| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2014/00300/И |
| Дугаар | 141/ШШ2015/00028 |
| Огноо | 2015-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2015/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 13 дугаар шүүхийн шүүгч Б. Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... багт оршин суух Б.ын Нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . оршин суух Г.Од холбогдох Тайга хөрөө рамны үнийн үлдэгдэл болон үнийг төлөх хугацаа хэтэрсний хүү 2.990.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Тосонцэнгэл сумын төвд иргэн Г.О, Л.Б нар нь ОХУ-аас оруулж ирсэн Тайга-3 маркын хөрөө рамыг 12,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 6,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр ярьж тохиролцон, хоног хугацаагаа хэтэрвэл хүү төлнө гэж гэрээ байгуулан уг наймааг хийсэн билээ. Гэтэл Г.О нь хугацаа хоногоо зөрчин үлдэгдэл мөнгөө өгөлгүй өдий хүрлээ. Удаа дараа нэхэхэд удахгүй өгнө гэж заасан хоног хугацаагаа зөрчиж байна. Уг гэрээнд заасан 6,000,000 төгрөгийг 1 сар 28 хоногоор хэтрүүлж, 5000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 07-нд өгч, үлдэгдэл 1000,000 төгрөгийг өгөлгүй өдий хүрлээ. Иймд 6000,000 төгрөгийн алданги 0,5 хувиар бодож, 58 хоногоор үржүүлэн 1,740,000 төгрөг болох ба 1000,000 төгрөгийн алданги 0,5 хувиар бодож, 50 хоногоор үржүүлэн 250,000 төгрөг, үндсэн мөнгөний үлдэгдэл 1000,000 төгрөгийн хамт, нийт 2990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Од холбогдуулж Тайга хөрөө рамны үнийн үлдэгдэл болон үнийг төлөх хугацаа хэтэрсний хүү 2.990.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэвч хариуцагч Г.О нь хөрөө рамны үнийн үлдэгдэл 1000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хөрөө рамны үндсэн үнийн үлдэгдэл 1000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Б.Нээс худалдан авсан хөрөө рамныхаа үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, гэрээг бичгээр байгуулсанаас үзвэл тэдгээрийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Г.О нарын хооронд бичгээр байгуулсан гэрээнд зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөл болох бэлэн мөнгөөр хийх төлбөрийн хэмжээ, үнэ, эсхүл түүнийг тодорхойлох журам тусгагдаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Г.О нарын хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзээд, нэхэмжлэгч Б.Нийн хариуцагч Г.Ооос нэхэмжилсэн хугацаа хэтэрсний хүүг төлүүлэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байх тул хугацаа хэтэрсний хүүнд нэхэмжилсэн 1,990,000 төгрөгийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Б.Нийн хөрөө рамны үлдэгдэл үнэнд нэхэмжилсэн 1000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж харицуулахаар шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Б.Нийн хугацаа хэтэрсний хүүнд нэхэмжилсэн 1990,000 төгрөг нь шүүхээр хангагдах хууль зүйн үндэслэлгүй тул улсын тэмдэгтийн хураамжид бодогдох 46790 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нгээс гаргуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нийн нэхэмжлэлтэй, Г.Од холбогдох 2,990,000 /хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 57 дугаар зүйл,106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нээс 61065 /жаран нэгэн мянга жаран тав/ төгрөгийн, хариуцагч Г.Ооос 14275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж, төрийн сангийн дансанд оруулсугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН