Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04740

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04740

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд оршин байрлах, регистр ..., Г.Б ХХК,

Хариуцагч:... аймгийн ...сумын ... баг, Жинст 0 тоотод оршин байрлах, регистр ...., З.С.Н ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 705 475 343.09 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь З.С.Н ХХКхолбогдуулан 705 475 343.09 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

З.С.Н ХХК нь Г.Б-тай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 325 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... тоот ипотекийн гэрээгээр Д.З-гийн өмчлөлийн ... дугаартай ... дүүргийн, ... хороо, ... хороолол /16095/, ... хутагт ... гудамж ... тоот ... м.кв талбайтай хувийн сууц, ... дугаартай ... дүүргийн, ... хороо, ... хороолол /16095/, ... хутагт ... гудамж ... тоот ... м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 298 500 000 төгрөг, зээлийн хүү 349 551 825.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 423 517.23 төгрөг нийт 705 475 343.09 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд Г.Б ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг үндэслэн өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж З.С.Н ХХК-аас 705 475 343.09 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.С.Н ХХК Г.Б ХХКнаас зээл авсан нь үнэн. Зээлийг одоо төлөх боломжгүй байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ анхны үнээс 1 дахин илүү үнэтэй болсон байна. Зээл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч ноосны үнэ огцом өсөөд худалдаж авах боломжгүй болсноор үйлдвэр зогсонги байдалд орсон. Г.Б ХХК-д барьцаагаа солиод ноосны үйлдвэрийг газартай бүхэлд нь авах хүсэлт гаргасан. Үйлдвэрээ зараад мөнгийг төлнө гэсэн хэдий ч зарагдахгүй байгаа. Зээл, хүү, алданги тооцогдоод 705 475 343.09 төгрөг болсон байна. Төлөх нь үүрэг тул үйлдвэрийн хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс: Г.Б ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, Г.Б ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл /хх 6-7, зээлийн хүсэлт /хх 8/, зээлийн болон ипотекийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх 9-19/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Г.Б ХХК нь З.С.Н ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 325 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ... тоот ипотекийн гэрээгээр Д.Згийн өмчлөлийн ... дугаартай ... дүүргийн, ... хороо, ... хороолол /16095/, Д хутагт Ж-ын гудамж ... тоот ... м.кв талбайтай хувийн сууц, ... дугаартай ...дүүргийн, ... хороо, ... хороолол /16095/, Д хутагт Ж-вын гудамж ... тоот ... м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

2.1. Талууд харилцан тохирч барьцааны зүйлийг өөрчилж Д.З-гийн өмчлөлийн ... дугаартай ... дүүргийн, ... хороо, ... хороолол /16095/, ... гудамж ... тоот ... м.кв талбайтай хувийн сууц, ... дугаартай ... дүүргийн, ... хороо, ... хороолол /16095/, ... гудамж ... тоот ... м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан, энэ талаар маргаагүй байна.

 

Харин барьцаалуулагч Монгол улсын хилээр гарсан, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэлд дурьдсан хаягт байхгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тусгаарлаж шийдвэрлэлээ.

 

2.2. Зээлдэгч нь үндсэн зээл 298 500 000 төгрөг, зээлийн хүү 349 551 825.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 423 517.23 төгрөг нийт 705 475 343.09 төгрөгийн нэхэмжлэлийн талаар маргаагүй.

Гагцхүү ноосны үйлдвэрийн барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3 685 330 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 3 685 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.С ХХК-иас 3 685 330 төгрөг гаргуулж Г.Б ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.С.Н ХХК-иас 705 475 343.09 /долоон зуун таван сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун дөчин гурван мянган төгрөг 9 мөнгө/ төгрөг гаргуулж Г.Б ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 685 330 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч З.С ХХК-иас 3 685 330 /гурван сая зургаан зуун наян таван мянга гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Г.Б ХХК-д олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА