Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/03832

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2023/03832 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Л.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт Л.Э/РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...S ХХК-ийн захирал Л.Энь 2020 оны 7 дугаар сарын 30-нд надтай утсаар ярьж 5 000 000 төгрөг зээлээч гэсэн. Тэгээд би ажил дээр нь очин мөнгө зээлсэн бичиг хийлгүүлэн Хаан банк орж .... тоот данс буюу данс эзэмшигч Л.Эгийн дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны компанийн албан бичигтээ 14 хоногтоо 200 000 төгрөгийн хүү өгөхөөр тохиролцсон байдаг. Ингээд мөнгө зээлсэн цагаас хойш 14 хоногийн хүү болох 20 000 төгрөгийг тухай бүрт нь өгч байсан ба 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны хүү болон зээлсэн мөнгийг өгөөгүй байна. 2023 оны 5 дугаар сарын 04-нд ажил дээр нь очиход цагдаагийн газраас хаалгыг нь лацдаж, битүүмжилсэн байсан. Тэгээд Л.Этэй ярихад би баларсаан, хүмүүс намайг цагдаад өгсөн байна. Би баригдсан, цагдаагийн газар байна гэсэн. Тэгээд би мөнгөө авъя гэхэд та надаас мөнгөнийхөө оронд нөүтбүүк авах уу гэхээр нь тэгье, хэзээ авч болох вэ гэхэд маргааш, эсхүл орой гээд байсан. Тэгээд худлаа яриад л, дараа нь болохоор өөр юм ярьдаг. 2022 оны 5 сард В гэх үйл ажиллагаа явуулдаг газарт нь очиж уулзаж байсан. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод очиж уулзъя, холбогдъё гээд чадахгүй байгаа. Утасны дугаараа байнга сольдог, энэ хүнтэй холбогдох ямар ч холбоо харилцаагүй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гагуулж өгнө үү ... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмлэгч талаас, Л.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Л.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар, S ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 02/166 дугаар албан бичиг, хаан банкны орлогын баримт, Л.Этэй зурвасаар харьцсан мессеж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ ...Л.Энь 2020 оны 7 дугаар сарын 30-нд надтай утсаар мөнгө зээлээч гэж ярьж, 5 000 000 төгрөгийг, 14 хоногийн 200 000 төгрөгийн хүүтэйгээр өөрийн дансаар зээлж авсан... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Л.Энэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны орлогын баримтаар Л.О нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Л.Эгийн ..... тоот дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн тогтоогдож байна.

 

5. Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Нэхэмжлэгч Л.Оээс хариуцагч Л.Эд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд хариуцагч Л.Эгээс зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж үзлээ.

 

8. Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Эгээс зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгосон шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

12. Хариуцагч Л.Эд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагт товлож, товыг хариуцагч Л.Эд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Эгээс 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 74 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ