Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0036/З |
Дугаар | 128/ШШ2023/0450 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2023/0450
2023 05 17 128/ШШ2023/0450
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Ч.Ж, Г.Ц*******, Б.М******* нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ж******* ******* ХХК-ийн ашиглалтын MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эр*******, Ж.А******* нь тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж буй Ч.Ж, Г.Ц*******, Б.М******* нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох "Ж******* ХХК-ийн ашиглалтын MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-ийг үндэслэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Учир нь захиргааны шүүхээр маргаан хянагдаж байх үед тус шүүхэд гуравдагч этгээдээр татагдан оролцож буй Ж******* ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Зүүн шар хаданд байрлах Ч.Ж, Г.Ц******* нарын өмчлөлийн өвөлжөөний нөхөн төлбөрт нэг удаа 170,000,000 /нэг зуун далан сая төгрөг/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан, мөн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ж.А*******гийн Хаан банкны дансанд 170,000,000 төгрөг 1 удаа шилжин орж ирсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заагдсан үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар Энэхүү эвлэрлийн гэрээний зорилго нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ч.Жгаас А.Эр*******т олгосон бүрэн төлөөлөх итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г.Ц*******аас Ж.А*******д олгосон бүрэн төлөөлөх итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.М*******ээс А.Эр*******, Ж.А*******д олгосон итгэмжлэлийг үндэслэн тус итгэмжлэлд олгогдсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заагдсан эрхийн хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсан болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Ж, Г.Ц*******, Б.М******* нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ж******* ******* ХХК-ийн ашиглалтын MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эр*******, Ж.А******* нараас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Уг хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ, 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц*******, Б.М******* нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ч.Ж, Г.Ц*******, Б.М******* нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ж******* ******* ХХК-ийн ашиглалтын MV-01******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц*******, Б.М******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ