Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/05677

 

 

 

 

 

 

2023 12 20

101/ШШ2023/05677

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,,,-д холбогдох,

 

Ш.д 64,701,500 төгрөг, Ш.д 52,157,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш., Ш. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш., Ш. нар нь төрсөн эгч дүүс бөгөөд 2022 оны 8 дугаар сард тус тусдаа өөрсдийн гэр бүлдээ орон сууц авахаар ярилцаж, хамтран судалж байгаад гэр хорооллын дахин төлөвлөлтийг холбогдох тендер, сонгон шалгаруулалт зэргийг хангасан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл шийдвэрээр төрийн байгууллагатай хамтран барьж байгаа, өмнө олон барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн, найдвартай компани гэх борлуулагч, зуучлагч нарынх нь тайлбар, танилцуулгад итгэл үнэмшил төрж, ингээд нэг дор буюу Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт ХХК-ийн барьж байсан СОТ-3 Апартмент хорооллын орон сууцны зориулалттай барилгад хоёр өрөө, 2 орон сууцны захилга өгч, тус бүр гэрээ байгуулсан юм.

Нэхэмжлэгч Ш. нь 2022 оны 08 сарын 13-ны өдөр № гэрээгээр тус хотхоны Б блокны 13-р давхарын тоот, 35,85 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,590,000 төгрөгөөр тооцож, нийт 57,001,500 төгрөгөөр захиалсан ба төлбөрийг гэрээний 3-р зүйлд заасны дагуу 2022 оны 08 сарын 13-ны өдөр 33,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 27-ны өдөр 24,001,500 төгрөгийг тус тус бүрэн төлсөн болно.

Харин ын хувьд 2022 оны 08 сарын 19-ний өдөр № гэрээгээр тус хотхоны Б блокны 13-р давхарын тоот, 33,65 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,550,000 төгрөгөөр тооцож, нийт 52,157,500 төгрөгөөр захиалсан ба төлбөрийг гэрээний 3.1-д заасны дагуу 2022 оны 08 сарын 19-нд гэрээ байгуулсан даруй бүрэн төлсөн болно.

Орон сууцны захиалагч нартай байгуулсан гэрээ нь ХХК-иас урьдчилан бэлтгэсэн стандарт гэрээ бөгөөд гэрээний 4.1-д зааснаар орон сууцны барилгыг бүхэлд нь 2022 оны 4-р улирал буюу 12-р сард барьж дуусгаж ашиглалтанд оруулна гэсэн байдаг. Гэвч бодит байдал дээр гүйцэтгэгч барилгын компани нь гэрээ байгуулах үед 3-р давхар байсан бол өнөөдрийн байдлаар 7 давхар хүртэл цутгасан ба одоогоор барилгын ажил нь зогсонги байдалтай байна.

Энэ талаар асууж тодруулахад нягтлан бодогч болон инженерүүд нь компани санхүүжилтгүй болсон гэх тайлбарыг хийх бөгөөд орон сууцны нийт захиалагчдаас удаа дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус албан тоотуудыг хүргүүлж, барилгаа үргэлжлүүлэн барихыг шаардсан боловч ямар ч үр дүн гараагүй бөгөөд компанийн удирдлагууд ч захиалагч нартай уулзахгүй, зайлс хийсэн нөхцөл байдалтай байна.

Нэхэмжлэгч нарын хувьд одоо дахин цаашид хүлээх боломжгүй ба хүлээх тусам улам хохирсоор байна. Тухайлбал, Ш. нь гэр бүлийн өмчлөлийн хашаа байшингаа худалдаж энэхүү орон сууцны барилгын гэрээний төлбөрийг төлсөн ба гэрээнд заасан хугацаанд байрандаа орно гэж итгэж орон сууц хөлсөлсөн боловч 2022 оны 12-р сард барилга дуусахгүйн илт тодорхой байсан тул 2022 оны 12 дугаар сард 1 жилийн хугацаатайгаар орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сар бүр төлбөрт нь 1,100,000 төгрөгийг төлж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч компани гэрээний үүргээ биелүүлээгүй ба нэхэмжпэгч нар нь гэрээг цуцалж, үндсэн төлбөр болон учирсан хохиролд 7 сарын /2023.01-08 сар хүртэлх/ хугацааны орон сууцны хөлслөх гэрээний зардалд төлсөн 7,700,000 /1,100,000*7/ төгрөгийг гаргуулж, цаашид учрах хохирлоо багасгах нь нэхэмжлэгчийн эрх, ашигт илүү нийцэж байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагч ХХК-иас нэхэмжлэгч Ш.д 2022.08.13-ны өдрийн № тоот орон сууцны захиалгын гэрээний төлбөр 57,001,500 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 7,700,000 төгрөг, нийт 64,701,500 төгрөгийг,

нэхэмжлэгч Ш.д 2022.08.19-ний өдрийн № тоот орон сууцны захиалгын гэрээний төлбөр 52,157,500 төгрөгийг тус тус, нийт 116,859,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.

2 нэхэмжлэгчийн хувьд яг төрсөн эгч дүүс боловч тус тусдаа зэрэгцэн хүлээх үүрэг хүлээх ийм этгээдүүд байгаа. Тэгэхлээр энэ 2 хүнтэй байгуулсан гэрээ нь бол яг адилхан нэг загварын буюу гэдэг компаниас байр авч байгаа бүх хүнд нийт хэрэглэгчдэд санал болгож байгаа захиалгын гэрээ нь өөрөө ийм загвартай стандарт нөхцөл бүхий гэрээ байгаа. Гэрээний 4.8-д зааснаар 5%-ийг суутгаж авна гэдэг заалт бол ажил гүйцэтгэгчээс гаргасан гэрээнийх нь заалт. Тэгэхлээр тодорхой хэмжээний хуульд нийцсэн байх ёстой. Хэдийгээр талууд гэрээ байгуулаад орон сууц авъя аа гэдэг харилцааг үүсгэж байгаа ч гэсэндээ энэ дунд нь өөрөө хэлбэл зөвхөн нэг талын гаргасан саналын дагуу нөхцөлийг зөвшөөрөхгүй бол гэрээ байгуулагдахгүй байх хэмжээний нөхцөл байгаа. Тэгэхлээр энэ компаниас энэ байршилд байгаа энэ байрыг авъя аа гэх юм бол зөвшөөрөхөөс өөр аргагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд ч гэсэндээ талууд гэрээний онолын чөлөөтэй тодорхойлох бол эрхтэй гэж заасан боловч энэ нь өөрөө хуулийн хүрээнд гэчихсэн. Тэгэхлээр хуульд юу гэж заасан бэ гэхлээр Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т стандарт нөхцөл буюу талууд нь тэгш харилцаа дээр яг ямар нөхцөл бүхий заалтууд байх ёстой болохоор гаргаж өгсөн байдаг. Тэгэхлээр стандарт нөхцөл бүхий гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл шулуун бус нэг зарчим гарна шүү дээ. Нөхцөлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна аа гэсэн. Гэрээ цуцалж байгаа нь хариу ажил гүйцэтгэгчийн өөрийнх нь үйл ажиллагааг болон үүргээ биелүүлээгүйгээс болоод байрыг хүлээх нь бид нарт хохиролтой байгаа учраас мөнгөө буцааж аваад өөр байр ч юм уу, мөнгөө авъя аа гэдэг байдлаар хандаж байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааг нөгөө талдаа хариуцуулж байгаа тодорхой хэмжээнд гэрээ цуцлах татгалзах эрхийг нь хязгаарласан ийм зохицуулалт оруулж байгаа нь буруу. Гэвч захиалагч талаас хэрвээ төлбөрөө төлөөгүй бол гэрээ цуцлах эрхтэй, гэрээ цуцлахад торгуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан учир түүнчлэн 202 дугаар зүйлийн 202.2.15-д анз суутгалтай холбоотой зохицуулалтыг стандарт нөхцөлд оруулахыг хориглоно гэж зааж өгсөн. Тэгэхлээр энд хамаарч байгаа юм. Энэ чинь өөрөө эргээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1-д заасан хууль зөрчсөн нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хэлцэлд бол хамаарч байгаа юм. Гэрээ цуцалж байхад 5%-ийг суутгаж авч байгаа ийм зохицуулалт бол өөрөө хуульд нийцэхгүй зохицуулалт. Хуульд нийцэхгүй энэ 4.8 гэдэг зохицуулалт бол хүчин төгөлдөр бус заалт. За энэ заалт хүчин төгөлдөр бус байлаа гээд гэрээ бол бүхэлдээ хүчингүй болохгүй. Гэрээний бусад үлдэх хэсэг бол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тэгэхлээр энэ зохицуулалтыг хүчин төгөлдөр бус зохицуулалтын үндсэн дээрээс суутгаж авах улмаар тэрийгээ шаардлага болгож шаардана гэдэг ийм байх боломжгүй юм. Хохирлын хэмжээ буюу түрээсийн төлбөрийг бол гэрээний харилцаанд хамаагүй учраас төлөхгүй ээ гэдэг тайлбар гаргаж байна 7,700,000 төгрөг нэхэмжлэгч Ш.гийн хувьд байгаа. За энэ Ш.гийн хувьд болохоороо өөрийн гэсэн орон сууц бол байхгүй байгаа. Өөртөө байсан 2 хашаа байшингаа зараад орон сууц худалдаж авахаар гэрээ хийсэн. Орон сууцад яах гэж хугацаа тавиад байдаг юм, яах гэж тэрэнд амьдралаа төлөвлөж зохицуулж явдаг юм. Энэ хугацаанд ийм хэрэг баримт болно гэж тооцоолж тухайн амьдралынхаа хэв маяг зохицуулж явж байгаа юм. Энэ гэрээ байгуулснаас хойш ашиглалтад орох 12 сар хугацааны зардлыг бол бид нар нэхэмжлээд байгаа. Тооцоо нь болоод энэ хугацаанд ашиглалтад орно гэж хүлээж байгаа учраас тэрэнд гарахын зардлыг тохирсон. Энэ хугацаанд ороогүйгээс болоод цаашаа нэмэлт зардлууд гараад тэр хүн түрээсийн төлбөрөө төлөөд яваад байгаа юм. Хэрвээ байр нь ашиглалтад орчихсон бол нэмэлт зардал гаргахгүй байсан юм. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэмэлт зардал гарч байгаа. Энэ талаар бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т дахь хэсэгт зааж өгсөн байгаа, гэрээний нэг тал үүргийг зөрчсөн бол нөгөө талд энэ нь татгалзсантай холбогдсон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэх үүргээ гүйцэтгэсэн тул үүрэг гүйцэтгүүлэхэд зайлшгүй байх байсан орлогыг бол хохиролд тооцно гэж байгаа юм. Тэгэхлээр бид нар бол энэ заалтын эхний нөхцөл буюу гарсан зардал гэдэгт түрээсийн төлбөр орно. Нэхэмжлэгчийн хувьд мөнгөө авах гээд бид нар хадгаламжид хийсэн юм гэдэг ч юм уу орох ёстой байсан орлого ч юм уу тийм хийсвэр зүйл төсөөлсөн зүйл бол шаардлагагүй. Өөрөөр хэлбэл яг энэ хүний хувьд энэ компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод гарсан зардал нь л энэ түрээсийн төлбөр. Тэгэхлээр энэ бодит хохирол гарсан байгаа зардал байгаа учраас тус нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой. Талуудын хооронд захиалгын гэрээ гээд энэ цаг хугацааны хувьд авч үзвэл Иргэний хуулийн 343.3-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт бас байх боломжтой. Энэ талаар бол шүүх дүгнэх байх. Тийм учраас нарийвчилсан энэ тусгай зохицуулалт дээр ч гэсэн Иргэний хуулийн 355.1 дээр гэрээ цуцлах байгаа. За гэрээний нэгдсэн үүргийн ноцтой зөрчсөнх нь нөгөө тал Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэс журмын дагуу нэмэлт гэрээ зохицуулах учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэрээ цуцалчхаад татгалзаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний хохирлыг нөгөө талдаа буруутай этгээд нь төлөх ёстой. Тэгж байж талуудын итгэлцэл бүрэн гэрээ биелэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага бол бүрэн хангагдах боломжтой учраас хангаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХК нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулгаж гэр хорооллыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Иргэн Ш., Ш. нар уг төслөөс орон сууц захиалж гэрээ байгуулсан ба гэрээний төлбөрт Ш. 57,001,500 төгрөг, Ш. 52,157,500 төгрөгийг тус бүр төлсөн. Дээрх нэр бүхий иргэдтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд үнийн дүнгийн 5%-ийг суутгаж тухайн орон сууцыг худалдан борлуулсаны дараа үлдсэн төлбөрийг буцаан олгоно гэж заасан. Иймд ХХК нь нэхэмжлэгчдийн төлсөн төлбөрөөс 5%-ийг суутгаж үлдэгдэл төлбөрийг буцааж төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрээ цуцалсан асуудалд маргаан байхгүй. Гэрээний 4.8-д заасны дагуу захиалагч нарын захилсан үнийн дүнгийн 5 хувийг хасаад Ш.гийн хувьд 54,151,425 төгрөг, ын хувьд 49,549,625 төгрөгийг компанийн зүгээс буцааж төлнө. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний зүйлүүдийг харилцан буцаах ёстой. Гэрээний зүйл болох мөнгийг харилцан буцаахыг хүлээн зөвшөөрч байгаа. Орон сууц түрээсийн төлбөр нь гэрээний зүйлд хамаарахгүй учир тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрээг анх байгуулахдаа хоёр талаас харилцан тохиролцоод, уншиж танилцаад өөрчлөлт оруулах эрхтэй байсан, гарын үсэг зурсан. 5 хувийг буцаах, хүү алдангитай холбоотой асуудлыг нуусан, унших боломжгүй нөхцөл байдал гэсэн тийм асуудал байхгүй. Тус гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Хүчин төгөлдөр бус зүйл ярьж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага бол гэрээг цуцлаад, цуцалснаас учирсан хохиролд мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна уу, үүнийг ойлгохгүй байна. Гэрээний зүйлийг харилцан буцааж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Түрээсийн төлбөр гэдэг нь гэрээний зүйлд хамаарахгүй учир төлөх боломжгүй. Гэрээний стандарт нөхцөлийн тухайд 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан учир гэрээ болон гэрээний заалтууд нь илт хууль бус, стандарт нөхцөл гэж үзэх боломжгүй. гэв.

 

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 1-26 талд авагдсан нотлох баримтуудыг, хариуцагч тал хавтаст хэргийн 78-84 талд авагдсан нотлох баримтуудыг гаргаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай, харъяалалтай холбоотой баримтууд байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт нэхэмжлэгч Ш. 57,001,500 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 7,700,000 төгрөг, нийт 64,701,500 төгрөг, нэхэмжлэгч Ш. 52,157,500 төгрөгийг тус тус гаргуулахаар хариуцагч ХХК-иас шаарджээ.

 

3. Хариуцагч ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд үнийн дүнгийн 5%-ийг суутгаж тухайн орон сууцыг худалдан борлуулсаны дараа үлдсэн төлбөрийг буцаан олгоно гэж заасан. Иймд ХХК нь нэхэмжлэгчдийн төлсөн төлбөрөөс 5%-ийг суутгаж үлдэгдэл төлбөрийг буцааж төлнө нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй талууд эвлэрээгүй тул шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ш. нь ХХК-тай 2022.08.13-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, төсөл хэрэгжүүлэгч ХХК нь*******, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцны барилгын 13 давхрын 38.85 м.кв талбайтай В тип тоот 2 өрөө орон сууцны байрыг барьж, захиалагч Ш. нь байрны төлбөрийг төлөх, орон сууцны нийт талбай 35,85 метр квадрат, байрны нийт төлбөр 57,001,500 төгрөг, 1 м.кв-ын үнийг 1,590,000 /нөат-гүй/ төгрөгөөр тооцож, төлбөрийг 2022.08.13-нд 33,000,000 төгрөг, 2022.08.27-ны өдөр үлдэгдэл 24,001,500 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх-4-6/

 

6. Дээрх төлбөрийг нэхэмжлэгч Ш. нь 2022.08.13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022.08.13-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022.08.26-ны өдөр 4,001,500 төгрөг, 2022.08.26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022.08.27-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 57,001,500 төгрөгийг ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-7-11/

 

7. Нэхэмжлэгч Ш. нь ХХК-тай 2022.08.19-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, төсөл хэрэгжүүлэгч ХХК нь*******, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцны барилгын 13 давхрын 33.65 м.кв талбайтай D тип тоот 2 өрөө орон сууцны байрыг барьж, захиалагч Ш. нь байрны төлбөрийг төлөх, орон сууцны нийт талбай 33,65 метр квадрат, байрны нийт төлбөр 52,157,500 төгрөг, 1 м.кв-ын үнийг 1,550,000 /нөат-гүй/ төгрөгөөр тооцож, төлбөрийг 2022.08.19-нд 52,157,500 төгрөгтөгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх-20-22/

 

8. Дээрх төлбөрийг нэхэмжлэгч Ш. нь 2022.08.19-ны өдөр 52,157,500 төгрөгийг ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Хас банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх-19/

 

9. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

10. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин Орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээний 4.1-д зааснаар орон сууцны барилгыг бүхэлд нь 2022 оны 4-р улирал буюу 12-р сард ашиглалтад оруулна гэсэн боловч гэрээ байгуулах үед 3 давхар байсан барилга одоо 7 давхар хүртэл цутгаж барилгын ажил зогсонги болсон ба барилгаа үргэлжлүүлэн барихыг шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул гэрээ цуцлаж, гэрээний төлбөрт өгсөн мөнгийг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч нар шаардсан. Харин хариуцагч нь гэрээний 4.8-д зааснаар захиалагчийн санаачилгаар гэрээ цуцалсан тул 5 хувийг суутгаж авна гэж маргаж байна.

11. Гэрээний 4.1-т зааснаар хариуцагч ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зургийн дагуу 2022 оны 4-р улиралд барьж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, орон сууцны барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Тухайн ажил гүйцэтгэх гэрээний хуулийн зохицуулалтаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал гэрээ цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ш. нь 57,001,500 төгрөг, нэхэмжлэгч Ш. нь 52,157,500 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн тул гэрээ цуцласантай холбоотойгоор уг мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ш.гийн хувьд 2022.11.29-2023.12.01-ний өдрийг хүртэл Орон сууц хөлсөлж, орон сууцны хөлсөнд 7,700,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан, Орон сууц хөлслөх гэрээ, мөнгө төлсөн дансын хуулга нотлох баримтаар шүүхэд бүрдүүлж өгсөн байна. Дансны хуулгаас үзэхэд 2,900,000 төгрөг, 2,200,000 төгрөг, 700,000 төгрөг, 400,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, харин баримтаар тогтоогдоогүй 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх гэрээ цуцлах болсон үндэслэл нь захиалагчийн буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгч ХХК нь барилгыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөөгүй, одоог хүртэл уг барилга баригдаагүйгээс шалтгаалан нэхэмжлэгч нар гэрээ цуцлаж байгаа тохиолдолд гэрээний 4.8-д зааснаар 5 хувийг суутган авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч ХХК-иас

-орон сууцны төлбөрт төлсөн 57,001,500 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотойгоор учирсан хохиролд 6,200,000 төгрөг, нийт 63,201,500 төгрөгийг гаргуулж Ш.д,

-орон сууцны төлбөрт төлсөн 52,157,500 төгрөгийг гаргуулж Ш.д тус тус олгож,

-Ш.гийн нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцон гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч ХХК-иас нийт 115,359,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.д 57,001,500 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотойгоор учирсан хохиролд 6,200,000 төгрөг, нийт 63,201,500 төгрөг, нэхэмжлэгч Ш.д 52,157,500 төгрөг тус тус олгож, Ш.гийн нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ш.гийн төлсөн 481,458 төгрөг, ын төлсөн 418,738 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 892,694 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.д 473,957 төгрөг, 418,737 төгрөгийг нэхэмжлэгч Ш.д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ