар гэрээ болох нь ойлгомжгүй, мэдэгдэхгүй, гэрээний гол нөхцөл тодорхойгүй байна. Иймд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна гэв.

 

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар /хх5-14/, батлан даалтын гэрээний хуулбар /хх15-16/, барьцааны гэрээний хуулбар /хх17-18/, 5 ширхэг автомашины гэрчилгээний хуулбар /хх20/, автомашин хураан авсан тэмдэглэл 2 ширхэг /хх21-22, 23/,

3б. Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны дугаар сарын 07-ны өдрийн 07435 дугаар захирамжийн хуулбар /хх85-87/, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01027 дугаар захирамжийн хуулбар /хх88-89/, Хаан банк дахь Ц.гийн дансны хуулга /хх90-94/, Хаан банк дахь “” ХХК-ийн дансны хуулга /хх95/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Б.******* нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 245,000,000 төгрөг, алданги 122,500,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 49,762,700 төгрөг, нийт 417,262,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “” ХХК, Ц. нар нь санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл, гэрээний хэрэгжих хугацаанд харилцааг өөрчлөх боломжгүй, зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн нь ойлгомжгүй гэж маргаж байна.

 

4.             Хариуцагч нарын төлөөлөгч Б. нь шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэг эхэлж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээ тайлбарласны дараа гаргасан. Шүүх хуралдаан тодорхой дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар хуралдаан эхлэх үед даргалагч, нарийн бичгийн даргын нэр заан танилцуулж, татгалзах эрхийг тайлбарладаг. Шүүх хэргийг өмнө нь хянаж байсан шүүгч солигдсон шалтгааны талаар хуралдаан эхлэх үед тайлбарласан. Улмаар хэргийг хэлэлцэж эхэлсний дараа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийг 3-т зааснаар татгалзах хүсэлт гаргаагүйд тооцож, хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүгч солигдсон шалтгааныг тайлбарласан, татгалзах хугацаа дууссан тул татгалзах боломжгүй гэх тайлбар гаргасныг дурдаж байна.

 

5.             Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр санхүүгийн түрээсийн гэсэн нэртэй гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл нь 5 ширхэг тээврийн хэрэгсэл байна. /хх5-14/

Гэрээний 2.1-т зааснаар гэрээний зүйл тус бүрийг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэлд мөн адил тус бүр нь 55,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл гэж дурдсан байна. Мөн гэрээний 7.8-т төлбөр төлөх хуваарийг талаар тохиролцсон.

Цаашлаад дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл нь дээрх 5 ширхэг тээврийн хэрэгсэл болон 1 ширхэг экскаватор, 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байна. /хх17-18/

Харин дээрх санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой гэх агуулгаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байх боловч энэхүү гэрээ нь үндсэн гэрээний харилцаа үүсэхээс өмнө байгуулагдсан тул хэрэгжих боломжгүй. Өөрөөр хэлбэл, өмнө байгуулагдсан гэрээ нь сүүлд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой гэж үзэхгүй юм. /хх15-16/

 

6.             Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд төлбөр төлөх үүрэг хүлээдэг.

Ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлтээр гэрээний зүйлийг өөрөө юм уу бусдаар үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй юм.

Санхүүгийн түрээсийн гэрээ нь зорилгын хувьд санхүүжилтийг дэмжих болон борлуулалтыг дэмжих гэсэн 2 төрөлтэй байдаг. Санхүүжилтийг дэмжих гэрээний хувьд түрээслүүлэгч нь борлуулалтын хүсэл зориггүй байх бөгөөд харин түрээслэгч нь хөрөнгө оруулалтын ямар зүйл ашиглах нь түүнд сонирхолтой байдаг тул түрээслэгчийн сонгон авсан эд хөрөнгийн үнийг түрээслүүлэгч төлөх замаар харилцаа үүсдэг. Харин борлуулалтыг дэмжих санхүүгийн түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь эд хөрөнгийн үйлдвэрлэгч буюу борлуулагчтай урьдчилан харилцаанд орсон байх бөгөөд сонирхогч этгээд буюу түрээслэгч санал тавьснаар түүнд өмнө нь сонгогдсон эд хөрөнгийг түрээслэх харилцаа үүснэ. Өөрөөр хэлбэл, борлуулалтыг дэмжих санхүүгийн түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь гэрээний зүйлийг сонгосон байдаг.

Эдгээрээс үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь бусдын өмчлөлийн эд хөрөнгөний үнийг төлөх замаар түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх бөгөөд түрээслэгч нь тогтмол хугацаагаар төлбөр төлнө гэж ойлгогдоно. Цаашлаад Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.3-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход түрээслэгч нь гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл үргэлжлүүлэн түрээслэхээр талууд тохиролцож болох юм. Тодруулбал, санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний зүйл нь түрээслүүлэгчийн өмчлөлд байх юм.

 

Үүнээс гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээг үүрэг гүйцэтгэгч нь өөрийн, эсхүл бусдын өмчлөлийн эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулдаг. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээний зүйл нь үүрэг гүйцэтгэгчийн, эсхүл зөвшөөрсөн этгээдийн өмчлөлд байж болох бөгөөд харин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлийн зүйл байх боломжгүй.

 

7.             Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 5 ширхэг тээврийн хэрэгсэл нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх20/

Дээрхээс үзэхэд санхүүгийн түрээсийн гэх гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн буюу түрээслүүлэгчийн өмч бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалах тухай гэрээ байгуулсан байх тул зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

8.             Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэж нэрлэгдсэн гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйлийн нийт үнэ 275,000,000 төгрөг бөгөөд 7.7-д зааснаар хариуцагч нь урьдчилан 20,000,000 төгрөг төлсөн, улмаар үлдэх 255,000,000 төгрөгийг гэрээний 7.8-д зааснаар тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

Цаашлаад, гэрээний 3.1.2, 4.2.6, 7.10-д тус тус зааснаар хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгаснаар гэрээний зүйл болох 5 ширхэг тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлд шилжихээр тохиролцсон байна.

Эдгээрийг нэгтгэн үзвэл 5 ширхэг тээврийн хэрэгслийн нийт үнэ 275,000,000 төгрөг, улмаар хариуцагч нь 20,000,000 төгрөгийг урьдчилан төлөөд үлдэх 255,000,000 төгрөг хуваарийн дагуу төлөхөөр зохигчид тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь  тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Эд хөрөнгө хүлээлгэн өгөх талаар гэрээний 4.2.2-т худалдах худалдан авах гэрээний үүргийн талаар заасан байна. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 5 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ болон төлөх хуваарийн харилцаг тохиролцож гэрээ байгуулжээ.

 

9.             Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 5 ширхэг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бодитоор авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Нэгэнт худалдах худалдан авах гэрээний зүйлийг худалдагч буюу нэхэмжлэгч нь буцаан авсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Улмаар гэрээнээс татгалзсан тул гэрээний үнэ буюу тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг буюу алданги шаардах эрхгүй.

9а. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

Энд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээнээс татгалзаагүй боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардана гэх тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хэдийгээр гэрээнд заасан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэсэн хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч нь гэрээнд заасан үүрэг болох төлбөрөө төлөөгүй тул хууль зүйн хувьд гэрээний харилцаа дуусгавар болохгүй юм. Учир нь нэхэмжлэгчид хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрх нээлттэй байх бөгөөд харин шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалж үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсэх эсэх нь тусдаа ойлголт.

9б. Гэрээний 4.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүрэг биелэгдээгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь тээврийн хэрэгслийг хүлээн авсан эсэхийг мэдэхгүй гэх боловч урьдчилгаа төлбөр төлснөөр гэрээний зүйлийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх үед акт үйлдэх нь хэн алины үүрэгт хамаарна гэх боловч гэрээний дээрх заалт болон хохирол шаардаж буй тохиолдолд нотолгооны хуваарилалтын хувьд энэхүү үүрэг нь нэхэмжлэгчид хамаарна.

9в. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бусдад итгэмжлэл олгосноор төлөөлөгч нь тээврийн хэрэгслийн хураан авч тэмдэглэл үйлджээ. /хх19, 21-22, 23/

Гэвч энэхүү тэмдэглэл нь гэрээний зүйлд биет байдлын доголдол үүссэн буюу хохирол учирсан гэдгийг нотлохгүй. Учир нь уг төлөөлөгч нь шинжээч биш бөгөөд анх хүлээлгэн өгөхдөө биет байдлын доголдолгүй байсан гэдэг нь нотлогдоогүй. Түүнчлэн гэрээний 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл нь гэрээ байгуулагдах үед ашиглалтын шаардлага хангахгүй байжээ.

Цаашлаад хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй ба энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 5 ширхэг тээврийн хэрэгсэлд бие байдлын доголдол үүсэж, улмаар 49,762,700 төгрөгийн хохирол үүссэн гэх тайлбараа нотлоогүй.

 

10.          Шүүх нэгэнт зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул хариуцагч талын гаргасан санхүүгийн түрээсийн гэрээ хэрэгжих явцад гэрээний харилцаа өөрчлөгдөх боломжгүй, хууль зөрчсөн бөгөөд хүсэл зоригийн эсрэг хэлцэл хийгдсэн, төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэх зэрэг үндэслэлээр санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэх талаарх тайлбарыг дүгнэх шаардлагагүй.

 

11.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “” ХХК, Ц. нараас нийт 417,262,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,244,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД